Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 314/ШШ2025/00394

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн *************** сум * дүгээр багт оршин суух “**********ын нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын * дүгээр баг, **-*-*** тоотод оршин суух, ******** овогтой **********т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 1,320,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******** нь ******** дугаараас миний ******** дугаарын утас руу залгаад 1,320,000 төгрөг түр зээлүүлээч 20 минутын дараа буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ********ийн Хаан банк дахь ******** тоот данс руу 1,320,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд орой нь залгаад 20 минут болоод өгнө гэсэн яасан бэ? Маргааш хэрэглэх мөнгө байгаа юм гэж хэлсэн чинь би маргааш ажил цуглахаар авч өгнө гэсэн. Тэрнээс хойш өдөр 4-5 удаа залгадаг байсан.Тухай үедээ утсаа аваад янз бүрийн шалтаг хэлдэг байсан. Одоо бүр сүүлдээ утсаа авахаа байсан. Намайг маш их хохироож байгаа тул гомдолтой байна. Иймд ********ээс 1,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.********ын нэхэмжлэлийн шаардлага 1,320,000 төгрөгийг зээлсэн нь үнэн тул хүлээн зөвшөөрч байна. Би төлбөрийн чадвар дутмаг байснаас шалтгаалж зээлсэн мөнгөө хугацаа хожимдуулсандаа нэхэмжлэгчээс уучлал хүсэж ойрын хугацаанд төлбөрөө барагдуулах болно. Мөн миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “**********” хариуцагч ********т холбогдуулан нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 1,320,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,320,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан  тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “********ын нэхэмжлэлтэй, хариуцагч ********т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1,320,000 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 36,070 төгрөгөөс 18,035 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 18,035 төгрөгийг, хариуцагчаас 18,035 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР