Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00460

 

 

                                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************ дүүрэг, Энх тайваны өргөн чөлөө, ***, **************т оршин суух хаягтай, “***********” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, *********** сум, * дугаар багт оршин суух хаягтай “********” ХХК-д холбогдох

 

1,833,454 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани "********" ХХК-ийн ******** суман дахь эмийн санд 2021.03.27-ны өдрөөс 2021.07.20-ны өдөр хүртэл нийт 12,949,454 төгрөгийн эм барааг харилцан тохиролцон зээлээр нийлүүлсэн ба тус компани хамгийн сүүлд 2022.05.12-ний өдөр 500,000 төгрөгийн төлбөрөө манайд шилжүүлснээс хойш дахин төлбөр шилжүүлээгүй билээ. Өр төлбөрөө барагдуулах талаар 2022 оноос манай компани удаа дараа "********" ХХК-д мэдэгдсээр хамгийн сүүлд 2024.11.19-ний өдрийн 95 тоот “Тооцоо нийлсэн акт хүргүүлэх тухай" албан бичгээр төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлээ ханган ажиллахыг хүссэн. 2024.11.18-нд "********" ХХК-ийн 94134499 утас руу холбогдон өр төлбөрөө төлж барагдуулахыг сануулж, тухайн утаснаас ирсэн мэйл хаягт дээрх 95 тоот албан бичгийг мэйлээр мөн хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй хэвээр байна. Иймд “********” ХХК-аас “********” ХХК-д төлбөл зохих 1,833,454 /Нэг сая найман зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг төлүүлж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “************” ХХК-ийн нэхэмжилсэн 1,833,454 төгрөгийг Өвөрхангай аймгийн “********” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 01-ээс өмнө 3 хуваан төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч “********” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “********” ХХК нь 2025.08.01-ний дотор 1,833,454 төгрөгийн өр төлбөрөө төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул тус хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,285 төгрөгийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү?” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “********” ХХК нь хариуцагч “********” ХХК-д холбогдуулан “1,833,454 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага “1,833,454 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “********” ХХК-т  холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1,833,454 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ээс өмнө төлж барагдуулахаа хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 44,285 төгрөгөөс 22,142.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 22,142.5 төгрөгийг, хариуцагчаас 22,142.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР