| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00492/И |
| Дугаар | 314/ШШ2025/00591 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00591
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, *******тауэр, *-р давхар *** тоот, “******** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, 3 дугаар баг, ******* гэх газар оршин суух, ********ы ********т холбогдох
“795,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “******** ББСБ” ХХК нь ********а овогтой ********тэй 2021-12-01-ний өдөр 2021-10367 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 9 сарын 2-ний өдөр 792,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 7.000526396 тоот зээлийг ХААН банк дахь *********** тоот дансанд, зээлдэгч *********** нь шилжүүлэн авсан. Хариуцагч ********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28-ний өдрийн байдлаар 7000526396 тоот зээл 2024 оны 10 сарын 2-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 81,559 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 710,441 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 238 хоногийн хүү 298,152 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 213,444 төгрөгийг хасаж нийт хүү 84.708. Нийт дүн 795,149 төгрөг нийт дүн 795,149 төгрөг /долоон зуун ерэн таван мянга нэг зуун дөчин есөн төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү" гэжээ.
Хариуцагч ********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ********** нь “******** ББСБ” ХХК-д 795,149 төгрөгийн төлбөртэй нь үнэн. Тус мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч " ******** ББСБ” ХХК нь хариуцагч ********т холбогдуулан “795,149 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага “795,149 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар " ******** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч **********т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 795,149 төгрөгийг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 23,633.57 төгрөгөөс 11,816.78 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 11,816.78 төгрөгийг, хариуцагчаас 11,816.78 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР