Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2025/00459

 

 

                                    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,************* дүүрэг, 8 дугаар хороо,**************, *********** тауэр, 8-р давхар, “********** ББСБ” ХХК-ний  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, *********** сум, * дугаар баг, *************, **-р гудамж, ** тоотод оршин суух, ********** **********т холбогдох

 

2,027,989.61 төгрөгийг **********аас гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “********** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ********** ********** нь “********** ББСБ ХХК”-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн. 2024-01-25-ны өдөр ЗГ/2024012507087/ тоот гэрээний дагуу Samsung A54 256GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,438,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байгаа тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийт 2,027,989.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж  хохиролгүй болгож өгнө үү." гэжээ.  

 

Хариуцагч ********** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ********** овогтой ********** нь “********** ББСБ ХХК”-аас нэхэмжилсэн 2,027,989.61 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "********** ББСБ ХХК" нь хариуцагч **********т холбогдуулан “2,027,989.61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага “2,027,989.61 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар "********** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч **********т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 2,027,989.61 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 47,398 төгрөгөөс 26,999 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 26,999 төгрөгийг, хариуцагчаас 26,999 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР