| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00493/И |
| Дугаар | 314/ШШ2025/00607 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2025/00607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ************,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сумын * дүгээр багт оршин суух, ************ овогт ************ын ************ холбогдох
500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** “... Хариуцагч ************ нь 2014 оны 06 дугаар сарын 04-нд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн малжуулах хөтөлбөрт хамрагдсан. 5,000,000 төгрөгөө 50 хувийг 36 сарын хугацаанд буцаагаад 100 хувь төлөх үүрэгтэй байсан. 2,500,000 төгрөгөө эхний жил нь 500,000, 2 дахь жил нь 800,000, 3 дахь жил нь 1,200,000 төгрөг гурван хэсэг хувааж төлөх ёстой байсан. Одоогийн байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,000,000 төгрөг төвлөрсөн байгаа, үлдэгдэл 500,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд үлдэгдэл 500,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** ************ нь малжуулах төслөөс 4,000,000 төгрөг авч түүнийхээ 50 хувь болох 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо хөдөлмөр халамжид ямар нэгэн өргүй. 5,000,000 төгрөгийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгөөр мал авч үлдсэн 1,000,000 төгрөгийг малын тэжээл хашаа хороо барина гэсэн боловч өвс, тэжээл, хашаа хороо барьж өгөөгүй гэдэг. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааснаар шаардлага гаргах эрхгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.
4. Хариуцагч ************ нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй Малчин өрхийг малжуулах эргэн төлөгдөх нөхцөлтэй 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, 80 хувийг малжуулахад, 20 хувийг бизнес инкубацын сургалт, туршлага солилцох болон судлах зорилгоор уулзалт зохион байгуулах зэрэг зардалд зарцуулах, тус гэрээний 4.8 дэх заалтын дагуу зээлдэгч 2017 оны 12 дугаар сарын 31-ны дотор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 50 хувь буюу 2,500,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан боловч 500,000 мянган төгрөгийг нь эргүүлэн төлөөгүй 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нарын тайлбар, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Малчин өрхтэй байгуулах гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ***********, ***************** нэхэмжлэлтэй, хариуцагч ************ад холбогдох 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Малчин өрхтэй байгуулах зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн **********, ************ нэхэмжлэлтэй, хариуцагч ************ад холбогдох, 500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг,
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид гардуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 7 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, хариуцагч *************ад холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид гардуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 7 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР