Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 314/ШШ2025/00393

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** дүүрэг ** дугаар хороо, ************** чөлөө ************ нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********** сум 3 дугаар баг, ********** гэх газар оршин суух,  ************ ************т холбогдох

“919,100 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: ************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор ************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.  ************ын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ************ын эмчилгээний зардалд зарцуулсан 919,100 төгрөгийг хариуцагч ************аас гаргуулан ************ Төрийн сан дахь *************** дугаартай дансанд оруулж өгнө үү” гэжээ.

 

        Хариуцагч ************ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ************ нэхэмжилсэн 919,100 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна” гэжээ.

 

Нэхэмжлэгч ************ итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** шүүхэд гаргасан тайлбартаа: “...************ нь 919,100 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30 гэхэд төлж барагдуулахыг хүсэлт ирүүлсэнийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

                                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************нь хариуцагч ************т холбогдуулан нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 919,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 919,100 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн бичгээр гаргасан  тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ************ нэхэмжлэлтэй, хариуцагч ************т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 919,100 төгрөгийг төлөхөөр хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ************аас 26,608 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР