Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 314/ШШ2025/00400

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ** дүгээр хороо, *************** , “************” -ийн  нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг, Цохиот  * гудамж, * тоотод оршин суух, ************ийн ************т холбогдох

 

          Зээлийн гэрээний үүрэгт 112,246 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор ************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. ...Хариуцагч ************аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 111,246 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь **************** дугаартай дансанд оруулж өгнө үү” гэжээ.

 

        Хариуцагч ************ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Эрүүл мэндийн даатгалын сангийн 111,246 төгрөгийг ерөнхий газрын нэхэмжилсэн 919,100 төгрөгийг *************** тоот дансанд төлсөн болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч “************************-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч **************  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ************д холбогдуулан 111,246 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “************” нь хариуцагч ************т  холбогдуулан 111,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлэн, төлбөр төлсөн баримтыг тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн хариуцагч төлбөр төлсөн талаарх тайлбарыг баримтын хамт ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.************т холбогдох 111,246 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 111,246 төгрөгийг хариуцагч сайн дураар биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагч ************аас 4,550 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  М.МАНДАХБАЯР