Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03542

 

 

 

 

 

 

 

 

          2024        08          30 

      182/ШШ2024/03542

    

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Б.Бийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.

                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б овогтой Б нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ГБтай тоот зээл гэрээ байгуулж 2.980.369.10 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б байгуулсан  тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 333 хоног хагацаа хэтэрсэн байгаа бөгөөд нийт 283.835.57 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Б.Б нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2024/07539 дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул Б овогтой Б-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГБ” ХК нь Б.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.  

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “ГБ” ХК нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2.980.369.10 төгрөгийн Зээл болон барьцааны гэрээг байгуулж, 283.835.574 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд Б.Б нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

Б.Б нь Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин сууддаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2024/07539 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар, дээрх хаягаас шилжилт хийгээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн CVL2411990001019038 дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн CVL2411990001019037 дугаартай “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.   

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.    

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.Б нь оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х нь шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Монгол улсын иргэн, дугаар регистртэй, эрэгтэй, Г овогт Б-ы Б-ийг эрэн сурвалжилсугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “ГБ” ХК-ийн төлөөлөгч Ч.Х-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.                       

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН