Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03544

 

 

 

 

 

 

 

 

 

  2024         08          30                                        182/ШШ2024/03544

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “ГБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

 

АЁ /AY/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов.

                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэн АЁ /AY/ нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр  тоот зээлийн гэрээг ГБтай байгуулж 36.000.00 ам.долларын зээлийг жилийн 18% хувийн хүүтэй, 11 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт 2017 оны 12 сарын 27-ны өдөр  тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгууж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. АЁ /AY/-г банкнаас байнга идэвхитэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ УБ, Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/Ш32024/1224 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт амьдардаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд зээлдэгч АЁ /AY/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч “ГБ” ХК нь АЁ /AY/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “ГБ” ХК нь АЁ /AY/-той 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 36.000.00 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан. 250.065.569 төгрөгийг шаардсан нэхэмжлэлд АЁ /AY/ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

АЁ /AY/ нь Хан-Уул дүүрэг, тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, Буянт-ухаа агаарын замын боомтоор 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орох чиглэлд бүртгэгдсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2-4в/4978 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/12245 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр АЁ /AY/-гийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь шүүх хуралдаанд оролцохгүй талаархи хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан Япон улсын иргэн, паспортын дугаартай, эрэгтэй, АЁ /AY/-г эрэн сурвалжилсугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар АЁ /AY/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “ГБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН