| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04987/И |
| Дугаар | 182/ШШ2024/04115 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/04115
| 2024 10 09 | 182/ШШ2024/04115 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: “ЭЛ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О овогт А-ын Т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.121.480.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЭЛ” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А овогтой Т нь “ЭЛ” ББСБ ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулж 1.979.910 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.
Нийт 3.121.480.99 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч А овогтой Т нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 643 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие А овогтой Т нь “ЭЛ” ББСБ ХХК-тай хийсэн гэрээгээ зөрчсөн тул тус компаниас гаргасан 3.121.480.99 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй болно. Иймд тус мөнгөн дүнг 8 хувааж төлөх хүсэлтэй байгааг минь шийдвэрлэж өгнө үү. Миний бие тус мөнгөн дүнг сар болгоны 15-нд төлж байх хүсэлтэй байгаа бөгөөд 8 сарын хугацаанд хуваан төлж барагдуулна. Иймд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Манай “ЭЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн А.Т-д холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагчийн тайлбартай танилцсан бөгөөд манай зүгээс татгалзах зүйлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЭЛ” ББСБ ХХК нь хариуцагч А.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.121.480.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.121.480.99 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 390.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 391.480.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “ЭЛ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Т-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.121.480.99 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.121.480.99 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 390.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд 390.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 391.480.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, А.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 64.894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 32.447 төгрөгийг хариуцагчаас, 32.447 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВАААСҮРЭН