| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00344/И |
| Дугаар | 157/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2025/00301
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х******* аймгийн *******-******* сум .. дугаар баг ******* ... тоотод оршин суух, Х******* Э******* холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 75,579 (далан таван мянга таван зуун далан есөн) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Х.Э******* нь орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан (нохой)-г зохих хамгаалалтгүй байлгасны улмаас М.Д******* нь 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим *******-******* сумын 3 дугаар баг, *******ийн эгнээнд явж байгаад Х.Э*******ийн нохойд баруун гарын бугалга хэсгээ хазуулсны улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчил үйлдсэн. Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.И 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0103228 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Х.Э******* Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогч М.Д******* нь Х.Э*******ийн нохойд хазуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Х******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2025 оны 06 дугаар сарын 09, 12-ны өдрүүдэд 2 удаагийн 75,579 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт “...Зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү” гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Э*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 75,579 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч М овогт Х******* Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ******* газрын нэхэмжилсэн 75,709 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын ******* газар нь хариуцагч Х.Э******* холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 75,579 (далан таван мянга таван зуун далан есөн) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” Мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан байна.
3.Нэхэмжлэгч Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын ******* газар нь хариуцагч Х.Э*******ээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-т зааснаар зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 75,579 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч Х.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 75,579 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын ******* газрын хариуцагч Х.Э******* холбогдох “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 75,579 (далан таван мянга таван зуун далан есөн) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Э******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х******* аймгийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Х.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж, улсын орлого болгох нь зүйтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ