| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0303/З |
| Дугаар | 128/ШШ2025/0562 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Д******* /РД:*******/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, Б.Д*******, А.М*******г, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар ...хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй нь Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны дугаартай дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн буюу өмнө дээрх дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, мөн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023-2024 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээр улсын бүртгэл үнэн зөв хөтлөх үүргээ хангалтгүй биелүүлж, нотлох баримтаас зөрүүтэй бүртгэл хийсэн дахин зөрчил гаргасан гэж үзээд удаа дараа сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулсан байна.
2.3. Үүнийг эс зөвшөөрч, Б.Д*******гээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Б.Д******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Баатармөнх овогтой Д******* би 2007 оноос төрийн албанд, 2008 оноос улсын бүртгэлийн байгууллагад тасралтгүй 17 жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2015 оноос дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч, хяналтын улсын байцаагч, бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон" гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр баталсан , дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжид шалгалтын дүнг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий байцаагчид илтгэх хуудсаар танилцуулахаар заасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам"-ын 11.1-д Хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч, хяналт шалгалтын нэгжийн даргад энэ журмын 13.1-д заасан илтгэх хуудсаар танилцуулна", 13.1-д Шалгалтын дүнг удирдлагад танилцуулахад илтгэх хуудсыг үйлдэнэ", 15.1-д Улсын байцаагчийн албан шаардлагыг шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах тохиолдолд үйлдэнэ", 25.1-д Шалгуулагч этгээд улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, шийдвэр, захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн шийдвэр, актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор хяналт шалгалтын нэгжийн даргад, Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана" гэж тус тус заасан.
3.3. Хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын улсын байцаагчийн дугаартай шаардлага гаргасан талаар бидэнд танилцуулсан бөгөөд уг шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр илтгэх хуудас бичигдсэн. "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам"-ын 11.1-д заасны дагуу хяналт шалгалтын дүнг тухайн хяналт шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагчид тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Д*******д танилцуулсны үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хяналтын улсын байцаагч дугаартай шаардлагыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлэн, уг хяналт шалгалтын үйл ажиллагаа дууссан гэсэн ойлголттойгоор ажиллаж байсан.
3.4. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд сонсох ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор хяналт шалгалтын дүн танилцуулагдсан байх ёстой талаар саналаа хэлэхэд "... тухайн хяналт шалгалтын ажиллагааны хугацаа хэрхэн сунгагдсан, та ямар тайлбар өгсөн, ямар нотлох баримтуудыг авсан эсэхтэй танилцах эрх байхгүй" гэсэн хариу өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг тус тус үндэслэл болгон "албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн" гэсэн байдаг.
3.5. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд заасан ба 17.1-д дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 1.2-т нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм журмыг батлах, биелэлтийг нь хангуулах эрх хэмжээг эдэлнэ гэж заасан. Эрх хэмжээний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмыг баталсан байдаг ба тус журмаар хяналт шалгалтын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан. Гол маргаж байгаа зүйл бол 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр , дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан ба 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд шалгалт хийсэн. Тус удирдамжийн 4.1-т шалгалтын дүнг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор танилцуулах ёстой гэж заасан. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дугаартай албан шаардлагыг хяналтын улсын ахлах байцаагч н.Э гэж хүн шалгалтын дүнг гаргасан. Тэгэхээр энэ албан шаардлагыг удирдамжид заасан болон дээр дурдаад байгаа журамд заасан хугацаанд Улсын ерөнхий байцаагчид танилцуулсан болох нь тус дугаартай албан шаардлагаар нотлогдож байна гэж үзэж байгаа юм.
3.6. Энэ албан шаардлагын дагуу 10 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дугаартай албан шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ илтгэх хуудас бичиг дээр илрүүлсэн зөрчлүүдийг хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийг одоо хэрхэн засаж залруулсан талаараа илтгэх хуудас бичсэн байна. Нэхэмжлэгчийн гол маргаж буй асуудал энэ удирдамжид заасан хугацаанд болон дээр дурдсан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 11.1-д заасан шалгалтын дүнд тухайн шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын ерөнхий байцаагч хяналт шалгалтын нэгжийн даргад илтгэх хуудсаар танилцуулна, 11.6-д хяналт шалгалтын дүнтэй холбогдуулаад холбогдох этгээдэд энэ журмын 15,16-д тус тус заасан улсын байцаагчийн албан шаардлага мэдэгдэл хүргүүлж зөрчлийг арилгах арга хэмжээ авах талаар заасан байдаг. Тэгэхээр энэ журмын 11.1, 11.6-д тус тус заасан 5 хоног хяналт шалгалтын дүнг танилцуулсантай холбоотой албан шаардлага гарна гэсэн заалт бол 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан шаардлага зэргээс үзэх юм бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар тухайн үед ажиллаж байсан н.Д******* гэдэг хүнд хяналт шалгалтын дүн танилцуулагдсан. Тухайн үед нэхэмжлэгч нь дүүрэг рүү албан тушаал нь буураад шилжиж ажиллаж байсан ба хэлтэс дээр шалгалтын дүнтэй холбоотой гэдэг мэдээллийг авахад бол танилцуулагдсан, албан шаардлага ирсэн түүнийх нь дагуу илтгэх хуудас хэлтсээс бичээд явуулсан бөгөөд Ерөнхий байцаагч танилцсан гэдэг. Дээр дурдсан журам, албан шаардлага зэрэг үйл баримтуудаар Улсын ерөнхий байцаагчид танилцуулсан асуудлыг дахиж 2024 оны 11 дүгээр сарын 19-нд дахин танилцуулаад, илтгэх хуудас гарсан гэж үзэж байгаа.
3.7. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлээр зохицуулсан байдаг ба мэргэжлийн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа дотоод үйл ажиллагаанд хэн ямар хяналт тавих талаарх зохицуулалтыг заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, тэгээд хяналт хяналтын улсын байцаагч ахлах байцаагч гэж заасан байгаа бөгөөд Улсын Ерөнхий байцаагч хэрэгжүүлнэ. 18 дугаар зүйлийн 18.4-т зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Улсын Ерөнхий байцаагч гэсэн байх ба Улсын Ерөнхий байцаагч байснаар энэ хяналт шалгалтын үйл ажиллагаа нь хуулийн явагдана гэсэн үг юм. Улс төрийн болон бусад ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй байхаас сэргийлж мэргэжлийн хүн, мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудаа хянах тэр харилцааг хэн хянах талаар зааж өгөөд байгаа юм. Ингээд 18 дугаар зүйлийн 18.5-д Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно гэж заасан. Гэтэл тухайн үед шийдвэр гаргасан, илтгэх хуудас танилцуулагдсан гээд байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан У.Б бол тухайн хяналт шалгалтын нэгжийн даргаар томилогдсон бөгөөд тухайн чиг үүргийнхээ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлож байсан ба Засгийн газрын тогтоолоор Улсын Ерөнхий байцаагчийн эрх аваагүй гэдэг. Мөн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 3.1-д зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Улсын Ерөнхий байцаагчаас эрх олгогдсон этгээд хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Мөн нөгөө илтгэх хуудсыг түрүүний журмын заалтад дурдсан илтгэх хуудастай Улсын Ерөнхий байцаагч танилцахаар зохицуулсан байгаа юм. Томилж чөлөөлөх гэдэг утгаараа тухайн захиргааны байгууллагын даргын үүргийг гүйцэтгэж байгаа этгээд биш хяналт шалгалтын үйл ажиллагаа явж байгаа гэдэг утгаараа мэргэжлийн Улсын ерөнхий байцаагчийн эрх Засгийн газраас авсан этгээд чиг үүргийн эрхтэй.
3.8. Дээр дурдсан журмын 13.3-д зааснаар илтгэх хуудаст хяналт шалгалтын нэгжийн дарга буюу Улсын ерөнхий байцаагч нар гарын үсэг зурж хувийн дугаар бүхий тэмдэг дарна гэж заасан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсан дээр ерөнхий байцаагч гэдгээрээ биш Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч гэдгээрээ У.Б гэдэг хүн гарын үсэг зурсан. Бусад бүх хяналт шалгалт хийх эрхтэй этгээдүүд хувийн дугаар бүхий тэмдгээ дарсан байдаг. Танилцах, шийдвэр гаргах эрхгүй этгээдэд нь ийм эрх олгогдоогүй, хувийн дугаар бүхий тэмдэггүй учраас зөвхөн гарын үсэг зурсан гэсэн үг юм. Мөн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хориглох зүйлийг журмын 24.1 дээр заасан байдаг ба үүнд дараах үйл ажиллагааг хяналт шал хяналтын үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 24.1.2-т шалгалтын дүнг эрх бүхий этгээдээс бусад этгээдэд танилцуулах гэж байгаа. Өөрөөр хэлбэл Улсын Ерөнхий байцаагчаас өөр этгээдэд танилцуулахгүй гэдгийг зааж өгсөн. Тэгэхээр энэ шалгалтын дүнтэй танилцаж, шийдвэр гаргах эрхтэй этгээд нь хуулиар заасан шаардлагыг хангасан танилцах, шийдвэр гаргах эрх хэмжээтэй мэргэжлийн хүн биш байсан байна. Тийм учраас хууль бус шийдвэр гарчихлаа гэж маргаж байгаа юм. Өмнө нь ажиллаж байсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Улсын Ерөнхий байцаагчийн эрхтэй этгээд тогтоосон журам болон удирдамждаа заасан хугацаанд танилцаад шийдвэрээ гаргасан ба ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гаргачихсан байхад дахиад хүлээлгэлээ гэдэг асуудал гарсан.
3.9. Сахилгын шийтгэл ногдуулах гомдол гаргах журмын 3.2-т зааснаар харьяалсан нэгжийн удирдлагын саналыг авах ёстой ба 3.3-д харгалзан үзэх нөхцөл байдлуудад заасан байгаа ба хүндрүүлэх, хөнгөрүүлэх, санаатай үйлдэл гаргасан гэдэг асуудлыг зохицуулсан. Журмын 3.4-т хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан боловч эдгээр нөхцөл байдлуудыг огт харгалзаж үзээгүй юм. Тэгэхээр сахилгын шинжтэй зөрчлүүд илэрчихлээ түүний дагуу Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу процессын ажиллагаа цааш явагдаагүй учраас тухайн шалгах ажиллагаа огт хийгдэхгүйгээр шууд удирдлагын шийдвэр гараад байна. Энэ журмын 3.5.2-т болгоомжгүйгээр зөрчил гаргасан буюу хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал дээр байгааг анхаараагүй гэж нэхэмжлэгчээс маргадаг. Журмын 6.1-д албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цааш ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулна гэж заасан.
3.10. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ", 37.1.13-д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэж, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д "Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ", 55.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална" гэс тус заасан.
3.11. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-д заасны дагуу Б.Д******* миний 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 86 оноогоор, 2024 онд 86 оноогоор тус тус үнэлсэн нь дээрх журмын 6.5-д "Үнэлгээний баг албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн, үнэлгээний 85-100 оноог "Маш сайн", 70-85 хүртэлх оноог "Хэвийн", 70 хүртэлх оноог "Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамруулан эрэмбэлнэ" гэж заасны дагуу маш сайн үнэлгээ болно.
3.12. Б.Д******* намайг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ маш сайн хэрэгжүүлсэн гэж 2023, 2024 онд үнэлж байсан атал Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчилтэй, хууль бус шийдвэр болсон. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т иргэний улсын бүртгэл" гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.2-т заасныг" ойлгохоор, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "иргэний улсын бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг" ойлгохоор тус тус заасан.
3.13. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна" гээд 15 төрлийн иргэний улсын бүртгэлийг нэрлэн заасан. Б.Д******* надад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон таван зөрчил нь дээрх хууль тогтоомжид заасан иргэний улсын бүртгэл болон түүний төрөлд хамаарахгүй бөгөөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна" гэж заасны дагуу нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэний бүртгэлийг мэдээллийн санд оруулах үйл ажиллагаа юм.
3.14. Иргэний улсын бүртгэлийн санд иргэний улсын бүртгэлийн мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн улсын бүртгэгч зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар журмаар зохицуулсан боловч улсын ахлах бүртгэгчид цахим мэдээллийн санд засвар хийх эрхийг нээж өгсөн, ажлын ачаалал зэргээс шалтгаалан энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан. Мэдээллийн санд бүртгэгдээгүй иргэний улсын бүртгэлийг иргэний бичгээр гаргасан өргөдлийн дагуу мэдээллийн санд оруулах үйл ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагын нийт ажилтнуудын дунд байнга, тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдаа үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.15. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулахдаа харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар зэрэг олон нөхцөл байдал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр зохицуулсан байхад иргэний улсын бүртгэлийн төрөлд хамаарахгүй, техникийн шинжтэй, иргэний болон улсын бүртгэлийн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөгүй, эрх зүйн үр дагаваргүй, нэгэнт арилсан зөрчлийг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
3.16. Хяналт шалгалтын журмын 2.1-д зааснаар хяналт шалгалтын үйл ажиллагааны зарчмыг тогтоосон байдаг. 2.1.5 дээр улсын байцаагч хяналт шалгалт хийх хяналт шалгалтын үр дүнд шударга дүгнэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухай эрх бүхий этгээдэд мэдэгдээд хяналт шалгалт хийхээс татгалзана гэж заасан. Одоо энд сууж байгаа Б.Д******* гээд хяналтын улсын байцаагч иргэний улсын бүртгэл дээр хяналт шалгалт хийсэн гэж байгаа юм. 2023 болон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хяналт шалгалт явагдсан тэгэхээр 2023 онд Б.Д******* гэдэг хүн өөрөө дүүргийн иргэний улсын бүртгэлийн улсын төлөөлөгчөөр тасгийн даргаар ажиллаж байсан тэгэхээр энэ зөрчлүүдийг нь харахаар 2023 он дээр жишээ нь ямар ч зөрчил байхгүй байгаа юм. Тэгээд 2024 оноос нь зөрчлүүдийн тоолуур явчихсан энэ бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан дуусаагүй хамаагүй бүх зөрчлүүдийг нь гаргаж ирсэн. Албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт хязгаарлалт яаж хэрэгжиж, хариуцлага хүлээдэг вэ? гэхээр тэгэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 11 дүгээр зүйлд албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэх дээр өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн буюу өөрийнхөө ажиллаж байсан цаг хугацаанд таарамжгүй харилцаатай байсан гэж тайлбарладаг. Энэ хүмүүсийнхээ үйл ажиллагааг шалгаж болохгүй гэдэг зохицуулалтыг 11 дүгээр зүйлийн 1-т заасан ба хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах зохицуулалттай
3.17. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж заасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар намайг албан тушаал бууруулан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгчээр ажиллуулсан боловч удалгүй 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчээр буцаан ажиллуулж эхэлсэн. Гэвч ямар тушаал шийдвэр гаргасан талаар огт танилцуулаагүй. Би төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газраас төрийн албан хаагчийн хувийн хэргээ авч танилцахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тогтоогдсон" гэх үндэслэлээр албан тушаал тушаалаар ёс зүйн зөрчил гаргаагүй нь бууруулах арга хэмжээг хүчингүй болгосон байна. Гэтэл мөн өдрийн дугаар тушаалаар надад " ... хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолт хяналтын улсын байцаагчийн 2024 оны дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул ... албан тушаалын цалингийн хэмжээг ... 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж" шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг албан тушаал бууруулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон атал тухайн өдрөө ямар үндэслэлээр дахин албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй, уг тушаалыг надад танилцуулалгүйгээр гомдол гаргах эрхийг маань зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгон удаа дараа зөрчил гаргасан гэж дахин шийтгэл ногдуулсан.
3.18. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалын 4-т "Энэ тушаалыг эс зөвшөөрвөл тушаалыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэсэн байх бөгөөд уг тушаалыг надад мэдэгдэж, танилцуулаагүйн улмаас уг тушаалын хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зөрчигдөөд байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаас өөр хүчинтэй шийдвэр байхгүй байхад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, төрийн албан хаагчийн хувийн хэргээ 2025 оны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.19. 2024 оны 08 дугаар сард болсон үйл баримттай холбоотой нэг л сонсох ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэгчид төрж байгаа ойлголт бол энэ акт хүчингүй болчихсон буцаад улсын ахлах бүртгэгчээрээ ажиллаж байгаа. Гэтэл хувийн хэрэгтэйгээ 2025 онд танилцахад өөрт нь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулчихсан байгаа юм. Өмнө нь захиргааны акт гаргасан шийдвэрээрээ дахиад өөр захиргааны акт гаргах гэж байна шүү гэдэг байдлаар ямар нэгэн сонсох ажиллагаа явуулаагүй. Цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан тухай танилцуулсан ямар нэгэн баримт байхгүй ба захиргааны байгууллага өөрөө үүнийгээ нотлох ёстой байтал нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Гол хэлэх зүйл нь н.Д******* гэдэг байцаагч нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга ээлжийн амралттай байсан тул улсын ахлах мөрдөгчийн хувиар одоо түр орлож байсан бөгөөд орлож байх хугацаанд бүртгэлийн хүсэлт ирсэн ба түүнийг шалгаж хуульд нийцэх эсэх талаар мөрдлөг явуулах үүрэг даалгавар өгсөн нь зүйл байдаггүй. Тэгэхээр тухайн бичиг баримтыг хүлээж аваад бүртгэл хийх шаардлагыг хангаж байгаа эсэхийг бүртгэл хийж байгаа улсын бүртгэгч шалгах ёстой
3.20. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Нийслэлийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч Б.Д*******д холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн "Б.Д*******г албан тушаал бууруулах тухай" дугаар тушаал гарсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана." гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн "Б.Д*******г албан тушаал бууруулах тухай" дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
4.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хамарсан хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч тал болох Б.Д******* нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа илтгэх хуудсанд хавсаргасан 13 зөрчлийг гаргасан.
4.3. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудас " дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн талаар"-т тус хэлтсийн иргэний улсын ахлах бүртгэгч Б.Д******* нь дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа шалгалтын явцад илэрсэн 13 зөрчил Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:" гэж мөн зүйлийн 4.1.4 дэх заалтад заасан үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;" мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад заасан "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;" мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт "улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;" Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг мэдээлэл бүртгэгдээгүй бол уг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна." гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон.
4.4. Мөн Б.Д******* нь Хяналт шалгалтын газарт 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа "Улсын бүртгэгч Б.Д******* миний бие зөрчлөө бүрэн арилгасан болно. Цаашид ажилдаа анхаарч хариуцлагатай ажиллах болно." гэж ирүүлсэн байх бөгөөд зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг.
Түүнчлэн зөрчлөө бүрэн арилгасан гэсэн боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 5 зөрчлийг арилгаагүй болох нь тогтоогдсон байдаг. Б.Д*******гийн нэхэмжлэлдээ дурдсан иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл зүйлийн 21.2-т "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна" гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газарт хийгдэж байсан иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт, оруулж бүртгэхийг иргэдэд ойртуулан шат дамжлагыг багасган цаг хугацааны хувьд хэмнэлттэй болгон дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдэд шилжүүлсэн бөгөөд уг бүртгэлийг зөвхөн улсын ахлах бүртгэгч нарт бүртгэх эрхийг нээж өгсөн байдаг.
4.5. Мэдээллийн санд бүртгэл нь бүртгэгдээгүй иргэн бичгээр тухайн бүртгэлээ мэдээллийн санд оруулах хүсэлт гаргадаг бөгөөд уг өргөдлийг үндэслэн цахим архивын санд тухайн иргэнтэй холбогдох бүртгэлийн эх нотлох баримтыг үндэслэн тухайн бүртгэлийг мэдээллийн санд үнэн зөв оруулах үүрэгтэй. Мэдээллийн санд нотлох баримтын дагуу бүртгэлийг үнэн зөв бүртгэснээр тухайн иргэний холбогдох төрөлт, гэрлэлт, нас баралт зэрэг бүртгэлүүдийн лавлагаа улсын бүртгэлийн аль ч нэгж, Е монгол системээс лавлагаа мэдээлэл нь үнэн зөв гарч ирэх боломжтой. Б.Д*******гийн нэхэмжлэлдээ дурдсанаар улсын бүртгэлийн байгууллагын нийт ажилчдын дунд байнга, тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдаа гэж дурдсан. Техникийн шинжтэй алдаа гэсэн үг, өгүүлбэр Улсын бүртгэлийн хуульд тогтоомжид байдаггүй бөгөөд улсын /ахлах/ бүртгэгч Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд нотлох баримтыг үндэслэн үнэн зөв, хууль журмын дагуy хөтлөх үүрэгтэй байдаг.
4.6. Гэтэл холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөөгүй болох нь нотлогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн атал тогтмол гарч байдаг техникийн шинжтэй алдааг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй. Б.Д******* нь холбогдох хууль, тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй нь Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар хүлээсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно." гэж заасны дагуу тус тушаал гарснаас хойш 1 жил буюу 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сахилгын шийтгэлтэй байсан.
4.7. Сахилгын шийтгэл ногдуулах тухай дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Д*******д сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн иргэн н.Бын гомдлын үндсэн дээр хийгдсэн хяналт шалгалт юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хяналт шалгалт гомдол, мэдээллээр хийгдэж болох ба төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг дотоод зохион байгуулалтын хүрээнд хийж болно. Үүний дагуу би өөрөө мэдээгүй байхад надтай холбоотой бүртгэлийг хийсэн гэх иргэний гомдлын дагуу хяналт шалгалт хийгдсэн. Үүний дагуу албан тушаал бууруулах арга хэмжээ авсан ба ёс зүйн зөрчил гаргасан тул дүүргийн бүртгэгчээр албан тушаал бууруулж явуулсан байдаг. Нэхэмжлэгчээс яг энэ бүртгэлтэй холбоотойгоор цалингийн арга хэмжээ авхуулсан бөгөөд дахиад албан тушаал бууруулах арга хэмжээ авхуулахаар надад хохиролтой байх ба миний бие ёс зүйн зөрчил гаргаагүй, хуульд заасан хариуцлагаа хүлээсэн гэдэг гомдлыг гаргадаг. Энэ гомдлыг хүлээн авч үзээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн системд байдаг батлагдсан ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага авах ёстой хэлбэр биш байх бөгөөд энэ зөрчил нь хуульд заасан хэм хэмжээг хэтрүүлсэн нөхцөлд авагддаг сахилгын зөрчил байна гэж үзээд ёс зүйн зөрчлөөр гэдэг үндэслэлээр албан тушаал бууруулсныг нь хүчингүй болгоод буцаад дүүргийн Улсын ахлах бүртгэгчээр эргүүлэн томилсон байдаг.
4.8. Нэгдүгээрт надад ямар нэгэн байдлаар арга хэмжээ авсан үгүйг мэдэхгүй гэдэг тайлбар нь зохимжгүй юм. Учир нь байршлын хувьд дүүргээс руу буцаад ирсэн байгаа, цалингийн нэгдсэн систем дээр ямар тушаал, шийдвэрийн улмаас цалингийн хувийг хасаж байгаа тухай мэдээлэл бүртгэгдээд орж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг мэдэхгүй өнгөрнө гэдэг ойлголт байхгүй юм. Яг энэ агуулгаар үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа буюу тухайн шийтгэлийг ногдуулсан гэдгийг мэдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд надад ийм зүйл ногдуулах ёсгүй байсан гэдгийг илэрхийлэх буюу гомдлоо гаргах хугацаа хэтэрсэн гэдэг агуулгаар өмнө тайлбарласан.
4.9. Хоёрдугаарт хэрвээ нэхэмжлэгчид гомдол гаргах хугацаа олгоогүй гэдэг талаас нь харж үзвэл, дугаар тушаал гарах болсон шалтгаан буюу хяналт шалгалтын агуулгаар нь авч үзвэл, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг гаргахдаа дугаар тушаалыг үндэслэн буюу иргэн н.Бын гаргасан гомдлын дагуу явсаар байгаад алдаатай бүртгэл хийсэн гэж үзээд шийтгэл ногдуулсан. Шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөсөө эхлүүлэн гомдол гаргалаа гэж үзэхэд, нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу шийтгэлийн үндэслэлтэй огт маргаагүй бөгөөд харин ч үүнийг хүлээн зөвшөөрч, алдаа дутагдлаа засаж залруулна гэсэн агуулгатай тайлбаруудыг бичиж өгсөн. Засаг даргын туслах надад үүнийг бүртгүүлээд өгөөч, Засаг даргынх байгаа юм гэж өгсөн бүртгэлийн дагуу хийчихсэн юм, дотор нь юу байсныг мэдэхгүй гэсэн агуулгатай тайлбар байгаа юм. Б.Д*******гийн ажлын байрны чиг үүрэгт бүртгэл хийлгэхээр ирсэн өөрийн бус дугтуйтай материалуудыг аваад улсын бүртгэгчид дамжуулан өгөх энэ чиг үүрэг өөрт нь байхгүй. Аливаа бүртгэл хийлгэхээр ирүүлж байгаа албан хаагч шалгаж аваад хуульд заасан процессын дагуу ажиллагаанууд хийгддэг. Хэн нэгний нөлөөгөөр буюу Засаг даргынх гэдэг ойлголт байх ёсгүй юм. Агуулгаар нь хараад үзвэл, Б.Д******* нь албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 6-д улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд хяналт тавих, 4 дүгээр зорилтын 2-т нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай болон Авлигын эсрэг тухай хууль тогтоомжийг мөрдөх хэрэгжилтийг хангах гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр энэ үйл ажиллагааг явуулсан болох нь тогтоогдоод эхний буюу цалингийн 20 хувийг 3 хүртэлх сарын хугацаанд хасуулах шийтгэлийг ногдуулсан.
4.10. Дараагийн арга хэмжээ буюу 13 зөрчлийн тухайд, Б.Д******* нь авсан шийтгэлийн хүрээнд буюу 11-12 дугаар сарын хугацаанд хасалт хийлгээд явж байсан. Үнэхээр 11 сард мэдээгүй байсан бол 12 дугаар сард нь яагаад энэ талаар гомдол гаргаж болоогүй вэ гэдэг асуудал яригдах юм. Хоёрдугаарт агуулгын хүрээнд үнэлгээний хувьд 2022, 2023, 2024 онуудад тус тус маш сайн ажилласан гэдэг үнэлгээг авсан бөгөөд дунджаар 86%-тай дүгнэгдсэн. Тухайн асуудал нь гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн үнэлгээтэй огт холбогдолгүй юм. Төрийн албанд тавигдах хамгийн том шалгуур нь гүйцэтгэлийн төлөвлөгөө бөгөөд жилдээ хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө хүрсэн эсэхийг шалгадаг. Энэ бол албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойлдог нэгдүгээр шалгуур. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 86%-тай үнэлүүлсэн учраас хуульд заасан ямар чиг үүргийг хэрэгжүүлэхгүй, эсхүл зөрчиж болно гэдэг агуулгатайгаар тайлбар гаргаад энэ нь өөрөө техникийн шинжтэй зөрчил байна гэж болохгүй юм. Улсын бүртгэл үнэн, зөв байх зарчимд хөтлөгдөх ёстой. Өөр дээрээ жишээ авахад, Шагдарсүрэнгийн А******* гэдэг хүн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байлаа гэж бодоход бүртгэл дээр миний бүртгэлийг Шагдарын А******* гээд бүртгэсэн байвал ял завших буюу надтай холбоотой бүртгэл байхгүй болно гэсэн үг. Зөрчилтэй гэх 13 бүртгэл дээр овог, нэр өөрчлөгдсөн, эцгийн мэдээлэл оруулаагүй гэсэн зөрчлүүд байгаа ба ач холбогдлын тухайд авч үзвэл, ямар нэгэн байдлаар нийгмийн бүх харилцаанд бүртгэл үнэн зөв байх ёстой.
4.11. Б.Д*******ийн хувьд 2022-2023 он хүртэл хугацаанд дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ахлахаар нэхэмжлэгч Б.Д*******тэй хамт ажиллаж байсан. Б.Д******* 6 дугаар сард бүтцийн өөрчлөлтийн улмаас шилжиж ирж байсан санагдаж байна. Б.Д******* бид хоёрын дунд таарамжгүй харьцаа байсан эсэхийг сайн мэдэхгүй байх ба өөрөө надад дургүй байсан юм байлгүй дээ гэж бодож байна. Нэхэмжлэгчийн тухайн үед гаргасан 13 зөрчлийг шалгахдаа өөрөө хамт ажиллаж байсан ашиг сонирхлын зөрчилтэй байж шалгалаа гэдэг тайлбарыг гаргаж байна. Миний хувьд тухайн шалгалтыг өөрт ногдсон ажлын хүрээнд л шалгасан. Цэгүүдийн ахлахууд ажлын ачаалал ихтэй байдаг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байх ба би өөрөө ажиллаж байсан хүний хувьд ачааллын талаар мэднэ. Миний мэдээлэл гарахгүй, мэдээлэл зөрүүтэй байна гэж иргэд хандах юм бол мэдээллийн сангаас шүүж гаргаад нотлох баримтын дагуу л систем дээр шивчих ёстой юм.
4.12. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдээс дурдахад Дархан-Уул аймагт төрсөн хүнийг дүүрэгт 2024 оны 01 дүгээр сарын 03-нд төрсөн гээд санал оруулсан байсан ба гэтэл тухайн хүн нь 1988 оны 03 дугаар сарын 18-нд төрсөн байгаа юм. Мөн 1971 оны 12 дугаар сарын 03-нд төрсөн хүнийг 1971 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн гэж бүртгээд системд оруулчихсан байсан. Энэ хүнд лавлагаа хэрэгтэй болоод лавлагаагаа гаргуулж авах үед 1971 оны 12 дугаар сарын 03-нд төрчихсөн байгаа боловч урьдчилаад бүртгэсэн байдалтай харагдах юм. Үүнийгээ техникийн шинжтэй үйлдлүүд гэж тайлбарлаж байх хэдий ч эдгээр нь техникийн шинжтэй үйлдлүүд биш. Эдгээр мэдээллийг мэдээллийн санд оруулахдаа хянуур, сайн шалгаж оруулах ёстой л мэдээллүүд юм. Энэ яагаад ахлах бүртгэгч нар дээр шилжиж ирсэн бэ гэхээр иргэний улсын бүртгэл дээр зөвхөн 12 бүртгэгч 21 аймаг, 9 дүүргийг шивдэг байсан. Улсын ахлах бүртгэгч нь бүртгэл баталгаажуулдаг, бүртгэлд засвар оруулах зэрэг ажиллагаануудыг ахлах бүртгэгч л хийдэг ба өөр ямар ч бүртгэгч хийхгүй юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Б.Д*******гээс албан тушаалын цалингийн хэмжээг нь 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалыг мэдэгдээгүй гэж нэхэмжлэл гаргаснаар шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад түүний гаргасан тайлбар бодит байдалд нийцэхгүй, тухайн тушаалыг мэдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
4. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар дүгнэлтээр ...иргэн Б.Бын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хүчингүй болгож...., тус бүртгэл хийгдсэнтэй холбоотой асуудлаар Б.Д*******д сахилгын шийтгэл ногдуулах саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн.
5. Тус дүгнэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөрчил гаргасан асуудлаар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.Д*******д сонсох ажиллагаа явуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Б/487 дугаар тушаалаар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр шилжүүлэн томилсон байна.
6. Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар дүгнэлтээр ...Б.Д*******г ёс зүйн зөрчил гаргаагүй... гэсэн дүгнэлтийг гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дүгээр тушаалаар албан тушаал бууруулах арга хэмжээг хүчингүй болгож, дугаар тушаалаар Б.Д*******гийн албан тушаалын цалингийн хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гаргажээ.
7. Нэхэмжлэгч Б.Д*******гээс ...Ёс зүйн дэд хорооноос ёс зүйн зөрчил гаргаагүйд тооцож, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст буцаан томилсон тул сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж ойлгосон, надад тухайн тушаал гарсан болохыг мэдэгдээгүй... гэж тайлбарласан, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалыг мэдэгдсэн баримтгүй боловч хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн Б.Д*******гийн 2024 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн баримтаар түүний албан тушаалын цалингаас 20 хувиар тооцон суутгал хийж, цалингийн мэдээллийг тухайн сар бүрээр нэхэмжлэгч Б.Д*******гийн цахим хаягт илгээсэн болох нь тогтоогдох тул албан тушаалын цалингаас нь 20 хувийн суутгал хийгдсэнийг мэдээгүй гэж үзэх боломжгүй, мөн тушаал гаргах болсон зөрчлийн талаар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, түүнд сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдэж байсан зэргээр маргаан бүхий актыг мэдээгүй гэж дүгнэх нь бодит нөхцөлд тохирохгүй байна.
8. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан болохыг тухайн үедээ буюу 10 дугаар сарын цалингийн мэдээллийг илгээснээр Б.Д*******г мэдсэн гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана., 14.4.-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана. гэж заасан нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
9. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаал, хэргийн оролцогчдын гаргасан холбогдох тайлбарт дүгнэлт хийхгүй болохыг дурдав.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлийн тухайд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Б.Д*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасантай нийцээгүй байна.
11. Маргаан бүхий тушаалд заагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлээр биш, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэл болох бөгөөд тухайн зөрчлийг Б.Д******* гаргасан болох нь тогтоогдсонгүй.
12. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан ...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэдэгт албан тушаалын тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан албан үүргээ биелүүлээгүй гэж хууль тогтоомжид болон албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг огт гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй, сахилга, хариуцлагын хувьд төрийн албанд ажиллах шаардлага хангахгүй байхыг ойлгоно.
13. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас маргаан бүхий актыг гаргахдаа Б.Д*******г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн атлаа сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар дугаар зүйлийн 48.1.4 гэсэн хоёр өөр ялгаатай эрх зүйн урьдчилсан нөхцөл, үр дагавар бүхий зохицуулалтыг ялгамжтай авч үзэхгүйгээр хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан, түүнчлэн бодит байдал дээр төрийн албанаас чөлөөлөх, эсхүл халах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан байна.
14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгээс дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023-2024 оны үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шалгалтын дүнг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бд илтгэх хуудсаар танилцуулжээ.
15. Тус илтгэх хуудаст нэхэмжлэгч Б.Д*******г нийт 13 удаагийн бүртгэлийг хөтлөхдөө нотлох баримтаас зөрүүтэй бүртгэх зөрчил гаргасан хэмээн буруутгаж, улмаар эдгээр зөрчилтэй холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар Б.Д*******д сонсох ажиллагаа явуулсан байх ба сонсох ажиллагааны тэмдэглэлд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах зөрчлүүдэд арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
16. Тухайн зөрчлийн баримтуудаас үзэхэд, Б.Д******* нь улсын бүртгэлийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэхдээ хүний төрсөн, гэрлэлт дуусгавар болгосон огноо, нас барсан газрын мэдээлэл зэргийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд буруу шивж оруулсан, тухайлбал З.Т, Б.Л, Ч.Б нарын төрсөн огноог төрсний гэрчилгээнд бичигдсэнээс өөр өдөр төрсөн байдлаар, Б.Б, Э.Д нарын 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ дуусгавар болгосныг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр, Ж.Угийн нас барсны гэрчилгээнд гэртээ нас барсан гэж тэмдэглэснийг эмнэлэгт нас барсан төлөвтэйгөөр мэдээллийн санд оруулсан болох нь тогтоогдоно.
17. Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Д*******гийн гаргасан уг алдааг ....албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 1, 2 дахь хэсэгт заасан улсын бүртгэл үнэн зөв хөтлөх, цахим мэдээллийн сангийн баяжилтыг хийх албан үүргээ хангалтгүй биелүүлсэнд тооцсон... гэж тайлбарлах боловч архивт хадгалагдаж буй төрсний, гэрлэлт дуусгавар болгосны, нас барсны гэрчилгээг цахим мэдээллийн санд хөрвүүлж буй нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу хийгдэж буй улсын бүртгэлийн үйл ажиллагаа биш, архивын сан хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй архивын үйл ажиллагаанд хамаарч байна.
17. Иймд илтгэх хуудаст бичигдсэн улсын бүртгэл хийхдээ нотлох баримтаас зөрүүтэй бүртгэсэн гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй ба улсын бүртгэл үнэн зөв хөтлөх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэнэ.
18. Харин улсын ахлах бүртгэгч нь албан тушаалын тодорхойлолтоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн баяжилтыг хийх үүрэгтэй, Б.Д******* уг үүргээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан нь тогтоогдсон боловч үүнийг албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх сахилгын зөрчилд тооцохгүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан ...албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн... гэсэн нөхцөлийг ч хангахгүй.
19. Хэрэв хариуцагч нэхэмжлэгчийн уг үйлдлийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд түүнийг төрийн жинхэнэ албанд ажиллах мэдлэг, ур чадварын хувьд шаардлага хангахгүй гэж үзсэн бол дээрх алдаа нь төрийн албанаас халах хэмжээний зөрчил биш, уг зөрчлийн улмаас төрийн албанд ноцтой үр дагавар учирсан, цаашид тухайн албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадваргүй болох нь илэрхий болсон зэрэг зайлшгүй нөхцөлд хэрэглэгдэх тохиолдол биш байна.
20. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин 2023 онд 86 хувиар, 2024 онд 86 хувиар үнэлэгдэн хангалттай ажиллаж байсан нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөлийг үгүйсгэх ба нэхэмжлэгчээс энэ үндэслэлээр маргасан нь үндэслэлтэй.
21. Шүүх хуралдаанд хариуцагчаас ... дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээж, удаа дараа зөрчил гаргасан... гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй, дээр дурдсанчлан сахилгын зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан сахилгын шийтгэл хүлээж байсан зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан төрийн албанаас халагдах урьдчилсан нөхцөл болох албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэгт хамаарахгүй.
22. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалт нь төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргасны учир бус, харин албан үүргээ хэрэгжүүлж чадахгүйгээс төрийн албанаас халагдах үндэслэл гэж үзнэ.
23. Мөн нэхэмжлэгч Б.Д******* албан тушаалын тодорхойлолтод заасан улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн баяжилтыг хийх албан үүргээ биелүүлэхдээ алдаа гаргасныг сахилгын зөрчилд тооцохгүй учраас энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл хэрэглэгдэхгүй, иймд хэргийн оролцогчдын ...сахилгын шийтгэл ногдуулах журмыг буруу хэрэглэсэн, хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзаагүй, сахилгын ноцтой зөрчилд тооцно... гэх зэргээр маргасан нь үндэслэлгүй, шүүхээс тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй байна.
24. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүргээ зөрчсөн нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх урьдчилсан нөхцөл болно. Гэвч энэ нь албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тухай биш, албан тушаалын чиг үүргээ огт хэрэгжүүлээгүйг ойлгох тул маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл буруу, энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй.
25. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны А/1716 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.10.3-т албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн-ийг сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар журам тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасантай нийцэхгүй, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулиас давсан журмыг хэрэглэхгүй.
26. Дээрх үндэслэлээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж, төрийн албанаас халах тохиолдол бүрдээгүй байхад маргаан бүхий тушаалыг гаргасан нь үндэслэлгүй болсон, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч Б.Д*******гийн төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
27. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Д*******гийн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд ажиллах эрх сэргэнэ.
28. Өөрөөр хэлбэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд Б.Д******* 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс үргэлжлэн ажиллаж байсан гэж үзэх бөгөөд үүнтэй холбогдуулан түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажиллаж байснаар тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үр дагаврыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хариуцна.
29. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч Б.Д*******гийн ажилгүй байсан хугацааны цалинг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцож, ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
30. Захиргааны актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэх учиргүй, маргаан бүхий акт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх өмнөх байдалд сэргэх үр дагавартай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.
31. Хэрэв хариуцагчаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д зааснаар буруутай албан тушаалтанд төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах үр дагавар үүсэхийг сануулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д*******гийн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д*******гийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Д*******г урьд эрхэлж байсан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Б.Д*******д нөхөн олгох, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ