Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/04196

 

 

 

 

 

 

 

           2024        10         14 

      182/ШШ2024/04196

    

 

 

                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод байрлах, “МА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод байрлах, “БЭЭ” ХХК-д холбогдох,

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 492.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МА” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “МА” ХХК нь “БЭЭ” ХХК-ийн “ББВ” хүнсний дэлгүүрт 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл “Хоолондоо” брендийн хөлдөөсөн пицца болон “Баян өндөг”-ийн өндөг зэрэг барааг зээлээр нийлүүлдэг байсан. “ББВ” хүнсний дэлгүүрт 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр 381.600 төгрөгийн барааны төлбөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн барааны төлбөр 176.000 төгрөгийн барааны төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. Бидний зүгээс тус хүнсний дэлгүүртэй удаа дараа холбоо барин төлбөрийн үлдэгдлийг танилцуулж 2024 оны 02 дугаар сараас хойш төлбөрөө төлөхийг шаардаж байгаа боловч “ББВ” хүнсний дэлгүүр утсаа авахгүй алга болох тооцооны үлдэгдлийн төлбөр дээр заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч талаас 492.800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “МА” ХХК-иас, “БЭЭ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “БЭЭ” ХХК-иас нэхэмжилсэн 492.800 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МА” ХХК нь хариуцагч “БЭЭ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах барааны үлдэгдэл төлбөр болох 492.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 492.800 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

  

Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч “БЭЭ” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах барааны үлдэгдэл төлбөр болох 492.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “МА” ХХК нь татгалзсаныг баталсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 7.750 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.                    

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ДАВААСҮРЭН