Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 308/ШШ2025/00504

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 308/ШШ2025/00504

Дорноговь аймаг

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Э-д холбогдох 6,362,959.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Э  нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,362,959.12 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 362,959.12 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр  нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,757 төгрөгийн 58,378.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,378.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 58,378.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА