| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00457/И |
| Дугаар | 308/ШШ2025/00511 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 308/ШШ2025/00511
| 2025 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 308/ШШ2025/00511 | Дорноговь аймаг |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Б.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,431,178.90 төгрөгийг хариуцагч Д.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 431,178.90 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,800,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,849 төгрөгөөс 82,924.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 82,924.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 82,924.5 төгрөгийг хариуцагч Д.Г-оос тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА