Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2021/00026

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 09 ******* сарын *******8-ны өдрийн 355 ******* шийдвэртэй

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг ******* ******* ******* ******* ******* байранд үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ийн /РД:*******866048/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Ерөнхий боловсролын 4 ******* сургуульд холбогдох сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1.095.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ы давж заалдах гомдлоор *******0*******1 оны 1******* ******* сарын 0*******-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын захирал Л./Орхон аймгаас ZOOM/-р, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., түүний өмгөөлөгч Б., нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1.095.500 төгрөг гаргуулах тухай 

Нэхэмжлэгч: ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  ХХК болон Улиастай сумын 4-р сургуулийн хооронд *******014 оны 01 ******* сарын 15-ны өдөр 14/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан хамтран ажилласан юм. Тус компаний зүгээс сурагчдын дүрэмт хувцасыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэж, гэрээнд заасан хугацаанд нь захиалгын дагуу тус сургуульд 7.949.600 төгрөгийн үнэ бүхий 39******* ширхэг дүрэмт хувцас нийлүүлсэн.

Тус сургууль нь *******014, *******015, *******018 онд барааны үнэ 6.854.100 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэрээнд заасан үүргээ зөрчиж байна.

Иймд барааны үлдэгдэл үнэ болох 1.095.500 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Жич: *******017.05.04-ний өдөр барааны үлдэгдэл *******.178.630 төгрөг, хохирол 1.089.315 төгрөг, нийт 3.*******67.945 төгрөгийг нэхэмжилж байсан гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 ******* сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХК-ийн захирал Л.ийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуультай холбоотой гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гарагж байна. Гэрээ байгуулж хувцас нийлүүлсэн боловч размер таарахгүй шалтгаанаар хувцас зарагдахгүй үлдэгдэл гарсан. Зарагдсан хувцасны санхүүгийн тооцоог тухайн үед бүрэн хийж дуусгасан бөгөөд үлдэгдэл хувцасыг буцаан өгсөн. Зарагдсан хувцасны тооцоог шилжүүлсэн баримтаар захирал Л.тэй *******017 онд хийж дуусган үлдэгдэл хувцасыг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******013 онд Засгийн газрын *******50 ******* тогтоолын дагуу ХХК Завхан аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиудыг дүрэмт хувцсаар хангах үүрэг авч ажилласан. Дүрэмт хувцас нийлүүлэх хуваарийн дагуу утас үйлдвэрлэх компаниудаар утсыг нь үйлдвэрлүүлээд, үнэ, загвар гээд Засгийн газраас тогтоож өгсөн загварын дагуу бүх дүрэмт хувцсыг үйлдвэрлэж Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад захилгын дагуу дүрэмт хувцас нийлүүлсэн. *******014 оны 01 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал ******* өөрийн биеэр 497 ширхэг сурагчийн хувцас захиалж гэрээний дагуу 497 ширхэг сурагчийн дүрэмт хувцсыг хүлээж авсан. Улмаар *******014 оны 01 сарын 16-ны өдөр зарим барааг буцааж, бид тулгаж тооцоо нийлсэн. Үүнд Кардиган 107 ширхэг, майк хар хөх 45 ширхэг, майк саарал 190 ширхэг, майк саарал 50 ширхэг нийт 39******* ширхэг 7,949,600 төгрөгийн үнэ бүхий бараа авсан. Дээрх барааг миний бие өөрийн биеэр менежерийн хамтаар хүргэж өгч 4-р сургуулийн захирал Д.*******д хүлээлгэн өгч тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан. Үүнээс хойш төлбөрийн тооцоогоо хийж дуусга гэж захирал Д.*******тэй олон жил маш олон удаа утсаар ярьж шаардаж байсан ба хэрвээ үлдэгдэл байвал Боловсрол Соёлын газрын дэд дарга Баяраа дээр сургуулиуд үлдэгдэлээ тушааж байна тэнд аваачаад тушаачих гэж олон удаа утсаар хэлсэн боловч тушаагаагүй ******* сар ******* захирлыг хүлээж бараагаа татахгүй байж байгаад татсан. Тэгээд за танд үлдэгдэл байхгүй юм байна гэж ойлгогдож байна мөнгөө шилжүүл гэж шаардсан боловч сүүлдээ утсаа ч авахаас байсан.

Харин *******018 оны 5 сард өөрөө залгаад би найзаараа СДХ майк явуулсан та хүлээгээд аваарай гэж ******* өөрөө ярьсан. *******018 оны 05-р сарын 18-нд Эрдэнэт хотод амьдардаг гэдэг хүнээр 79 ширхэг 1,880,670 төгрөгийн бараа явуулсныг бид хүнийх нь дэргэд ангилж тоолж аваад падан бичиж гарын үсэг зуруулж паданы 1%-ийг нь тэр хүнд өгсөн. Ингээд анх гэрээгээр авсан 7,949,600 төгрөгийн бараанаас 4,973,430 төгрөгийг төлж, үлдэгдэл *******,976,170 төгрөгийн бараанаас 1,880,670 төгрөгийн барааг буцааж, одоо үлдэгдэл 1,095,500 төгрөгийг хариуцагчаас гаргаж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 09 ******* сарын *******8-ны өдрийн 355 *******тай шийдвэрээр

1. Монгол улсын Иргэний хуулийн 400 ******* зүйлийн 400.3 дэхь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 ******* сургуулиас 1.095.500 /нэг сая ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХКомпанид олгож,

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ******* ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 ******* сургуулиас 30.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох,

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ы давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. миний бие ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд холбогдох иргэний хэрэгт Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 09 ******* сарын *******8-ны өдрийн 140/ШШ*******0*******1/00355 *******тай шүүхийн шийдвэрийг *******0*******1 оны 10-р сарын *******6-ны өдөр хүлээн авч шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны

09 ******* сарын *******8-ны өдрийн 140/ШШ*******0*******1/00355 *******тай шүүхийн шийдвэрт ...хариуцагч байгууллага үлдэгдэл хувцсыг буцаан өгсөн. Зарагдсан хувцасны тооцоог шилжүүлсэн баримтаар захирал Л.тэй *******017 онд хийж дуусган үлдэгдэл хувцсыг буцааж өгсөн. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна... гэж маргаж байгаа болон энэ талаар нотлох баримтаар нотлоогүй байна гэсэн дүгнэлтийг өгсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас үлдэгдэл барааг бүгдийг нь явуулж тооцоо нийлсэн хүнийг буюу гэрчээр Орхон аймгийн иргэн ийг асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй бөгөөд бид бүхнийг мэтгэлцэх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг хийсэн байна.

Мөн манай байгууллагаас " ХХК-нд төлөх ямар нэгэн төлөх төпбөргүй бөгөөд *******017 онд энэ асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлж байсан талаар нэхэмжлэгч тал дурьдаад байхад холбогдох хэргийн материалыг шүүхийн архиваас татаж хэрэгт хавсаргаагүй шийдвэрлэсэн зэрэг нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 09 ******* сарын *******8-ны өдрийн 140/ШШ*******0*******1/00355 *******тай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талын шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчим буюу хариуцагчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлт гаргасан учир шүүх хуралдаанд оролцоогүй хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийг оролцуулаагүй нь хуульд нийцэхгүй байна. Яагаад гэвэл хоёр талыг байлцуулж байж хэргийг шийдвэрлэх буюу маргаантай хэрэг дээр заавал нэг талыг байлцуулж хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гэдэг хүн нь хэдэн бараа хүлээлгэж өгсөн юм гэдгийг гол мэдэх гэрчийг оролцуулж асуухгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. ******* гэдэг компанийн хэрэгт авагдсан нотлох баримт буюу манай компанид 5.707.970 төгрөгийг ирүүлсэн гэж тайлбар өгсөн байдаг. Энэ баримт нь Л. гэдэг хүн гарын үсэг зураагүй байдаг тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байдаг. Нийт 7.949.600 төгрөгөөс 4 ******* сургуулийн төлсөн мөнгөн дүнг хасахаар *******.*******70.000-аад төгрөгийн зөрүү байдаг. Энэ зөрүүг холбогдох элэгдэл, хорогдол бүх зүйлсийг хасаж тооцоо нийлж үлдэгдэл бараа буюу 1.880.000 төгрөгийг буцааж хүргүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд 1.095.000 төгрөгийн төлбөр байхгүй байдал харагдаж байгаа. Нэхэмжилсэн байдал, нэхэмжлэгч талын байдлыг харахад нэхэмжлэлийн шаардлага дээр бараа буцаасан асуудал яригддаггүй, зөвхөн төлсөн байгаа үлдэгдэл нь 1 сая төгрөг үлдлээ гэж нэхэмжилдэг. Хариуцагч талаас манайх үлдэгдэл барааг буцааж явуулсан, одоо өгөх зүйл байхгүй гэхээр. Буцаасан бараа чинь ороод 1 сая төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөр байдлаар тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байгаа юм. Хэрэв нэхэмжлэгч тал баримттай нэхэж байгаа бол өөрийнхөө гэрээнд заасан дансны хуулгыг гаргаж ирж үзээд явах боломжтой, гэтэл дансны хуулгаа огт гаргаж ирдэггүй. Хариуцагч тал анхнаасаа өмгөөлөгч авч оролцоогүй учраас анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад холбогдох баримт хүсэлтүүдээ гаргаж чадаагүй нь харагддаг. ******* ХХК нь 1 сая төгрөг нэхэмжлэх эрхгүй байгаа. Үлдэгдэл барааг буцаасан баримт *******, гэх хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Үлдэгдэл барааг буцааж авчхаад, авсан барааныхаа үнийг нэхэмжлээд байгаа юм шиг байдал харагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэх байна. Өөрөөр хэлбэл *******014 оны 01 ******* сарын 15-ны өдөр гэрээ байгуулж тэр өдрөө барааг хүлээж авсан байдаг. Гэрээнд зааснаар барааг хүлээж авснаас хойш *******1 хоногийн дотор төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Тэгэхээр шаардах эрх *******014 оны 0******* ******* сарын 06-ны өдөр үүссэн байгаа. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаатай байдаг. Гэтэл *******019 оны 05 ******* сард нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тайлбарлахад хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогссон зүйл огт байдаггүй. Мөн ******* ХХК нь төлбөр төлөөгүй гэдэг дээр 1.095.000 төгрөгийг яаж гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримт нь хоёр өөр нотлох баримтууд байдаг. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гарын үсэггүй баримт байгаа. Түүн дээр 5.700.000 төгрөг төлсөн гэдэг зүйл байдаг. НӨАТ-аа 4 ******* сургуулиар хасаж тооцуулаад байгаа юм уу? 797.000 төгрөгийг нэмээд байгаа юм уу? гэдэг нь ойлгомжгүй байдаг. Тухайн аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн худалдсан бол НӨАТ-аа өөрөө төлөх ёстой. Гэтэл энэхүү баримтын НӨАТ гэдэг дээр 797.000 төгрөг бичигдсэн байдаг. Нийт дүн дээрээ 5.770.970 гэж биччихээд доод талд нь 970.570 гэж бичигдсэн байдаг. Энэ нь нийт дүн дээр нэмэгдэх дүн юм уу? гэж харагдаж байгаа. Төлөгдөөгүй үлдэг гэж *******.900.000 гэдэг нь үндэслэлгүй юм. Хариуцагч тал нь өмгөөлөгч аваагүй холбогдох баримтаа гаргаж өгөөгүй дээр дөрөөлж 1.095.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг тулгаж хэргийг шийдвэрлэж болохгүй. Үүн дээр анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай бүрдүүлж буюу хэлэлцүүлэх захирамж гаргахдаа нотлох баримтыг бүрэн бүрдсэний дараа хэлэлцүүлэх захирамж гаргаж хурал зарлах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх дээр асуухдаа бид нарт 1.095.000 төгрөгний үлдэгдэл байгаа гэж ойлгуулаагүй. Тухайн үлдэгдэл чинь огт очоогүй, данс нийлээгүй 4 сая гаран төгрөгний төлбөр танай дээр гарсан байна гэсэн ойлголтыг бид нарт өгсөн. Тэгэхээр бид нар заавал өгсөн падаанаа олж үзсэний дараагаар хүлээлгэж өгсөн гэсэн гэрчийн мэдүүлэг зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан юм. Нэхэмжлэгч талаас яриад байгаа 7.949.600 төгрөгний буюу 39******* ширхэг барааг бид нар авсан байгаа юм. Түүнээс *******014, *******015 онд нэхэмжлэгч нь 5.770.970 төгрөгийг талууд нийлж үлдэгдэл *******.178.630 төгрөг байдаг. Тэрнээс бид нар оор явуулсан 1.880.6*******0 төгрөгний үлдэгдэл барааны тооцоог хасаж үзэхээр *******98.010 төгрөгний үлдэгдэл манай дээр байгаа юм. Тэгэхээр ямар учраас 1.095.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гэв. 

Нэхэмжлэгчийн байгууллагын захирал Л./Орхон аймгаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Монгол улсын Засгийн газрын *******013 оны 07 ******* сарын 06-ны өдрийн *******50 *******тай тогтоолын дагуу энэ төсөлд хамрагдаж Завхан аймгийн 4-р сургууль болон Завхан аймгийн бусад сумуудын сургуулийн дүрэмт хувцасны кардиган, ноосон майкыг үйлдвэрлэж нийлүүлсэн. Ингэж нийлүүлэхдээ ******* ХХК-ийн захирал болох би өөрийн биеэр сургуулиудын захиралд авч ирж өгч нийлүүлэлт хийсэн. 4 ******* сургуулиас анхан шатны шүүх хуралд гэрчээр гэдэг хүнийг оролцуулаагүй гээд байна. Анхан шатны шүүх хурал дээр 4 ******* сургууль нь мэдүүлэхдээ гэдэг хүнээр 79 ширхэг 1.880.670 төгрөгийн бараа явуулсныг бид хүнийх нь дэргэд ангилж тоолж аваад падаан бичиж гарын үсэг зуруулж падааны 1%-ийг нь тэр хүнд өгсөн гэдэг. Тэгэхэд нь би гэдэг хүнийд өгсөн гэсэн баримт 4 ******* сургуульд байхгүй байж болно. Харин манайд тушаасан гэдэг хүний падаан байна. Би гэдэг хүнээс аваагүй гэхгүй гэж хэлж байсан. Мөн манайх илэгдэл хорогдол гэж огт тооцогдож хасагдсан зүйл байдаггүй. *******.976.170 төгрөг гээд байгаа нь ойлгомжгүй байна гэж тайлбарлаад байх шиг байна. ******* захирлыг тус сургуулийг хариуцаж байх үедээ өөрөө шүүхэд гаргасан тайлбартаа манайд *******.976.170 төгрөгийн үлдэгдэл байгаа гэсэн байдаг. Ингээд анх гэрээгээр авсан 7.949.600 төгрөгийн бараанаас 4.973.430 төгрөгийг төлж, үлдэгдэл *******.976.170 төгрөгийн бараанаас 1.880.670 төгрөгийн барааг буцааж, одоо үлдэгдэл 1.095.500 төгрөг байгаа. Манай талаас маш олон удаа 4 ******* сургуулиас үлдэгдэл мөнгөө өгөөч гэж шаардаж байсан. Манайх бол яг хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа гэж үзэж байна. Мөн манайх тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч чөлөөлж өгөлгүй төлөх шаардлагатай гэсэн шүүгчийн шийдвэр, захирамжууд байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий болвсролын сургуульд холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнэ 1.095.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* ХХК нь Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 ******* сургуультай *******014 оны 01 ******* сарын 15-ны өдөр 14/04 тоот гэрээр байгуулж, гэрээний дагуу нэг бүрийн үнэ *******6.400 төгрөгийн үнэтэй нийт 107 ширхэг кардиган буюу сурагчийн дүрэмт хувцас, нэг бүрийн үнэ 15180 төгрөгний үнэтэй 45 ширхэг бага ангийн майк, нэг бүрийн үнэ 17930 төгрөгний үнэтэй 190 ширхэг дунд ангийн майк, нэг бүрийн үнэ *******0.700 төгрөгний үнэтэй 50 ширхэг ахлах ангийн майк зэргийг авч нийт 39******* ширхэг сурагчийн дүрэмт хувцасыг 7.949.600 төгрөгөөр сурагчдад худалдаж өгөхөөр харилцан тохирсон болох нь тогтоогджээ. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч захиалагч тал нь бараа бүтээгдэхүүнийг анхнаасаа захиалж хийлгээгүй, өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, харин эд зүйлийг худалдахад туслалцаа үзүүлэхээр тохирсон шинжээрээ ажил гүйцэтгэх гэрээ биш даалгаврын гэрээний шинжийг илүү агуулсан, дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Хариуцагч тал гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцсыг худалдан борлуулж, 7.949.600 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлэх үүрэгтэй байснаас 5.770.970 төгрөгийг шилжүүлсэн, 1.880.670 төгрөгийн барааг худалдаагүй буцааж хүргүүлсэн талаар талууд маргаагүй байна.  

Иймд үлдэгдэл төлбөр *******97.960 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулиас гаргуулж ******* ХХК -нд олгох нь үндэстэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.1.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 09 ******* сарын *******8-ны өдрийн 355 *******тай шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх хэсгийн Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 ******* сургуулиас 1.095.500 /нэг сая ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХКомпанид олгож гэснийг Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын 4 ******* сургуулиас *******97.960/ хоёр зуун ерэн долоон мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХКомпанид олгож гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

*******. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 ******* зүйлийн 167.5, 17******* ******* зүйлийн 17*******.1, 17******* ******* зүйлийн 17*******.*******.1, 17*******.*******.*******, 17*******.*******.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР  

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Ж.БАТТОГТОХ