| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 310/2025/00369/И |
| Дугаар | 317/ШШ2025/01079 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 317/ШШ2025/01079
2025 08 01 317/ШШ2025/01079
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-00, Сэнтрал тауэр, 00 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Зүүндэлгэр 00 дүгээр баг, 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , С овогт М.С холбогдох,
Гэрээний үүрэгт 1.661.311,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч М.Ш д холбогдуулан гэрээний үүрэгт 1.661.311,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хариуцагч М.С нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 00 тоот гэрээний дагуу Samsung A25 5G 128GB маркийн гар утсыг нийт 1.158.000 төгрөгийн зээлээр 25 сарын хугацаатай авсан. 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 00 тоот гэрээний дагуу Samsung A15 5G 128GB маркийн гар утсыг нийт 788.000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. М.Ш аас нийт 1.661.311,29 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч М.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М овогтой М.Ш нь Т ББСБ-аас нэхэмжилсэн 1.661.311,29 төгрөгийг 4 хувааж буюу 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 415.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 415.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 415.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 416.311,29 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт, 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдах авах гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдах авах гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 00 тоот Г.Т итгэмжлэл олгосон албан бичгийн хуулбар, 00 дугаартай улсын тэмдэгтийн хураамжид 41.531 төгрөг төлсөн төлбөрийн даалгаврын баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч М.Ш нь Т ББСБ ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 00 тоот Бүтээгдэхүүн зээлээх худалдан авах гэрээ байгуулан Samsung A25 5G 128GB маркийн гар утсыг 1.158.000 төгрөгөөр худалдан авч, уг 1.158.000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 25 сарын хугацаанд, мөн өдөр 00 тоот Бүтээгдэхүүн зээлээх худалдан авах гэрээ байгуулан Samsung A15 5G 128GB маркийн гар утсыг 788.000 төгрөгөөр худалдан авч, уг 788.000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаанд тус тус эргэн төлөх нөхцөлтэй тохиролцсон боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэгт 1.661.311,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч М.Ш нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1.661.311,29 төгрөгийг 4 хувааж буюу 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 415.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 415.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 415.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 416.311,29 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.531 төгрөгөөс 20.765,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дундговь аймгийн Төрийн сангийн 00 тоот данснаас 20.765,5 төгрөг, хариуцагч М.Ш аас 20.765,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА