| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01210/И |
| Дугаар | 317/ШШ2025/01100 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 317/ШШ2025/01100
2025 08 04 317/ШШ2025/01100
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сүхбаатарын талбай-0, Сэнтрал тауэр, 0 дугаар давхарт байрлах, регистрийн 00 дугаартай, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Баруун Зуунмод, 0 дугаар баг, 0 гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Ц.Б холбогдох,
Гэрээний үүрэгт 4.428.721,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б холбогдуулан гэрээний үүрэгт 4.428.721,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Хариуцагч Ц овогтой Б нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 00 тоот гэрээний дагуу Samsung Galaxy Tab A9 64GB, Samsung ZFlip6 256GB маркийн гар утсыг нийт 3.788.000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 00 тоот гэрээний үүрэгт үндсэн 3.788.000 төгрөг, үндсэн хүү 628.413,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.307,51 төгрөг, нотариатын төлбөр 7.000 төгрөг, нийт 4.428.721,14 төгрөгийг хариуцагч Ц.Б ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц овогтой Б нь Т ББСБ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нийт 4.428.721,14 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 730.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 778.721,14 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт, улсын тэмдэгтийн хураамжид 85.810 төгрөг төлсөн баримт, 00 дугаартай төлбөрийн
даалгаврын баримт, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/32 тоот нэхэмжлэгчээс С.М итгэмжлэл олгосон албан бичиг, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 00 дугаартай Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Ц.Б нь Т ББСБ ХХК-тай 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Бүтээгдэхүүн зээлээх худалдан авах гэрээ байгуулан Samsung Galaxy Tab A9 64GB, Samsung ZFlip6 256GB маркийн гар утсыг 3.788.000 төгрөгөөр худалдан авч, уг 3.788.000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй тохиролцсон боловч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэгт 4.428.721,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хувааж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Ц.Б нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4.428.721,14 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 730.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 730.000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 778.721,14 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.810 төгрөгөөс 42.905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 42.905 төгрөг, хариуцагч Ц.Б ээс 42.905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА