Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 122/ШШ2026/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

******* аймгийн газрын нэхэмжлэлтэй,

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Гуравдагч этгээд: “******* ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жамъянсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун (цахимаар), хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэнбаяр, гуравдагч этгээд “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ургаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

            1.1. Нэхэмжлэгч ******* аймгийн газраас ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргаж байна.

 

 Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

 

2.1. Гуравдагч этгээд “******* ” ХХК нь түүхий эд бараа материал хүлээн авах зориулалтаар ашиглаж байсан ******* аймгийн 1-р багийн нутаг (хуучин нэрээр АА-н 152-р ангийн зэвсэг хэрэгсэл, хувцасны агуулах) дэвсгэрт байрлалтай чулуун ханатай барааны агуулахыг тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ******* банкнаас 1,000,000 төгрөгөөр худалдан авчээ.

 

2.2. ******* аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/600 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор ******* сумын 1 дүгээр багт байрлах 666 м2 талбай бүхий чулуун агуулахыг ******* сум дахь улсын *******ийн салбарт шилжүүлжээ.

           2.3. “******* ” ХХК-ийн захирал Д.******* 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Манай компанийн эзэмшилд байгаа ******* сумын 1 дүгээр багт байрлах чулуун агуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 39 дүгээр тогтоолоор ямар нэг байгууллагад бүртгэлгүй гэж ******* сум дахь улсын *******ийн салбарт шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах”-аар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргажээ.

 

           2.4. Ийнхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтад дурдагдсан чулуун агуулахыг ******* сум дахь ******* *******ийн салбарт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

           2.5. Нэхэмжлэгч ******* аймгийн газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, илт хууль бус захиргааны акт гэх үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ******* аймгийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн “Хөрөнгө шилжүүлэх тухай” 2012 оны 39 дүгээр тогтоолоор ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Хүнс хөдөө аж ахуйн, жижиг дунд үйлдвэрлэлийн газар”-ын харьяа өвс тэжээлийн агуулах болон мөн тус нутагт байрлалтай байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг ******* аймгийн газарт /******* *******ийн салбар/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь заалт, Аймгийн ИТХ-ийн 2010 оны ээлжит бус 7-р хуралдааны 3 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг данснаас хасах бүртгэх журам”, Аймгийн Засаг даргын саналыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаас хөрөнгө шилжүүлэх тогтоол гаргасан.

Тус газар нь газрын 144 дүгээр салбарын 016 дугаар цэгийн агуулахын байршлыг Монгол ******* Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан “Монгол ******* төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-аар тухайн объектын байршил нь төрийн нууцад хамаарч байгаа тул тагнуулын байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, орц, гарц шийдвэрлэх боломжгүй.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүргийн хүрээнд тус чулуун агуулахын эцсийн өмчлөгчийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоосон болно.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг зөвхөн Засгийн газрын шийдвэрээр. Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлнэ” гэж заасан.

Энэхүү заалтаар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхийг зөвхөн Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон бөгөөд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчдийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар 2020 онд “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоол”-оор “2012 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” захиргааны акт гаргасан.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 27 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны акт бөгөөд 47.1.3 дахь заалт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан.

Тухайлбал: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2-т төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх болон хүчингүй болгох асуудалд Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар заавал оролцох ёстой гэж хуульчилсан. Гэвч 2020 оны тогтоолд ийм зөвшилцөл, шийдвэр огт хийгдээгүй.

27 дугаар тогтоол нь “хүчингүй болгосугай” гэсэн утга бүхий, хууль зүйн шаардлагыг хангаагүй акт бөгөөд энэ нь илт хууль бус захиргааны акт юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн өмчийн эзэн байна” гэж заасан.

Мөн хуулийн 77.2.3-д “Орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бөгөөд хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэж хуульчилсан болно.

Гэтэл 2012 оны тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан захиргааны акт байхад. 2020 оны 27 дугаар тогтоол нь аливаа зөвшилцөл, хуульд заасан журмыг үл харгалзан хүчингүй болгосон тул ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 27 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу тухайн байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жамъянсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: ******* аймгийн газраас ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаар тогтоолыг илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаар ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ******* аймгийн улсын *******ийн салбар нь 2012 онд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хөрөнгө шилжүүлэн авсан. Энэхүү хөрөнгө нь ******* аймгийн ******* хотын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хүнс, хөдөө аж ахуйн зориулалттай, жижиг дунд үйлдвэрийн газрын харьяа, өвс тэжээлийн агуулахын байшингийн үлдэгдэл байсан юм. Энэхүү чулуун агуулахыг 2012 оноос хойш улсын *******ийн газар эзэмшиж байсан. Үүний хүрээнд засвар үйлчилгээ хийж, улсын *******өд хамаарах өвс тэжээлтэй холбоотой эд хөрөнгийг агуулж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 49 дүгээр тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 27 дугаар тогтоолоор буюу бүтэн 8 жилийн дараа хүчингүй болгож байгаа юм. Энэ хугацаанд ******* аймгийн ******* *******ийн салбар нь ******* аймгийн газрын харьяанд нэгдэж, нэг хуулийн этгээд болсон учраас тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх хугацаанд буюу 2012 онд хүлээн авснаас хойш улсаас 39,000,000 төгрөгийн хөрөнгө гаргаж, тус барилгын засвар үйлчилгээг хийж, одоог хүртэл хэвийн ашиглаж байгаа гэж ойлгож байна.

Төрийн төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмч хөрөнгө нь төрийн өмчид тооцогдохоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдсан. Үүний хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүрэн эрх, бусдад хувьчлах, шилжүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.4-т заасан байдаг. Үүнээс улбаалан ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орон нутгийн өмчийг буцаан шилжүүлэх, авах тухай тогтоолыг хүчингүй болгож байгаа процесс нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, ******* Их Хурлын бүрэн эрхэд халдаж шийдвэр гаргасан байх тул бид Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлэх үндэслэл байгаагүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн албанд ******* Их Хурал, ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, шүүх зэрэг байгууллагуудаас тухайн агуулахын барилгыг бусдад шилжүүлсэн, хууль зөрчиж бусдын өмчилж байсан газрыг эзэмшиж байгаа талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Төр өөрийн өмчид байгаа эд зүйлсийг ашиглаж байтал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид Их хурал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газар зэрэг байгууллагуудтай ямар нэг байдлаар зөвшилцөөгүй, буруу шийдвэр гарсан байна гэж ажиллагаа явуулаагүй, хоорондоо мэдээлэл солилцоогүй, ямарваа нэгэн шийдлийг гаргуулахгүйгээр 2012 оны 39 дүгээр тогтоолыг шууд хүчингүй болгож байгаа нь хууль зөрчсөн буюу тэдгээрийн эрх хэмжээний шийдвэрлэх асуудал биш юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар гаргасан тогтоолуудыг хууль бус байвал хүчингүй болгоно гэж ярьж байгаа хэдий ч үүнд төрийн өмчийн асуудал яригдаж байгаа. Төр орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмч рүү шилжүүлж, улсын төсвөөс санхүүждэг байгууллага буюу төрийн байгууллага руу шилжүүлж байгаа энэ процесс нь өөрөө төрд очсон байгаа. Энэ эрх мэдлийг ******* Их хурал, Төрийн өмчийн хороо хэрэгжүүлэх ёстой байтал ийм шийдвэр гаргасан нь хууль бус байна. Иймд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Нэмэлт тайлбар байна. Бидний гаргаж байгаа шаардлагын үндэслэлд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар өмч буюу төрийн өмч, орон нутгийн өмч гэсэн 2 заагтай байгаа. Энэ утгаараа ******* аймгийн газрын өмч хөрөнгөд бүртгэлтэй энэ газрыг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдэх эрхгүй юм аа гэсэн асуудлаар нэхэмжлэл гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасанчлан энэ эрх хэмжээ ******* Их Хурал, ашиглалттай холбоотой хяналт тавих Төрийн өмчийн хороонд тус тус байгаа юм. Энэ талаар эдгээр байгууллагуудаас ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Тэгэхлээр тус өмчийг шилжүүлэх асуудалд орон нутгийн өмчийн 2 байгууллагын хооронд шилжүүлж, түүнийг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид шийдэж байгаа асуудал биш. Хуулиар тогтоосон 2 заалттай. Нэг нь төрийн өмч, нөгөөх нь орон нутгийн өмч. 2012 онд орон нутгийн өмчөөс гаргаж, төрийн өмчид бүртгүүлэн, төр нь өөрөө ашиглаад явж байхад энэ нь 1 жил, эсхүл хагас жилийн дараа яригдаж байгаа асуудал биш. 8 жил ашиглалт, хэрэглээнд нь байж, өөрийнх нь бүртгэлд орсон эд хөрөнгийг гэнэт 8 жилийн дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр энэ нь буруу байсан юм аа гэх байдлаар, өөрсдийн таамгаар шийдэж болохгүй. Энэ шийдвэрийг гаргахдаа ямар бичиг баримтуудыг үндэслэж гаргасан нь хэргийн материалд байгаа. Үнэлгээний байгууллагын шийдвэр 1,000,000 төгрөг, орлогын ордер зэрэг л байгаа. Өөр ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг хавсаргаж, тус тогтоолыг хүчингүй болгосон зүйл байхгүй. Харин ******* *******ийн газар яаж авсан бэ? гэхээр орон нутагт нь хандаж, агуулахын зориулалтаар ашиглах байрны өмчлөгч нь тодорхойгүй байгаа учраас тус төрийн өмчийг өөрийн төрийн байгууллагад ашиглуулахаар өгөхөд татгалзах зүйлгүй гэж хоорондоо хүлээлцсэн. Үүний дагуу төрийн өмчийн буюу тус байгууллагын өмч болсон тухай бүх л процесс нь хавтаст хэрэгт байгаа. Гэтэл хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс буруу шийдвэр гаргасан учраас үүнийг хүчингүй болгох ёстой байсан гэж байна. Захиргааны ерөнхий хуулиас гадна захиргааны энэ шийдвэрээ бид устгах эрхгүй гэж маргаагүй. Яг энэ тохиолдолд шийдвэр гаргах эрх нь ******* Их Хурал Засгийн газарт танилцуулж, ******* Их Хурлаас тогтоол гаргаж, төрийн өмч рүү шилжүүлэх эрх хэмжээ байгаа. Ийм байдлаар асуудлыг шийдэх боломж байсан. Энэ асуудлууд дээрээ шийдэх биш шууд Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т заасны хүчингүй болгох гэх заалтыг хараад шийдчихэж байгаа юм. Ийм процесс болсон гэдэг нь үүн дээрээс харагдаж байгаа юм. Бид одоо байгаа биш, өмнө нь хийгдсэн зүйлийг хэзээ, ямар баримтыг үндэслэж шийдсэнийг анхаарах ёстой. Тэр цаг хугацааг нь харахаар газрын өмч хөрөнгө нь одоог хүртэл байгаа юм. Тэгэхээр газар, эсхүл төр үүнийг булааж аваагүй. Нөгөөтээгүүр энэ газар нь хөдөө хээр ашиглалтгүй байсан уу гэдэг нь ил тодорхой, ашиглалтгүй л байсан. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хэлж байгаагаар дөрөвхөн жилийн дотор ашиглалтад авсан байхад орон нутагт мэдэхгүй байна гэж байхгүй. Үнэхээр дуудлага худалдаагаар хувьчилж, цэнхэр, ягаан тасалбараар авсан бол тодорхой хэмжээний шийдвэрүүд гарсан байх ёстой. Манай талаас аймгийн архив, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг эрх бүхий байгууллагуудаас тус хүчингүй болгож байгаа шийдвэртэй холбоотой хүсэлтүүдийг өгсөн. Ганц дээр нь ч ямар ч баримт байгаагүй. Тэгэхлээр бид гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж, улсын *******ийн газар өөрийн өмчид авч байгаа талаар баримт хэргийн материалд байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчийг Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7-д заасны дагуу бүртгэл хийгдэнэ гэж заасан. Энэ нь төгрөгөөр илэрхийлж, санхүүгийн тайлан тооцоонд бүртгэж байна гэсэн үндсэн зохицуулалтууд байгаа. Бид үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байгаа. Угаасаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар төрийн өмчийг бүртгэдэггүй. Үүнээс харахад өөрийн байгууллагын санхүүгийн тайлан, тооцоонд бүртгэдэг нь өөрөө төрийн бүртгэлд бүртгэгдэж, жил болгоны тооллогод орж байгаа процесс юм. Тэгэхээр төрийн өмчид орсон, төрийн өмч, хөрөнгийг бүртгэлээс хасах, захиран зарцуулах эрх нь ******* Их хуралд байгаа юм аа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.4. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 43/267 дугаартай ******* аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

******* аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/600 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор ******* сумын 1 дүгээр багт байрлах 666 м2 талбай бүхий чулуун агуулахыг ******* сум дахь улсын *******ийн салбарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “******* ” ХХК-ийн захирал Д.*******гээс “Манай компанийн эзэмшилд байгаа ******* сумын 1-р багт байрлах чулуун агуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 39 дүгээр тогтоолоор ямар нэг байгууллагад бүртгэлгүй гэж ******* сум дахь улсын *******ийн салбарт шилжүүлсэн байна. Уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирүүлсэн.

Дээрх албан бичгийг хүлээн авч холбогдох судалгааг хийхэд уг чулуун барилгыг 1995 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ******* банкнаас 1,000,000 (нэг сая) төгрөгөөр “******* ” ХХК худалдан авч, байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэн хөрөнгийн үнэлгээ гаргуулан эзэмшиж байсан нь баримтаар тогтоогдсон.

Иймд “******* ” ХХК-ийн эрх ашиг энэхүү тогтоолоор зөрчигдсөн байсан учир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтад дурдагдсан чулуун агуулахыг ******* сум дахь ******* *******ийн салбарт шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгон хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн болно гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 6 дугаар сарын 39 дүгээр тогтоолоор ******* сумын 1 дүгээр багт байрлах, тухайн яригдаад байгаа объектыг ******* аймгийн газарт шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнээс хойш 2020 онд “******* ” компанийн захирал ******* гэх иргэнээс “миний эзэмшилд байсан объектыг дур мэдэн ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид бусдад буюу төрд шилжүүлсэн байна” гэх гомдол ирсэн. Үүний дагуу тухайн объект нь төрийн өмч, хувийн өмч эсэх талаар холбогдох судалгааг хийсэн. Гэтэл тухайн объектыг “******* ” компани 1996 онд “*******” компаниас хураагдсан байсныг өмчлөлдөө авсан нь тогтоогдсон. Тухайн үед 1,000,000 төгрөгөөр авсан объект байсан. Тэгэхээр тухайн үеийн буюу 2012 оны шийдвэр нь одоо хууль бус байна, иргэний өмчлөлийг төрд шилжүүлсэн байна гэж үзэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн шийдвэрт дүгнэлт хийж, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаартай тогтоолыг гаргасан. Энэ нь тухайн үедээ төрд байгаагүй ба тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагчид судалгааг буруу хийснээс болж тийм шийдвэр гарсан байсныг 2020 онд холбогдох судалгаагаар мэдэж, шийдвэрээ буцаасан. Нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа шүүхэд албан бичгээр ирүүлсэн. Мөн өчигдөр шүүхэд нотлох баримт нэмэлтээр гаргаж өгсөн. газарт тухайн объект байгаа газрыг эзэмшүүлэхээр гаргасан шийдвэрийг 2026 оны 02 сарын 06-ны өдрийн А/70 тоот захирамжаар хүчингүй болгох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хавтаст хэрэгт байгаа гэж ойлгож байна. Албан бичгээр тайлбар өгсөн учраас өөр тайлбар байхгүй гэв.

3.6. Гуравдагч этгээд “******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ” ХХК нь түүхий эд бараа материал хүлээн авах зориулалтаар ашиглаж байсан ******* аймгийн 1-р багийн нутаг (хуучин нэрээр АА-н 152-р ангийн зэвсэг хэрэгсэл, хувцасны агуулах) дэвсгэрт байрлалтай чулуун ханатай барааны агуулахыг 1995 онд худалдан авч өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэн “******* ” ХХК-ийн өмч болсон.

Тухайн барааны агуулах нь компанийн үйл ажиллагаанаас хамааран бараа бүтээгдэхүүн хадгалахгүй болж тухайн хөрөнгийг хамгаалахаар манаач болгон айл буулган харуулж байсан.

Гэтэл 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 39 дугаартай “Хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолоор ******* суман дахь ******* *******ийн салбарт өвс тэжээлийн агуулахын зориулалтаар ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг шилжүүлж шийдвэрлэсэн.

Энэхүү 39 дугаартай тогтоолыг мэдэж ******* аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад удаа дараа хүсэлт гомдол гаргаж явсаар 2020 оны 06 дугаар сарын 04-нд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 27 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолоор ******* суман дахь ******* *******ийн салбарт өвс тэжээлийн агуулахын зориулалтаар ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг шилжүүлж шийдвэрлэснийг хүчингүй болгосон.

2020 оноос ******* аймгийн газрын мэдэлд байгаа хөрөнгөө өөрсдөө эзэмших хүсэлтээ илэрхийлсээр ирсэн бөгөөд ******* аймгийн Засаг дарга 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/996 албан бичгээр хөрөнгө шилжсэн тогтоол хүчингүй болсон тул өмч хөрөнгөөс хасах тухай хүсэлтийг явуулсаар атал ямар нэгэн шийдвэр гаргахгүй өнөөдрийг хүрсэн.

“******* *******” ХХК-ийн зүгээс иргэний хэргийн шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгүүлэн шийдвэрлүүлэхээр явж байх явцад 2020 оны 06 дугаар сарын 04-нд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 27 дугаартай Тогтоолыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн тиймээс түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэний хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Өөрийн хөрөнгө болох баримтуудыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн.

Монгол Улсад өөрийн өмчийг шударгаар эзэмших гэснийхээ төлөө төрийн байгууллага нь хууль бусаар “******* ” ХХК-ийн өмчийг авах ёстой гэсэн агуулгаар шүүхээр нэхэмжлэл өгч явж буй нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан Монгол ******* иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 3. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэсэн заалт зөрчигдөхөд хүрч байна.

Нэхэмжлэлдээ ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэх нэхэмжлэл шаардлага гаргасан бөгөөд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн хууль бус шийдвэрийг зөвтгөж өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь яагаад өөрт хамаарах асуудал биш болох нь ойлгомжгүй.

2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгөх хүссэн ба Түүнчлэн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдаа болон хууль буруу хэрэглэсэн алдааг илэрхийлэхгүй, харин эрхэд халдах үндэслэл байгаагүй, өөрт эрх олгогдоогүй асуудлаар хуульд байхгүй үндэслэлээр эрх зөрчсөн байхыг ойлгоно.

Түүнчлэн нэхэмжлэгчээс илт хууль бус болгохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны актыг гаргах эрх зүйн харилцаа болон үндэслэлийг Монгол ******* засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйл хэсгээр тусгайлан зааж журамласан байхад уг захиргааны актаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Орон нутаг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дутуу судалгаа хийж иргэний худалдаж авсан өмчийг хэлэлгүй, шууд авсан. 2019 онд бид хөрөнгөдөө хяналт тавьж байсан. Хулгайч нар дээврийг нь аваад байсан учраас бид тухайн газраа очиж, эргэж, тойрч байсан. Гэтэл 2019 онд гэнэт зоо татаж, хашаалсан. Тэгэхээр нь бид гомдол гаргаж, очиж лавлахад аймгаас ийм шийдвэр гарсан учраас гэсэн тайлбар өгөхөөр нь бид үүний дагуу 2020 оноос хойш хөөцөлдөж байна. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Хүн өөрөө худалдаж авсан өмч хөрөнгийг орон нутгийн шийдвэрээр төрийн өмчид бүртгэж, иргэн түүнийг нь мэдэж гомдол гаргахаар төрийн нэр барьж 4 жил болсон. Би байдлыг ерөнхий газрыг бүх шатны удирдлагуудтай уулзсан. Төрийн өмчийн хорооны дарга нартай уулзсан. Тэгэхэд надад “бид тантай маргаад байх зүйл байхгүй, та зохих ёсны хуулийн байгууллагаар шийдвэрээ гаргуул” гэдэг тайлбар өгдөг. Үүний дагуу аймгийн Засаг дарга Төрийн өмчийн хороонд, байдлыг ерөнхий газарт 2 удаа албан тоот өгсөн. Би одоо хүртэл ийм байдалтай байгаад иргэн хүнийхээ хувьд гайхаж байна гэв.

3.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хийлээ. Миний хувьд хууль зүйн үндэслэлтэй нь холбоотойгоор зарим нэгэн тайлбарыг хэлье.

Маргаан бүхий объектыг эзэнгүй өмчийг шилжүүллээ гэх байдлаар анх 2012 онд ******* салбарт шилжүүлсэн байдаг. Дараа нь 2020 онд гомдол гарсны дагуу энэхүү хөрөнгө нь үнэхээр хуулийн этгээдийн өмч байсан байна гэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 26 дугаар тогтоолоор буцаан шилжүүлсэн үйл баримт болсон. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гарах эрх хэмжээгүй гэж тодорхойлсон. Иргэдийн Төлөөлөгчийн Хурал нь өөрийн гаргасан шийдвэрийг цуцалсан акт гаргаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар бүлэгт илт хууль гэдгийг зохицуулсан зохицуулалтууд байгаа. Тэдгээрийг бүгдийг нь нэг бүрчлэн дурдах шаардлагагүй. Яг үүний аль агуулгаар нь вэ? тус хуулийн 47.1.3-т зааснаар юм уу? гээд харахаар энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш гэдэг. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө 2012 онд хуулийн этгээдийн өмчийг хариуцагч талын хэлж байгаачлан баримт судалгаагүйгээр шилжүүлж авсан, тогтоол дээрээ ч хаягдмал өмч гэж үзсэн. Түүнийгээ буцааж, хүчингүй болгож байгаа хэлбэр юм. Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал мөн. Өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалт нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-т орсон зохицуулалт юм.

Энэ маргаан нь 2020 оноос эхлэн өгнө, өгөхгүй, авна, авахгүй гэж явсаар л байсан. Мөн ерөнхий газраас бид энэ газарт хамгаалалт хийж, бүрэн ашиглаж байгаа юм шиг зүйл ярьж байна. Тухайн үед дээвэр хийсэн юм байна лээ. Тэр талаар зургийг шүүхэд гаргаж өгсөн. Гуравдагч этгээдийн зүгээс мөн тухайн объектын өнөөдрийн бодит зургийг гэрэл зургийн зургийн үзүүлэлтээр өгсөн. хан үнэхээр тэр газрыг хамгаалж, засаж, сайжруулж, хэрэглэж байгаа юм уу гээд харахаар ямар ч хэрэглэж байгаа зүйл байхгүй, анхны бодит зурагтайгаа л адил нөхцөл байдалтай байгаа. Өөрсдийнх нь тавьсан дээвэр нь салхи, шуурганд хугарч унасан нөхцөл байдалтай байгаа. Өнөөдөр нэхэмжлэгчийн зүгээс түүнийг хамгаалж, бүрэн бүтэн болгосон юм шиг зүйл яриад байна. Огт тийм зүйл байхгүй. Үүнийг нэхэмжлэгч буюу ерөнхий газрын албан хаагч асуулт хариултын шатанд дурдах байх. Монгол ******* иргэн, хуулийн этгээд өөрийн өмчтэй байхыг хуульчилсан. Тухайн өмчийг ямар нэгэн хууль бус шийдвэрийн дагуу, төр хүчээр авах боломжгүй. Тийм учраас төр гаргасан буруу шийдвэрээ цуцалж байгаа л хэлбэр юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан илт хууль бус гэх агуулгад огт хамаарахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох дүгнэлтээ гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: ******* аймгийн газраас маргаан бүхий акттай холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр маргаан бүхий акт нь тухайн этгээдэд шууд нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөхөөр байна хэмээн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.

 

Тодруулбал, Монгол ******* Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай” 66 дугаар тогтоолын хавсралтаар ******* сум дахь ******* *******ийн салбар нь ******* аймгийн газрын харьяа нэгж болон шинэчлэн батлагдсан бөгөөд мөн маргаан бүхий эд хөрөнгө нь ******* аймгийн газарт бүртгэлтэй байна.

 

Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

 

******* аймгийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/600 дугаар “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр[1] аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан орон нутгийн болон төрийн өмчит байгууллагуудаас ирүүлсэн үндсэн хөрөнгө бэлтгэх, шилжүүлэх асуудлыг танилцуулж зохих шийдвэрийг гаргуулахаар санал хүргүүлсэн байна.

 

Үүний дагуу ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар ******* сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай, байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг ******* суман дахь ******* *******ийн салбарт өвс тэжээлийн агуулахын зориулалтаар шилжүүлжээ.

 

Гэтэл “*******-*******” ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр[2] ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандан тус агуулахыг 1995 онд худалдан авч байсан талаар дурдаж, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан байна.

 

Гуравдагч этгээд нь тус агуулахыг 1995 онд худалдан авч байсан, одоо тухайн хуулийн этгээдийн өмч гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд энэ талаар 1995 оны 03 сарын 13-ны өдрийн 56 тоот Төлбөрийн даалгавар[3], “*******-*******” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Үндсэн хөрөнгийн бүртгэл[4] зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болно.

 

  ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаар тогтоолоор ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын байгууллагад бүртгэлгүй чулуун агуулахыг ******* суман дахь ******* *******ийн салбарт өвс тэжээлийн агуулахын зориулалтаар шилжүүлсүгэй гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

 

Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

******* аймгийн газраас ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 27 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу тухайн байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхийг зөвхөн Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон бөгөөд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчдийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар 2020 оны 27 дугаар тогтоол гарсан” гэж маргасан.

 

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно.” гэх зохицуулалт нь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх буюу төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журамтай холбоотой зохицуулалт байна. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх агуулгаар гараагүй, харин өмнө гаргасан актынхаа холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэх үндэслэлд хамаарахгүй.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.”, 77 дугаар зүйлийн 77.3 /өмнөх агуулга/-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчид нь зөвхөн орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхээр, харин орон нутгийн өмчид эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлд заасан хэлбэрээр олж авахаар зохицуулжээ.

 

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ******* суман дахь ******* *******ийн салбарт шилжүүлсэн “байгууллагад бүртгэлгүй” гэх агуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан хэлбэрээр олж аваагүй буюу орон нутгийн өмчийн эд хөрөнгө биш байхад бусдад шилжүүлсэн байх тул ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаар тогтоолоор, байгууллагад бүртгэлгүй агуулахыг шилжүүлсэн 2012 оны 39 дүгээр тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Монгол ******* засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол ******* Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 27 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.МӨНХЗУЛ

 

[1] Хавтас хэргийн 67-68 дахь талд

[2] Хавтас хэргийн 66 дахь талд

[3] Хавтас хэргийн 57-61 дэх талд

[4] Хавтас хэргийн 62-64 дэх талд