| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01009/И |
| Дугаар | 317/ШШ2025/01007 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 317/ШШ2025/01007
2025 07 21 317/ШШ2025/01007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 0 дүгээр баг, Мандал Агьт 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00, М овогт Д.Н-ын,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон ажиллаж байсан байдал тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон ажиллаж байсан байдал тус тус тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. “Д.Н нь Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байгаад 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс тус сумын Сангийн аж ахуйд туслах ажилтан, грушикээр ажилд орж, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл анх ажилд орохдоо аав Дэмбэрэлийн ах Балганаар овоглогдож орсноос болж тушаал, шийдвэрүүдийн овог зөрүүтэй болж, улмаар өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Д.Н нь эцэг эхээс хоёулаа, төрсөн эгч Д.А 1961 онд төрсөн боловч одоогоос 2 жилийн өмнө нас барсан тул түүний нэрний зөрчлийн талаар өөр гэрчлэх хүнгүй байна. Иймд Д овогтой Н Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл мужаанаар, 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс Сангийн аж ахуйд туслан ажилтан, грушикээр 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, Сангийн аж ахуйн даргын 1987, 1988, 1989 онуудын тушаалуудын жинхэнэ эзэмшигч Д.Н мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дүгээр зөвлөмж, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0 дугаар лавлагаа, Төв аймгийн Батсүмбэр сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тушаалын хуулбар, Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар тушаалын хуулбар, хавсралтын хамт, мөн даргын 1987 оны 12 дугаар
сарын 22-ны өдрийн 00 дугаар тушаалын хуулбар, мөн даргын 1988 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 дүгээр тушаалын хуулбар, мөн даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00 дүгээр тушаалын хуулбар, мөн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар тушаалын хуулбар, хавсралтын хамт, Д.Н 00 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар лавлагааны хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09/18 дугаар оршин суух хаягийн лавлагаа, Д.Н-с Ц.О д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
3. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0 дүгээр лавлагаа, Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаар тушаалын хуулбар, хавсралтын хамт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1989 оны Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн С.Балганы гэр бүлийн өрхийн бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримтын хуулбар, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 00 дүгээр лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт 0 гэх баримтын хуулбар, Д.Н хүүхдүүдийн төрсний бүртгэлийн болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгчийн гаргасан “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Д.Н нь 1965 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн байх ба тэрээр 1989 оны хүн ам, орон сууцны тооллогоор Төв аймгийн Батсүмбэр суманд өрхийн тэргүүн Сампилын Балганы гэр бүлд Д.Н 23 настай, эрэгтэй, сантехникийн слессарь ажилтай хэмээн бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1989 оны бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримтаар тус тус тогтоогдов.
Гэтэл Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйгаас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Н 000 дугаартай хөдөлмөрийн дэвтэр олгож, тухайн дэвтэрт 1988 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс тус сангийн аж ахуйн Таварын фермд грушикээр томилсон бичвэр хийсэн нь хэрэгт авагдсан Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 дүгээр тушаалтай тохирч байх боловч уг тушаалд “Б.Н” гэж овгийг нь буруу бичсэн байна.
Мөн хэргийн 4, 7, 9-10 дугаар талд авагдсан Төв аймгийн Батсүмбэр сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 00 дүгээр тушаал, Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар тушаал, мөн даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтад “Б.Н” хэмээн тэмдэглэгджээ.
Өөрөөр хэлбэл, дээрх баримтаас дүгнэхэд Д.Н-ыг ажилд томилж, өөр ажилд шилжүүлж, ээлжийн амралт олгож байсан агуулга бүхий дээрх тушаал, шийдвэрүүдэд түүний хамт амьдарч байсан өрхийн тэргүүн С.Б нэрээр овоглон “Б.Н” хэмээн бичигдсэнээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх ба үүнийг шүүх залруулж, тухайн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь Д.Н мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд “Б.Н” гэж дурдагдсан Төв аймгийн Батсүмбэр сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 00 дүгээр тушаал, Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар тушаал, мөн даргын 1988 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00 дүгээр тушаал, мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 00 дүгээр тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Монгол овогт Д.Н мөн болохыг тогтоов.
3. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- Д.Н 00 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-т түүнийг 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Батсүмбэр сумын Арван жилийн сургуульд мужаанаар томилсон, 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс өөр ажилд шилжих болсон тул сургуулийн мужааны ажлаас чөлөөлсөн, 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс Батсүмбэрийн Сангийн аж ахуйн Эмчилгээ тэжээлийн цэгт хадлангийн туслах ажилтнаар томилсон, 1988 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс тус сангийн аж ахуйн Таварын фермд грушикээр томилсон, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Сангийн аж ахуй компаниуд болон зохион байгуулагдсан тул хүсэлтийнх нь дагуу “Ургац” хоршооллын мэдэлд шилжүүлсэн тухай бичилт тус тус хийгдсэн,
- Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар лавлагаанд “Д.Н нь Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Төв аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн 00 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаар цэргийн батлахтай халагдсан” гэж дурдсан.
- Төв аймгийн Батсүмбэр сумын арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тушаалд “... Б.Н 1987 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шеф байгууллагад төлчнөөр ажиллуулсугай” гэж,
- Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаар тушаал, түүний хавсралтад “Эмчилгээ тэжээлийн цэгийн хадланд ажилласан хүмүүсийн нэрс” гээд 17 дугаарт “Н-хадуурчин” гэж,
- Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00 дугаар тушаалд “Мал нядлах ажлыг богино хугацаанд чанартай хийж дуусгахаар Б.Н нарыг 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл манаачаар томилсугай” гэж,
- Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 94 дүгээр тушаалд “Б.Н 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Таварын фермд грушикээр томилсугай” гэж,
- Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтад “Б.Г – уурын зуухны слессарь – 26 хоногийн ээлжийн амралт олгох” гэж,
Төв аймгийн Партизаны нэрэмжит Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тушаалын хавсралтад “Д.Н – уурын зуухны слессарь – 26 хоногийн ээлжийн амралт олгох” гэж,
- БНМАУ-ын Хүн ам, орон сууцны 1989 оны тооллого “Өрхийн хуудас” гэх баримтад “Д.Н – 23 настай, эрэгтэй, сантехникийн слессарь ажилтай” гэж,
-БНМАУ-ын Хүн амын регистрийн карт 039 дугаар баримтад “Д Н – 1987 оноос эхлэн Батсүмбэрийн Сангийн аж ахуйн Хонь бригадад туслах ажилтнаар ажилладаг” гэж тус тус бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Н Төв аймгийн Батсүмбэр сумын Арван жилийн дунд сургуульд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд мужаан, Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйд 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилтан, грушик, уурын зуухны слессериар тус тус ажиллаж байсан байдал нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар “Н ” гэж дурдагдсан Төв аймгийн Батсүмбэр сумын Арван жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тушаал, Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 405 дугаар тушаал, мөн даргын 1988 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 94 дүгээр тушаал, мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 211 дүгээр тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Монгол овогт Д.Н мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Н Төв аймгийн Батсүмбэр сумын Арван жилийн дунд сургуульд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд мужаан, Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйд 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилтан, грушик, уурын зуухны слессериар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭ