Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 317/ШЗ2025/02976

 

 

 

 

 

 

 

 2025        07        07                                          317/ШЗ2025/02976                          

 

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай-5, өөрийн байранд байрлах, регистрийн 00 дугаартай, Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, 0 дугаар баг, Дуут хурим дэнж 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Ц овогт Х.С холбогдох,

 

Гэрээний үүрэгт 3.771.175,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Х.С т холбогдуулан “Гэрээний үүрэгт 3.771.175,72 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С т холбогдох “Гэрээний үүрэгт 5.301.232,26 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:      

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2025 оны 6 дугаар сарын 24-ний хариуцагч Х.С ын нэхэмжлэлд дурдагдсан Төв аймгийн Дэлгэрхаан сум,0 дугаар баг, Дуут хурим дэнж 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут-Хуримт 0 дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Тус сумын иргэн Х овогтой С /00 / нь тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь үнэн болно” гэх тодорхойлолт ирсэн.

 

Мөн хариуцагч Х.С ын 00 дугаар руу 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болон 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр залгахад “Холбогдох боломжгүй” гэх хариуг тус тус өгсөн. 

 

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 317/ШЗ2025/2955 дугаар захирамжаар төрийн мэдээллийн “Хур” системээс лавлагаа авахад “00  регистрийн дугаартай Цэрэндэлэг овогтой Х.С  нь Төв аймгийн Дэлгэрхаан сум, 0 дугаар баг Дуут хуримт дэнж 0 дүгээр гудамж, 0 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэх хариу иржээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хаягийг олж тогтоох, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх бүхий л ажиллагаа хийсэн боловч Х.С  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдов.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хэрэг биш бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг тодорхойлж харьяалах шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С т холбогдох “Гэрээний үүрэгт 3.771.175,72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 75.289 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас буцаан гаргуулж Г ХК-д олгосугай.

 

4.Уг захирамжийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                            ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА