| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 317/2025/01027/И |
| Дугаар | 317/ШЗ2025/02974 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 317/ШЗ2025/02974
2025 07 07 317/ШЗ2025/02974
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Ялалт плаза, 0дугаар давхар, 0 тоотод байрлах, регистрийн 0 дугаартай, 00 ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баяндэлгэр сум, 2 дугаар баг, Галуут 27 дугаар байр, 1 тоотод оршин суух, регистрийн дугаар 00 , Б овогт Б.Н холбогдох,
Гэрээний үүрэгт 1.875.230,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч 00 ББСБ ХХК нь хариуцагч Б.Н холбогдуулан “Гэрээний үүрэгт 1.875.230,77 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 00 ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н холбогдох “Гэрээний үүрэгт 1.875.230,77 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Учир нь:
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2025 оны 6 дугаар сарын 24-ний хариуцагч Б.Н ын нэхэмжлэлд дурдагдсан Төв аймгийн Баяндэлгэр сум, 0 дугаар баг, Галуут 27 0дугаар байр, 0 тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай “00 регистрийн дугаартай Б.Н нь тус багт оршин суудаггүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт ирсэн.
Мөн хариуцагч Б.Н ын 0 дугаар руу 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр залгахад “Ашиглалтад байхгүй” гэх хариу өгсөн.
Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 317/ШЗ2025/2957 дугаар захирамжаар төрийн мэдээллийн “Хур” системээс лавлагаа авахад “00 регистрийн дугаартай Б овогтой Б.Н нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Бичигт 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэх хариу иржээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хаягийг олж тогтоох, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх бүхий л ажиллагаа хийсэн боловч Б.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүх ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хэрэг биш бөгөөд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаягийг тодорхойлж харьяалах шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар 00 ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н холбогдох “Гэрээний үүрэгт 1.875.230,77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодруулан харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч 00 ББСБ ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 44.954 төгрөгийг Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас буцаан гаргуулж 00 ББСБ ХХК-д олгосугай.
4.Уг захирамжийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА