| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00469/И |
| Дугаар | 137/ШШ2025/00462 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2025/00462
2025 09 12 137/ШШ2025/00462
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Т-д холбогдох 4,105,899.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч 2025 оны 08 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, .. хороо, Сүхбаатарын талбай-02, Сентрал тауэр, 08 давхарт байрлах, Т ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч П овогтой Т нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2025 оны 02 сарын 12-ны өдөр ЗГ2025021252918 тоот гэрээний дагуу Samsung S25, 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,588,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2025021252918 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,588,000.0 төгрөг, үндсэн хүүд 502,870.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,028.83 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 4,105,899.32 төгрөгийг хариуцагч П овогтой Т-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын 2-р баг, .. гудамж .. тоотод оршин суух, .. овогт П-ийн Т /РД: ..., утас:..., .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.Т миний бие Т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа. Нэхэмжилсэн 4,105,899.32 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Т-д холбогдох 4,105,899.32 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Т нь зээлийн гэрээний үүрэг 4,105,899.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Т-д холбогдох 4,105,899.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Т нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,644 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 40,322 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 40,322 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч П.Т нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б