Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э  2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх авто вокзалын урд замд Toyota Vitz маркийн 44-99 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна. г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд  ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /19 настай, эмэгтэй/ Б.Дг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид нийт 1.200.000 төгрөг төлсөн” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд”...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед би ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрх автовокзалын урд талын замыг ертөнцийн зүгээр хойноос урд зүгт явган хүний гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарахаар алхаж явахад ертөнцийн зүгээр баруун талаас нэг машин ирээд намайг мөргөсөн. Нэг мэдсэн чинь машин дотор жолоочийн хажууд сууж байсан...Жолооч машинаа орхиод такси бариад намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмч намайг үзээд ясандаа хугарал гэмтэлгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Толгой нурууны томографикийн зураг авахуулсан. Хариу нь зүгээр гэж гарсан. Одоо нуруу баруун хөлийн  гуя хэсэг, хүзүү толгой өвдөөд байна” /хх-ийн 18/

Хохирогч Б.Д дахин байцаалтаар”...надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 637 дугаартай ”Б.Дд баруун суудал ясны далд хугарал, тархины доргилт, нүүрний зулгаралт, баруун гуя, өвдөг, зүүн шилбэний няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсо нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” /хх-ийн 46/ гэсэн дүгнэлт,

 

Мөрдөгчийн магадлагаа: “Тоёота Витц маркийн 44-99 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна. г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоо гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” /хх-ийн 49/ гэсэн,

 

Яллагдагч Т.Э мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчимд төрсөн эгч Дуламсүрэнгийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн 44-99 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эгчийн хамт Нарантуул захаас Зайсан орох зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрхийн автовокзалын замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 20-30 орчим км/цагийн хурдтай явж байхад эсрэг урсгалд явж байсан 3 дугаар эгнээний нэг машин нь гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр зогссон. Энэ үед явган хүний ногоон гэрэл, харин тээврийн хэрэгслийн зогсох улаан гэрэл ассан. Тэгээд би тэр үедээ анзааралгүй ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй явсан нэг эмэгтэй хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгээд би эгчийнхээ хамт машинаас бууж тухайн хүн дээр явж очиход миний явж байсан зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд хөлөө барьчихсан сууж айсан. Би төрсөн эгч Дуламсүрэнгийн дугаараас 102, 103-т дуудлага өгсөн боловч цагдаа болон түргэн тусламж аль аль нь ирэхгүй байсан. тэгэхээр нь би төрсөн эгч Дуламсүрэнг такси бариулаад тухайн хүний хамт гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Би өөрөө ослын газарт  машинтайгаа үлдэж хэсэг хүлээж байгаад цагдаа болон түргэн тусламж ирэхгүй болохоор нь машинаа бариад замын урд талд мөн байрлуулж тавиад гэмтлийн эмнэлэг рүү такси бариад очсон...би машин жолоодож явахдаа эрүүл байсан. Ослын дараа айж сандраад хохирогч руугаа яараад такси барьж гэмтлийн эмнэлэг дээр очсон. Осол болох үед замын хөдөлгөөн ихтэй, цаг агаарын байдал хүйтэн, хальтиргаа гулгаатай замын гэрэлтүүлэгтэй үзэгдэх орчин муу, гэрлэн дохиотой явган хүний гарцтай эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээ асфальтан зам байсан. Би явган зорчигчийг гэрлэн дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхыг нь анзаарч хараагүй. Миний үгээс хохирогчийн эмчилгээний зардалд ослын дараа 700 орчим мянган төгрөг өгсөн. Харин 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг өгсөн. Нийт 1.2 сая төгрөг өгөөд байна” /хх-ийн 56/ гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Дгаас”...Т.Э нь 650000 төгрөгийг шинжилгээ эмчилгээний зардалд, сувилуулхад зориулж 500000 төгрөг өгснийг хүлээн авсан. Цаашид Эаас нэхэмжлэх зүйл, годмол саналгүй болно”  /хх-ийн 31/ гэсэн хүсэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /хх-ийн 58/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 59/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 60/, иргэний үнэмлэхий лавлагаа /хх-ийг 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаас /хх-ийн 63/, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-94/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Э 2017 оны 12 дугаар сарын 26-ны орой 19 цаг 05 минутын үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх авто вокзалын урд замд Toyota Vitz маркийн 44-99 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна. г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд  ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /19 настай, эмэгтэй/ Б.Дг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Дгийн”...ертөнцийн зүгээр баруун талаас нэг машин ирээд намайг мөргөсөн. Нэг мэдсэн чинь машин дотор жолоочийн хажууд сууж байсан...Жолооч машинаа орхиод такси бариад намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” /хх-ийн 30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 637 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/, мөрдөгчийн магадлагаа  /хх-ийн 49/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 20/, хохирогчийн компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 22/, бүсэлхийн нурууны компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 23/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 41/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 75-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

    

Иймд шүүгдэгч Т.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд  шүүхээс шүүгдэгч Т.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр буюу дөрвөн тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын хэсэгчлэн төлөх хугацааг биелэгдэх боломжит хугацаагаар тогтоож  шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасан “урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсон.

 

Энэ үндэслэлээр Т.Эын цагдан хоригдсон 10 хоногийг түүнд шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар 10х15000=150000 төгрөгийг  хасаж тооцов.

Т.Эд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  энэ тогтоолоор түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Э хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна.