Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/913

 

 

 

 

 

 

  2024             08            13                                       2024/ДШМ/913

 

 

 Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Т,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 654 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох ......................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....... дүүргийн .... дүгээр хороо, П-ы замд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 25 минутын орчимд ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” Мөн дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Э жолоочтой ..... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч У.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй оршуулгын зардлыг шүүгдэгч Ц.Б-ээс гаргуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ....... дүүргийн .... дүгээр хороо, П-ы замд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 25 минутын орчимд ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” Мөн дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Э жолоочтой ..... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч У.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль төлөөлөгч М.Б-ийн “...2023 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сарын дараа миний аав ослын талаар хэлсэн. Ингэхдээ 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа буугаад гэр лүүгээ явах замдаа О, Д нартай тааралдаад үхрийн баас ачилцаад өгөөч гэж гуйхаар нь хамт гэртээ ирж хувцсаа солиод явсан. Үхрийн баасыг 3 удаа буулгаж зөөгөөд 4 дэх ачилт дээр том автомашинтай мөргөлдсөн. Түүнээс хойш юу ч санахгүй ажил дээрээ сэрсэн гэж ярьж байсан. Ослоос хойш аавын биед толгой өвдөх бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлээд 10-ны өдөр эмнэлгээс гарч гэртээ ирээд, 11-ний шөнө 07-08 цагийн үед нас барсан. ...” /1хх 34/,

хохирогч Б.Д-ийн “...М, Ц.Б нартай хамт явж үхрийн баас замын хажуу талд асгачихаад буцаж засмал зам руу орох үедээ төв замаар явж байсан машиныг өнгөрүүлэхгүйгээр зам руу нийлж, зүүн гар тийш эргэхдээ нөгөө машины баруун талын хойд дугуйны орчим мөргөж сууж явсан машин хагас эргээд зогссон. Тэр үед портерын баруун талын хаалга салж М баруун талын захад сууж явсан болохоор зам дээр шидэгдсэн байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авхуулахад нурууны сэртэн яс хугарсан байна гэсэн... Б, М ах хоёр машиндаа архи уусан юм шиг байна лээ. Нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй. ...” /1хх 122/,

иргэний нэхэмжлэгч М.Б-ийн “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...манай нөхөр над руу залгаад партизаны замд уначихлаа гэсэн. Би 20 цаг өнгөрөөд ослын газарт очиход машин замын хажууд кабин нь авах юмгүй эвдэрсэн явах боломжгүй байсан. Машины үнэлгээгээр 22.690.000 төгрөг болсон. Машинаа ачуулахад 400.000 төгрөг, асгарсан бензиний зардал буюу 183 литр бензин авч ачаагаа гүйцээхэд 458.925 төгрөг, Улаанбаатар хотоос ачигчаар машинаа ачуулах зардалд 500.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гарахад тэмдэгтийн хураамж 278.195 төгрөг төлсөн. Би буруутай жолоочоос 24.327.120 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 126/,

иргэний нэхэмжпэгч, хариуцагч Ц.О-ын “...Ослын талаар бага зэргийн мэдээлэл авсан. Уг автомашин миний нэр дээр байдаг. Ах Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. ...” /1хх 133, 136/,

гэрч Т.Ж-ын “...Манай нөхөр 02 дугаар сарын 22, 26, 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажлаа хийсэн боловч юм дуугарахаа байгаад нэг газраа ширтээд тэнэг хүн шиг болчихсон байхаар нь хүүтэйгээ яриад, манай хүү гэмтлийн эмнэлэг рүү аваад явах гэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь 03 дугаар сарын 08-ны өдөр бараг хүчээр шахуу аваачиж үзүүлэхэд яаралтайгаар хэвтүүлсэн. Эмчилгээ хийлгэж байгаад 03 дугаар сарын 10-ны өдөр гэртээ гараад 11-ний өглөө нас барсан. Осол болсон өдрөөс хойш хэд хоногийн дараа манай нөхөртэй хамт явсан Ж хочтой залуу “М ах осол болох үед машинаас их хол шидэгдсэн байсан сесчерийн жолооч ах бид хоёр сэгсэрч байж ухаан оруулсан” гэж хэлж байсан. ...” /1хх 146/,

гэрч Д.Э-ы “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Б-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг ..... маркийн ....... улсын дугаартай түлш тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодон .... аймаг .....тосгон руу АИ-92 бензин хүргэж өгөхөөр гараад 17 цагийн орчим ....... өнгөрөөд ....... салдаг уулзвар өнгөрөөд ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлд явж байхад баруун гар талын шороон замаар портер маркийн автомашин... зам нийлдэг хэсгээр өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Эсрэг талын замд машин байхгүй болохоор нь тоормос гишгээд зүүн гар тийш дарахад машины баруун талын хойд дугуйг мөргөх үед миний машин онхолдож 2 эргэлдээд замын баруун тал руу хажуу талаараа унасан... “Сүлд үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр машинд 22.690.000 төгрөгийн хохирол гарсан. Осолтой холбоотой бусад зардлыг баримтаар гаргаж өгнө. ...” /1хх 149/ гэх мэдүүлгүүд,

“Хьюндай маяти” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардалд 21.750.000 төгрөг, шууд бус зардалд 940.000 төгрөг, нийт 22.690.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 104/,

“Б.Д-ийн биед бүсэлхийн 1-4 дүгээр нугалмуудын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 6390 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 177-178/,

“…Талийгаач У.М-д дагз ясны төвгөрөөс доош нугасны том, дээш баруун зулай хүрсэн шугаман хугарал, зүүн чамархайн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, эдийн няцрал, баруун зүүн тал бөмбөлгийн духны суурийн эдийн голомтлог няцрал, хуйханд цус хуралт, цээжинд тав тогтсон шарх, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амьд үед мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь авто осол буюу тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед дагз хэсгээр савж унах үед үүсгэгдсэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүлийн шүүдэст үрэвслээр хүндэрч нас баржээ. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 12-14 цаг болсон байна. Ходоодонд 150 мл орчим бор саарал өнгийн шингэн агууламжтай байна. Талийгаачийн цус, ходоодны шингэн спиртийн агууламж илрээгүй болно. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хожимдож авсан байна. Эмнэлгийн тусламж, оношилгоо эмчилгээг бүрэн хийгээгүй байна. Гуравдугаар бүлгийн цустай байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 826 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 181-189/,

“...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Эрхэмбаярын гаргасан 826 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаа, Н.Энхцолмон, С.Эрдэнэцэцэг нарын гаргасан 690 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна....” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 898 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 239-243/,

“...Хьюндай портер маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” гэсэн Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 999859 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 230-233/,

“...Ц.Б...тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй байна гэсэн Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24/262 дугаартай албан бичиг /2хх 33/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1хх 19/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-26/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27-28/, мөрдөгчийн магадлагаа /2хх 23-24/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгч Ц.Б-г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч У.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй оршуулгын зардлал 11.016.900 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-ээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтас хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар зүйлчилж, хохирогч У.М-ын амь нас хохирсон нөхцөл байдлыг энэ хэрэгтэй холбоогүй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд “...Эмнэлгийн тусламж үйлчилгээг хожимдож авсан байна. Эмнэлгийн тусламж, оношилгоо эмчилгээг бүрэн хийгээгүй байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 826 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 181-189/, “...826 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 690 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 898 дугаар давтан шинжээчийн /1хх 239-243/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үндэслэл бүхий тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн нэмэлт 898 дугаар дүгнэлт нь хохирогчийн нас барсан шалтгаан нь эмнэлгийн тусламж, оношилгоо, эмчилгээтэй холбоогүй гэж гарсан байна. Мөн хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хожимдож авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн оршуулгын зардал 11.016.900 төгрөг нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд амь хохирогч У.М-ын амь насаа алдсан нөхцөл байдлыг шалгуулахаар гомдол гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Харин прокуророос шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. …” гэж нэмэгдэл ял болон үндсэн ялын хэмжээг хүндрүүлсэн өөрчлөлт орсон байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хуулийн энэ өөрчлөлтөөс өмнө буюу 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлджээ.

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг зөвтгөж шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журмлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 654 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Т.ШИНЭБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ