Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0227/З |
Дугаар | 221/МА2017/0360 |
Огноо | 2017-05-23 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0360
2017 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2017/0360 | Улаанбаатар хот |
Ш.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “К Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Б-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр эүйлийн 14.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Blue sky хотхоны 44Б байрны 155 тоотод байрлах 132 м.кв, 4 өрөө орон сууц, 44Б байрны зоорийн давхрын 140 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Б-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууц болон авто зогсоолыг иргэн Ш.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “МК” ХХК-ийн өмчлөх эрхийн Ү-000000, Ү-000000 бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бегеөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Шүүх шийдвэртээ "Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухап хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно "19 дүгээр зүйлийн 19.1-д "Дараах|тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна",19.1.2-т "эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх" гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон Ш.Б-ийг “МК” ХХК-ийн К Бтай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна " гэжээ.
Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн иргэн Ш.Б нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн дүгээр хороо, "" хотхоны дугаар байрны зоорийн тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан болно. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгийг уг хуулийн 13 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд гаргаж, хуульд заасан хавсаргавал зохих материалыг хавсаргах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ш.Б мэдүүлэг гаргах үед тухайн орон сууц болон авто зогсоолын улсын бүртгэлд К Б-ны барьцааны эрх 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн бүртгэлтэй (90 хувийн гүйцэтгэлтэй) байсан болно. Ийнхүү барьцаа эрх хууль ёсны дагуу бүртгэлтэй учир Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зовшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүулсэн байна” гэж заасан зохицуулалтын дагуу Ш.Б нь уг барьцаанд буй хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхдээ хуульд заасан журмын дагуу барьцаалагч этгээд болох К Б-аас зөвшөөрөл авч, зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж, түүнийг мэдүүлэгтээ хавсаргаж өгөх үүрэгтэй байна.
Нөгөө талаараа хуулийг хэлбэрлэлтгүй сахиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага болох бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн Захиргааны байгууллага буюу бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдэл нь өмчлөх эрхийг зөрчсөн, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдэл биш юм. Эд хөрөнгө өмчлөх эрх туүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д "Энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол, 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зввшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах" гэж зааснаар Бүртгэлийн байгууллага хуулиар хориглоогүй, хуульд заасан эрхийнхээ хүрээнд хууль ёсны үйлдлийг хийсэн байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн зүгээс уг асуудалд чухам ямар үндэслэлээр буруу тохож, хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх шийдвэртээ "Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэсэн зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна" гэсэн заалттай уялдуулж хэрэглэхээр байна. Мөн уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-д зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Ш.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноор К Б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна" гэжээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжиж байгаа тохиолдолд барьцаачагчаас зөвшөөрөл авах тухай зохицуулалт юм. Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдлыг тус тус хамааруулан зохицуулсан байна. Нэхэмжлэгч Ш.Б нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байдаг. Гэтэл шүүхийн зүгээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалттай уялдуулж хэрэглэхээр байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бус эрх бүхий байгууллагын үндсэн дээр үүссэн тул Үл хөдлөх эд хөрөнгийн 27.1-д заасан заалтыг хэрэглэх боломжгүй. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-т нь хэлцлийн үндсэн дээр бусдын өмчөлөлд шилжих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх аль ч тохиолдолд хэрэглэгдэх хэм хэмжээ гэдгийг шүүх анхаарч үзээгүй байна,
Шүүхийн зүгээс "нэхэмжлэгч өмчлөгчөөр бүртгүүлэх тохиолдолд барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй" гэж дүгнэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-д барьцааны зүйл бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжсэн тохиолдолд барьцааны эрх хэвээр хадгалагдах тухай зохицуулсан. Энэхүү зохицуулалтын зорилго нь барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах юм. Уг зохицуулалтыг Эд хөрөнгө өмчлөх эрх. түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зохицуулалттай уялдуулан хэрэглэх тохиолдолд Захиргааны байгууллага, албан тушаалтан эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байхыг нэхэмжлэгчээс шаардах нь хууль ёсны үйлдэл юм.
Түүнчлэн шүүх шийдвэртээ "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна", 4.2-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно" гэж тус тус заасан байх тул …бүрттэлд бүртгүүлсэн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ..." гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Ийнхүү Захиргааны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн атлаа хариуцагч Оюуны өмч улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг буруутгаж, даалган шийдвэрлэхдээ эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 112 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 10-ний өдрийн 112 дугаартай шййдвэрээр иргэн Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны тоот 132 м.кв талбай бүхий эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны зоорийн давхрын тоот 18 м.кв талбай бүхий эд хөрөнгүүдийг иргэн Ш.Б-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэлийг хууль бус болохыг тогтоон нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох "МК" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000 дугаартай бүргэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 10-ний өдрийн 112 дугаартай шийдвэрт хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т " энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно", 19 дүгээр зүйлийн 19.1-д "дараах ториолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна", 19.1.2-т "эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх" гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон Ш.Б-ийг "МК" ХХК-ийн К Б-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна гэж үзсэн.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь иргэн Ш. Б-ийн 2016 оны 1 дүгээр сарын 21 өдрийн мэдүүлгийг "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох","Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 бүртгүүлхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1 улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх; "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл 20.3 энэ хуулийн 20.1.3-д заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна" гэсэн үндэслээр буцаасан.
Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-д мэдүүлэг хүлээн авахаас татгалзах гэж зааснаас гадна бүртгэл хийхийг хориглон гэж нарийвчлан заасан хуулийн заалтууд хүчин төгөлдөр байгаад байгаа учраас эрхийн улсын бүртгэгч нь "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн б'усад эрхийн улсын бүртгэлийн тухай" хуулийн 18 дугаар зүйл 18.1.10, 20 дугаар зүйл 20.3 дугаар зүйлийг нэмж мэдүүлгээс татгалзсан нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэжүзэжбайна.
Мөн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 10-ний өдрийн 112 дугаартай шийдвэрт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "эрхийн улсын бүртгэлийн зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох пргэн, хуулийн этгээдийн буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэсэн зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барыдааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барыдааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна" гэсэн заалттай уялдуулж хэрэглэхээр. Мөн уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Ш.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноор К Б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдхөөргүй байна гэж үзсэн.
Шүүхийн хэрэглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28.1. барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн зрх, үүргийг хэрэгжүүлнэ", 28.4.-"Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ" гэж заасныг харвал иргэн Ш.Б-т "МК" ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүл гэжээ. Харин нэхэмжлэгч тус гэрээнд ямар ч хариуцлага хүлээхгүй гэж маргаж байгаа.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 10-ний өдрийн 112 дугаартай шийдвэрийг, иргэн Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэн, мөн холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Б нь “М К” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, 000000, 000000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны тоотод байрлах 132 м.кв, өрөө орон сууц, байрны зоорийн давхарын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Б-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “М К” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байрны тоотод байрлах 132 м.кв өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг, мөн 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байрны зоорийн давхарын тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус өөрийн нэр дээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан бөгөөд 2010 онд бүртгэлийн байгууллагаас “М К” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг хүлээн авах үед мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй байх тул эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1937 дугаар шийдвэрээр Ш.Б-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “М К” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл болон барьцааны бүртгэлтэй давхцуулан бүртгэх, эсхүл шууд хүчингүй болгож өөр өмчлөгч бүртгэх үндэслэл болохгүй.
Хариуцагчийн “өмчлөгч М К ХХК нь уг орон сууцыг К Б-д 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй, шүүхийн тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны албан бичгүүдээр битүүмжилсэн, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул барьцаалагчийн зөвшөөрөл, шийдвэр гүйцэтгэх албаны зөвшөөрөлгүйгээр бүртгэхийг хуулиар хориглосон” гэж нэхэмжлэгчийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгээгүйг буруутгах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа холбогдох хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б нь “МК” ХХК-тай 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр худалдах худалдан авах гэрээ байгуулсны дараа 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “МК” ХХК болон К Б-ны хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэгдсэн байх ба нэхэмжлэгч нь МК ХХК-ийг өөрт нь худалдсан хөрөнгийг барьцаалсныг, барьцаалагч К Б нь өөрт этгээдэд худалдсан хөрөнгөө барьцаалж байгааг мэдээгүй байна.
Анхан шатны шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Ш.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэснээр К Б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй” гэж хуулийг буруу хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ш.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа тухайн хөрөнгө барьцаанд байсныг мэдсэн, мөн барьцаалагч барьцааны хөрөнгийг бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэх хуулийн заалтууд байх тул энэ тохиолдолд уг хуулийг хэрэглэхгүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэж зохицуулснаас үзэхэд дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх нь хөндөгдөх барьцаалагч “К Б” ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчаас Ш.Б-ийн гаргасан мэдүүлгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх эрх хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт олгогдоогүй байна.
Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус эсэхийг тогтоож, хэрэв хууль бус бол тухайн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоож, зөрчигдсөн бол нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй.
Захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ нь зөвхөн захиргааны хууль бус актыг хянаж, захиргааны хууль бус, дур зоргын үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахад оршдог. Харин захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн бол захиргааны акт гаргахыг даалгаж захиргааны үйл ажиллагаанд шүүх шууд оролцох эрхгүй тул захиргааны акт нь хууль зөрчөөгүй бол нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүх уг зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой, харин эдийн болон эдийн бус баялагтай холбоотой иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг захиргааны хэргийн шүүх хамгаалах боломжгүй.
Ш.Б нь МК ХХК худалдсаныхаа дараа түүний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан барьцааны гэрээтэй холбоотой иргэний журмаар нэхэмжлэл гаргаж өөрийн эрхээ сэргээлгэсний дараа улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхэд саад болж байгаа бүртгэл, бусад тэмдэглэлийг зохих журмаар дуусгавар болгож өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжтой.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь хүчин төгөлдөр барьцааны гэрээг үндэслэн барьцааны бүртгэл хийгдсэн байхад барьцааны гэрээг хууль бус эсэхийг дүгнэх эрхгүй, мөн уг барьцаалагчийн оролцоогүйгээр өмчлөгчөөр өөр этгээдийг тогтоосон шүүхийн шийдвэрт барьцааны эрхийн талаар заагаагүй байхад барьцааны хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх эрхгүй байна.
Энэ талаарх гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Ш.Б-ийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2-д заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын “МК” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000, Ү-000000 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэл, 000000, 000000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, хотхоны байрны тоотод байрлах 132 м.кв, өрөө орон сууц, байрны зоорийн давхарын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ш.Б-ийг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэснийг “үлдээсүгэй.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд К Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан К Бинд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ