| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01315/И |
| Дугаар | 317/ШШ2025/01156 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 317/ШШ2025/01156
2025 08 12 317/ШШ2025/01156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,
Эмчлүүлэгч: Э ,
Хүсэлтийн шаардлага: Ц.Э ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтунгалаг,
Эмчлүүлэгч Ц.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Ц.Э ийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтунгалаг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03694 тоот шийдвэрээр Цэцэгмаагийн Э ийг тус эмнэлэгт хүлээн авч түүнд өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан хордлого тайлах, шинж тэмдгийн эмчилгээ, дуршил бууруулах, сэтгэл заслын эмчилгээнүүдийг хийсэн. Ц.Э ийн нь тус газарт анх удаа ирсэн бөгөөд байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, албан хаагчдын тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлж байсан. Эмчилгээний үр дүнд Ц.Э ийн биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/0272 дугаар дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
3. Эмчлүүлэгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03694 тоот шийдвэрээр тус эмнэлэгт 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Архины хордлого тайлах, шинж тэмдгийн болон дуршил бууруулах, харшил өгөх сэтгэл заслын эмчилгээнүүдийг хийлгэсэн. Сэтгэл зүйчийн 9 дэвшил 12 алхам сургалтад хуваарийн дагуу тогтмол хамрагдаж архины хор уршиг муу үр дагаврыг сайтар ойлгож ухаарсан. Мөн төрийн бус байгууллагын зохиосон уулзалт ярилцлагад тогтмол оролцож байсан. Байгууллагаас зохиосон олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, байгууллагын дотоод дүрэм журмыг даган биелүүлж албан хаагч болон эмч, сувилагчдын тавьсан шаардлагыг хуулийн дагуу биелүүлж байсан болно. Миний бие анх удаагаа энэ эмчилгээнд хамрагдаж байна. Энд ирээд эмчилгээ хийлгэхээс гадна тогоочийн сургалтад суусан. Одоо эмчилгээний хугацаа дуусаж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч, чөлөөлж өгнө үү гэв.
4. Хүсэлт гаргагчаас Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-2), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2025 оны 2 сарын 03-ны өдрийн А/18 дугаар тушаалын хуулбар (хх-3), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 01/973 дугаартай албан бичиг (хх-4), Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/0279 дугаар эмч нарын зөвлөгөөний дүгнэлт, хурлын тэмдэглэл (хх-5-6), Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03694 дугаар шийдвэр (хх-7-9), Ц.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-10), Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар (хх-ийн 11), өвчний түүхийн хуулбар (хх-12-16), сэтгэл зүйн тодорхойлолт (хх-17), Ц.Э ийн шүүхэд гаргасан өргөдөл (хх-18) Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас А.Энхтунгалагт олгосон итгэмжлэл (хх-ийн 22) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч нь Ц.Э ийн эмчилгээний хугацааг дуусгавар болгохыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа ....Ц.Э нь 94 хоног архины албадан эмчилгээнд хамрагдсан, одоо түүний биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/0272 дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэж тодорхойлжээ.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/1025 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг тус газрын нийгмийн ахлах ажилтан, хошууч А.Энхтунгалаг томилсон байна.
4. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч Ц.Э т холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/03694 тоот шийдвэрийг үндэслэн захиргааны журмаар албадан эмчлэхээр 2025 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч, "Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам"-ын дагуу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 94 хоногийн хугацаанд 57,120 төгрөгийн өртөг бүхий эмийн эмчилгээ хийжээ.
5. Тус газар нь эмчлүүлэгчийн бие махбодыг хоргүйжүүлэх, хордлого тайлах эмчилгээ, эрдэс бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмчилгээ, витамин эмчилгээ, тархины эд эсийн солилцоо, цусан хангамж сайжруулах эмчилгээ, сэтгэл гутралын эсрэг эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээ, архинд дуршил бууруулах эмчилгээ, архи зохихгүй болгох эмчилгээг холбогдох журам, стандартын дагуу хийж, ганцаарчилсан болон бүлгийн сургалтад бүрэн хамруулснаар эмчлүүлэгчийн архины хордлого тайлагдаж, архи уух дур хүсэл буурч, биеийн байдал сайжирсан тул албадан эмчилгээний хуульд заасан хугацааг баримталсан болох нь нотлогдож байна.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эмч нарын зөвлөгөөнөөр, эмчлүүлэгч Ц.Э ийн архинд донтох өвчний талаар зохих мэдлэг олгосон, цаашид өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийн эмнэлгийн хяналтад байх, албадан эмчилгээний үр дүнг бататгах, дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болохыг, мөн хориглосон, харшлах заалт бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж, үр дагаврыг эмчлүүлэгчид тайлбарлаж танилцуулсан байна.
7. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж зааснаар эмчлүүлэгч Ц.Э ийн албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2-т зааснаар Хуацай овогт Цэцэгмаагийн Э ийн албадан эмчлэх хугацааг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА