| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2023/04645/И |
| Дугаар | 184/ШШ2024/06309 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2024/06309
2024 12 12 184/ШШ2024/06309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
1.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 26 байр, 213 тоот хаягт оршин суух, ***,
2.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 224 тоот хаягт оршин суух, ***,
3.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 хороо, 74 байр, 33 тоот хаягт оршин суух, ***/,
4.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 222 тоот хаягт оршин суух, ***/,
5.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 225 тоот хаягт оршин суух, ***/,
6.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 226 тоот хаягт оршин суух, ***,
7.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 26 байр, 220 тоот хаягт оршин суух, ***,
8.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 26 байр, 213 тоот хаягт оршин суух, ***,
9.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 26 байр, 217 тоот хаягт оршин суух, ***,
10.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 хороо, Энгэршанд 2 гудамж, 4 тоот хаягт оршин суух, ***
11.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 228 тоот хаягт оршин суух, ***,
12.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 227 тоот хаягт оршин суух, ***,
13.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 26 байр, 219 тоот хаягт оршин суух, ***,
14.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 223 тоот хаягт оршин суух, Б***,
15.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 202 тоот хаягт оршин суух, ***
16.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 26 байр, 218 тоот хаягт оршин суух, ***
17.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 36 байр, 46 тоот хаягт оршин суух, ***
18.Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 хороо, 27 байр, 227 тоот хаягт оршин суух, ***
Хариуцагч: ******* дүүрэг, 20 хороо, Монгол машин байгууламж, 2 давхар хаягт байрлах ******* ******* ХХК /РД: *******/-ид холбогдох
Түрээсийн төлбөрт 94,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч ******* ******* ХХК-ийн нэр бүхий 18 нэхэмжлэгч иргэдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1074 дүгээр захирамжийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ашиглалтын шаардлага хангаагүй 26, 27 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил"-ын НОСК/202003008 дугаартай тендерт "******* *******" ХХК шалгарсан болно. Ийнхүү "******* *******" ХХК нь "уг тендерт шалгарсны үндсэн дээр ******* дүүрэг дэх 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин барилгажихаар болж, тус байруудын оршин суугч болох 25 иргэдтэй 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр "Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ"-г иргэд, оршин суугч тус бүртэй байгуулж, орон сууцны байрыг чөлөөлүүлж, байрыг нурааж барилгажуулах ажлыг эхлүүлэн, шинээр орон сууцыг барьсан. Тухайн байрны оршин суугчдад 2020 оны 7 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлж барагдуулж байсан боловч 2022 оны 4 дүгээр сараас төлөлгүй, тухайн байрны оршин суугчдаас төсөл хэрэгжүүлэгчийг гэрээний үүргээ биелүүлэх талаар өөрсдийн харьяа Дэвшил 6 Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан тус, тусдаа хүсэлт гаргаж, түрээсийн төлбөрийг шаардсан боловч түрээсийн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Тийм ч учраас Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас "******* *******" ХХК-ид хандсан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 446 дугаар албан бичигт "...26, 27-р байрны чөлөөлөгдсөн өмчлөгч иргэдийн түр суурьших зардал болох түрээсийн толборийг цаг хугацаанд нь шилжүүлж ажиллах"-ыг шаардсан тухай мэдэгдэл, мөн ******* дүүргийн Засаг даргаас "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-д хандсан 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1554 тоот албан бичигт "...иргэдийн түрээсийн төлбөрийг гүйцэтгэгчээс гаргуулах ажлыг зохион байгуулах" талаар шаардсан тухай албан бичгүүдээр тус тус 26, 27 дугаар байрны оршин суугчдын түр суурьших зардал болох түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг шууд анхаарна гэдэг үндэслэлээр гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар Тус барилгыг дахин төлөвлөлтөд хамруулж ашиглалтад орох хүртэл 26, 27 дугаар байранд оршин суугч нарын түрээсийн төлбөр олгохтой холбогдуулан талууд хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заасан. Мөн 2.1 дэх хэсэгт гэрээ 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ, 3 дугаар зүйлд зааснаар Түрээсийн төлбөр 1 сарын 360,000 төгрөг байх ба сар бүрийн 01-ний өдрийн дотор төлнө. Төлбөрийг эхний ээлжид төрөөс 3 сараар төлнө гэж заасны дагуу оршин суугчид 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг барагдуулсан. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр барих үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлд зааснаар "******* *******" ХХК нь шалгарсны дагуу журам болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар түрээсийн төлбөр буюу оршин суугчдыг түр байрлуулахдаа гаргах түр суурьшуулах зардлыг тодорхой зааж өгсөн байгаа. Хоёрдугаарт тендерийн бичиг баримтад зааснаар 26, 27 дугаар байрны оршин суугчдыг түр суурьшуулах зардлыг байр ашиглалтад орох хүртэл хугацаагаар төлнө гэсэн шаардлагатай байсан. Энэ шаардлага нь тендерийн бичиг баримтын 13 дугаар зүйлийн ж-д тодорхой тусгагдсан байна гэсэн үндэслэлээр "******* *******" ХХК нь шалгарсан. Гуравдагч этгээдээс яригдсан Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 1.3 дахь хэсэгт орон сууцын барилга ашиглах, шаардлага хангахгүй болохыг тогтоох, түр суурьших үйл ажиллагаанд энэхүү журмыг баримтална, 6.3 дахь хэсэгт төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж заасан. Мөн Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын хавсралтад түр суурьшихтай холбоотой зардалд юу багтахыг заасан байгаа. Үүнд Төсөл хэрэгжих хугацаа түр байрлуулах буюу газар байр сууц түрээслэхтэй холбогдон гарах зардал тус тус хамаарна гээд 3.3 дахь хэсэгт тусгагдсан байна. 3.4.1 дэх хэсэгт зааснаар барилга, байгууламж шинээр барих төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зардал мөн хамаарна гэдэг үндэслэл, журмаар төсөл хэрэгжүүлэгч хариуцна гээд заасан. Миний өмнө нь хэлснээр тендерийн баримт бичигт ямар ямар шаардлагыг хангасан хүн энэ тендерт оролцох вэ гэдгийг тодорхой заасан байгаа. Мөн 26, 27 дугаар байрыг буулгаад барилга барихтай холбоотой асуудлаар тендерийн баримт бичигт түр суурьшилтай холбоотой зардал ашиглалтад орох хүртэл гэж заасан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төсвөөс 100,000,000 төгрөгийг баталж өгсөн. 100,000,000 төгрөгт багтааж өгнө гэдэг тайлбар үндэслэлгүй. Энэ компани ямар шаардлагаар өөрсдөө 10,498,000,000 төгрөгөөр ашиглалтад орох хүртэлх зардлыг хариуцна гэж тендерээрээ хог хаягдал зэрэг олон үндэслэлээр шалгарсан байгаа. Бичгийн нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдана. Хоёрдугаарт хариуцагчийн төлөөлөгчөөс давагдашгүй хүчин зүйлийн улмаас төсвөөс санхүүжилт хийгдээгүй, хөл хориотой байснаас ийм нөхцөл байдал үүслээ гээд байгаа. Хэрвээ тийм байсан бол давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байсан гэдгийг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас гаргасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан гэж ямар шаардлагыг хангасан байх вэ гэхээр нэгдүгээрт хүсэлтээ илгээж, 1,000,000 төгрөг байршуулдаг ба санхүүжилт нь юу, юунаас шалтгаалсан юм тэр бүгдийг нягталж байгаад үнэхээр шаардлага хангахгүй бол гэрчилгээ өгдөггүй. Үнэхээр шаардлагатай байсан бол тэднийхээс өгөх боломжтой байсан гэж үзэж байна. Тийм учраас энэ үндэслэл няцаагдаж байна. Гуравдугаарт 5 нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл ******* нь н.*******гээс итгэмжлэл авсан. ******* гэх хүний дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн бөгөөд тухайн мөнгө төгрөг орсон түрээсийн төлбөр төлж байгаа гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. н.аас зөвшөөрөл олгосон ба ийн дансны хуулга мөн хавтаст хэрэгт байгаа, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр "******* *******" ХХК-тай талбайн хэмжээ нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт гэрээ байгуулсан. Тэгэхээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ хийсэн юм чинь т нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл байхгүй. тай байгуулсан гэрээ байхгүй боловч хариуцагч нэхэмжлэгч гийн данс руу түрээсийн төлбөр гэдэг байдлаар мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэх үндэслэл байхгүй. ч мөн гэрээ нь алга болсон хуулбар байгаа, эх хувь байдаггүй. Би хариуцагчаас гаргуулъя гэхээр байхгүй гэдэг. Гэхдээ дансанд нь тухайн түрээсийн төлбөр орсон учраас эдгээр иргэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Иймд хариуцагчийн тайлбар хууль болон түрээсийн гэрээ, холбогдох журмуудаараа үгүйсгэгдэж байна. Улсын Их хурлын гишүүн түлхүүр гардуулж байгаа нь нийтэд илэрхий байдлаар тодорхой бичлэгт үлдсэн байх бөгөөд үүнд хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулж үзлэг хийсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн архивын газраас ирүүлсэн баримтад түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах ажил гүйцэтгэх гэрээ гээд тодорхой тодотгож бичигдсэн байгаа учраас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ашиглалтад орсон гэж үзэж байна. Үнэхээр давагдашгүй нөхцөл байдал байсан уу гэвэл байсан. Гэхдээ хариуцагч тал энэ байдлаа тайлагнаж, тайлбарлахаас илүүтэйгээр маш их бултаж, алга болж, цаг хугацаа алдагдуулж байсан тул 2023 оны 06 дугаар сар хүртэлх түр суурьшуулахтай холбоотой зардлыг гаргуулах үндэслэлтэй байна. Мөн 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил гүйцэтгэх хугацаа нь дууссан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар өөрсдөө төсвөө зохиогоод түр оршин суухтай холбоотой зардлыг тусгасан ба тендерийн баримт бичигт ч тусгасан байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч тус бүрд 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл буюу орон сууц ашиглалтад орох хүртэл 15 сарын хугацааны түрээсийн төлбөрт 5,250,000 төгрөг, нийт 18 нэхэмжлэгчид 94,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажил НОСК 20/03" дугаартай ажлыг гүйцэтгэх төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 10,498,890,354 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан. Төсвийг батлахдаа "бусад зардал"-ыг 100.000.000 төгрөг байхаар баталж өгсөн учраас энэхүү 100,000,000 төгрөгөөс айлуудад орон сууц хөлслөхөд нь зарцуулсан. Өөр төсөв өгөөгүй учраас айлуудад орон сууц хөлсний төлбөр өгөх боломжгүй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас дараах байдлаар санхүүжилтийг дараах хугацаанд өгсөн. Үүнд: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,484,005,664 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,265,520,238 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,109,808,352 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,324,152,886 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 960,474,597 төгрөг, нийт 9,143,962,737 төгрөгийн санхүүжилт хийсэн буюу санхүүжилтийг бүрэн өгөөгүй. Цаг хугацаандаа төсвөөс санхүүжилт хийгдээгүй учраас барилгын ажил удааширсан. Манай компани 100% санхүүжилтээ ч авч чадаагүй байна. Иймд төсвөөс санхүүжилт өгөөгүй учир нэхэмжлэгч нарт мөнгө төлөх боломжгүй. Давагдашгүй хүчин зүйл буюу Ковид 19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил удааширсан. Нэхэмжлэгч тус бүрт 7,700,000 төгрөг шилжүүлсэн буюу улсаас олгох нөхөх олговроос илүү дүнгээр орон сууцны хөлс төлсөн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Батлагдсан төсөв нь 25 айлд 100,000,000 төгрөгт багтаан буюу 1 айлд дээд тал нь 4,000,000 төгрөг өrөx ёстой байсан. тэй гэрээ байгуулсан болохоос тай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй, , нар гэрээ байхгүй, *******, нарын гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, П. нар хамтран өмчлөгч бөгөөд П.ын зөвшөөрлийг аваагүй, А.*******гээс *******д 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгож, түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан, гэвч энэ итгэмжлэлийн 1 жилийн хугацаа нь дууссанаас гадна энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Манай компанийн зүгээс бүхий л боломжоороо төсвийн хүрээнд хөлс төлсөн ба санхүүжилт бүрэн ороогүй ч барилгыг ашиглалтад оруулж ажилласан байтал эдгээр нэхэмжлэгч нар нь бүгд орон сууцаа хүлээн авсан атлаа ийнхүү нэхэмжлэл гаргаж буй нь шударга ёсонд нийцээгүй үйлдэл гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэлд хохирол шаардаж буй агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон тул нэхэмжлэгч нэг бүр нь орон сууц хөлсөлж ямар хэмжээний хохирол учирсан болохоо нотлох ёстой буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох шаардлагатай ч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Манай компани нь төсвийг батлахдаа бусад зардал буюу 100,000,000 төгрөг байхаар баталж өгсөн бөгөөд энэ мөнгө нь эдгээр айлуудын нөхөн олговор буюу орон сууцын түрээс гэх хөлсөнд зарцуулагдах ёстой гэдгийг төр маань өөрөө батлаад өгсөн учраас батлагдсан төсвийн дагуу бид ажилласан. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас манай компани 2020 оны 11 дүгээр сард, 2020 оны 12 дугаар сард, 2021 оны 12 дугаар сард, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 10 дугаар сард гээд нийтдээ 5 удаагийн 9,143,962,737 төгрөгийн санхүүжилт авсан. Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөтэй холбоотойгоор тухайн төсөвт ажлын санхүүжилтийг төрөөс олгохгүй хугацаа хожимдуулсныг тодорхой харж болно. Тухайлбал 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр санхүүжилт хийчхээд тэрнээс хойш бүтэн 1 жил 4 сар 25 хоногийн дараа дараагийн санхүүжилт нь орж ирж байх жишээтэй. Ингээд тухай бүр төсвөөс санхүүжилт хийгдээгүй, барилгын ажил явагдах боломжгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байсан гэж татгалзаж байгаа. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлтэй холбоотойгоор корона вируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт хөл хориотой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх хяналт авахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газраас нийтдээ 13 удаагийн Засгийн газрын тогтоол гарч бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорионд шилжсэн байдаг. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс болоод барилгын ажил удааширсан үндэслэл байна. Мөн нэхэмжлэгч нарын нэг болох ийн тухайд тухайн хүнтэй түрээсийн төлбөр олгох тухай манай компанитай байгуулсан гэх гэрээ байхгүй. Гэрээ байгуулагдаагүй учраас энэ хүнтэй төлбөр, мөнгө өгөх эрх, үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй. ийн тухайд , н. нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч учраас нэхэмжлэл гаргахдаа нь хамтран өмчлөгч болох н.аасаа зөвшөөрлийг авч байж нэхэмжлэл гаргах ёстой. Өөрөөр хэлбэл зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гаргасан нэхэмжлэл байна гэж үзэж байгаа. *******тай байгуулсан гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй хавтаст хэргийн 189-191 дэх талд авагдсан бөгөөд н.******* гэж хүн тухайн хөрөнгийн өмчлөгч нь бол н.*******гээс *******д 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгож, зөвхөн итгэмжлэлээрээ түрээсийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон. Итгэмжлэл нь 1 жилийн хугацаатай байсан бөгөөд хугацаа нь дууссан. Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргахдаа нэхэмжлэгч ******* гэж тодорхойлсон нь хуульд нийцээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч н.******* гэж явах ёстой. *******гийн данс руу мөнгө шилжүүлсэн асуудал нь түрээсийн гэрээнд заасан данс нь зөв, буруу байх, өөрийнх нь данс байх, бусдын данс байх зэрэг нь тухайн мөнгө авч байгаа хүний өөрийнх нь эрхийн асуудал болохыг гэрээнд тогтоосон байгаа. Хэдийгээр тухайн үедээ гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдсон боловч шүүхэд хандах итгэмжлэл эрх ******* гэж хүнд олгогдоогүй байна. тай гэрээ байгуулагдаагүй. Яагаад гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа вэ гэхээр гийн гарын үсэгтэй гэрээ хавтаст хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч тал өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч тэй байгуулсан гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэлбэрээр хавтаст хэргийн 231-233 дахь талд авагдсан. Эдгээр 5 хүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нийт 18 нэхэмжлэгчийн тухайд өмнө нь дурдсанчлан нэгдүгээрт төсвөөс баталж өгсөн дээд хэмжээ нь 100,000,000 төгрөг байсан ба үүнд тааруулаад өгсөн. Түрээсийн төлбөрийг батлагдсан төсвөөс илүүчилж өгөх боломжгүй. Гэрээ байгуулсан сууц өмчлөгч нартай тохирсон бөгөөд түрээсийн төлбөр төлөх тухай гэрээний 8.1 дэх хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал/онц байдал, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, хорио цээр, газар хөдлөлт, үер, гал түймэр/ зэрэг давагдашгүй хүчний нөлөөлөлтэй холбоотойгоор үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй бол шаардлагатай хугацаагаар түүнийг гүйцэтгэх хугацааг сунгаж болох бөгөөд учирсан хохирлыг хариуцахгүй гэж нэхэмжлэгч болон хариуцагч нар хоорондоо харилцан тохиролцсон. Хорио цээрийн дэглэмтэй холбоотой хатуу хөл хорио тогтоосон тухай би дурдаад байгаа. Хатуу хөл хорио тогтоогоод барилга байгууламж барих боломжгүй болсон 13 удаагийн Засгийн газрын тогтоол байна. Тийм учраас давагдашгүй хүчин зүйл ийм нөхцөл байдал үүсэхийг хэн ч урьд нь таамаглаж мэдээгүй. Энэ ажлыг анх авч байхдаа гэрээнийхээ дагуу ч гэсэн давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой хариуцлагыг үүрэг гүйцэтгэгч хүлээхгүй гэдэг байдлаар ийм гэрээгээ тохирсон байгаа учраас зөвшөөрөхгүй байна. Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий хяналтын хороо байгуулагдана. Энэ хуулийн 26.4.1 дэх хэсэгт зааснаар төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол саналыг хэлэлцэх гэж заасан. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журамд заасны дагуу тухайн журмын 6.1.3 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ олгох нөхцөл, хугацаатай холбоотой санал, гомдлыг хяналтын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан. Гэтэл хяналтын хороогоор давагдашгүй хүчин зүйлийн хугацаанаас төсвийн гүйцэтгэл буюу төсвөөс мөнгө олгосон хойшилсон асуудлуудтай холбоотойгоор цаг хугацааны алдагдал үүссэн учраас төсөл хэрэгжүүлэгч төлөх юм байна эсвэл давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлээ хуваарилах юм байна гэдэг асуудлыг хяналтын хороогоор шийдвэрлэж "******* *******" ХХК-ийг төл гэсэн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй. Тэгэхээр өнөөдрийг хүртэл ийм шийдвэр гараагүй нөхцөлд бид яагаад эрсдэлийг дангаараа 100 хувь хариуцах ёстой юм гэдэг үндэслэл гарч байна. Нэхэмжлэгч иргэдийн данс руу нийтдээ манай компаниас 7,700,000 төгрөг төлсөн. Нийт 22 сарын түрээсийн төлбөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 22 сарын хугацаанд түрээсийн төлбөр өгөөд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Яагаад өгөхөө больсон бэ гэхээр манай компани ажлаа гүйцэтгээд улсад хүлээлгээд өгсөн. Энэ хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгаа. Энэ өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Мишээлт, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, "******* *******" ХХК гэсэн захиалагч болон гүйцэтгэгч нарын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 6 гэсэн тамга тэмдэг бүхий албан баримтаар нотлогдож байгаа. Үүнээс бодит ажлын явц, хуваарь 98 хувьтай байна. Өөрөөр хэлбэл манайх 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 98 хувьтай байсан. Үүний дараа ажлаа гүйцэтгээд захиалагчдаа хүлээлгээд өгсөн байгаа учраас бид үүнээс хойш түрээсийн нөхөн олговор шилжүүлээгүй, тооцож олгоогүй гэсэн үг. Бид ажлаа хийгээд өгчихсөн бөгөөд улсын комисс нь хүлээж аваад тэрний дараа орох ёстой байтал захиргааны байгууллагуудын удаашралтай холбоотой асуудал үүссэн байгаа. Нэгэнт бид 2022 оны 12 дугаар сард барилгаа бариад өгсөн учраас комисс ажиллах хугацаа, төрийн байгууллагууд ажиллах хугацаанууд орсоор яваад 2023 оны 03 дугаар сард Улсын комисс хүлээж авсан. Ийм учраас манайх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үзлэг хийсэн баримтаас үзэхэд 2023 оны 05 дугаар сард түлхүүр гардуулж байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч тал 2023 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны түрээс нэхсээр байна. Иймд улсын төсвөөс санхүүжилт цаг хугацаандаа ороогүй. Хоёрдугаарт давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байсан гэсэн үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлara хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 26, 27 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр ******* ******* ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгосон. ******* ******* ХХК болон нарын нэр бүхий иргэдтэй байгуулсан түрээсийн төлбөр төлөх тухай гэрээнүүдийн 1.3-т тус барилгыг дахин төлөвлөн барилгажуулж ашиглалтад орох хүртэл 26, 27 дугаар байранд оршин суугч нарын түр хугацаанд оршин суух газрын түрээсийн төлбөрийг төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино. 2.1-д гэрээ нь барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ, 4.3-т түрээсийн төлбөрийг тус гэрээний 3.1-д заасны дагуу төлөх үүрэгтэй, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан ашиглалтын шаардлага ханахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг булган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 6.3-т сууц өмчлөгчийг түр байршуулах байраар хангахыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна" гэж тус тус заасан байна. Иймд хариуцагч ******* ******* ХХК нь нарын нэр бүхий иргэдтэй байгуулсан түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ тус бүрт заасны дагуу холбогдох тооцоо хийж, нэхэмжлэгч нарт төлөөгүй үлдсэн түр суурьшуулах зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК, Нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгч нарын хооронд байгуулагдсан хоёр, гурван талт гэрээг нотлох баримтаар гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д холбогдох газраас албан бичиг хүргүүлсэн гэжээ. 2019 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпорац руу тухайн 26, 27 дугаар байрыг шилжүүлээд Нийслэлийн орон сууцны корпорацаас сонгон шалгаруулалт зарлахад "******* *******" ХХК нь шалгарсан байдаг. Үүний дараа гэрээ байгуулах эрхийнхээ хүрээнд 2 болон 3 талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг Нийслэлийн Засаг даргаас баталсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан үйлчилгээ, түрээсийн төлбөр төлөх тухай гэрээнд түрээсийн төлбөр 1 сарын 350,000 төгрөг байна, төсөл хэрэгжиж буй хугацаанд үйлчилнэ гэсэн тохироотойгоор энэ гэрээг байгуулсан. Барилга хот байгуулалтын яамны сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нэг тойрогт орон сууц, барилгыг буулгах, шинээр барилга барих үйлчилгээний журам гэж баталсан. Энэ журмын 6.3 дахь хэсэгт сууц өмчлөгчийг түр оршин суурьшуулах байраар хангахыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж заасан байдаг. Үүний хүрээнд эд нарын байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт ар тал буюу "******* *******" ХХК нь байгуулсан гэрээний дагуу ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын барилгыг буулгах, шинээр орон сууц барих, шинэ орон сууцаар хангах хугацаандаа хангана гэсэн агуулгатай байгуулсан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хугацааны хувьд маргаж байгаа ба хугацааны хувьд 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл 15 сарын хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилдэг бөгөөд хэрэгт авагдсан баримтаас харахад Улсын комисс хүлээж авсан акт байгаа. Тухайн барилгыг хүлээж авсан хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэсэн акт байгаа. Ийм учраас 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт төсөлд оролцогч талууд байгуулах гэрээ буюу Засаг дарга, үл хөдлөх эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч нар орсон гурван талт гэрээ байгуулна. Энэхүү гэрээний 24.2 дахь хэсэгт гэрээнд дараах зүйлийг тусгана гээд тодорхой зүйлийг дурдаж явж байгаад 24.2.11 дэх хэсэгт давагдашгүй хүчин зүйл, 24.10 дахь хэсэгт гэрээний цуцлах нөхцөл гээд зэргийг дурдаад өгсөн. Тухайн хүмүүсийн байгуулсан гурван талт гэрээг харах юм бол 6.4 дэх хэсэгт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан тохиолдолд үүргээсээ татгалзан гаргаж болно гэж саяынх шиг яриад байгаа. Онц болон дайны байдал гэдэг нь түрээсийн төлбөр төлөх энэ хүмүүсийн хооронд нь байгуулагдсан хоёр талт гэрээнд тусгагдсан гэсэн үг. Гурван талт гэрээнд тусгасан энэ зохицуулалт нь тодорхойгүй болно гээд дурдаад өнгөрчихсөн асуудал байгаа. Мөн Улсын комисс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажиллаад 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс тухайн байгууллагын ажлаас нь 0592023 дугаартай эрх зүйн акт гарч байгаа. Иймд нэхэмжлэгч талаас 2023 оны 06 дугаар сар хүртэлх буюу 15 сарын түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь миний зүгээс харахад 2023 оны 03 дугаар сар хүртэл 12 сарын түрээсийн төлбөр төлүүлэх боломжтой, үүнээс хойш тухайн хүмүүс нь байрандаа хэдэн сард орсон үгүйг мэдэхгүй. Гэхдээ Улсын комисс орж болно шүү гээд өөрсдөө эрх зүйн актыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тогтоож өгсөн тул 12 сарын түрээсийн төлбөр гаргуулах боломжтой гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас 10,000,000,000 төгрөгийн үлдэгдлээ өгөөгүй гээд байна. Үнийн дүн 10,000,000,000 төгрөг байсан ч 9,000,000,000 төгрөг байсан ч адилхан түр суурьшуулахтай холбоотой зардлын төсөв 100,000,000 төгрөг байна шүү дээ. Хоёрдугаарт давагдашгүй хүчин зүйл гэж яриад байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих хоёр талт гэрээгээр тохиролцож болно гэсэн ойлголт байгаа болохоос биш тохиролцсон зүйл байхгүй. Нийтэд илэрхий гэж яриад байгаа хэдий ч тухайн хүмүүстэй уулзалт хийх боломжгүй бол цахимаар ч харилцах боломжтой шүү дээ. Зүгээр л өөрсдөө уулзахыг огт хүсээгүй. Санал, хүсэлтээ тайлбарлаад хэлсэн бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс Улсын комисс ажиллаж эхэлсэн болохоос 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр акт үйлдэгдсэн байна. Тэгэхээр 03 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажил НОСК 20/03 дугаартай ажлыг гүйцэтгэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 10,498,890,354 төгрөгийн /ХХ3-99/ үнийн санал хүргүүлэн шалгарсан. Төсвийг батлахдаа "бусад зардал"-ыг 100,000,000 төгрөг байхаар баталж өгсөн учраас энэхүү 100,000,000 төгрөгөөс айлуудад орон сууц хөлслөхөд нь зарцуулсан. Уг төсөлд хамрагдсан нийт 25 айлд орон сууц хөлслөх нөхөх олговрын хэмжээ 4,000,000 төгрөг байсан. Гэтэл айл өрхүүд байнгын хэл ам хийж мөнгө нэхсэн учраас төсвөөс санхүүжилт орж ирээгүй байхад ч манай компаниас айл тус бүрд нийт 7,700,000 төгрөг шилжүүлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас дараах байдлаар санхүүжилтийг дараах хугацаанд өгсөн. Үүнд: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,484,006,664 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,265,520,238 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,109,808,352 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,324,152,886 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 960,474,597 төгрөг, нийт 9,143,962,737 төгрөгийн санхүүжилт хийсэн буюу санхүүжилтийг тухай бүр хугацаанд нь төрөөс бүрэн өгөөгүй. Мөн манай компаниас захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай харилцан тохиролцсон гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж "Барилга угсралтын ажлын гүйцэтгэл"-ийг 2020 оны 09 дүгээр сарын 24, 2020 оны 12 дугаар сарын 03, 2021 оны 06 дугаар сарын 08, 2021 оны 12 дугаар сарын 10, 2022 оны 10 дугаар сарын 06, 2022 оны 12 дугаар сарын 09 гэсэн цаг хугацаанд өгч байсан. Манай компаниас нэхэмжлэгч тус бүрт 4,000,000 төгрөг төлөх ёстой байсан ч 7,700,000 төгрөг буюу нэхэмжлэгч тус бүрт 3,700,000 төгрөгийг илүү өгсөн байгаа учир нэхэмжлэгч нар 3,700,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 18 нэхэмжлэгч тус бүрээс 3,700,000 төгрөг, нийт 66,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч талын хэлж байгаагаар нэмж авна гэж маргаж байгаа. Гэтэл манай зүгээс батлагдсан төсвөөсөө илүү мөнгийг нэгэнт өгсөн тул нэхэмжлэл гаргасан 18 өрх бүр 3.700.000 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү өгсөн байгаа учраас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Цар тахлын нөхцөл байдал үүсээгүй бол барилга хугацаандаа гарах байсан. Манайх өчнөөн төсөл сонгон шалгаруулалтад орж дадсан барилгаа барьж сурсан туршлагатай компани юм. Тэгэхээр нийтэд илэрхий нөхцөл байдлыг мэдсээр байж, чанарын шаардлага хангасан сайхан шинэ орон сууцаа хүлээж авчхаад дахиад компанийг хүнд байдалд оруулаад хохирол, төлбөр нэхэмжлээд явж байгаа нь шударга бус ийм нөхцөл байдал байгаа учраас бид нэгэнтээ нэхэмжлэгч нар ийм байдлаар асуудалд хандаж байвал үндэслэлгүйгээр илүү өгсөн мөнгөө буцаан гаргуулъя гэсэн шаардлагыг гаргасан. Талуудын байгуулсан гурван талт, хоёр талт гэрээ буюу манай компанийн байгуулсан түрээсийн нөхөн олговор олгох иргэдтэй байгуулсан гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг байна. Энэ талаар Хот байгуулалтыг дахин хөгжүүлэх тухай хуульд тодорхой тусгасан байгаа учраас бид давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байсан ч гэсэн нөхцөл байдлаа харгалзаад илүү мөнгө өгсөн байсан. Яагаад гэхээр 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр энэ хүмүүстэй гэрээ хийсэн. Үүнээс хойш түрээсийн нөхөн олговор өгөх үүрэг компанид үүссэн. Бид 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 22 сарын буюу 7,700,000 төгрөгийг айл бүрд өгсөн. Тэгэхээр гуравдагч этгээдийн тооцоогоор ямар тооцоо гарах гэж байна гэхээр манайх 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж байгаа учраас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтдээ 22 сарын түрээсийг төлөөд дуусгасан. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс Улсын комисс хүлээж авч байгаа өдөр хүртэл 4 сар, 10 хоног гарч байгаа юм. Гуравдагч этгээдийн агуулгаар тайлбарлах юм бол энэ хоногийн түрээс буюу 1 айл өрхөд 1,162,903 төгрөг төлбөл төлөх тооцоо гарах гээд байтал гуравдагч маань 12 сараар нь төлүүлнэ гээд төлчихсөн мөнгийг дахиж төлүүлэх агуулгатай ярьж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани 10,498,890,354 төгрөгийг улсаас авах ёстой ч өнөөдрийн байдлаар 9,143,96,747 төгрөгийг авсан байна. Үүнээс 1,354,927,617 төгрөгийг авах авлагатай. Магадгүй бид энэ мөнгөө улсаас авчихвал нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Бүхэл бүтэн 1,300,000,000 төгрөгийг авч чадаагүй байж энэ мөнгийг өгөх боломж байхгүй. Мөн түрээсийн нөхөн олговор олгох тухай хоёр талт гэрээ бол гурван талт гэрээний салшгүй нэг хэсэг байна гэж хуульд заагдсан байдаг. Хамгийн гол нь бид нар мөнгөө аваагүй учраас энэ хүмүүсийн мөнгийг өгөх боломж алга байна. Хавтаст хэрэг шинжлэн судалсантай холбоотойгоор 6 хүнийг тусгайлан хэлэх хэрэгтэй. Ирээгүй 2 хүн, гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй 1 хүн, нэхэмжлэл гаргах эрхгүй 2 этгээд байгаа. Энэ хүмүүсийн ээж, охин байх хамааралгүй. Итгэмжлэл авч байгаа бол үндэслэл шаардлагаараа л авах ёстой. Эдгээр 25 айлаас 6 хүн нь огт нэхэмжлэл гаргаагүй байдаг. Улсын төсвөөс санхүүжилт орж ирээгүй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байсан, түрээсийн гэрээний 8.3 дэх хэсэгт заагдсанаар хорио цээрийн нөхцөл байдлыг талууд тохиролцсон байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1074 дүгээр захирамжаар ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 26, 27 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр "******* *******" ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгосон. Ийнхүү "******* *******" ХХК-иас өмчлөгч, эзэмшигчтэй иргэдтэй байгуулсан Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т тус барилгыг дахин төлөвлөн барилгажуулж ашиглалтад орох хүртэл 26, 27 дугаар байранд оршин суугч нарын тор хугацаанд оршин суух газрын түрээсийн төлбөр төлөхтэй холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино, 2.1-д гэрээ нь барилга ашиглалтад орох хүртэл үйлчилнэ, 4.3-т түрээсийн төлбөрийг гэрээний 3.1-д заасны дагуу төлөх үүрэгтэй, Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 1.3-т "Орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоох, дахин төлөвлөх, буулгах, шинээр барих, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах үйл ажиллагаанд энэхүү журмыг баримтална", 6.3-т сууц өмчлөгчийн түр суурьшуулах байраар хангахыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна", Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана", Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1-т "Нөхөх олговрын үнэлгээний зүйлд дараах зүйлүүд хамаарна: 3.1.4-т "тур суурьшуулах зардал", 3.3-т "Энэхүү журмын 3.1.4-т заасан түр суурьшуулах зардалд газраа чөлөөлсөн үл хөдлөх эд хөрөнгө (газар) өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг нүүлгэх, төсөл хэрэгжих хугацаанд түр байрлуулах буюу газар, байр, сууц түрээслэхтэй холбогдох гарах зардал тус тус хамаарна" зэрэг хууль болон холбогдох дүрэм журмаар ашиглалтын шаардлага хангахгүй иргэдийн түр суурьшихтай холбоотой зардлыг төлөхөөр байна. Түүнчлэн энэхүү төсөл шалгаруулах тендерийн баримт бичгийн ТОӨЗ 13.1 дэх заалтын 2-т "Дээрх 2 байранд одоо оршин сууж байгаа айлуудыг шинээр баригдах орон сууц ашиглалтад орох хүртэл түрээсийн төлбөрийг төлөх" гэсэн шаардлага тавьсан бөгөөд энэ шаардлагыг хангана гэж "******* *******" ХХК шалгарсан тул түрээсийн төлбөрийг төлөх бүрэн үндэслэлтэй байна. Иймээс, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. Хариуцагчийн төлөөлөгчөөс манай компани туршлагатай компани, нийтэд ил тод давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл ил байсаар байхад бид нараас илүү төлбөр нэхэмжлээд байна. Гэтэл бид нар илүү мөнгө нэхэмжлээд байгаа юм биш. Өөрсдийнх нь нэрлээд байгаа төсвөөс бүрэн санхүүжилтийг олгоогүй үнэхээр тендер 11,000,000,000 төгрөгөөр зарлага гаргахад өөрсдөө туршлагатай компани тул тэр тусмаа энэ асуудлыг гарна гэж нэлээн сайн тодорхой мэдэж байх ёстой. Тэр ч үүднээс шалгарсан төсөвт санхүүжилт тусгасан бол энийг нь шаардаж авах ёстой юм байна. Гэрээ бусад баримтууд нь байсаар байхад төсвийн санхүүжилт өгөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нарын түр суурьшихтай холбоотой буюу түрээсийн зардлыг өгөхгүй байх үндэслэл байхгүй. Хоёрдугаарт үнэхээр нийтэд ил тод ковидын нөхцөл байдал, хөл хорио гэсэн нөхцөлүүд байсан бол туршлагатай компанийн хувьд иргэдийгээ цуглуулаад ийм ийм нөхцөлүүд болсон учраас бид нар түрээсийн төлбөр өгч чадахгүй нь. Та бүхэн ойлгоорой, хүлээж аваарай гэсэн бол нэгдүгээрт хүндэтгэлтэй хүлээж авах байсан. Гуравдугаарт давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байгаа бол зайлшгүй Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитраар гэрчлүүлсэн байх шаардлагатай. Тийм учраас төрийн эрх бүхий байгууллага давагдашгүй хүчин зүйлийн улмаас иргэдийн түрээсийн төлбөрийг төлөх нөхцөл байхгүй байна гээд хяналтын хороонд очих, Засаг дарга хөрөнгө оруулалтын газар төрийн эрх бүхий байгууллагад хандах эрх нь нээлттэй байсан. Мөн төслийн хяналтын хороогоор ороогүй учраас бид нар төлөх үндэслэлгүй, угаасаа журам нь байна, гэрээ нь байна. Тендер шалгаруулах тендерийн баримт бичигт түрээсийн төлбөр болон түр суурьшуулах зардлыг төлнө гэж орж ирчхээд одоо бид нар хяналтын хороогоор ороогүй юм чинь шүүхээр төлөхгүй гэдэг асуудал яригдаад байна гээд өмгөөлөгчийнхөө зүгээс хариуцагч болон төрийн байгууллагуудад хандаж үзсэн ч тоож үзээгүй. Мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, журмууд байхад бид нар сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч хариуцагч талтай эвлэрье, нөхцөл байдлыг ойлгоно гэсэн чинь шүүх хуралдаанд угаасаа хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж байна. Улсын комисс 03 дугаар сард хүлээж авсан гэж байгаа ч 03 дугаар сард байрандаа орох нөхцөл байдал болоогүй, ажлууд дутуу гүйцэтгэлтэй, зарим талбай дутуу зөрөөтэй байж байгаад 04 дүгээр сард нэмэлт гэрээнүүдийг хийсэн байдаг. Ингээд 05 дугаар сард түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа хийгдсэнээр буюу 06 дугаар сар хүртэлх төлбөрийг нэхэмжлээд хуульд заасан үндэслэл болон холбогдох журмаараа гаргуулах үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулиар гэрээг тайлбарлахдаа түүний шууд утгыг дагуулна гэхээр ашиглалтад орох хүртэл энэ гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэсний дагуу түр суурьшуулахтай холбоотой зардлыг төсөл хариуцагч буюу "******* *******" ХХК хариуцна. Барилга барих хугацаа хэдэн сар байх вэ тэрийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө чадна гэж орж ирсэн юм чинь хууль болон гэрээнийхээ дагуу төлбөрийг нь авах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан гэрээнд давагдашгүй хүчин зүйлээс үүдэх нөхцөл байдалтай холбоотой сунгах боломжгүй гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалж орон сууц, барилгын ашиглалтад оруулах хугацаа хойшилсон тохиолдолд гэрээний хугацаа сунгах эсэх асуудлыг харилцан тохирч шийдвэрлэнэ гэж заасан. Эдгээр хүмүүстэйгээ уулзаад сунгалтаа хийсэн бол өдийд энэ асуудал үүсээ ч үү, үгүй ч үү. Манайд 100,000,000 төгрөг өгсөн, нэг хүнд нэг ойролцоогоор 4,000,000 төгрөг буюу 1 айлд 12 сар орчмын түрээс төлөөд энэ хугацаандаа барилгаа оруулна гэсэн төсөөлөлтэй байсан юм байна. Гэхдээ гурван талт гэрээн дээр доод тал нь 18-24 сар тэгээд 36 сарын хугацааг зааж өгдөг. Иймд 12 сарын хугацаанд анхнаасаа тооцоогоо буруу гаргасан гэж харагдаад байна. Хариуцагч тал жишээ нь сүүлд өгсөн тусгай тайлбартаа батлагдсан төсөв нь 25 айлыг 100,000,000 төгрөгт багтаах буюу 1 айлд 4,000,000 төгрөгийг л төсөвлөсөн. Гэхдээ миний хэлэх гээд байгаа санаа нь анхнаасаа 7,700,000 төгрөгөөр төсвөө гаргаж, 200,000,000 төгрөгийг түр суурьшуулах зардалдаа төсөвлөөд цаг хугацаа, мөнгө санхүүгээ тодорхой болгочихсон бол өдийд ийм асуудал үүсэхгүй шүү дээ гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас:
Нэхэмжлэл/1ХХ 1-4 тал, 1ХХ 184-186 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ 58 тал, 1ХХ 187 тал/, ******* дүүргийн Засаг даргын албан бичиг/1ХХ 8 тал/, Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1554 дугаар албан бичиг/1ХХ 9, 71 тал/, , , , , , , , , , , , нараас Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1ХХ 13-23 тал/, ээс Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1ХХ 176 тал/, *******гаас Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1ХХ 188 тал/, гаас Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1ХХ 203 тал/, нээс Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1ХХ 218 тал/, ээс Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1 ХХ 230 тал/, ээс Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/1ХХ 247 тал/, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ/ той-1ХХ 24-26, тай-1ХХ 27-29, А.Орломсүрэнтэй-1ХХ 30-32, тай-1ХХ 33-35, тэй-1ХХ 36-38, тэй-1ХХ 39-41, тэй-1ХХ 42-44, тэй-1ХХ 45-47, тэй-1ХХ 48-50, Т.Алтансувдтай-1ХХ 51-53 тал, тэй-1ХХ 100-102, нэтэй-1 ХХ 219-222/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар/1ХХ 193 тал/, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих гэрээ/тэй-1ХХ 54-57 тал/, *** А.*******гээс Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/3ХХ 209 тал/, гээс Д.Бүрнээд олгосон итгэмжлэл/3ХХ 211 тал/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажил/******* дүүргийн 2 дугаар хороо/-ын дугаар Ажил гүйцэтгэх гэрээ/3ХХ212-214 тал/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажил/******* дүүргийн 2 дугаар хороо/-ын -1 дугаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын сунгалтын нэмэлт гэрээ, гэрээ дүгнэсэн протокол/3ХХ 215-216 тал/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/36-5 тэмдэглэл/3ХХ 217-218 тал/, гэрээний тусгай нөхцөл/3ХХ 219 тал/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажил/******* дүүргийн 2 дугаар хороо/-ын дугаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ, гэрээ дүгнэсэн протокол/3ХХ 220-221 тал/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/32-10 дугаар тэмдэглэл/3ХХ 222-223 тал/, гэрээний ерөнхий нөхцөл/3ХХ 224 тал/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажил/******* дүүргийн 2 дугаар хороо/-ын дугаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ, гэрээ дүгнэсэн протокол/3ХХ 225-226 тал/, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/30-04 дугаар тэмдэглэл/3ХХ 228-229 тал/, гэрээний ерөнхий нөхцөл/3ХХ 227 тал/, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар/4ХХ 11-12 тал/ зэргийг,
Хариуцагч талаас:
д олгосон итгэмжлэл/1ХХ 149 тал, 166 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ 167 тал/, хариу тайлбар/3ХХ 144-146 тал/, сөрөг нэхэмжлэл/3ХХ 230-231 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/3 ХХ 232 тал/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БА-059/2023 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт/2ХХ 51-52 тал/, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ/тэй-2ХХ 53-55, той-2ХХ 56-58 тал/, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ/ тэй байгуулсан-3ХХ 148-150, *******тай байгуулсан-3ХХ 154-156 тал/, гээс т олгосон итгэмжлэл/3ХХ 151, 152 тал/, гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/3ХХ 153 тал/, А.*******гээс *******д олгосон итгэмжлэл/3 ХХ 157 тал/, А.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/3ХХ 158 тал/, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1-№6/3ХХ 159-164 тал/, ******* ******* ХХК-ийн богд банкны 8001044070, хас банкны 5002130243 дугаар дансны хуулга/3ХХ 165-170, 171-174, 177-196 тал/, А.Цогбаярын 5076396112 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга/3 ХХ 175-176 тал/, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №-01, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №-02, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №-03/3ХХ 212-229 тал/ зэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргаас:
Нийслэлийн Засаг даргаас олгосон итгэмжлэл/2ХХ 81, 2ХХ 92, 3ХХ 101 тал/, хариу тайлбар/2ХХ 89 тал/, , Ж.Болортуяа нарт олгосон итгэмжлэл/ 3 ХХ 101 тал/ зэргийг,
Шүүхийн журмаар:
******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/77 дугаартай албан бичиг, хавсралт болох ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/1554 дугаартай албан бичиг/1ХХ 70-73 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 9/10920 дугаартай албан бичиг, хавсралт болох ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/1ХХ 87-90, 137-138 тал/, ******* дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/1ХХ 127 тал/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/1ХХ 139 тал/, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар албан бичиг, хавсралт болох Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 446 дугаар албан бичиг/1ХХ 144-145 тал/, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаартай албан бичиг хавсралт болох 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 446 дугаар мэдэгдэл/1ХХ 145, 155-156 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар албан бичиг хавсралт болох 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/1 ХХ 160-162 тал/, Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/428 дугаатай албан бичиг/2ХХ 70 тал/, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1468 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг/ 2ХХ 71 тал/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2417 дугаартай албан бичиг/2ХХ 77 тал/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 05-02/4597, 05-02/4598 дугаартай албан бичиг/2 ХХ 90-91 тал/, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас ирүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1224 дугаартай албан бичиг/2 ХХ 103-106 тал/, хавсралтууд болох Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих гэрээ/Т.Алтансувдтай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаар-2ХХ 104-106 тал, тэй байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар-2ХХ 110, 113-114 тал, тэй байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар-2ХХ 115-119, тэй байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаар-2ХХ 123-127, тай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар-2ХХ 131-136, тэй байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар-2ХХ 141, 144-145, П., нартай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 019 дугаар-2ХХ 146-150, тэй байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаар-2ХХ 157-159, тэй байгуулсан 005 дугаар-2ХХ 163-165 тал/, Гэрээний нэмэлт нөхцөл/Т.Алтансувдтай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн НА/219В дугаар-2ХХ 107 тал, тэй байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 010-1 дугаар-2ХХ 111, тэй байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 220-1 дугаар-2ХХ 128-129, тай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 013 дугаар-2 ХХ 138-139, тэй байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07-1 дугаар-2ХХ 142 тал, тэй байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 217 дугаар-2ХХ 151-152, , П. нартай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 217 дугаар-2ХХ 154-155, тэй 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04-1 дугаар-2ХХ 161-162, тэй байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 213 дугаар-2ХХ 166-167 тал/, төлбөр төлөх хуваарь/Т.Алтансувд-2ХХ 108, -2ХХ 112, -2ХХ 130, -2ХХ 140, -2ХХ 143, -2ХХ 156, -2ХХ 162, -2ХХ 167 тал/, ийн иргэний үнэмлэхийн, лавлагааны хуулбар/2ХХ 120, 122 тал/, ийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2207001587 дугаар гэрчилгээний хуулбар/2ХХ 121 тал/, ы эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2207000309 дугаар гэрчилгээний хуулбар/2ХХ 137 тал/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 05/884 дугаар албан бичиг/2ХХ 168 тал/, түүнд хавсаргасан 182 хуудас нотлох баримтууд болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/334 дугаар захирамж, хавсралт/2ХХ 169-170 тал/, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/08 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/20, дугаар тушаал, хавсралтууд/2ХХ 171-173 тал/, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 27-ны хурлын 01 дугаар тэмдэглэл/2ХХ 174-188 тал/, Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг/2ХХ 189-194 тал/, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэл/2ХХ 195-197 тал/, Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажил, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын гүйцэтгэгчийг монгон шалгаруулах НОСКХК-20/03 тендерийн баримт бичиг/2ХХ 198-3ХХ 78, 83-100 тал/, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 18-ны хурлын 03 дугаар тэмдэглэл/3ХХ 78-82 тал/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05-02/5062 дугаар албан бичиг/3ХХ 109 тал/, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/950 дугаар албан бичиг/3ХХ 111 тал/, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл/4ХХ 22-25 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , , , , , , , , , , , , Т.Алтансувд, *******, , нэ, , нарын нэр бүхий 18 нэхэмжлэгч нар нь Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлын хүрээнд ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын гүйцэтгэгч болох хариуцагч ******* ******* ХХК-ид холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаартай Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-ний үүрэгт нэхэмжлэгч тус бүр 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуусталх 15 сарын түрээсийн төлбөр/түр суурьшуулалтын зардал/-т нийт 94,500,000/15*350,000*18/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК-ийн нэр бүхий 18 нэхэмжлэгч иргэдэд холбогдуулан түр суурьшуулалтын буюу бусад зардалд төсөвлөсөн 100,000,000 төгрөгийн өртгөөс илүү хүн тус бүрт 3,700,000 төгрөгийг олгосон үндэслэлээр, дээрх нэр бүхий нэхэмжлэгч нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000/3,700,000*18/ төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Нийслэлийн Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан, зохигч талууд хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа, гуравдагч этгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг дэмжих байдлаар оролцдог.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улаанбаатар хотын ******* дүүргийн 26, 27 дугаар байрны оршин суугчид болох нэр бүхий 18 нэхэмжлэгч нар нь ******* ******* ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч тус бүртэй Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-г байгуулж, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 2 орон сууцны байшинг буулган дахин төлөвлөсөн гэх шинэ орон сууцыг ашиглалтад орох хүртэлх хугацаанд түр суурьшуулалтын зардал буюу сууц түрээслэхэд зориулан төлбөр төлөхөөр тохиролцсон тул тус гэрээний дагуу 15 сарын хугацааны түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж,
Хариуцагч ******* ******* ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх, ******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах НОСК 20/03" дугаар ажлыг гүйцэтгэх төсөл гүйцэтгэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 10,498,890,354 төгрөгийн үнийн санал хүргүүлэн шалгарсан, тус ажлын төсвийг батлахдаа "бусад зардал"-д 100.000.000 төгрөг байхаар баталсан боловч уг батлагдсан төсөвт 25 айлд 4,000,000 төгрөгийн буюу 100,000,000 төгрөгт багтаан түр суурьшуулалтын зардал төлөx естой байсан боловч нэхэмжлэгч нарт түр сууц хөлслөхөд зориулан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл илүү 66,600,000 төгрөгийг олгосон тул 3,700,000 төгрөгийг /өмчлөгч/айл тус бүрээс буцаан шаардах эрхтэй, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 9,143,962,737 төгрөгийн санхүүжилтийг олгосон, одоогоор бүрэн санхүүжилтийг олгоогүй, 1,354,927,617 төгрөгийн авлагатай, хугацаандаа төсвөөс санхүүжилт хийгдээгүйн улмаас болон дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид 19 өвчний давагдашгүй хүчин зүйлийн Засгийн газрын 13 удаагийн тогтоолоор хатуу хөл хорионд байсан зэрэг нөлөөллөөс шалтгаалан барилгын ажил удааширсан гээд , *******, , , нар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд төдийгүй шаардах эрхийн үндэслэл болсон гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, заримтай нь гэрээ байгуулаагүй, П. хамтран өмчлөгчөөсөө нэхэмжлэл гаргах эрх, зөвшөөрөлийг аваагүй, Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал/онц байдал, иргэдийн бослого хөдөлгөөн, нийтийг хамарсан өвчлөлт, хорио цээр, газар хөдлөлт, үер, гал түймэр/ зэрэг давагдашгүй хүчний нөлөөлөлтэй холбоотойгоор үүргээ зохих хугацаанд гүйцэтгээгүй бол шаардлагатай хугацаагаар түүнийг гүйцэтгэх хугацааг сунгаж болох бөгөөд учирсан хохирлыг хариуцахгүй гэж харилцан тохиролцсон тул хариуцлагыг хүлээхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд 26.4.1 дэх хэсэгт зааснаар төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Хяналтын хороо байгуулагдан төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол саналыг хэлэлцэхээр заасан, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох тухай журмын 6.1.3 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээ олгох нөхцөл, хугацаатай холбоотой санал, гомдлыг хяналтын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр заасан гэвч тус хяналтын хороогоор хэлэлцүүлэн "******* *******" ХХК-иар түр суурьшуулалтын зардлыг нөхөн төлүүлэх шийдвэр гараагүй, түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шинэ орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн, төрийн байгууллагууд улсын комисс ажиллах хугацааны зардлыг хариуцагч тал хариуцах үндэслэлгүй гэж үзсэн тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж маргадаг.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ******* ХХК, нэр бүхий иргэдтэй байгуулсан Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-нүүдийн 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.1, 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар тус барилгыг дахин төлөвлөн барилгажуулж ашиглалтад орох хүртэл 26, 27 дугаар байранд оршин суугч нарын түр хугацаанд оршин суух газрын түрээсийн төлбөрийг барилга ашиглалтанд орох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага ханахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 6.3-т сууц өмчлөгчийг түр байршуулах байраар хангахыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна" гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нарт 1 сарын 350,000 төгрөгөөр тооцон хариуцагч төлөх үүрэгтэй, харин хугацааны хувьд 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл 15 сарын хугацаагаар бус барилгыг Улсын комисс хүлээж авсан актад үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр улсын комисс хүлээн авах хүртэл 12 сарын түрээсийн төлбөр төлүүлэх нь зүйтэй гэх тайлбар гаргадаг.
Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган зарим нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дараах үйл баримт тогтоогдов.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019-2020 он дамжин санхүүжүүлэх агаар орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын Хөгжлийн үүд төслийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтын 3 дугаарт ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг 11,000,000,000 төгрөгөөр санхүүжүүлэн гүйцэтгэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/334 дугаар захирамжаар уг төсөл арга хэмжээний эрхийг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ид шилжүүлэн Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/08, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/20 дугаар тушаалуудаар тус арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо-г байгуулж, Үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 27-ны хурлын 01 дугаар тэмдэглэлээр тендерийн баримт бичгийг боловсруулан нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээс үзвэл уг тендерт ******* ******* ХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайнаар үнэлэгдэн шалгарсан болох нь тогтоогддог./2ХХ 169-170, 2ХХ 171-173, 2ХХ 174-188, 2ХХ 189-194, 3ХХ 78-82 тал/
******* дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлаас Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч ******* ******* ХХК нар тохиролцон Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын Ажил гүйцэтгэх дугаар гэрээ-г байгуулан нийт 10,498,890,354 төгрөгөөр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон боловч 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр -1, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр , 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дугаар бүхий ажлын сунгалтын нэмэлт гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, гэрээний тусгай нөхцөл байгуулан хугацааг 1 жил, 9 сар, 2 сар гэх байдлаар 3 удаа тус тус сунгасан байдаг./3ХХ212-214, 3ХХ 215-216, 3ХХ 217-218, 3ХХ 219, 3ХХ 220-221, 3ХХ 222-223, 3ХХ 224, 3ХХ 225-226, 3ХХ 227, 3ХХ 228-229 тал/,
Дээрх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26, 27 дугаар байруудыг буулган түүний оронд захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, ББСМО ХХК-ийн зураг төслөөр, барилгын ажлын үндсэн болон туслан гүйцэтгэгч ******* ******* ХХК нь ******* дүүргийн 2 дугаар хороонд баригдах дунд төвөгшилтэй ангилалын зоорьтой 9 давхар, 12 автомашины дулаан зогсоолтой, 123 айлын хүчин чадал бүхий 2 блок орон сууцны зориулалттай барилга байгууламжийг барьж байгуулан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БА-059/2023 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА-059/2023 дугаар дүгнэлтээр тус барилга байгууламжийг шаардлага хангасан гэж үзэж улс хүлээн авсан байдаг./2ХХ 51-52 тал/,
Зохигч талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон 26, 27 дугаар орон сууцнуудын өмчлөгч нартай Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих гэрээ-г байгуулсан байх ба Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр /№10/, Т.Алтансувд/№11/, /№06/, /№04/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр /№220/, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр /№13/, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр /№07/, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр П., нар/№019/, нартай Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих гэрээ-г тус тус байгуулсан./2ХХ 104-106, 2ХХ 110, 2ХХ 113-114, 2ХХ 115-119, 2ХХ 123-127, 2ХХ 131-136, 2ХХ 141, 2ХХ 144-145,2ХХ 146-150, 2ХХ 157-159, 2ХХ 163-165 тал/,
Мөн хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч , , , , , , , , , , Т.Алтансувд, нэ, нартай 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20/05 дугаар Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-г байгуулан мөн өдрөөс барилга ашиглалтанд орох хүртэл хугацаанд 1 сарын 350,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон./1ХХ 24-26, 1ХХ 27-29, 1ХХ 33-35, 1ХХ 36-38, 1ХХ 39-41, 1ХХ 42-44, 1ХХ 45-47, 1ХХ 48-50, 1ХХ 51-53 тал, 1ХХ 100-102, 1 ХХ 219-222, 2ХХ 53-55, 2ХХ 56-58 тал/
Дээрх үйл баримт, тайлбар, нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа түрээсийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон хэдий ч шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй, түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Гэтэл маргааны үйл баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, үгийн шууд утгаас үзвэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарахаар заасан. Тиймээс зохигч талуудын хооронд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай байруудыг буулган түүний оронд шинэ орон сууцны зориулалттай барилга байгууламжийг барьж дуусгах явцад хуучин орон сууцанд амьдарч буй өмчлөгч, түүний гэр бүлийн гишүүдийг орон байр-сууц/гэр, орон сууц түрээслэхэд/-аар түр хангахад зориулан сар бүр олгож буй зардал, орон сууц, байшин гэр хөлслөн амьдрах төлбөрт 350,000 төгрөгийг олгохоор тохиролцсон агуулгатай гэрээ гэж үзэх нь зүйтэй.
Иймд түрээсийн болон орон сууц хөлслөх гэрээний агуулга тохирохгүй гэж үзсэн тул хүчин төгөлдөр нэрлэгдээгүй гэрээний харилцаагаар зүйлчлэн тус гэрээний үүргийг гэрээний талууд хэн аль нь шаардлага гаргах эрхтэй, хэн алиныг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Иймээс нэрлэгдээгүй гэрээгээр хүлээсэн үүргийг хэн аль нь шаардах эрхтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төсвөөс санхүүжилтийг хугацаанд нь олгоогүй, 1,354,927,617 төгрөгийн авлагатай, дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид 19 өвчний давагдашгүй хүчин зүйлийн Засгийн газрын 13 удаагийн тогтоолоор хатуу хөл хорионд байсан зэрэг нөлөөлөл, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн, төслийн Хяналтын хороо-гоор хэлэлцэн шийдвэр гараагүй, төрийн байгууллагууд барилгыг хүлээн улсын комисс ажиллах хугацаа алдсан байдлыг хариуцагч тал хариуцах үндэслэлгүй гэх татгалзал үндэслэлгүй, харин ч тухайн үед буюу 2022 оны 10 дугаар сар хүртэл түр суурьшуулалтын зардлыг хүлээн зөвшөөрч олгож байсан, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,484,006,664 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,265,520,238 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,109,808,352 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,324,152,886 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 960,474,597 төгрөг, нийт 9,143,962,737 төгрөгийн санхүүжилт хийгдсэн зэрэг байдал нь уг төлбөрийг төлөхөөөс чөлөөлөх үндэслэл болохгүйн зэрэгцээ Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Force majeure/Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship/Хүнд нөхцөл байдал/-ын гэрчилгээ аваагүй зэрэг байдаар татгалзал няцаагдаж байна.
Одоо нэр бүхий 18 нэхэмжлэгч нараас ажлын гүйцэтгэгч болох хариуцагч ******* ******* ХХК-ид холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаартай Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-ний үүрэгт нэхэмжлэгч тус бүр 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарыг дуусталх 15 сарын түрээсийн төлбөр нэхэмжилснийг шүүх зарим хэсгийг ханган нэр бүхий , , , , , , , , , Т.Алтансувд, нэ, нарын 12 нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг шинээр байгуулсан барилга байгууламжийг улсын комисс хүлээн авсан үе хүртэл хугацаагаар буюу 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарыг хүртэлх 12 сараар тооцон 4,200,000/12*350,000/ төгрөгийн түр суурьшуулалтын зардлыг олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ийн хувьд ******* дүүргийн 2 дугаар хорооны 26 дугаар байрны 217 тоот орон сууцыг дангаар бус П.ын хамт хамтран өмчилдөг, Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 217 дугаар бүхий Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих гэрээ-г , П. нартай байгуулсан, П. нэхэмжлэл гаргах эрх т олгоогүй хамтран өмчлөгч нар байх тул хувь тэнцүүлэн 2,100,000/12*350,000:2/ төгрөгийг олгож, П.ын нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэв./2ХХ 146-150, 2ХХ 151-152,2ХХ 154-155 тал/
Мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-г нэхэмжлэгч тэй ******* ******* ХХК байгуулсан эсэх тодорхойгүй, хэрэгт тус гэрээ авагдаагүй төдийгүй нэхэмжлэгч , нэхэмжлэгч нартай байгуулсан гэх тус гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байдлаар хэрэгт авагдсан байх тул тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй./1ХХ 204-206, 1ХХ 231-233 тал/
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлээ нотлоогүй гэж шүүх үзсэн.
Мөн ******* дүүргийн 2 дугаар хорооны 27 дугаар байрны 222 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч , ******* дүүргийн 2 дугаар хорооны 27 дугаар байрны 223 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч А.******* нар болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас тогтоогддог./ 3ХХ 153, 3ХХ 158 тал/,
Нийслэлийн орон сууцны корпораци ХК нь Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцаар арилжих гэрээ-г тэй 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 014 дугаартай гэрээг, харин хариуцагч ******* ******* ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-г гээс Б.Орломжавт олгосон 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан./1ХХ 54-57, 3ХХ 148-150, 3ХХ 151, 152 тал/
аас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээд, гээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээд нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэлүүд хэрэгт авагдсан/1ХХ 20-23, 3ХХ 211 тал/,
Хариуцагч ******* ******* ХХК нь *******тай 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаар Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-г А.*******гээс *******д олгосон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан./3ХХ 154-156, 3 ХХ 157тал/,
*******гаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээд А.*******гээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээд олгосон итгэмжлэлүүд хэрэгт авагдсан./ 1ХХ 188, 3ХХ 209 тал/,
Иймд , ******* нар нэхэмжлэгч биш төдийгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргаагүй, , А.******* нараас , ******* нарт төлөөлөх эрх олгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, , А.******* нар уг асуудлаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн нэр бүхий 18 нэхэмжлэгч иргэдэд холбогдуулан түр суурьшуулалтын буюу бусад зардалд төсөвлөсөн 100,000,000 төгрөгийн өртгөөс илүү хүн тус бүрт 3,700,000 төгрөгийг олгосон үндэслэлээр, дээрх нэр бүхий нэхэмжлэгч нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000/3,700,000*18/ төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-ний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэгч нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй илүү шилжүүлсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хууль болон гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй атлаа бусдад хөрөнгө шилжүүлсэн бол буцаан шаардах эрхтэй.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч нартай гэрээний үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд мөнгөн хөрөнгийг өөрөө хүлээн зөвшөөрч шилжүүлсэн атал төсөвлөсөн зардлаас илүү гарсан гэх байдал нь хөрөнгөө буцаан шаардах эрхийг хариуцагчид үүсгэхгүй.
Талуудын хооронд илүү төлсөн хэсгийг буцаан гаргуулах талаар тухайлан тохиролцсон хэлцэл хийгдээгүй байна.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн байхад түүнийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд үл нийцнэ.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул нэр бүхий 18 нэхэмжлэгч нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000/3,700,000*18/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэг, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 20/05 дугаартай Түрээсийн төлбөр төлөх тухай гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар нэрлэгдээгүй гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч , , , , , , , , Т.Алтансувд, Б.Ган-Эрдэнэ, нарын нэр бүхий 12 нэхэмжлэгч нарт тус бүрд 4,200,000 төгрөг, нэхэмжлэгч т 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч , , нарын хариуцагч "******* *******" ХХК-иас тус бүр 5,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэр бүхий , , , , , , , , , , , , Т.Алтансувд, *******, , нэ, , нарын 18 нэхэмжлэгч нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000/3,700,000*18/ төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч , ******* нарын хариуцагч "******* *******" ХХК-ид холбогдох 5,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шаардлага хангаагүй 1ХХ-ийн 5-7, 1ХХ-ийн 10-12, 1ХХ-ийн 189-192, 1ХХ-ийн 204-206, 1ХХ-ийн 231-233, 1ХХ-ийн 248-250 тал, 2ХХ 109 дүгээр талд авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 788.400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 420.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ/ЙМ75092308/-д олгож, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 98,950 төгрөг тус тус гаргуулан , ******* нарт олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "******* *******" ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч , , , , , , , , , Т.Алтансувд, Б.Ган-Эрдэнэ, нарын нэр бүхий 12 нэхэмжлэгч нарт тус бүрд 4,200,000 төгрөг, нэхэмжлэгч т 2,100,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэгч , , нарын хариуцагч "******* *******" ХХК-ид холбогдох тус бүр 5,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч "******* *******" ХХК-ид холбогдох 5,250,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэр бүхий , , , , , , , , , , , , Т.Алтансувд, *******, , нэ, , нарын 18 нэхэмжлэгч нарт холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 66,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 788.400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 420.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ/ЙМ75092308/-д олгож, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 98,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч , 98,950 төгрөгийг гаргуулан ******* нарт тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***