Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/05935

 

 

 

 

 

 

 

2024 11 27 184/ШШ2024/05935

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж, өөрийн байр хаягт оршин байх ******* ******* ХХК/РД-*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 121/2 дугаар байрны 61 тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн *******/РД-*******/-од холбогдох

 

Түрээсийн гэрээний зардалд 599,439,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ууган компаниудын нэг бөгөөд 1996 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш 28 дахь жилдээ нийтийн тээврийн үйлчилгээг нийслэл хотын иргэдэд түргэн, шуурхай тасралтгүй хүргүүлж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.*******той 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж, УНЗ улсын дугаартай, ДЭҮ маркийн том оврын автобусыг түрээслэхээр, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г УНО улсын дугаартай, ДЭҮ маркийн том оврын автобусыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний 3 дахь хэсэгт түрээслүүлэгч буюу жолоочийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 3.2-т Тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээг тогтмол хийж өглөө бүр тээврийн хэрэгслийн тормоз, жолооны механизм, карданы боолт, урд тэнхлэг, дугуй, гэрэл дохионы бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг биеэр хариуцан үйлчилгээнд гаргана, 3.4 дах заалт болон 3.5-д эмблем, грашийн дугаарын зардал, патентын зардлыг хариуцахаар заасан бөгөөд гэрээний 2.6-д Жолооч/эзэн/ нарыг үйлдвэрлэлийн материаллаг бааз болон ажлаар хангаж, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувьд нь шугамын үйл ажиллагааны зардалд тооцон санхүүжилтэд авч байх гэж заасны дагуу түрээслэгч нь шугамын үйл ажиллагаа, үйлчилгээг хариуцан ажилласны төлбөрт нийт нөхөн олговрын 30 хувийг авч, үлдэгдэл 70 хувиас Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т Хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, 288.1.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх гэж тус тус заасны дагуу нөхөн олговрын үлдэгдэл 70 хувиас эдгээр зайлшгүй зардлыг гаргаж төлөх үүрэг нь түрээслүүлэгчид хууль болон гэрээгээр оногдсон байна. Гэвч түрээслүүлэгч нь эдгээр зардлыг нэг ч удаа төлж байгаагүй учраас түрээслэгч нь эдгээр зардлыг өөрөөсөө гаргаж түрээсийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байсан учир хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа болно. Гараж №22, УНО улсын дугаартай автобус, Гараж №17, УНЗ улсын дугаартай автобуснууд нь 2011 оны 03 сараас 2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явсан бөгөөд нийт 4 жилийн хугацаанд дээрх 2 автобусанд дараах зайлшгүй зардал, үйлчилгээнүүд гарсан болно. Үүнд: Нэг. Гараж №22, УНО автобусны хувьд 2011-03 сараас 2015-07 сар хүртэлх хугацаанд сэлбэг 12,679,720 төгрөг, түлш 112,662,500 төгрөг, масло 200,000 төгрөг, жолоочийн цалин 79,588,400 төгрөг, кондуктрын цалин 18,319,900 төгрөг, татвар, эмблем, гарашийн дугаар, хаяг санамж, жолооч, кондукторын хоол, автобусны суудлын бүрээс, цэвэрлэгээ, зардал 50,530,357 төгрөг, нийт 273,980,877 төгрөгийн зардал, гэрээний 3.4, 3.5-т түрээслүүлэгчийн хариуцах зардалд хамаарч байгаа болно. Хоёр. Гараж №17, УНЗ автобусны хувьд 2010 оны 05 сараас 2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд сэлбэг 21,082,020 төгрөг, түлш 113,900,000 төгрөг, масло 1,068,700 төгрөг, жолоочийн цалин 74,018,380 төгрөг, кондукторын цалин 19,148,900 төгрөг, татвар, эмблем, гарашийн дугаар, хаяг санамж, жолооч, кондуктрын хоол, автобусны суудлын бүрээс, цэвэрлэгээ, зардал 96,240,369 төгрөг, нийт 325,458,369 төгрөгийн зардал гарсан байна. Гэрээний 3.4, 3.5-т түрээслүүлэгчийн хариуцах зардалд хамаарч байгаа болно. 2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт нөхөн олговрын 70 хувиар тооцоход нийт 147,040,199 төгрөгийг төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Ш.******* түрээсийн гэрээний төлбөрийг шүүхээр шаардсан бөгөөд манай компанийн зүгээс тус маргаанд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь дүр үзүүлсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар, татгалзлыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр оролцсон байдаг. Тус шүүхийн шийдвэрт түрээсийн гэрээний зүйл болох нийтийн тээврийн автобусны үйлчилгээ, ашиглалттай холбоотойгоор гарах зайлшгүй зардлын талаар буюу энэ үйл баримтын талууд нэг ч мэтгэлцэж байгаагүй учраас шүүхээс энэ үйл баримтыг шүүхээр хэлэлцээгүй бөгөөд энэ үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт энэ талаар нэг ч дүгнэлт, үг, өгүүлбэр дурдаагүй байдаг болно. Иймээс талууд энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцээгүй учраас шүүхээс ямар нэгэн дүгнэлт гараагүй болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн түрээсийн гэрээний төлбөртэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Иймд тухайн хэрэгтэй холбоотой ч өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэж байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний явцад гарсан зайлшгүй зардалд 599,439,246 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрт нөхөн олговрын 70 хувиар тооцоход нийт 147,040,199 төгрөгийг төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн байдаг. Үнэндээ энэ гэрээ анхнаасаа байгаагүй. Гэтэл Ш.******* ахыг орон сууцанд оруулахаар миний аавын төрсөн дүү болох манай авга эгч Ш.******* ахтай суусан учраас аав маань дүүдээ туслах гээд манай компаниас ийм орлого олдог гэж энэ гэрээг хуурамчаар үйлдсэн. Мэдээж орон сууцны зээлийн асуудлыг бүтээхийн тулд энэ гэрээг үнэн мэтээр манай аав хийсэн. Ш.******* ахын эхнэр болох манай авга эгч нас бараад, дараа нь манай ээж, манай аав нас барсан. Үүний дараа Ш.******* ах өөр хүнтэй суусан. Анхнаасаа ийм гэрээ байгаагүй учраас бид нар энэ хүнтэй тооцоо нийлэх, гэрээний үүргийн дагуу мөнгө өгөх ёстой, өгч байсан ямар ч зүйл байхгүй. Гэтэл манай аав, ээжийг нас барсны дараа шүүхэд гомдол гаргаад энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ гээд шийдүүлчихсэн. Тэгвэл энэ гэрээ хүчин төгөлдөр юм бол ямар орлого олох байсан, ямар зарлага гаргах байсан. Ш.******* ах ямар орлого олох байсан, ямар зарлага гаргах байсан. Хууль дүрэмдээ ямар замаар явах ёстой байсан тэрийгээ л дагая гэж байгаа. Ш.******* ахын хүү болох манай дүү үеэлтэйгээ хамт нэг сургуульд сурдаг. Гэтэл багш нь залгаад сургалтын төлбөрийг нь төлөхгүй бол сургуулиа төгсөж чадахгүй гэхээр нь би багштай нь яриад Манайх дүүгээ улсын сургууль руу шилжүүлбэл яах юм бэ гэхэд Танай дүү муу сурдаг. Ар гэр нь анхаарал тавьдаггүй гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ бодоод эгч хүний сэтгэлээр авга эгчийгээ ч бас бодоод Тольт сургуулийн 2 жилийн төлбөрийг төлж өгсөн. Үүний дараа Ш.******* ахын хүү ажил дээр ирээд Эгчээ би Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд орвол яах вэ? Аав болохгүй гээд байна гэхээр нь Би төрөөд 2 сар болоод л ажилдаа орсон. Мөнгийг тийм ч амархан олдоггүй. Чи хичээлээ таслах, сургууль дээрээ очиж унтаж болохгүй. Эгч нь сургалтын чинь төлбөрийг төлөөд өгье. Чи хичээлээ сайн сураарай гээд мэргэжил сонголт дээр нь ч туслаад ярилцдаг байсан. Тэгэхээр анхнаасаа огт байгаагүй гэрээг банкнаас хуулбарлаж аваад огт хэрэгжүүлээгүй, мөнгө өгч бас авч байгаагүй гэрээг шүүхээр ороод хүчин төгөлдөр гэрээ гээд шийдвэрлэчихсэн учраас манай талаас нэгэнтээ бодит гэрээ юм бол хууль ёсныхоо дагуу ямар эрх эдэлж, үүргийг хүлээх байсныг судлаад гэрээнд заагдсан зардлаа нэхэмжилж байна. Энэ хугацаанд Ш.******* ах нэг ч удаа зардал гаргаагүй учраас тэрийг манай талаас төлж, явсан гэсэн үг. Тэгэхээр урьдчилаад төлсөн зардлаа нэхэж байгаа. Тооцоололд тамга тэмдэг байхгүй гэж байна. Бид нар дотооддоо хийж, захиралдаа танилцуулаад явдаг байсан учраас тамга тэмдэггүй байна. Гадагшаа өөр байгууллагатай хийсэн бол тамгаа дараад гарын үсгээ зурах байсан. Энэ цаасны насжилтыг тогтоодог гэж сонсож байсан. Хэрвээ шинээр ч үйлдсэн байж болно гэх зэргээр эргэлзээ байдаг бол тэрүүгээр тогтоож болно. Хэзээ ийм шүүх хуралдаан болно гэж бид нар энийг хийгээд байж байх вэ дээ. Ямар ч байсан нөхөж зориулж шинээр хийсэн зүйл байхгүй. Үнэхээр худлаа баримт өгөхөөр байсан бол тамга тэмдгээ дараад өгнө шүү дээ. Гэтэл тухайн үед ямар байсан тэр хэлбэрээр нь л өгсөн. Ш.******* ах өөрөө сая автобусны бүртгэлийг ******* Буянт ХХК өөрөө өөртөө зориулаад дотооддоо бүртгэдэг, үүнээс нэхэмжлэл гаргаж, автобуснуудын нэгтгэсэн тооцоо буюу сар бүр нэгтгэж бичсэн үе үеийн нягтлангуудын гарын үсэгтэй хуудаснаас тооцож нөхөн олговорт 148.000.000 төгрөгийг авсан гэж хэллээ. Энэ хүснэгтийг хүчин төгөлдөр юм байна гэж шийдээд манай гаргаж өгсөн баримтаас Ш.******* ахад нөхөн олговор олгох нь зүйтэй гээд нотлох баримтаар үнэлчихсэн учраас дахин нотлох шаардлагагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд 2 автобусны улсын дугаарыг хэлж байгаад тус бүрд нь ногдох нөхөн олговрыг тооцсон. Хэрвээ энэ гэрээг анхнаасаа хэрэгжүүлдэг байсан бол Гарааш 17-ын нөхөн олговор нь 140,706,109 төгрөг болно. Гэтэл энэ автобус дээр гарсан зардлыг харах юм бол 124,154,268 төгрөг байгаа. Тэгэхээр энэ гэрээний дагуу манай компани ажиллаж байсан бол 83,448,159 төгрөгийн алдагдалтай байх байсан. Гарааш дугаар 22 дээр 136,545,047 төгрөгийн 30 хувийг манай компани авах байсан бол 40,963,514 төгрөг олгогдох байтал түүнд гарсан зардлыг харвал 64,139,297 төгрөг гарах байсан. Тэгвэл уг гарааш 22 дээр байрлах автобус 23,176,412 төгрөгийн алдагдалтай байна. Иймд энэ гэрээ бол анхнаасаа хэрэгжих боломжгүй гэрээ байтал шүүх хүчин төгөлдөр гээд үзсэн. Энэ гэрээ байгуулагдсанаар манай компанид ямар ашигтай байх вэ гэхээр ямар ч ашиггүй байх байсан. Тэгвэл энэ 2 автобус Ш.*******ын өмчлөлийнх ба энэ хүн эзэн, жолооч байсан бол зайлшгүй гарах зардлыг хариуцах ёстой гэдгийг мэдсэн учраас хүчин төгөлдөр гээд шийдэгдсэн гэрээгээ баримтлаад нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.******* миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие ******* ******* ХХК-иас өөрийн автобус болох УНЗ , УНО автобусны өдрийн орлого болох 200,000-250,000 төгрөгөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Өмнөх захирлууд байгууллага хэцүү байгаа мөнгийг чинь бөөгнүүлж өгнө гэх нэрийдлээр хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. ******* миний бие ******* ******* ХХК-иас авах авлага байгаа болохоос өгөх мөнгө байхгүй. Жолооч, түлш, кондуктор, масло тосныхоо мөнгийг өгөөд 200,000-250,000 төгрөг байгууллагад тушаадаг байсан. Компани хариуцдаггүй байсан. Зөвхөн улсаас орж ирэх нөхөн олговроо байгууллага авдаг байсан. Цэвэрлэгээ үйлчилгээгээ жолооч, кондуктор өөрсдөө хариуцдаг байсан. Огт үндэслэлгүй нэхэмжлэл учир би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* дүүргийн Иргэний хэргийн шүүгч нар хэтэрхий нэг талыг барьж мөнгөтэй талд маш сайн үйлчилж байна. Энэ хугацаанд би 3 өрөө байраа шүүхээс болж алдсан, 0,7 га хашаа байшингаа алдсан. Зээлийн хугацаа дуусаагүй байхад зээлийн мөнгийг битгий төл гэж зөвлөгөө өгснөөс болж алдсан. Би шүүхийн бүх дээд шатны байгууллагад удаа дараа гомдол гаргасан. Мэдээллийн "Нэгүүн сайтад 2 удаа ярилцлага өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний бие ******* ******* ХХК-д мөнгө өгөх эсэх нь тодорхойгүй байхад миний дансыг хаана гэж цагаан сараар мэдэгдэл ирсэн. Энэ бол хууль бус үйлдэл юм. Тодорхойгүй байхад ******* дүүргийн Иргэний хэргийн шүүгч нар ******* ******* ХХК-ийн талд маш сайн үйлчилж байна. Үүнд би дээд шатны байгууллагад өгсөн гурван өргөдлийг хавсаргаж байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд миний бие маш их хохироод явж байна. Дээр бичсэнчлэн 2 автобусны маш их мөнгийг ******* ******* ХХК-иас өдий хүргэл аваагүй хохироод явж байна. Жич: 7 жилийн өмнө шийдэгдсэн асуудал. Танай тал зөв шударгаар шийдвэрлэхгүй бол би Авилгатай тэмцэх газарт гомдлоо үнэн зөв барагдуулахын тулд нэг хувийг хүргүүлэх болно гэжээ. Автобус бааз 2015 оныг хүртэл орлогоо хурааж байсан. Манай гаргасан 80 хуудас баримтад байгаа. Өглөө гарсан жолооч орой ирээд мөнгөө тушааж, өдөрт 235,000 төгрөгөөс 280,000 төгрөгийн орлого олж байсан. Энэ бүгдийг ******* ******* ХХК-ид өгдөг байсан. Би автобусны мөнгөнөөс нэг ч төгрөг авсан удаа байхгүй. 2015 оноос хойш карттай болоод нэхэмжлэгч тал мөнгө хураахаа больсон. Эд нар тэр орлогоос хангалттай мөнгө олсон. Бүх зүйл тодорхой шүү дээ. 2011 оноос хойш гомдол гаргаад 10 жил өнгөрсөн. Энэ хугацаанд би хашаа байшин, орон сууц, ганц хүүгээ ч сургуульд оруулж чадахгүйгээр энэ хүмүүсийн буруугаас үүдэж хохирсон. Энэ хүмүүстэй хамаатан, садан болсноос болж хэлмэгдээд явж байна. Энэ мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 147,000,000 төгрөг гэж яриад байна. Эдний гаргаж өгсөн хуурамч дэвтрээр тооцсон. ******* ******* ХХК-ийн захирал н. намайг Бүгд найрамдах Солонгос улсад ажилладаг байхад Эдний нэг автобус дор хаяж 5,000,000 төгрөгийн орлого олж байна. Чи хүрээд ир. Хоёулаа нэг автобус авъя гээд би Бүгд Найрамдах Солонгос Улсад хараар биш 2 улсын гэрээгээр ажиллаж байгаад ирсэн. Гэтэл өмнөх 3 хавтаст хэрэгт 5,000,000 төгрөгийн орлого олж байгаа гэсэн нэг ч баримт байхгүй. Дандаа 1,700,000 төгрөг, 1,800,000 төгрөг гээд нэхэмжлэгч тал хуурамчаар үйлдсэн. Дөрвөн хавтаст хэрэг дүүрэн материалууд бүгд хуурамч бөгөөд тамга, тэмдэг нь бүгд эднийд байгаа. ******* дүүргийн шүүхэд гомдол гаргасан биш би гуйлгачин, дээрэмчин болоод явж байна. Хүний нутагт 5 жил над шиг ажил хийсэн хүн байхгүй. Би нэг ч удаа янз бүрийн газраар явж байгаагүй. Зөвхөн амьдрал, мөнгөний төлөө л явж байсан. Хэрвээ би энэ хүмүүстэй холбогдоогүй байсан бол ингээд 10 гаруй жил зовоод нэг төмрийн төлөө ингээд явахгүй байсан. Эд нартай холбогдоогүй байсан бол миний амьдрал одоогийнхоос илүү сайхан байх байсан. Олон жил хүний нутагт зовж ирчхээд ахиад зовоод л байж байна. Татгалзлын хувьд угаасаа ойлгомжтой. Өдөр бүр автобус 230,000 төгрөгөөс 280,000 төгрөгийн орлого олдог байсан. Энэ миний өгсөн материал ч биш. ******* ******* ХХК-ийн гаргаж өгсөн материал шүү. 2009-2015 он хүртэл автобус өөрөө орлого олж байсан. Жолооч өөрөө тос, маслоо аваад кондукторын цалингаа өгөөд үлдсэн мөнгийг өөрийн цалин болгож авдаг байсан. Тэгэхээр энэ түлшний мөнгийг ******* ******* ХХК өгсөн зүйл байхгүй. 2015 оноос хойш мөнгө хураахаа болиод эд нар жинхэнэ мөнгө хийж эхэлсэн. Намайг дарамталж, хэлмэгдүүлж байгааг жолооч бүр мэднэ. Эд нар анхнаасаа ийм том компани ч байгаагүй. Ах дүү нарыгаа шулж, мөлжөөд өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Мэдээллийн сайт руу ороод харахаар дандаа муу мэдээ л байдаг. Би 2005 онд Бүгд найрамдах Солонгос улсад очоод 5 жил ажил хийсэн бөгөөд энэ мөнгөөрөө автобус авсан. Би энэ хүмүүсээс болж өнөөдөр зовж, зүдрээд явж байна. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа ч төлөөгүй. Би 1 автобуснаас 70,000,000 төгрөг тооцож нөхөн олговор авсан байхад эдний нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. 2015 оноос өмнөх үйл ажиллагааг юу ч мэдэхгүй. Эд нар сүүлд сургууль төгсөж ирээд ажилд орсон. Одоо би шөнө ч унтаж чадахгүй байна. 2005 оноос хойш зүдрээд явж байна гэв.

 

Нотлох баримтууд:

 

 Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл/1х.х-ийн 1-2 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/478 дугаар ******* дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг/1х.х-ийн 3 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1х.х-ийн 4 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1х.х-ийн 5 тал/, итгэмжлэл/1х.х-ийн 6, 3х.х-ийн 188 тал/, тал/, граж 22 болон граж 17-ын санхүүгийн тооцооны хүснэгт/1х.х-ийн 7-9 тал/, граж 22-ийн үйлчилгээний даалгаврын хуудас-2015.07.01-2015.07.31, 2013.08.01-2013.08.05, 2014.12.01-2014.12.31-ний өдрийг хүртэл/1х.х-ийн 10-57 тал/, граж 22-ийн автобусны нэгдсэн тооцооны хүснэгт, зарлагын баримтын хамт-2011.02.23-2011.03.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 58-59 тал/, 2011.03.23-2011.04.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 60-62 тал/, 2011.04.23-2011.05.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 63-65 тал/, 2011.05.23-2011.06.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 66-68 тал/, 2011.06.23-2011.07.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 69-71 тал/, 2011.07.23-2011.08.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 72-74 тал/, 2011.08.23-2011.09.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 75-77 тал/, 2011.09.23-2011.10.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 78-80 тал/, 2011.10.23-2011.11.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 81-83 тал/, 2011.11.21-ний өдрийн зарлагын баримтууд/1х.х-ийн 84 тал/, 2011.11.23-2011.12.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 85-87 тал/, 2011.12.05, 07-ны өдрийн зарлагын баримт/1х.х-ийн 88, 89 тал/, 2011.12.23-2012.01.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 90-92 тал/, 2012.01.23-2012.02.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 93-96 тал/, 2012.02.23-2012.03.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 97-99 тал/, 2012.03.23-2012.04.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 100-102 тал/, 2012.04.23-2012.05.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 103-105 тал/, 2012.05.14-ний өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 106 тал/, 2012.05.23-2012.06.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 107-109 тал/, 2012.06.23-2012.07.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 110-112 тал/, 2012.07.23-ны өдрөөс 2012.08.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 113-115 тал/, 2012.08.23-2012.09.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 116-118 тал/, 2012.08.27, 2012.09.01, 18-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 119-120 тал/, 2012.09.23-2012.10.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 121-123 тал/, 2012.10.03-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 124 тал/, 2012.10.13, 23-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 125 тал/, 2012.10.23-2012.11.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 126-127 тал/, 2012.11.01, 04, 06-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 128-129 тал/, 2012.11.23-2012.12.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 130-132 тал/, 2012.12.15, 17, 22, 24-ний өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 133-134 тал/, 2012.12.23-2013.01.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 135-137 тал/, 2013.01.06, 19, 25-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 138-139 тал/, 2013.01.23-2013.02.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 140-142 тал/, 2013.02.23-2013.03.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 143-145 тал/, 2013.03.29-ний өдрийн кассын зарлагын ордер/1х.х-ийн 146 тал/, 2013.03.23-2013.04.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 147-149 тал/, 2013.04.08, 13-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт/1х.х-ийн 150 тал/, 2013.04.23-2013.05.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 151-154 тал/, 2013.05.29-ний өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт/1х.х-ийн 155 тал/, 2013.05.23-2013.06.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 156-158 тал/, 2013.06.03, 19-ний өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 159 тал/, 2013.06.23-2013.07.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 160-162 дугаар тал/, 2013.07.23, 30-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 163 тал/, 2013.07.23-2013.08.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 164-166 тал/, 2013.08.23-ны өдрөөс 2013.09.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 167-169 тал/, 2013.09.23-2013.10.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 170-171 тал/, 2013.10.23-2013.11.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 172-174 тал/, 2013.11.13-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 175 тал/, 2013.11.23-2013.12.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 176-178 тал/, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн кассын зарлагын ордер/1х.х-ийн 179 тал/, 2013.12.23-2014.01.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 180-182 тал/, 2014.01.08, 18-ны өдрийн зарлагын баримт, зарлагын падаан, кассын зарлагын ордер/1х.х-ийн 183 тал/, 2014.01.20-2014.02.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 184-186 тал/, 2014.02.08, 15, 16, 19, 20-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 187-189 тал/, 2014.02.23-2014.03.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 190-192 тал/, 2014.03.04-ний өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт/1х.х-ийн 193 тал/, 2014.03.23-2014.04.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 194-196 тал/, 2014.04.06, 20-ны өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт/1х.х-ийн 197 дугаар тал/, 2014.04.23-2014.05.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 198-200 тал/, 2014.05.23-2014.06.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 201-203 тал/, 2014.06.23-2014.07.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 204-206 тал/, 2014.08.11-ний өдрийн кассын зарлагын ордер/1х.х-ийн 207 тал/, 2014.07.23-2014.08.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 208-210 тал/, 2014.08.22-2014.09.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 211-213 тал/, 2014.09.18-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 214-215 тал/, 2014.09.23-2014.10.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 216-218 тал/, 2014.10.08, 11, 13, 14, 26, 29-ний өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 219-222 тал/, 2014.10.23-2014.11.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 223-225 тал/, 2014.11.03, 15-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/1х.х-ийн 226 тал/, 2014.11.23-2014.12.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 227-229 тал/, 2014.12.02, 03, 04, 09, 14, 11, 17, 23, 24, 26, 29, 30-ний өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт/1х.х-ийн 230-237 дугаар тал/, 2014.12.23-2015.01.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 238-240 тал/, 2015.01.07, 10, 11, 20, 21, 25, 26-ны өдрийн зарлагын баримт/1х.х-ийн 241-245 тал/, 2015.01.23-2015.02.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 246-248 тал/, 2015.03.19-ний өдрийн зарлагын баримт/1х.х-ийн 249 тал/, 2015.02.23-2015.03.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 250 дугаар тал-2х.х-ийн 1 тал/, 2015.03.23-2015.04.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 2 тал/, 2015.04.23-2015.05.22-ны өдрийг хүртэлх/ 2х.х-ийн 3-4 тал/, 2015.05.23-2015.06.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 5-7 тал/, 2015.06.23-2015.07.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 8-10 тал/, 2013.07.01-2015.08.01-ний өдрийг хүртэл/2х.х-ийн 11-49 тал/, 2015.07.25-ны өдрийн автобусны тооцооны хуудасны товъёог/2х.х-ийн 50 дугаар тал/, граж 17-ын үйлчилгээний даалгаврын хуудас 2010.04.23-2010.05.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 56-58 тал/, 2010.05.23-2010.06.22-ны өдрийг хүртэл тооцооны хүснэгт, зарлагын баримтын хамт/2х.х-ийн 59-60 тал/, 2010.06.23-2010.07.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 61-63 дугаар тал/, 2010.07.23-2010.08.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 64-66 тал/, 2010.08.23-2010.09.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 67-69 тал/, 2010.09.23-2010.10.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 70-72 тал/, 2010.11.23-2010.12.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 73-75 тал/, 2010.10.23-2010.11.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 76-78 тал/, 2010.12.23-2011.01.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 79-81 тал/, 2011.01.23-2011.02.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 82-84 тал/, 2011.02.23-2011.03.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 85-87 тал/, 2011.03.23-2011.04.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 88-90 тал/, 2011.04.23-2011.05.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 91-93 тал/, 2011.05.23-2011.06.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 94-96 тал/, 2011.06.23-2011.07.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 97-99 тал/, 2011.07.23-2011.08.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 100-102 тал/, 2011.08.23-2011.09.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 103-105 тал/, 2011.09.23-2011.10.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 106-108 тал/, 2011.10.23-2011.11.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 109-111 дүгээр тал/, 2011.11.23-2011.12.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 112-114 тал/, 2011.11.30, 2011.12.06, 2011.12.03, 05, 06, 08-ны өдрийн зарлагын баримт/2х.х-ийн 115-117 тал/, 2012.01.23-2012.02.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 118-120 тал/, 2012.02.23-2012.03.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 121-123 тал/, 2012.03.23-2012.04.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 124-126 тал/, 2012.04.23-2012.05.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 127-129 тал/, 2012.05.15, 16, 25-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 130-131 тал/, 2012.05.23-2012.06.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 132-134 тал/, 2012.06.09, 25-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 135 дугаар тал/, 2012.06.23-2012.07.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 136-138 тал/, 2012.07.23-2012.08.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 139-141 тал/, 2012.08.02, 13-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 142-143 тал/, 2012.08.23-2012.09.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 144-146 тал/, 2012.09.23-2012.10.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 147-149 тал/, 2012.10.17-ны өдрийн зарлагын баримт/2х.х-ийн 150 тал/, 2012.10.23-2012.11.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 151-153 тал/, 2012.11.14, 26-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/2х.х-ийн 154-155 тал/, 2012.11.23-2012.12.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 156-158 тал/, 2012.12.17-ны өдрийн зарлагын баримт/2х.х-ийн 159 тал/, 2011.12.23-2012.01.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 160-162 тал/, 2012.12.23-2013.01.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 163-165 тал/, 2013.01.06-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 166 тал/, 2013.01.23-2013.02.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 167-169 тал/, 2013.02.14-ний өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 170 тал/, 2013.02.23-2013.03.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 171-173 тал/, 2013.03.01, 11-ний өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 174 тал/, 2013.03.23-2013.04.22-ны өдрийг хүртэл/1х.х-ийн 175-177 тал/, 2013.04.23-2013.05.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 178-181 тал/, 2013.05.01, 05, 08, 11-ний өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 182-183 тал/, 2013.05.23-2013.06.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 184-186 тал/, 2013.06.02, 28-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 187 тал/, 2013.06.23-2013.07.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 188-190 тал/, 2013.07.03-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 191 тал/, 2013.07.23-2013.08.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 192-194 тал/, 2013.08.04, 08-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 195 тал/, 2013.08.23-2013.09.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 196-198 тал/, 2013.09.29-ний өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 199 тал/, 2013.09.23-2013.10.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 200-202 тал/, 2013.10.01-ний өдрийн зарлагын падаан, кассын зарлагын ордер/2х.х-ийн 203-204 тал/, 2013.10.16, 18-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/2х.х-ийн 205 тал/, 2013.10.23-2013.11.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 206-208 тал/, 2013.11.05, 12, 16-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/2х.х-ийн 209-211 тал/, 2013.11.23-2013.12.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 212-214 тал/, 2012.09.22, 24-ний өдрийн зарлагын баримт/2х.х-ийн 215 дугаар тал/, 2013.12.02, 03, 05, 07, 15, 16, 17, 20, 22, 24, 26, 27, 29, 30, 31-ний өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/2х.х-ийн 216-228 тал/, 2013.12.23-2013.01.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 229-231 тал/, 2014.01.16, 22, 31-ний өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 232-233 тал/, 2014.01.20-2014.02.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 234-237 тал/, 2014.02.22, 25, 26, 28-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 238-239 тал/, 2014.02.23-2014.03.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 240-242 тал/, 2014.03.10-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 243-244 дүгээр тал/, 2014.03.23-2014.04.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 245-248 тал/, 2014.04.12, 28-ны өдрийн зарлагын баримт, кассын орлогын ордер/2х.х-ийн 249 тал/, 2014.04.23-2014.05.22-ны өдрийг хүртэл/2х.х-ийн 250-3х.х-ийн 2 тал/, 2014.05.23-2014.06.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 3-5 тал/, 2014.06.23-2014.07.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 6-8 тал/, 2014.07.23-2014.08.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 9-11 тал/, 2014.08.23-2014.09.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 12-13 тал/, 2014.09.23-2014.10.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 14-16 тал/, 2014.10.04, 08, 28-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/3х.х-ийн 17-22 дугаар тал/, 2014.10.23-2014.11.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 23-25 тал/, 2014.11.02, 21, 22, 28-ны өдөр, 2014.10.01, 08-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/3х.х-ийн 26-35 тал/, 2014.11.23-2014.12.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 36-39 тал/, 2014.12.23-2015.01.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 40-42 тал/, 2015.01.07, 13, 14, 16, 21, 27-ны өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/3х.х-ийн 43-50 тал/, 2015.01.23-2015.02.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 51-53 тал/, 2015.02.01, 02, 09, 11, 16, 31, 2015.03.01-ний өдрийн зарлагын баримт, кассын зарлагын ордер/3х.х-ийн 54-68 тал/, 2015.02.23-2015.03.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 69-71 тал/, 2015.03.23-2015.04.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 72-74 тал/, 2015.04.23-2015.05.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 75-77 тал/, 2015.05.23-2015.06.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 78-80 тал/, 2015.06.23-2015.07.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 81-83 тал/, 2015.02.23-2015.03.22-ны өдрийг хүртэл/3х.х-ийн 92-94 тал/, 2015.01.27-ны өдрийн тооцооны хуудас/3х.х-ийн 84-85 тал/, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ/3х.х-ийн 86-88 дугаар тал/, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ/3х.х-ийн 89-91 тал/, 2012 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн кассын зарлагын ордер, зарлагын баримт/3х.х-ийн 95-96 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: Хариу тайлбар/3х.х-ийн 102 тал/, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 6969 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/3х.х-ийн 139-140, 147-148 тал/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар магадлал/3х.х-ийн 200-209 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шүүх хуралдааны тэмдэглэл/3х.х-ийн 210-224, 4х.х-ийн 86-100 тал/, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ******* ******* ХХК-ийн орлогын хуудас/3х.х-ийн 225-4х.х-ийн 53 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн хуулбар/дөрөвдүгээр хавтаст хэргийн 75-85 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

Шүүхийн журмаар: нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ш.*******од холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргасан зардалд 599,439,246 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ш.*******той 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж, УНЗ улсын дугаартай, ДЭҮ маркийн том оврын автобусыг, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж УНО улсын дугаартай, ДЭҮ маркийн том оврын автобуснуудыг тус тус түрээслэхээр гэрээ байгуулан уг гэрээний 3 дахь хэсгийн 3.2-т Тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээг тогтмол хийж өглөө бүр тээврийн хэрэгслийн тормоз, жолооны механизм, карданы боолт, урд тэнхлэг, дугуй, гэрэл дохионы бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг биеэр хариуцан үйлчилгээнд гаргана, 3.5-д эмблем, грашийн дугаарын зардал, патентын зардлыг хариуцах, 2.6-д Жолооч/эзэн/ нарыг үйлдвэрлэлийн материаллаг бааз болон ажлаар хангаж, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувьд нь шугамын үйл ажиллагааны зардалд тооцон санхүүжилтэнд авч байх-аар тохиролцсоны дагуу түрээслэгч нь шугамын ажиллагаа, үйлчилгээг хариуцан ажилласны төлбөрт нийт нөхөн олговрын 30 хувийг авч, үлдэгдэл 70 хувиас Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т Хууль буюу гэрээнд заасан бол хөлслөн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардлыг хөлслөгчид нөхөн төлөх, 288.1.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх гэж тус тус заасны дагуу нөхөн олговрын үлдэгдэл 70 хувиас эдгээр зайлшгүй зардлыг гаргаж төлөх үүрэг нь түрээслүүлэгчид хууль болон гэрээгээр оногдсон тул гараж №22 буюу УНО улсын дугаартай автобус, гараж №17 буюу УНЗ улсын дугаартай автобуснууд нь 2011 оны 03 сараас 2015 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явсан 4 жилийн хугацаанд УНО автобусны хувьд 12,679,720 төгрөгийн сэлбэг, 112,662,500 төгрөгийн дизелийн түлш, 200,000 төгрөгийн масло, 79,588,400 төгрөгийн жолоочийн цалин, 18,319,900 төгрөгийн кондуктрын цалин, 50,530,357 төгрөгийн татвар, эмблем, гаражийн дугаар, хаяг санамж, жолооч, кондукторын хоол, автобусны суудлын бүрээс, цэвэрлэгээ зэрэг бусад зардлуудад гарсан нийт 273,980,877 төгрөгийн зардал, УНЗ автобусны хувьд 21,082,020 төгрөгийн сэлбэг, 113,900,000 төгрөгийн дизелийн түлш, 1,068,700 төгрөгийн масло, 74,018,380 төгрөгийн жолоочийн цалин, 19,148,900 төгрөгийн кондукторын цалин, 96,240,369 төгрөгийн татвар, эмблем, гаражийн дугаар, хаяг санамж, жолооч, кондуктрын хоол, автобусны суудлын бүрээс, цэвэрлэгээний зэрэг бусад гарсан зардлуудад нийт 325,458,369 төгрөг гаргасан, иймээс түрээсийн гэрээний явцад гарсан зайлшгүй зардалд 2 автобусанд 599,439,246 төгрөгийг нэхэмжлэгч талаас урьдчилаад төлсөн тул уг зардлаа нэхэмжилж байгаа, зайлшгүй гарах зардлыг түрээслүүлэгч хариуцах ёстой учир нэхэмжлэл үндэслэлтэй гэдэг.

Хариуцагч Ш.******* нь ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд ******* ******* ХХК-иас өөрийн автобус болох УНЗ , УНО автобусны өдрийн орлого болох 200,000-250,000 төгрөгнөөс нэг ч төгрөгийг өөртөө авч байгаагүй, ******* ******* ХХК-иас авах авлага байгаа болохоос өгөх мөнгөн төлбөр байхгүй, өмнөх захирлууд байгууллага хэцүү байгаа мөнгийг чинь бөөгнүүлж өгнө гэх нэрийдлээр хойшлуулсаар байгаад өдий хүрсэн, жолооч, түлш, кондуктор, масло тосны мөнгө болох 200,000-250,000 төгрөг байгууллагад тушаадаг байсан, компани хариуцдаггүй байсан, зөвхөн улсаас орж ирэх нөхөн олговроо байгууллага авдаг байсан, цэвэрлэгээ үйлчилгээгээ жолооч, кондуктор өөрсдөө хариуцдаг тул нэхэмжлэл үндэслэлгүй, 7 жилийн өмнө асуудал шийдэгдсэн, өглөө гарсан жолооч орой ирээд мөнгөө тушааж, өдөрт 235,000 төгрөгөөс 280,000 төгрөгийн орлого олж, уг орлогыг ******* ******* ХХК авдаг байсан, 2015 оноос хойш карттай болоод нэхэмжлэгч тал мөнгө хураахаа больсон орлогоосоо хангалттай мөнгө олсон, намайг Солонгос улсад ажилладаг байхад захирал н. нэг автобус дор хаяж 5,000,000 төгрөгийн орлого олж байна. Чи хүрээд ир. Хоёулаа нэг автобус авъя гээд 5 жил ажиллаж уг автобуснуудыг өөрийн мөнгөөр худалдан авч Монгол руу явуулж байсан, 2009-2015 он хүртэл автобус өөрөө орлогоо олж, жолооч өөрөө тос, маслоо аваад кондукторын цалингаа өгөөд үлдсэн мөнгийг өөрийн цалин болгож авдаг байсан учир нэхэмжлэл үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтууд тамга, тэмдэггүй шаардлага хангаагүй, бүгд хуурамч тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаар магадлалд дурдахдаа зохигч талууд 2011 оны 01 дүгээр сарын 05, 2011 оны 07 дугаар  сарын 05-ны өдөр тус тус Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-г байгуулж, гэрээгээр Дэү /Daewoo/ маркийн УНЗ, УНО улсын дугаартай том оврын автобуснуудыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах, ******* ******* ХХК нь автобуснуудыг ашиглах хугацаанд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, улсын хяналтын үзлэг, оношилгоонд цаг тухайд нь хамруулах, үйлчилгээ үзүүлсний хувьд сар бүрийн хуваарилагдсан нөхөн олговрын 30 хувийг шугамын үйл ажиллагааны зардалд тооцон компанийн санхүүжилтэд авч байх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон.

УНЗ улсын дугаартай автобус нь 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, УНО улсын дугаартай автобус нь 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр ******* ******* ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэн орж ирсэн. Улмаар уг автобуснууд 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээнд явсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар тэдний хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, Ш.*******ын эзэмшлийн УНЗ, УНО улсын дугаартай автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахад зориулж, ******* ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгөх, ******* ******* ХХК нь эдгээр автобуснуудыг эзэмшиж, ашигласан хугацааны үр шимийг хүртэх, мөн эдгээр автобусад төрөөс олгох нөхөн олговрын 30 хувийг үйл ажиллагааныхаа зардалд суутган авах нөхцөл дээрх гэрээнүүдэд тусгагдсан.

Маргаан бүхий автобуснуудын гаалийн бүрдүүлэлт нь ******* ******* ХХК болон ийн нэр дээр хийгдсэн нь тэдгээрийг автобусны өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн дээрх автобуснуудыг ашиглалтаас гарах үед Ш.*******од хүлээлгэн өгсөн баримтгүй байхад Ш.******* нь Тэнүүн огоо ХХК-ид 1 автобусыг 5,000,000 төгрөгөөр үнэлэн өгсөн гэж тайлбарладаг. Автобуснууд 2015 оны 04 дүгээр сард ашиглалтаас гарсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэжээ.

Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, 2011 оны 01 дүгээр сарын 05, 2011 оны 07 дугаар  сарын 05-ны өдөр тус тус Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах автобусны эзэдтэй байгуулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6, 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дах заалт, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2, 288.1.3 дах заалтад үндэслэн түрээслүүлэгч түрээслэн авсан эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй зардал, хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийсэн зардал болон ашиглалтын зардлыг түрээслэгчид нөхөн төлөх үүрэгтэй тул гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй гэх бөгөөд нэхэмжлэгч талаас граж 17, 22-ын сар бүрээр нэгтгэсэн санхүүгийн тооцооны хүснэгт, тооцооны хуудас, үйлчилгээний даалгаврын хуудас, зарлагын баримт, кассын зарлагын ордер, зарлагын падаан зэрэг баримтад үндэслэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал нэхэмжлэлд хавсаргасан дээрх баримтуудыг санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлага буюу байгууллагын тамга, санхүүгийн тэмдгээр баталгаажуулаагүй, хаанаас хэн зарлагын баримт үйлдсэн, хэн шалгаж хүлээн авсан нь тодорхой бус тул нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч тал хуурамчаар өөрсдөө үйлдэх боломжтой гэж маргадаг.

Дээрх үйл баримтуудад үндэслэн зохигч талууд уг нэхэмжлэл гаргахаас өмнө шүүхэд маргаан үүсгэж, тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зохигч талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, тус шийдвэрт төрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журамтай холбогдуулан тээврийн хэрэгслээр зорчих зардлыг тооцон нөхөн олговор олгох санхүүжүүлэх асуудлын хүрээнд марган шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон нь одоо нэхэмжлэгч талын үндэслэн шаардаж буй зардал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж шүүх үзлээ.

Тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт маргаан бүхий 2 автобусыг ашиг олох олох зорилгоор түрээслэх, түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээслэх, түрээслүүлэх талаар харилцаа үүссэн гэж үзэн шийдвэрлэсэн хэдий ч шүүх зохигч талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа гэхээс илүүтэй өмчийн талаар хэлцэл хийгдсэн гэж үзэв.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6-д зааснаар маргаан бүхий 2 автобусны өмчлөгч нь хариуцагч Ш.******* мөн бөгөөд өөрийн хөрөнгөөр Солонгос улсаас зөөвөрлөн Монгол улсад оруулж ирэн зориулалтын дагуу ашиглан үр шимийг хүртэхийн тулд нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох хариуцагчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн өөрийн өмчлөлийн зүйлээ хариуцагчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, хариуцагч хуулийн этгээд өмчлөгчийн зөвшөөрлөөр зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмшиж, ашигласан болох нь болох нь тогтоогдов.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т зааснаар хариуцагчийн эзэмшилд хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хариуцагчид эзэмшил үүссэн, 89.3-т зааснаар хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд болох шууд эзэмшигч нь ******* ******* ХХК, эрхээ шилжүүлсэн этгээд Ш.******* шууд бус эзэмшигч, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж заасан тул хариуцагч ******* ******* ХХК-ийг мөн үеэс шударга эзэмшигч гэж үзнэ.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар маргаан бүхий хөрөнгө буюу 2 автобусыг нэхэмжлэгч тал 2015 оны 04 дүгээр сард хариуцагч Ш.*******од ашиглалтын хугацаа дуусан акталсан үндэслэлээр буцаан өгсөн байдаг.

Мөн Иргэний хуулийн 94.2-т зааснаар эзэмших эрх бүхий этгээд-шударга эзэмшигч болох нэхэмжлэгч ******* ******* ХХК маргаан бүхий эд хөрөнгө автобуснуудыг ашиглалтын хугацаа дуусан хариуцагч буцааж авах хүртэл хугацаанд эзэмшин ажиглаж эд хөрөнгийн үр шимийг хүртсэн.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан.

Гэвч Иргэний 94 дүгээр зүйлийн 94.4-т засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлохын сацуу шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байх, мөн зүйлийн 34.5-д зааснаар шударга эзэмшигч өөрийн буруугаар эд хөрөнгийн үр шимийг олж авч чадаагүй бол олж авах байсан үр шимийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөл зохих төлбөрийг хасч тооцохоор заасан.

Гэтэл уг нэхэмжлэгчээс гарсан засвар үйлчилгээ болон ашиглалттай холбоо бүхий бүхий л зардлууд нь эд хөрөнгийн үнийг нэмэгдүүлээгүй төдийгүй, иргэний эрх зүйн гүйлгээнээс маргаан бүхий эд хөрөнгө хасагдан, хэрэглээ, зориулалтын дагуу ашиглах буюу хүн тээвэрлэх боломжгүй болсон байна.

Өөрөөр хэлбэл  зохигч талууд эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрийн талаар маргаагүй ч мөн зүйлийн 94.4-д зааснаар шударга эзэмшигчийн эзэмшлийн зүйл буюу 2 ширхэг автобус ашиглалтын явцад чанар байдал сайжирсан үнэ цэнэ нэмэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэх баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан эх нотлох баримтууд гэх боловч санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байх тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч талын гэрээгээр хүлээсэн гэх жолооч/эзэн/-ийн тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг тогтмол хийж, тормоз, жолооны механизм, карданы боолт, урд тэнхлэг, дугуй, гэрэл дохионы бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж техникийн бүрэн бүтэн байдлыг биеэр хариуцан үйлчилгээнд гаргах, сар бүр нийслэлийн татварын газарт 10,000 төгрөгийн патентийг төлөх үүргийн хүрээнд гарсан зардлыг нэхэмжлэх үндэслэлтэй гэх боловч гарах зардлыг хариуцагч Ш.******* хариуцах талаар тусгайлан гэрээгээр тохиролцсон тохиролцоо тогтоогдсонгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцах талаар зааснаас бус түүний зардлыг хэн хариуцах талаар гэрээнд тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй эргэлзээтэй гэж шүүх дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4, 94.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Ш.*******од холбогдуулан гаргасан түрээсийн зүйлийн ашиглалтын явцад гарсан зардалд 599.439.246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй ч ашиглалтын явцад эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн гэрээнд зайлшгүй зардлыг түрээслэгч төлөх тохиолдлыг тодорхой тохиролцоогүй, ердийн ашиглалтын явцад техникийн бүрэн бүтэн байдал түлш, шатах тослох материал, цэвэрлэгээ, үйлчилгээний зардлууд зайлшгүй боловч уг зардлыг ашиг олоогүй, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлээгүй этгээд буюу автобусаа ашиглуулсан этгээд Ш.******* хариуцах үндэслэлгүй гэж үзсэн тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн хариуцагч талын татгалзалд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гарган маргасныг хангах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд талууд уг маргаантай асуудлаар иргэний журмаар марган шийдвэрлүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдан гэрээний үүрэгт холбогдуулан шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдаагүй гэж үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.155.147 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан 2 дугаар хавтаст хэргийн 51-55, 3 дугаар хавтаст хэргийн 103-106, 107, 109, 111, 113-117, 118-123, 129, 132, 146 талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4, 94.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч Ш.*******од холбогдох түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 599.439.246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.155.147 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***