2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/шш2025/01616

 

 

 

 

 

 

 

 

2025 02 25 192/ШШ2025/01616

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,338,122.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 6000162774 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 7,780,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 6000167791 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 9,820,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000162774 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 155 хоног, 6000167791 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 139 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000162774 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 6000167791 тоот зээлийн эрх гэрээний хугацаа 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000162774 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 6,918,442.52 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 799,898.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,555.55 төгрөг, 6000167791 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 8,746,171.06 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 826,117.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,396.76 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 17,338,122.02 төгрөгийг зээлдэгч аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн нэхэмжлэлтэй, М.Энхжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,338,122 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Энхжаргал миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь М.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,338,122.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч М.Энхжаргал нь -ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 17,338,122.02 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хариуцагч М.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 17,338,122.02 төгрөгийг хариуцагч М.Энхжаргал төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,641  төгрөгөөс 122,320.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхжаргалаас 122,320.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 122,320.5 төгрөг тус тус гаргуулж нийт 244,641 төгрөгийг нэхэмжлэгч -нд олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ

бб