2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/0735

 

 

 

 

 

 

 

    2025             09               18                                      192/ШШ2025/07351

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***холбогдох

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 187,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* миний бие ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын 17 гудамж 4 тоот хаяг бүхий гэр бүлийн хэрэгцээний 448,6 м.кв/га/ газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Манай хөрш айл болох хариуцагч Ч. Бямбасүрэн нь 5 тоотод оршин суудаг ба миний өмчлөлийн газар дээр Ч. Бямбасүрэн нь өөрийн хашааны хэмжээг хэтрүүлэн барьсан мөн барилга байгууламж болох граж барьсан мөн миний газар дээр 00 ухаж барьсан. Тухайн гараж нь миний газар дээр ертөнцийн зүгээр зүүн талаасаа гарж нь 1 метр хэтэрч орсон мөн баруун тийш граж гол хэсгээрээ 1 метр 80 сантиметр, баруун үзүүртээ 1 метр 30 сантиметр орсон болохыг эргэлтийн цэг тогтоодог мэргэжилтэй хүмүүс тогтоосон. Газар эзэмших эрхийн талаар иргэд хооронд газар эзэмшигч, ашиглагч хоёрын хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар ******* дүүргийн Засаг даргад хандан гомдлоо гаргасан. Иргэний хуулийн 106.3 /Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байгаа тул/ зааснаар хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр болсон. Иймд Чулуунбаатар овогтой Бямбасүрэн миний өмчлөлийн нийт газраас ойролцоогоор 45м.кв, граш нь ойролцоогоор 12м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул уг газрыг чөлөөлүүлж өгнө үү. Хариуцагчид миний газрыг чөлөөлж өг гэж удаа дараалан хэлж, мэдэгдэж байсан боловч ерөөсөө тоохгүй байгаа тул уг газрыг 2025 оны 06 сарын 01-ний өдрийн дотор газар эзэмшигч Д. Алтантуяа надад чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. ******* миний бие ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын 17 гудамж 4 тоот хаяг бүхий гэр бүлийн хэрэгцээний 448,6 м.кв/га/ газрын хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай газрын хууль ёсны өмчлөгч билээ. Манай хөрш айл болох хариуцагч Ч. Бямбасүрэн нь 5 тоотод оршин суудаг ба миний өмчлөлийн газар дээр ******* нь өөрийн хашааны хэмжээ, заагийг хэтрүүлэн миний өмчлөлийн газар дээр хашаа барьсан, барьсан хашаан дотроо барилга байгууламж болох гарааж, 00 ухаж барьсан. Тухайн гарааж нь миний өмчлөлийн газар дээр ертөнцийн зүгээр зүүн талаасаа нь 1 метр хэтэрч орсон мөн баруун тийш гарааж гол хэсгээрээ 1 метр 80 см, баруун үзүүртээ 1 метр 30 см орсон болохыг эргэлтийн цэг тогтоодог мэргэжилтэй хүмүүс тогтоосон. ******* миний өмчлөлийн газрын 448,6 м2/га/ талбайгаас дээрээс *******гийн хашаалсан хэсэг нь нийт 48 м.кв, үүд дотроо гарааж орсон хэсэг нь 9 м.кв, 00 орсон хэсэг 2 м.кв тус тус орсон байна. Иймд миний өмчлөлийн газарт ******* нь 48 м.кв хашаалсан газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа тул газар дээр байгаа хашаа, гарааж, 00-ийг албадан буулгахыг даалгаж, миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү. Газрыг 2025 оны 10 сарын 01-ний өдрийн дотор /газар хөлдөхөөс өмнө/ өмчлөгчид чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******д холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. дахь хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх байна. Нэхэмжлэгч ******* би, миний өмчлөлийн газар болох ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын 17 гудамж 4 тоот хаяг бүхий гэр бүлийн хэрэгцээний 448,6 м2/га/ газрын дээр ******* нь 48 м.кв хашаалсан газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж маргаанаар шүүхэд хандсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэсэн үүргийг хэрэгжүүлэхэд газрын кадастрын компаниар Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт хийлгэсэн, эргэлтийн цэг тогтоолгосон зэрэг бусад гарсан зардал болох 187,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж нэхэмжлэгч надад олгуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох газар чөлөөлүүлэх, 187,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, *******гийн эзэмшлийн газарт хамаарч буй давхцал бүхий хашаа, гараж, нойл/ОО/-ийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр, мөн 187,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагт товлогдсон шүүх хурлыг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 187,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан  байна.

*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 187,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын 17 дугаар гудамж 04 тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, 448.6 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 48 м.кв талбай бүхий газарт байрлаж байгаа гэх хашаа, гараж, модон жорлонг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөхөөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 187,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 38,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, 187,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Нийслэлийн ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ын 17 дугаар гудамж 04 тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай, 448.6 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын 48 м.кв талбай бүхий газарт байрлаж байгаа гэх хашаа, гараж, модон жорлонг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж өгөхөөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 187,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,460 төгрөгөөс 38,230 төгрөгийн улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 38,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      ***