2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/07395

 

 

 

 

 

 

 

     2025             09              22                                            192/ШШ2025/07395

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 138,009,852.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* Банк” ХК-ийн ******* Өнөр тооцооны төвтэй 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/20235154757 тоот зээлийн гэрээ, №БГҮ/20231534757 тоот Барьцааны гэрээ/Үл хөдлөх хөрөнгө/, №БГХ/20235154757 тоот Барьцааны гэрээ/Хөдлөх эд хөрөнгө/-г тус тус байгуулж, Барьцаалбар үйлдэн 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Бизнесийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Боржигин овогт Цагаан-Ухнын Энхмарт/РД:ЕЙ72030807/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 1681700209 нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, гудамж, 57 барилгын 6 давхрын  6058 тоот хаягт байршилтай 9,81 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсныг зохих журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.  Зээлдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/202351534757 тоот зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 77,783,670.77 төгрөг, зээлийн хүүд 46,340,567.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 105,554.90 төгрөг, нийт 124,229,793.25 төгрөг төлсөн байна.  2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/202351534757 тоот зээлийн гэрээний үүрэгт  2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 122,216,329.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,898,075.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 895,448.48 төгрөг, нийт 138,009,852.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний “Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул ******* зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдэх, очиж уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээлээ төлөөгүй байгаа болно. Иймд *******ны зүгээс Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 70,500 төгрөг, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, №ЗГ/20235154757 тоот зээлийн гэрээний үүрэг 138,009,852.91 төгрөг, бүгд 138,080,352.91/нэг зуун гучин найман мянга гурван зуун тавин хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулахаар, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг Боржигин овгийн Цагаан-Ухнын Энхмарт РД:ЕЙ72030807/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэгдсэн, 1681700209 нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ гудамж, 57 барилгын 6 давхрын  6058 тоот хаягт байршилтай 9.81 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж  өгнө үү гэжээ.

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* *******” ХК нь *******ад холбогдуулан ЗГ/202351534757 тоот зээлийн гэрээний үүрэгт 138,009,852.91  төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 18 сарын хугацаанд талж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,063,550.17 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэгдсэн, 1681700209 нэгж талбарын дугаартай, ******* дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ гудамж, 57 барилгын 6 давхрын  6058 тоот хаягт байршилтай 9.81 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцов гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138,009,852.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,063,550.17 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хариуцагч *******ын улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, 1681700209 нэгж талбарын дугаартай, Нийслэлийн ******* дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, гудамж, 57 барилгын 6 давхрын  6058 тоот хаягт байршилтай, 9.81 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 138,009,852.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8,063,550.17 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8,063,550.17 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хариуцагч *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, Нийслэлийн ******* дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, гудамж, 57 барилгын 6 давхрын  6058 тоот хаягт байршилтай, 9,81 м.кв талбайтай, Худалдаа үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 459,276 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 918,552 төгрөгөөс 459,276 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                      ***