2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/03130

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 14

191/ШШ2025/03130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, одоо тус хорооны *******, *******од оршин суух, Ш******* овогт Д******* Д******* /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , , ,, хаягт бүртгэлтэй, *******, , хаягт үйл ажиллагаа явуулах, Г ХХК //-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд нийт 811 200 000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Иргэдийн төлөөлөгч С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа: 2023.07.01-ний өдөр хариуцагч Г ХХК-ийн ажлын байрны үүдэнд туслах замаас машин гарч ирж, төв замаар зорчиж байсан миний нөхрийн жолоодож явсан машинтай мөргөлдөж миний нөхөр Ч.Б зам тээврийн осолд орсон. Миний нөхөр төв замаар явж байсан. Г ХХК-ийн ажлын байрны орчмын зам нь орох, гарах 2 урсгалтай зам байсан. Осол хийсэн машин орох замаар нь гарч ирсэн учраас авто осол гарсан. Үүнээс хойш 1 жилийн дараа эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болсон. Тус шүүх хуралдаанаар насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нөхөж олгох, хохирогчийн дундаж наслалтыг тооцож, тухайн хугацаанд олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байдаг. Хохирогч нөхөр маань 52 насандаа нас барсан. Түүнийг 65 нас насална гэж тооцоход 13 жил буюу 156 сар болж байгаа. Хохирогчийн цалингийн дундаж нь 5 200 000 төгрөг ба энэ хэмжээгээр тооцож, олох ёстой байсан орлогыг насанд хүрээгүй хүүхдэд олгох ёстой гэж үзэж хариуцагч Г ХХК-иас 811 200 000 төгрөг нэхэмжилж байгаа. Тум компанийн жолооч Н.Ж-ийн гэм буруутай гэмт хэргийн улмаас хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар байгууллага, албан тушаалтан бусдад учруулсан гэм хорыг хариуцахаар заасан. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хариуцагч тал өгөх ёстой бүх зүйлийг өгсөн гэж тайлбарлаад байна. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь нас эрсэдсэн бол ажилтны ажиллаж байсан байгууллагаас олгодог хохирол гэж ойлгосон. Оршуулгын зардал бол хохирогч талаас гаргасан баримтаар олгогддог зүйл байна. Энэ мэтээр хохирлуудыг өөр өөр газраас өгөх ёстой байхад хариуцагч тал өөр этгээдээр дамжуулж өгсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч байгууллагаас бид сэтгэцэд учирсан хохирлыг авсан. Энэ бүх мөнгө хариуцагч байгууллагаас гарсан байх нь хамаагүй. Эдгээр мөнгийг би төлөх ёстой газраасаа хуульд заасны дагуу төлөгдсөн гэж бодож байгаа. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч Г ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023.07.01-ний өдөр Цагаан хад дахь нүүрс тээврийн зам дээр, зам тээврийн осол гарсны улмаас хүний амь нас хохирсон харамсалтай зүйл болсон. 2024 .06.11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол гарч тухайн зам тээврийн осол Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг жолооч Н.Ж зөрчсөн учраас зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон байна гэсэн дүгнэсэн. Тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад охин Б.С-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон хохирогчийн олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх, О ХХК олох ёстой байсан орлогоо нэхэмжлэх бол иргэний хариуцагч Г ХХК-иас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

1.Гэм хорын эрх зүйн зохицуулалт нь гэрээ байгуулснаар эсхүл хуульд зааснаар үүсдэг. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар үүсгэж байгаа нь Иргэний эрх зүйд зөрчлийн улмаас үүсдэг. Зөрчлийн улмаас үүсэж байна гэдэг нь Иргэний хуулийн 497., 499.1.-д заасан үндэслэлүүд хамаарч байгаа юм. Зөрчлийн улмаас үүсэх гэм хорд гэм буруугийн зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл гэм буруу учруулсан этгээд буюу гэм буруугийн улмаас үүссэн үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Үүнийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд жолооч Н.Ж нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тухайн үр дагавар бий болсон байна гэж дүгнэсэн. Харин Г ХХК нь тээврийн хэрэгслийн эзэмшигч тул иргэний хариуцагчаар оролцсон. Тус компани болон амь хохирогчийг нас барсан үр дагавар хоёрын хооронд ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй, шалтгаант холбоогүй гэдгийг анхан шатны шүүхээр тогтоосон.

Шүүхийн шийтгэх тогтоолын 1.5 дахь хэсэгт хохирлыг заасан бөгөөд энэ гэмт хэргээс үүдэлтэй шууд хохиролд амь нас хохирсон хохирол буюу оршуулгын зардал, иргэний нэхэмжлэгч О ХХК-ийн, хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлууд орно. Харин олох ёстой байсан орлого, тэжээгчээ алдсаны тэтгэмж, сэтгэл санаанд учирсан хохирол нь шууд бус хохиролд хамаарна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасны дагуу дээрх шууд бус хохирлууд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтаар энэ гэмт хэргээс болж учирсан шууд хохирлыг иргэний хариуцагч Г ХХК-иас шүүхийн шийтгэх тогтоолын дагуу бүрэн төлсөн.

Харин шууд бус хохирол буюу хохирогчийн ирээдүйд олох ёстой байсан орлого, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэцэд учирсан хохирлыг гэм буруутай этгээд буюу Н.Ж төлнө гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 1999 дугаартай шийдвэрээр Ч.Б, Д.Д нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, 3.1.1.-д заасны дагуу сайн дураараа, тэгш эрхийн үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлж, бүртгэлийн үндсэн дээр үүссэн харилцаагаар гэр бүл болдог. Тиймээс гэрлэгчид биш гэж үзнэ.

Хариуцагч Г ХХК энэ хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу нэхэмжлэгч Д.Д болон О ХХК-д нийт 483 013 929 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 498.1., 499.1.-д зааснаар оршуулгын зардал 86 734 445 төгрөгийн асуудлыг тухайн үедээ шүүгдэгчээр дамжуулан манай байгууллагаас Д.Д*******д өгсөн.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5.-д зааснаар эдийн бус хохиролд 82 500 000 төгрөгийг мөн манай компаниас нэхэмжлэгчид төлсөн.

Иргэний хуулийн 497.1., 510.1.-д заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр оролцсон О ХХК-д хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 90 895 000 төгрөгийг төлсөн. Эдгээр бүх баримтуудыг хэрэгт өгсөн.

Иргэний хуулийн 513.1., 498.1.1., 499.1.-д заасныг үндэслэн үйлдвэрлэлийн ослын 36 сарын тэтгэмжийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд О ХХК-иас Д.Д*******д мөн олгосон гэдэг нь тогтоогдож, манай компаниар Иргэний хуулийн 513.1.-д зааснаар 222 884 484 төгрөгийг дамжуулан төлүүлсэн байгаа. Энэ мөнгийг О ХХК-д төлсөн.

Шүүхийн шийтгэх тогтоолоор Н.-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 92 034 440 төгрөгийг оршуулгын зардалд төлсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас төлсөн 86 734 445 төгрөг дээр Н.Ж нь сэтгэл санааны хохирлын мөнгийг нэмж 92 034 440 төгрөг болгон нэхэмжлэгч Д.Д-д төлснийг заасан байгаа.

2. Энэ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар нэхэмжлэгч Д.Д өмнө нь хохирогчийн сард авч байгаа цалин 5 200 000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид тогтоогдсон 1 200 000 төгрөгийн зөрүүгээр тооцож хүүхдийг 19 нас хүртэл нийт 528 000 000 төгрөг нэхэмжилснийг шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.06-ны өдрийн 6211 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Энэ шүүхийн шийдвэрт ч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Н.Ж-гаас Д.Д-д 92 034 440 төгрөгийг Иргэний хуулийн 508.1.-д заасан хохирогч нас барсны улмаас оршуулгатай холбоотой зардал болон Иргэний хуулийн 511.5.-д заасан эдийн бус гэм хортой холбоотой хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, оршуулгын зардал 86 734 445 төгрөг, түүнийг Н.Ж 92 034 440 төгрөг болгож нэмж төлсөн нь эдийн бус хохирол буюу сэтгэцэд нөлөөлсөн хохирлыг төлсөн гэж дүгнэсэн.

Д.Д-д сэтгэцэд учирсан хохиролд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу хамгийн дээд дүн болох 82 500 000 төгрөгийг Г ХХК-р төлүүлэхээр заасны дагуу төлсөн. Манайх үүнд маргаагүй.

Эдгээр шүүхийн шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4.-т заасны дагуу энэ нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

3.Нэхэмжлэгч Д.Д нь хохирогчийн олох ёстой байсан орлого гэж үзэн 811 200 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2.-т зааснаар тухайн ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний олговорт тооцон манай компаниас О ХХК-д, О ХХК нь Д.Д-д 222 884 484 төгрөг төлсөн. Энэ нь Иргэний хуульд заасан агуулгаараа ирээдүйд олох ёстой байсан орлого юм. Өөрөөр хэлбэл, ажилтан хөдөлмөрийн чадвараа хэзээнээс хэзээ хүртэл хугацаанд хэдэн хувиар алдсан гэдгээс нь хамаараад хэдэн төгрөгийн тэтгэмж олгох, хэрэв хүн нас барсан бол түүний ирээдүйд олох ёстой байсан орлогыг 36 сараар тооцож олгоно гээд Хөдөлмөрийн тухай хуульд хохирогчийн ирээдүйд олох ёстой байсан орлогыг заасны дагуу хариуцагч байгууллага нь дээрх мөнгийг бүрэн төлсөн байдаг.

Нэхэмжлэгч нь хохирогчийн дундаж наслалттай холбоотойгоор тооцоолсон. Иргэний хуулийн 511.5.-т хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлнө гэж заасан нь манай төлсөн 82 500 000 төгрөгийг ойлгоно. Мөн тус заалтад эсхүл нас барсан хүний, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр үржүүлнэ гэсэн заалт байгаа. Эдгээрийн аль нэгийг нь нэхэмжлэгч сонгох эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 511.5.-д зааснаар нэг бол сэтгэл санааны хохирлын, эсхүл ирээдүйд олох ёстой байсан орлогыг дундаж наслалтаар нь тооцож сар бүр биш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний олговор олгохоор байна. Үүнийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сэтгэцэд учирсан хохиролд 82 500 000 төгрөгийг төлүүлэхээр шийдсэн буюу үүнийг нь хариуцагч байгууллага бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй.

4. Манай компани нь энэ нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх хэсэгт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай этгээд болох Н.Ж-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч Д.Д нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн.

Хэрэв дахин эдийн бус хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулъя гэж байгаа бол Иргэний хуулийн 497.1.-д зааснаар гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс нэхэмжлэх ёстой учраас манайх хариуцагч биш гэж маргаж байна.

Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Г ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу төлсөн төлбөрүүдийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэлтэй уялдуулан тайлбарлаж чадаагүй, үг хэллэг буруу байна. Нэхэмжлэгч хэрэв Ч.Б амьд байсан бол олох орлого гэж нэхэмжилсэн. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулиар төлөгдсөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэлх орлого гэдэг үндэслэлийг өөр талаас нь харж талууд харилцан тохиролцож төлөх ёстой. Хэдийгээр их мөнгөн дүнтэй төлбөр төлөгдсөн ч энэ нь хуулийн заалтаар төлсөн төлбөр гэж үзэж байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024.06.11-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.15-ны өдрийн 1999 дугаартай шийдвэр, регистрийн дугаартай Б-ын С-ын төрсний гэрчилгээний хуулбар, О ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий Ч.Б-ын цалингийн хүснэгт, Баянзүрх дүүргийн 3*******ны Засаг даргын 2024.08.05-ны 200 тоот Д.Д*******гийн оршин суугаа болон ам бүлийн тодорхойлолт,Ч.Батын тоот нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-19/ зэргийг гаргасан.

5.Хариуцагч талаас нотлох баримтаар, регистрийн дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2024.04.30-ны өдрийн 86 734 445 төгрөгийн дүн бүхий ХААН банкны банк хоорондын шилжүүлэг, 2024.04.30-наас 2024.08.28-ны хүртэл хугацааны хариуцагч байгууллагын төлбөрийн даалгаврууд, 2024.06.11-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Г ХХК болон Н.Ж нарын хооронд байгуулсан 2024.04.25-ны өдрийн Зээлийн гэрээ/зорилтот/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, Н.Жгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, , , хаягт байрлах, 116 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаар дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээнүүд, Н.Ж-ийн зээлийн хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Ж-ийн цалингаас зээлийн төлбөр суутгасан тухай баримт /хх-ийн 20-22, 36-51, 89, 114/ зэргийг гаргасан.

6. Шүүхийн журмаар, хариуцагч талын хүсэлтээр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024.10.03-ны өдрийн 10009 дугаартай захирамж, тус шүүхийн 2024.10.31-ний өдрийн 2864 дугаартай, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.26-ны өдрийн 254 тогтоолуудын дагуу ирүүлсэн Өмнөговь аймгийн ын Нийгмийн даатгалын тасгийн 2024.10.29-ний өдрийн 2 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025.01.03-ны өдрийн 3 тоот албан бичгээр Опендевеломент ХХК-ийн 2022, 2023 оны ажилтнуудын цалингийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2/025.04.11-ний өдрийн 681 тоот бан бичгээр ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.06-ны өдрийн 6211 дүгээр шийдвэр /хх-ийн 60-61, 69-71, 115-125/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

ؿ тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд тооцон олох ёстой байсан орлогод 811 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

 

Шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч Д.Д******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2023.07.01-нд нөхөр Ч.Бат зам тээврийн ослын улмаас нас барсан бөгөөд хариуцагчийн жолооч Н.Ж гэм буруутай болох нь тогтоогдож шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар буруутай байгууллага, албан тушаалтан бусдад учирсан гэм хор учруулсан хариуцлагыг хүлээх, 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй тул талийгаачийг 65 нас хүртэл амьдрах байсан гэж үзэж 13 жил буюу 156 сараар тооцон сарын дундаж цалин 5 200 000 төгрөгөөр тооцон 811 200 000 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцон хариуцагч компаниас нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2. Хариуцагч тал уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ, хохирогч Ч.Б зам тээврийн ослын улмаас нас барсан гэмт хэргийн хор уршиг учрахад манай компанийн зүгээс буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй, тухайн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь шууд хохирол бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж, олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хохирол нь шууд бус хохирол болно,

манай компани нь Н.Ж-аар дамжуулж талийгаачийн оршуулгын зардалд 86 734 445 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 82 500 000 төгрөг, Опендевеломент ХХК-д тээврийн хэрэгслийн хохирлын зардалд 90 895 000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын зардал болон бусад зардалд 222 884 484 төгрөг, нийт 483 013 929 төгрөгийг Иргэний хуулийн 499.1., 498.1., 511.5., 513.1.-д заасны дагуу тус тус төлсөн,

нэхэмжлэгч Д.Д, амь хохирогч Ч.Б нарын хамтын амьдралтай байсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон ч гэрлэгчид гэж үзэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2.-т зааснаар ажилтны 1 сарын дундаж цалин хөлсийг 36 сараар тооцон үйлдвэрлэлийн ослын олговорт 222 884 484 төгрөг төлсөн нь олох ёстой орлогод төлсөн төлбөр болно,

Иргэний хуулийн 511.5.-д зааснаар шүүхээс хохирогч Д.Д-д сэтгэл санааны хохиролд 82 500 000 төгрөг төлөхөөр шийтгэх тогтоолд заасныг манай компани бүрэн төлсөн, Г ХХК нь хариуцагч биш бөгөөд шууд бус хохирлыг гэм буруутай этгээд хариуцах ёстой тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1. 2023.07.01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутагт нүүр тээврийн хатуу хучилттай авто замын 208 дахь киломерт замд Г ХХК-ийн эзэмшлийн, дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ж нь Опендевеломент ХХК-ийн эзэмшлийн, хохирогч Ч.Б жолоодон явсан дугаартай, Шакман маркийн тээврийн хэрэгслийг мөргөснөөс зам тээврийн осол гарч, жолооч Ч.Б-ын амь нас хохирч, тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024.06.11-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Талууд хариуцагч байгууллагын ажилтан Н.Ж-ийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүхийн дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасны дагуу шүүхээс Н.Ж-ийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй болно.

 

3.2. Нэхэмжлэгч Д.Д нь талийгаач Ч.Б-тай 2007 оны 08 дугаар сараас эхлэн нас барах хүртлээ 2016.04.20-нд төрсөн охин Б.С-ын хамт хамтран амьдарч байсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.15-ны өдрийн 1999 дүгээр шийдвэр, дугаартай охин Б.С-ын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.

 

3.3. Хэрэгт 2023.07.01-ний өдөр гарсан зам тээврийн ослын үед Н.Ж-ийн жолоодон явж байсан дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Н.Ж болон Г ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй боловч Г ХХК болон Н.Ж нарын хооронд байгуулсан 2024.04.25-ны өдрийн Зээлийн гэрээ/зорилтот/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024.06.11-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, зохигчдын тайлбар зэргээр хариуцагч байгууллагын ажилтан буюу жолооч Н.Ж байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогджээ.

 

3.4. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024.06.11-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолд зааснаар нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д Н.Ж-аас оршуулгын болон бусад зардалд 92 034 440 төгрөг, иргэний нэхэмжлэгч О ХХК-иас 222 884 484 төгрөг тус тус төлснийг дурдаж, иргэний хариуцагч Г ХХК-иас сэтгэл санааны хохиролд 82 500 000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

3.5. Талийгаач Ч.Б нь нас барахаасаа өмнө О ХХК-д 2022.11.01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж нийт 52 818 695 төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025.01.03-ны өдрийн 3 тоот албан бичгээр Опендевеломент ХХК-ийн 2022, 2023 оны ажилтнуудын цалингийн лавлагаа, Ч.Б-ын цалингийн хүснэгт зэргээр, түүнчлэн Н.Жа-аас гэм хор учруулсны төлбөрт талийгаач Ч.Б-ын асрамжинд байсан насанд хүрээгүй охин Б.С-ыг 18 нас хүртэл сар бүр 752 414.96 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар 508.2., 508.3., 508.4.1., 509 дүгээр зүйлийн 509.1.-д зааснаар гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.06-ны өдрийн 6211 дүгээр шийдвэрээр тус тус нотлогдсон.

 

3.6. Хэрэгт авагдсан, 2024.04.30-ны өдрийн 86 734 445 төгрөгийн дүн бүхий ХААН банкны банк хоорондын шилжүүлэг, 2024.04.30-ны өдрөөс 2024.08.28-ны өдрийг хүртэл хугацааны хариуцагч Г ХХК-ийн төлбөрийн даалгаврууд зэрэг баримтуудаар тус компаниас Н.Ж-д 86 734 445 төгрөг, Д.Д-д 82 500 000 төгрөг, Опендевеломент ХХК-д 313 779 482 төгрөг, Н.Ж-аас 86 734 445 төгрөг тус тус шилжүүлжээ.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.15-ны өдрийн 1999 дүгээр шийдвэрээр Д.Д-г талийгаач Ч.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь тэднийг
Гэр бүлийн тухай хуулийн
3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2., 3.1.3.-т заасны дагуу гэрлэгчид, гэр бүлийн гишүүн болохыг, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.-д заасан хууль ёсны өвлөгч болохыг тус тус тодорхойлохгүй юм.

Харин Иргэний хуулийн 17 дугар зүйлийн 17.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т заасны дагуу талийгаач Ч.Б-ын охин буюу өвлөгч Б.С-ын хууль ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5.-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй болно.

 

5.Нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар ажил олгогч буюу тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул Ч.Б нь 65 нас хүртэл амьдарч цалингийн орлогод 811 200 000 төгрөгийг олох ёстой байсан гэж үзэн талийгаачийн сарын дундаж цалинг 5 200 000 төгрөгөөр тодорхойлон 156 сараар тооцож хариуцагч компаниас нэхэмжилсэн.

Хэргийн баримтуудаас үзвэл, гэм буруутай этгээд болох Н.Ж-аас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д зааснаар талийгаач Ч.Б-ын оршуулгын зардалд нэхэмжилсэн 86 734 445 төгрөг болон бусад зардалд /сэтгэл санааны хохиролд/ тооцон 5 299 995 төгрөг, нийт 92 034 440 төгрөгийг төлж барагдуулсан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.06-ны өдрийн 6211 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2., 508.3., 508.4.1., 509 дүгээр зүйлийн 509.1.-д заасны дагуу гэм хор учруулсны төлбөрт талийгаач Ч.Б-ын асрамжинд байсан насанд хүрээгүй охин Б.С-ыг 18 нас хүртэл сар бүрт 752 414.96 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5.-д зааснаар гэмт хэргийн улмаас нас барсан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний /хамтран амьдрагч Д.Д, охин Б.С/ сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах үүргийн дагуу эдийн бус хохиролд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 82 500 000 төгрөгийг хариуцагч Г ХХК-иас төлсөн,

түүнчлэн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон Ч.Б-ын ажил олгогч болох О ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2.1.-д зааснаар үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт болон бусад зардалд 222 884 484 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д-д нөхөн төлснийг болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 90 895 000 төгрөгийг Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1.-д зааснаар О ХХК-д хариуцагч Г ХХК-иас тус тус төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

 

6. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5.-д Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд дээр дурдсанаас үзэхэд хохирогч Ч.Б-ын өв залгамжлагч Б.С-ын хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Д-аад хохирогч нас барсантай холбоотойгоор учирсан эдийн болон эдийн бус гэм хорын хохирлыг хариуцагчаас төлсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Д-аад хариуцагч Г ХХК, гэм буруутай этгээд Н.Ж, иргэний нэхэмжлэгч От ХХК нараас нийт 397 418 924 төгрөгийг төлсөн байх ба талийгаач Ч.Б-ын авч байсан сарын дундаж цалин хөлстэй холбоотойгоор Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3., 508.4.1.-т зааснаар охин Б.С-т түүнийг 18 нас хүртэл нь талийгаач Ч.Б-д олгогдсон сарын дундаж цалин хөлсний 1 хүнд оногдох хэсгээс сард олгогдох тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч тооцон сар бүрд 752 414.96 төгрөгийг гэм хор учруулсны төлбөрт олгож шүүхээс шийдвэрлэсэн, мөн сарын дундаж цалин хөлснөөс 36 сараар тооцон үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 222 884 484 төгрөгийг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5.-д зааснаар сэтгэл санааны хохирол буюу эдийн бус хохиролд 82 500 000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.06-ны өдрийн 6211 дүгээр шийдвэрт ч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д заасан хохирогч нас барсны улмаас түүнийг оршуулахтай холбоотой зардалд болон 511 дүгээр зүйлийн 511.5.-д заасан эдийн бус хохиролтой холбоотой хохирлын төлсөн талаар дүгнэсэн.

Иймд амь хохирогч Ч.Б-ын авч байсан сарын дундаж цалин хөлс 5 200 000 төгрөгийг 156 сараар тооцон 811 200 000 төгрөгийг олох ёстой орлого гэж үзэн хариуцагч Г ХХК-иар төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-р бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан хуулийн заалтуудаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон, талийгаач Ч.Б-ын цалингийн хөлсний дундаж болох 5 200 000 төгрөгийг 156 сараар тооцон, нийт 811 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь уг хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3., 508.4.1.,508.5., 511 дүгээр зүйлийн 511.5.-д зааснаар гэм хорын хохирол болон олох ёстой байсан орлогыг талийгаач Ч.Б-ын авч байсан цалин хөлсний хэмжээтэй холбоотойгоор төлсөн, энэ талаарх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

8.Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэж дүгнэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г ХХК-иас олох ёстой байсан орлогод 811 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

 

9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.А-аас Нийгмийн даатгалын тухай хуулиар төлөгдсөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртэлх орлого гэдэг үндэслэлийг өөр талаас нь харж талууд харилцан тохиролцож төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбарыг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар Д.Д-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас гэм хохиролд олох ёстой байсан орлогод 811 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД О.ЦЭНД-АЮУШ

Д.ЦЭРЭНДОЛГОР