Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/879

 

 

      2024           08            01                                          2024/ДШМ/879

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Бадмаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Р.Бадмаагийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2210013401094 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б.Б, 1962 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 000 байрны 00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

Б.Б нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-Т “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого”-д тооцогдож, татвар ногдуулахаар заасныг зөрчиж, 2018-2021 онуудад алтны орлого 3.884.309.288.5 төгрөг, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 348.500.000 төгрөгийн орлогод хувь хуний орлогын албан татвар 498.405.79 төгрөгийг өөрөө тайлагнаж, 394.902.523.07 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг “Татвар төлөгч хувь хүн, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж, нуусан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10 сарын хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт Б.Б-с 394.902.523 төгрөг гаргуулж Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт нөхөн төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн хавтастай, 48 хуудас бүхий гар бичмэл нэг ширхэг дэвтэр, CD хоёр ширхгийг тус тус эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бадмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Прокуророос миний үйлчлүүлэгч Б.Б-ийг Хувь хүний орлогын албан татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого”-д тооцогдож, татвар ногдуулахаар заасныг зөрчиж, 2018-2021 онуудад алтны орлого 3.884.309.288.5 төгрөг, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 348.500.000 төгрөгийн орлогод хувь хуний орлогын албан татвар 498.405.79 төгрөгийг өөрөө тайлагнаж, 394.902.523.07 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэж ялласан. ...Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хянан шалгах тасгийн татварын байцаагч С.Э, Э.Э нарын Б.Бт холбогдуулан татварын зөрчил ирүүлсэн гэх “танилцуулга” нь хуулийн шаардлага хангаагүй, хууль бус нөхөж гаргасан баримт гэж үзэж байна. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд  зааснаар “татварын улсын байцаагч нь нөхөн ногдуулалтад акт үйлдэх бөгөөд нэгдсэн бүртгэл дугаартай байж хавсралтын хамт хүчинтэй байна” гэсэн заалтыг зөрчиж уг татвар ногдуулалтад танилцуулга бичсэнээс гадна ямар ч бүртгэлд бүртгээгүй, дугааргүй, хавсралтгүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед нөхөж гаргасан байдаг.  Мөн хуулийн 30 дугаар зүйлд “Татварын байцаагч татварын тайланг үнэн зөв тодорхойлолт эсэхийг хянана, зөрүү илэрвэл зөрүүл арилгуулах шаардлага хүргүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, мөн зөвхөн татвар авах биш туслах, чиглүүлэх үүргээ биелүүлээгүйгээс энэ талын мэдлэг муугаас маргаан гарсан тохиолдолд “татварын маргаан таслах комисст” хандах боломжоо алдсан байна.

Яллагдагч Б.Б нь анх дүү Б-с 200.000.000 төгрөг зээлж аваад хувь хүнээс алт цуглуулж нэг гулдмай болгоод Голомт банканд барьцаанд тавьж алтныхаа 70-80 хувьтай тэнцэх зээл авч тэр мөнгөөрөө дахин алт цуглуулж барьцаанд тавьж зээл авах хэлбэрээр энэ үйлдэл нь олон удаагийн давтамжтайгаар хийгдсэн. Гэтэл Б.Б-ийг хүнээс зээл, эсхүл өөрөө орлого олж 4 тэрбум төгрөг олсон мэтээр дүгнэсэн. Энэ байдлыг өнгөц харах юм бол Б.Б дансанд их хэмжээний мөнгө орж ирж байгаа мэт харагдах боловч эргээд банк болон дүүгээсээ авсан зээлээ хүүгийн хамт төлж байсан. Б.Б нь энэ дунд багахан хэмжээний ашиг харж байсан боловч алтны зах зээлийн үнийн өсөлт бууралтаас шалтгаалан ашиг олохоосоо илүү алдагдалд орж байсан. Татварын байцаагчийн танилцуулгад тусгасан зардал нь баримтаар нотлогдохгүй санхүүгийн анхан шатны баримт байхгүй гэдэг ч баримт байхгүй гээд бодит байдал дээр зардал гараагүй гэсэн үг биш юм. Хавтаст хэрэгт Б.Б нь банкнаас зээл авч байсан, зээлээ буцаагаад хүүтэй төлж байсан баримтууд байгаа. Мөн хувь хүмүүсээс алт худалдаа авч байсан баримт төлөх хувийн тэмдэглэл дэвтэр байх боловч хувь хүнээс алт аваад хууль ёсны болгох гээд гарын үсэг зуруулах боломжгүй байсан юм.

Б.Б нь үл хөдлөх хөрөнгө болох байруудыг худалдахдаа үл хөдлөх хөрөнгө зуучлах газраар дамжуулан худалдсан. Байр авсан хүмүүстэй биечлэн уулзаж байгаагүй. Байр зарагдсаны дараа баримтад гарын үсэг зурж байсан. Б.Б нь мэргэжлийн хүн биш учраас татварын тайлангаа хүн хөлсөлж өөр хүнээр гаргуулж байсан. Мөн Б.Б-ийн тайлан тооцоогоо буруу гаргаж өгсөн гэдэг. Гэтэл Б.Б нь мэргэжлийн хүн биш учраас тайлан, тооцоо яаж гаргадаг болохыг мэдэхгүй учраас хүн хөлсөлж тайлан тооцоогоо гаргуулсан. Хамгийн гол нь тухайн орлогыг ямар журмаар, хаанаас орж ирсэн эсэхийг шалгаагүй. Хэрэгт авагдсан Голомт банкны баримтаас үзэхэд Б.Б нь ашиг олохоос илүүтэйгээр алдагдалд орсон болох нь тодорхой харагддаг. Б.Б-т ашиг олсон зүйл огт байхгүй. Энэ утгаараа Б.Б-ийн шууд татвараас зайлсхийх санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би фейсбүүк цахим хаягт “тайлан гаргана” гэж нийтлэл бичсэн хүмүүстэй холбогдож тайлангаа гаргуулдаг байсан. Надад ямар ч санхүүгийн мэдлэг байхгүй. Надад хэн ч намайг татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна гэж хэлж, танилцуулаагүй. Үүнийг би мэдээгүй. Би 1990 оноос эхэлж наймаа хийсэн ойлголтоороо өнөөдрийг хүртэл явсан. Алтны 2 хувийн асуудлыг огт ойлгохгүй байна. Хүн хөлсөлж тайлангаа гаргуулдаг байсан учраас юу ч мэддэггүй байсан. Харин 3 байр зарсан асуудлын тухайд 1 байр нь миний дүүгийнх байсан. Дүү минь надад итгэмжлэл олгож, би тухайн байрыг зарсан учраас миний данс руу мөнгө нь орж, би дүүтэйгээ тооцоо хийсэн. Тухайн байруудыг би “Ремакс” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулж зарсан. Тухайн байгууллагын зуучлагч надад байрыг зарж өгөөд “болсон тул та гарын үсгээ зурчих” гэж хэлсний дагуу би гарын үсгээ зурсан. Би бүх хүнд итгэж явсан. Надад ямар ч санхүү, тайлангийн ойлголт байхгүй. ...” гэв.

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б-т холбогдох хэрэгт өмнө нь тус дүүргийн хяналтын прокуророор ажиллаж байсан прокурор Доржмаа яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгч Алтантуяа хэргийг хянаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 118 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг Б.Б-ийн үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан хөндлөнгийн аудитын шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар буцаасан байдаг. Үүний дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж эрх байгууллагаас аудитын шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтэд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэг бүрчлэн тодорхой зааж тусгасан байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдод бүрэн танилцуулсан. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хэргийн оролцогч нарын хэн нэгнээс ямар нэгэн гомдол, санал огт гаргаагүй. Цагдаагийн байгууллагаас нөхөж гүйцэтгэсэн гэсэн утга агуулга бүхий хүсэлтийн асуудал яригддаг. Гэтэл Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл орж ирж энэ ажиллагаа хийгдсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг миний үйлчлүүлэгч үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын газраар дамжуулж худалдсан учраас мэдэхгүй. Татварын байцаагч нар мэдлэг дутуу, энэ хүмүүст ямар нэгэн арга хэмжээ аваагүй” гэж байна. Хэрэгт татварын байцаагч гэрч Э, Э нарын мэдүүлэгт “Б.Б-тэй удаа дараа биечлэн уулзаж, татварын тайлан, зөрүүгийн талаар нэг бүрчлэн танилцуулахад Б.Б “би ойлгож байна, мэдэж байна” гэж хариулж байсан” гэж дурдсан байдаг. Гэрч Бүрэнтогтохын мэдүүлэгт “85.000.000 төгрөгөөр худалдаж авсан байрыг 50.000.000 төгрөгөөр зарчих, би өөрөө татвар бага төлдөг юм” гэж зөрүүтэй гэрээ байгуулсан байдаг. Мөн гэрч З-т “Байрыг 145.500.000 төгрөгөөр зарсан мөртлөө дараа нь үзэхээр энэ үнийн дүнгээс бага зөрсөн байдаг” гэж, гэрч Э “Үл хөдлөх эд хөрөнгийн дундаас нийт гарсан зөрүү 358.500.000 төгрөг болж байна” гэж тус тус мэдүүлсэн. Монгол Улсын иргэн бүр татвар төлөх асуудлыг бүгд мэднэ. Энэ асуудалд заавал тусгай эдийн засаг, санхүүгийн мэдлэг шаардахгүй. Б.Б нь татвар төлнө гэж мэдэж байсан учраас 2 жилд нь татварын тайлан гаргаад 2 жилд нь татварын тайлан огт гаргаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэж, няцааж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-Т “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого”-д тооцогдож, татвар ногдуулахаар заасныг зөрчиж, 2018-2021 онуудад алтны орлого 3.884.309.288.5 төгрөг, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлого 348.500.000 төгрөгийн орлогод хувь хуний орлогын албан татвар 498.405.79 төгрөгийг өөрөө тайлагнаж, 394.902.523.07 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын шүүгдэгч Базар овогтой Б.Б татварын ногдуулалт, төлөлтөд татварын хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, илэрсэн зөрчлийн жагсаалт болон 2018-2021 онуудад Монгол банканд тушаасан алтны судалгаа /1хх 17-20/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А /Татварын байцаагч/: “… Б.Б нар нь манай Татварын хэлтэст бүртгэлтэй иргэн байна. ТЕГ-аас ирүүлсэн итгэмжлэл олгосон албан бичгийн дагуу Б.Б-ийн татвар төлөлттэй холбоотой учруулсан хохирлын талаар ярина. Татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийгээд үндэслэлгүйгээр акт тавьсан тохиолдолд өөрөө хариуцлага хүлээдэг. Татварын Ерөнхий хуулийн 41.12 дугаар зүйлд зааснаар татвар төлөгч нь эрх, үүрэгтэй оролцож өөрийнхөө эрх ашгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хууль ёсны эрх ашгаа хамгаалах, хяналт шалгалтад өөрийн нотлох баримтаа гаргаж өгөх эрхтэй байдаг. Татварын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн гаргаж өгсөн баримтууд, татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн мэдээлэл, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар бусад холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулан авах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж, холбогдох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр хяналт шалгалтын нийт зөрчлийг тогтоож, акт, танилцуулаг үйлддэг. Хяналт шалгалтын явцад ...Б.Б-ийн хувьд 4.223.072.617.30 төгрөгийн зөрчил илэрч, нөхөн төлбөл зохих татвар, торгууль, алдангийг тооцоолж 613.798.315.52 төгрөгийг төлүүлэхээр тооцоолсон байна. Энэ тооцооллыг хийхэд татвар төлөгч Б.Б-ийн 2018-2021 онд алт борлуулсан орлогоос АМНАТ-ыг хасаж тооцсон болохыг дурдах нь зүүтэй. АМНАТ-ыг төлөөгүй бол дээр дурдсан төлөх тооцоолол үүнээс илүү өндөр дүнтэй гарна. Манай татварын бодлого уян хатан, хувь хүн өөрийн орлогоо үнэн зөв тодорхойлж төлөх татвараа бүрэн тайлагнах үүрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд “албан татвар ноогдох орлого”, 6.3-1-д зааснаар “цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 6.3-2-т “үйл ажиллагааны орлого”, 6.3-3-т “хөрөнгийн орлого”, 6.3-4-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, шууд болон шууд бус бусад орлого нь хувь хүний татвар ноогдох орлогод хамаардаг. Тухайн татвар төлөгчийн дансаар орсон орлого нь тухай иргэний орлогод тооцогдоно. Хяналт шалгалтын улсын байцаагч нарын тооцоолсон нийт дүн болох Б.Бээс 613.798.315.52 төгрөгийг нэхэмжилж хохирол нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. …” гэх мэдүүлэг /2хх 147-149/,

Гэрч Э.Э: “...татварын улсын байцаагч С.Э-ийн хамт ижил үндэслэн, хамтран хяналт шалгалт хийж нэг танилцуулга гаргаж хүргүүлсэн. ЦЕГ-аас эрүүгийн цагдаагийн албаны албан бичгийг үндэслэн ТЕГ-аас хяналт шалгалт хийх томилолт үүсэж, Б.Б-ийн хувь хүний орлогын албан татвар төлөлтийн байдалд 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын хяналт хийсэн. Уг шалгалтыг татварын улсын байцаагч С.Э-ийн хамт тухайн иргэний харилцах дансны хуулга, алтны мэдээ, хувь хүний орлогын татварын зэрэгт тулгуурлан татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Б.Б нь хувь хүний орлогын албан татварын тайланг 2018 он, 2020 онд ирүүлсэн. 2019 он болон 2021 онд тайлан ирүүлээгүй байна. Татварын хяналт шалгалтаар нийт 4.223.072.617.30 төгрөгийн зөрчил илэрсэн. 2019 онд 822.875.447.80 төгрөг, 2021 онд 1.058.419.379.96 төгрөгийн алт борлуулсан орлогыг татварт тайлагнаагүй, татвар төлөөгүй зөрчил илэрсэн. 2019, 2021 онд дээрх зөрчилд 2006 оны “Хувь хүний албан татварын тухай хууль”, 2019 онд батлагдсан “Хувь хүний албан татварын тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Уг хуулийн холбогдох заалтад татвар төлөгчийн татварын жилд олсон үйл ажиллагааны орлогод татвар оногдуулна гэж заасан. Үйл ажиллагааны орлого гэдэгт нь хуулийн этгээд байгуулахгүйгээр..., арилжаа хийж олсон орлогыг тооцохоор тусгасан. Тухайн иргэн нь тухайн татварын жилдээ арилжаа хийж олсон орлогоо татварт тайлагнаагүй, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэхээр байна. 2019, 2021 онд огт тайлан ирүүлээгүй байна. 2018, 2020 онд тайлан ирүүлсэн боловч зардал нь анхан шатны баримтаар нотлогдоогүй зөрчил илэрсэн. Энэ тайланд нь санхүүгийн анхан шатны баримт байгаагүй, 2020 оны 01 сараас дахин давтагдахгүй код бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг хасаж тооцсон. Хяналт шалгалт хийхдээ биечлэн уулзаж мөн дансны хуулгыг судалж хяналт шалгалт хийсэн. Татварын ерөнхий газрын эрдэс баялгийн газар, Монгол банкны алтны мэдээ, тухайн ир-эний дансны хуулга зэргээр 2018-2021 оны татвар ноогдох орлого нь нотлогдож байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа худалдах, худалдан авах гэрээний дүнг бууруулсан зөрчил илэрсэн. Тухайн иргэний худалдах, худалдан авах гэрээ, дансаар орсон орлогын зөрүү нь 348.500.000 төгрөгийн зөрүү гарсан. Үүнийгээ Б.Б нь уулзалтын үед хүлээн зөвшөөрсөн. 4.223.072.617.30 төгрөг нь нийт зөрчлийн дүн юм. Үүнээс төлөх ёстой татварын дүн нь 394.427.261.73 төгрөгийн татвар төлөх ёстой татварын тооцоолол гарсан. Үүнд торгууль, алданги нэмээд 613.798.315.52 төгрөгийн тооцоолол гарсан.

Манайд мөрдөгдөж байгаа хуулиараа иргэн өөрөө татвараа үнэн зөв тайлагнаж, төлөх татвараа өөрөө тодорхойлдог. Татварын систем болохоор арифметик бодолтын алдаа байхгүй татварын тайланг хүлээн авдаг. Иргэдийг тайлагнаж байх явцад нь шууд хянаж буруу эсвэл худлаа тайлагнаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй. Татварын ерөнхий газрын зрсдэлийн удирдпагын газраас эрсдэлтэй гэж үзсэн татвар төлөгчид хяналт шалгалт хийх томилолт үүсгэж, харьяа татварын хэлтэс татвар төлөлтийн байдлыг шалгадаг. Тухайн иргэний дансны орлого, зарлагын гүйлгээ нь маш олон давтамжтай өндөр дүнтэй байсан. Татвар ноогдуулахдаа нэг орлогод давхар татвар оногдуулж болохгүй тул дансны орлого, зарлагаас давхцан гүйлгээг хасаж тухайн иргэний бодит орлогыг тодорхойлж зөрчилд тооцсон. ...” гэх мэдүүлэг /2хх 152-154/,

Гэрч С.Э: “....ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичгийг үндэслэн ТЕГ-аас хяналт шалгалт хийх томилолт үүсгэж Б.Бийн хувь хүний орлогын албан татварын төлөлтийн байдалд 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны татварын хяналт хийсэн.

Уг шалгалтыг татварын улсын байцаагч С.Э-ийн хамт тухайн иргэний харилцах дансны хуулга, алтны мэдээ, хувь хүний орлогын татварын төлөлт зэрэгт тулгуурлан татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Б.Б нь хувь хүний орлогын албан татварын тайланг 2018 он, 2020 онд ирүүлсэн.

2019 он болон 2021 онд тайлан ирүүлээгүй байна. Татварын хяналт шалгалтаар нийт 4.223.072.617.30 төгрөгийн зөрчил илэрсэн. 2019 онд 822.875.447.80 төгрөг, 2021 онд 1.058.419.379.96 төгрөгийн алт борлуулсан орлогыг татварт тайлагнааүй, татвар төлөөүй зөрчил илэрсэн.

2019, 2021 онд дээрх зөрчилд 2006 оны “Хувь хүний албан татварын тухай хууль”, 2019 онд батлагдсан “Хувь хүний албан татварын тухай хууль"-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Уг хуулийн холбогдох заалтад “татвар төлөгчийн татварын жилд олсон үйл ажиллагааны орлогод татвар оногдуулна” гэж заасан.

Үйл ажиллагааны орлого гэдэгт нь хуулийн этгээд байгуулахгүйгээр..., арилжаа хийж олсон орлогыг тооцохоор тусгасан. Тухайн иргэн нь тухайн татварын жилдээ арилжаа хийж олсон орлогоо татварт тайлагнааүй, татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэхээр байна. 2019, 2021 онд огт тайлан ирүүлээүй байна. 2018, 2020 онд тайлан ирүүлсэн боловч зардал нь анхан шатны баримтаар нотлогдооүй зөрчил илэрсэн. Энэ тайланд нь санхүүгийн анхан шатны баримт байгаагүй.

2020 оны 01 сараас дахин давтагдахүй код бүхий төлбөрийн баримтаар баталгаажааүй зардлыг хасаж тооцсон. Хяналт шалгалт хийхдээ биечлэн уулзаж, мөн дансны хуулгыг судалж хяналт шалгалт хийсэн. Татварын ерөнхий газрын Эрдэс баялгийн газар, Монгол банкны алтны мэдээ, тухайн иргэний дансны хуулга зэргээр 2018-2021 оны татвар ноогдох орлого нь нотлогдож байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа худалдах, худалдан авах гэрээний дүнг бууруулсан зөрчил илэрсэн. Тухайн иргэний худалдах, худалдан авах гэрээ, дансаар орсон орлогын зөрүү нь 348.500.000 төгрөгийн зөрүү гарсан. Үүнийгээ Б.Б нь уулзалтын үед хүлээн зөвшөөрсөн.

4.223.072.617.30 төгрөг нь нийт зөрчлийн дүн юм. Үүнээс төлөх ёстой татварын ДҮн нь 394.427.261.73 төгрөгийн татвар төлөх ёстой гэсэн татварын тооцоолол гарсан. Үүнд торгууль, алданги нэмэхэд 613,798,315.52 төгрөгийн тооцоолол гарсан.

Манайд мөрдөгдөж байгаа хуулиараа иргэн өөрөө татвараа үнэн зөв тайлагнаж, төлөх татвараа өөрөө тодорхойлдог. Татварын систем болохоор арифметик бодолтын алдаа байхгүй, татварын тайланг хүлээн авдаг. Иргэдийг тайлагнаж байх явцад нь шууд хянаж буруу, эсвэл худлаа тайлагнаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй.

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас эрсдэлтэй гэж үзсэн татвар төлөгчид хяналт шалгалт хийх томилолт үүсгэж, харьяа татварын хэлтэс татвар төлөлтийн байдлыг шалгадаг. Тухайн иргэний дансны орлого, зарлагын гүйлгээ нь маш олон давтамжтай өндөр дүнтэй байсан. Татвар ноогдуулахдаа нэг орлогод давхар татвар оногдуулж болохгүй тул дансны орлого, зарлагаас давхацсан гүйлгээг хасаж, тухайн иргэний бодит орлогыг тодорхойлж зөрчилд тооцсон.

...2018 онд 498.529.147.00 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлыг албан татвар ноогдох орлогоос хасаж тооцсон. Б.Б нь 2018 онд 866.129.147 төгрөгийн орлого олсон байснаа татварын байгууллагад тайлагнаж, түүнээс 862.638.447.10 төгрөгийн зарлага хасагдаж цэвэр ашиг нь 3.490.699.90 төгрөг гэж тайлагнасан байсан. Ингээд нийт гарсан зардал буюу 862.638.447.10 төгрөгөөс 498.529.147 төгрөг нь ямар ч нотлох баримт, бичиггүй байсан болохоор татвараас зайлсхийсэн гэж үзэж байгаа юм.

Бид нар тухайн зардлыг нотлох зорилгоор кассын тайлан, харилцахын тайлан, анхан шатны баримтууд, ерөнхий журналууд зэргийг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж ирээгүй. 2019 онд 822.875.447.80 төгрөгийн алт борлуулсны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй.

Энэ нь иргэн Б.Б нь 2019 онд 822.876.447.80 төгрөгийн алт Монгол банканд тушаагаад уг орлогоос. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 2.5% буюу 61.405.551.05 төгрөгийг тушаагаад 761.470.896.75 төгрөг үлдсэнээс хувь хүний орлогын албан татвар 10% буюу 76.147.000.89 төгрөгийг тушаах ёстой. Мөн дээрх иргэн тухайн жилдээ орлогоо тайлагнаагүй байгаа.

2019 онд 348,500,000 төгрөгөөр үл хөдпөх хөрөнгө борлуулсны орлогыг бууруулж хувь хүний орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар дутуу ногдуулсан. Бид нар иргэн Б.Бээс үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсантай холбоотойгоор гэрээ, дансны хуулга зэргийг авчруулж тулга шалгахад үл хөдлөх хөрөнгө худалдах , худалдан авах гэрээнд заасан мөнгөн дүн, дансны хуулга дээрх мөнгөн дүн хоорондоо зөрсөн. Энэ талаар тодруулахад улсад төлөх 2%-ийн татвараа багасгах гээд ийм үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б.Б нь 4 дээрх зөрчлийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги нийт 9,479,200 төгрөгийг татварт төлөхөөр байгаа.

2020 онд 1,651,700,446.58 төгрөгийн төлбөрийн баримтгүй анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татварт ногдуулах орлогыг бууруулсан. Энэ талаар тухайн жилдээ тайлан гаргаж татварын байгууллагад ирүүлсэн. Тус тайланд 1,661,929,475.78 төгрөгийн орлого орж ирснээс 1,660,436,117.80 төгрөгийг зардлаар тайлагнаж 1,493,357.98 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байсан. Бид нар АМНАТ-ын төлбөрийг хасаад үлдсэн орлогоос 1,568,628,640.69 төгрөгийн зардал гарсан гэж үзсэн. Гэвч тухайн зардалтай холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй.

2021 онд 1,058,419,379.96 төгрөгийн алт борлуулсны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй. Дээрх алт борлуулж олсон орлогын дүн мэдээг Монгол банкнаас 1,114,140,008.40 төгрөгийн мэдээлэл ирүүлснээс АМНАТ-ын 55,720,6288.44 төгрөгийг хасаж үлдсэн дүнг орлого гэж үсэн. Б.Б нь тухайн 1,058,419,379.96 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой. Зохих татвараа төлөөгүй учраас нөхөн татвар, торгууль алданги зэргийг нийлүүлж 169,347,100.79 төгрөгийг гаргуулан авахаар болсон байгаа. Б.Б нь өөрийн нэр дээрх 2 үл хөдлөх хөрөнгө дүү Батмөнхийн нэр дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байсан. Энэ талаар 2019 оноос өмнө дагаж мөрдөж байсан хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх хэсэг “суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 8.1.4 дэх хэсэгт “хөрөнгө борлуулсан орлого”, 14.1.1 дэх хэсэг “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого”, 20.1.1 дэх хэсэг “үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнгээр нь”, 23.2.1 дэх хэсэг “энэ хуулийн 20.1.1-д заасан орлогын дүнд 2%-аар” гэж заасны дагуу Б.Б нь татвар төлөх үүрэг хүлээж байгаа юм.

Бид нар Б.Б-ийг шалгаж байх хугацаандаа бусдаас зээл авсан төлсөн гэх баримтуудаа төлсөн гэх баримт авчирч өгөөрэй гэж удаа дараа шаардсан боловч нэг ч баримт ирүүлээгүй. Хэрэв тухайн иргэн нь бусдаас зээл авсан түүний төлсөн гэх цаасан суурьтай баримтаа авчирч өгсөн бол зардалд оруулан тооцож улсад төлөх татвар ногдуулах орлогоос хасалт хийж өгч болно. иймд заавал Монгол банкнаас ирүүлсэн алт тушаасан орлогоос АМНАТ, татвар ногдуулах орлого зэргийг хасаж болно. Зөрчлийн дүн өөрчлөгдөх боломжгүй. Харин зардлын баримт нотлох баримтаа авчирч өгвөл зардлаас хасагдаад татвар ногдуулах орлого буюу нөхөн татвар, торгуул, алданги зэрэг нийлсэн нийт 613,798,315.52 төгрөгөөс хасагдаж болно.Үл хөдлөх худалдан борлуулах гэрээнүүд, дансны хуулганууд зэргийг гаргаж өгсөн боловч бусдад алт авахаар мөнгө зээлсэн үедээ голомт банкны дансанд авдаг гэж хэлсэн боловч хуулгыг харахад харилцсан дансны мэдээлэл байхгүй байсан. Тийм болохоор тухайн иргэний хэлсэн үгийг нотлох боломжгүй.

...Татварын багц хууль 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэн. Түүнтэй холбоотойгоор тухайн татвар төлөгчийн зардлаар тайлагнасан баримт нь ТЕХ-ийн 28-р зүйлд заасны дагуу дахин давтагдашгүй дугаар бүхий цахим төлбөрийн баримт байхыг шаардаж байгаа. Түүний дагуу Б.Б-ээс тухайн шаардлага ханган ирүүлсэн баримт байхгүй байсан болохоор албан татварын хэмжээ буурах боломжгүй. Иргэн Б.Б нь 2018, 2020 онуудад тушаасан алтны орлогын дүн, хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнасан орлогын дүнтэй таарсан. Түүнтэй холбоотой гарсан зардалтай холбоотой анхан шатны баримтуудаа авчирч ирээгүй.

Татварын байцаагч нараас гаргасан татварын танилцуулга алдаатай гарсан тийм зүйл байхгүй. Мөн танилцуулга эцсийн байдлаар бичигдэж дуусаад татварын улсын ахлах байцаагчаар хянуулж гаргадаг болохоор зөрөх, алдаатай гарах боломж байхгүй. Бид нар татварын танилцуулга гаргахдаа алтны мэдээлэл, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэргийг үндэслэн Б.Бийг бусдаас алт худалдаж авсан гэж үзсэн. Б.Б нь олсон орлогоосоо алт худалдан авч байгаа бол тухайн алт зарсан гэх иргэн, аж ахуйн нэгжээс цахим төлбөрийн баримтыг гаргуулан авсан байх ёстой. Б.Б нь ямар хүнээс алт худалдаж авсан талаар хэлж мэдэхгүй байна. Иймд Б.Б нь хэнээс алт худалдаж авсан гэдэг нь тогтоогдох боломжгүй болчихоод байгаа. Татварын ерөнхий хуулийн 28.5 дугаар зүйлд заасны дагуу дахин давтагдашгүй дугаар бүхий цахим төлбөрийн баримтаар нотлогдох дүнгээр хасагдах зардалд оруулж тооцно гэж заасан байдаг. Тийм болохоор Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш бусдаас алт худалдаж авсан л бол түүнийг нотлох цахим төлбөрийн баримттай байх ёстой. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө алт худалдаж авсан өөрийн гар бүртгэл судалгаа байх ёстой. Хэрэв тухайн баримтыг авчирч өгвөл 2018, 2019 онуудад улсад төлөх хувь хүний орлогын албан татвараас бууруулах боломжтой байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 157-159, 3хх 104-106, 127-128/,

Гэрч Ц.Г: “....Иргэн нь олборлосон, худалдаж авсан алтаа арилжааны банкнууд болон Монгол банканд тушаадаг. Алт тушаахдаа санхүүгийн зохицуулах хорооноос үнэт металл худалдах, олборлох зөвшөөрөл олгодог. Тухайн зөвшөөрлөө аваад сорьц хяналтын газарт алтаа аваачиж хайлуулж, гулдмай хэлбэрт оруулж сорьц тогтоолгодог. Алтаа Монгол банк, арилжааны банкнуудад худалддаг. Банкнаас алтыг тухайн өдрийн ханшаар худалдаж аваад АМНАТ 5%-ийг нийт олсон орлогоос суутгаж аваад, худалдан авалт хийх бүртээ Татварын ерөнхий газар руу мэдээллээ явуулдаг. Тухайн мэдээлэлд хэн гэх хүнээс хэчнээн грамм алт худалдаж авсан болохоо зааж өгсөн байдаг. Алт худалдаж авахад Монгол банкны ерөнхийлөгчийн баталсан “Алт худалдан авах журам”-ыг баримталж үйл ажиллагаа явуулдаг. Тухайн журмыг хүн бүр харах боломжтой. Иргэн нь алтаа борлуулаад АМНАТ төлөөд үлдсэн мөнгөө татварын байгууллагад тайлагнах үүрэгтэй Аж ахуйн нэгжийн хувьд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа, хуучин үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарч бүрдүүлэх баримт нь өөр өөр байдаг. Шинээр алт тушааж байгаа аж ахуйн нэгж нь компанийн гэрчилгээний хуулбар, ашигт малтмалын лиценз, компанийн мэдээлэл, алт борлуулаад авч байгаа орлогоо аль банкны ямар дансаар авах гэж байгаа талаарх мэдээлэл бүхий хүсэлт зэргийг бүрдүүлдэг. Бусад үйл ажиллагаа нь иргэнтэй адилхан байдаг. Хэрэв алт тушааж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээс итгэмжлэл авчирч алт борлуулах үйл ажиллагаа явуулдаг.

Шинээр алт худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж нь Монгол банкны Эрдэнэсийн санд заавал бүртгүүлэх ёстой. Бүртгэлийг нэг удаа хийдэг бөгөөд бүртгэлтэй тохиолдолд банкнуудад алт зарах үйл явц ямар нэгэн саадгүйгээр хурдан хийгддэг. 2022 оны 03 сард Эрдэнэсийн сангийн тухай хууль, Монгол банкны Эрдэнэсийн сангийн алт худалдан авах журамд шинэчлэлт оруулж банкнуудад алт худалдан борлуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь заавал алтныхаа эх үүсвэрийг батлах баримт бичигтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Тэрнээс өмнө баримт шаарддаггүй байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 132-133/,

Гэрч Л.Б: “...2019 онд БГД 14-р хороо 00Б 00 тоот байрыг худалдаж авч байсан. Хэн гэдэг хүнээс худалдаж авч байсан талаар санахгүй байна. Одоо миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Ховд аймгийн Дарви сумын нутагт оршин суудаг. Ирж очиж амьдардаг. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэр дээрээ шилжүүлж авч байсан. Гэрээг 40-50 сая төгрөгөөр хийж байсан санагдаж байна. Гэрээний үнийн дүнгийн 2%-ийг нотариатад төлж байсан 1 сая орчим төгрөг төлсөн. Дансны хуулганаас харахад 2019 оны 11 сарын 29-ний өдөр эхнэр Н.Мөнхсоёл 0000000000 тоот дансанд 16,800,000 төгрөг. Өөрийн эзэмшлийн 0000000000 тоот данснаас 25,370,000 төгрөг, 8,400,000 төгрөг, өөрийн эзэмшлийн төрийн банкны 000000000 тоот данснаас 24,630,000, эхнэр Мөнхсоёлын Төрийн банкны 0000000000000 тоот данснаас 9,800,000 төгрөг тус тус шилжүүлж, нийтдээ 85 сая төгрөг шилжүүлж авсан. Гэрээ байгуулахдаа 50.0 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Байр зарж байсан хүн нь “бага дүнгээр гэрээ байгуулаад, нотариат дээр бага шимтгэл төлөх гэсэн юм” гэж тохироод 50.0 саяар гэрээ байгуулж, 85.0 саяар төгрөгөөр худалдаж авч байсан юм. Б.Б гэдэг нэртэй хүн байсан юм байна. Дансны мэдээллээс шилжүүлсэн хүний нэр гарч ирж байна. ...” гэх мэдүүлэг /2хх 180-181/,

Гэрч С.З: “...ХУД-ийн 00 дүгээр хороо 000-000 тоотод байрлах 4 өрөө байрыг 2019 оны 08 дугаар сарын үед худалдаж авч байсан. Одоо уг байр нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг 114 м.кв талбайтай байр. 1 м.кв 2.500.000 төгрөгөөр тохирч 285.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдах, худалдан аваах гэрээ нь дээр тодорхой байгаа. Төлбөрийг нь дансаар 142.500.000 төгрөгөөр 2 удаа хувааж нийтдээ 285.000.000 төгрөг шилжүүлж байсан. 10 хоног орчмын зөрүүтэй 2 хувааж шилжүүлсэн байсан. Тэр үеийн хамгийн хямд байр нь м.кв нь 2.500.000 төгрөг орчим байсан. Гэрээг нь 142.500.000 төгрөгөөр байгуулж байсан. Худалдаж байгаа тал нь арай бага дүнгээр гэрээ байгуулъя татварт арай бага дүнгээр төлбөр төлдөг гэж хэлж байсан санагдаж байна. Хөрөнгө худалдан борлуулж байгаа тал татвар төлдөг болохоор би нэг их тоогоогүй тэр хүний хэлснээр нь бага дүнгээр гэрээ хийсэн. Гэхдээ тохирсон дүн буюу 285,000,000 төгрөгийг бүрэн төлж байраа худалдан авсан. ...” гэх мэдүүлэг /2хх 187-188/,

“Их Наяд Аудит” нягтлан бодох бүртгэлийн хяналтын хараат бус итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллагын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Ш-23/02 дугаартай:

“4.1. Татварын ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх? Үндэслэлгүй бол ямар учраас гэдгийг тайлбарлах.

Татварын ерөнхий газраас ирүүлсэн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Монгол банканд тушаасан алтны орлогоос 9.736.671.39 төгрөгөөр дутуу тусгасан байна.

Иргэн Б.Б-ийн 2018-2021 онуудад Монгол банканд тушаасан алтны орлого 3.884.309.288.59 төгрөг, Татварын ерөнхий газрын дүгнэлтээр алтны орлого 3.874.572.617.20 төгрөг, зөрүү 9.736.671.39 төгрөг байна.

Үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлого тохирч байна.

Он

Монгол банкаарх алтны орлого

Татварын хяналт шалгалтаар

Зөрүү

2018

486,054,699.97

486,054,699.80

0.17

2019

761,470,896.75

761,469,896.75

1,000,0

2020

1,578,364,311.91

1,568,628,640.69

9,735,671.22

2021

1,058,419,379.96

1,058,419,379.96

 

Нийт

3,884,309,288.59

3,874,572,617.20

9,736,671.39

 

 

Он

Үл хөдлөх хөрөнгийн орлого

Татвар хяналт шалгалтаар

Зөрүү

2019

348,500,000.0

348,500,000.0

-

 

4.2 Хэр хэмжээний хувь хүний орлогын албан татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх?

Иргэн Б.Б нь 2018-2021 онуудад алтны орлого 3,884,309,228.5 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого 348,500,000.0 төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар 498,405.79 төгрөгийг өөрөө тайлагнаж, 394,902,523.07 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн байна.

Утга

Дүн

Татвар

Өөрийн тайлагнасан

Зөрүү

Алт борлуулсан

3,884,309,288.59

388,430,928.86

498,405.79

387,923,523.07

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан

348,500,000.0

6,970,000

 

6,970,000.0

Нийт

4,232,809,288.59

395,400,928.86

498,405.79

394,902,523.07

 

4.3 Тогтоолд тусгагдаагүй шинээр нөхцөл байдал илэрсэн тохиолдолд дүгнэлтэд тусгах,

Иргэн Б.Б 2018, 2020 онуудад нийт 2,528,058,622.78 төгрөгийн орлого, 2,523,074,564.9 төгрөгийн зардлыг татварын цахим системд тайлагнасан байна. Тайлагнасан орлогын дүн зөрүүтэй, зардлын дүн баримтаар нотлогдохгүй, ногдуулсан татвар дутуу байна. Б.Б 2019, 2021 онуудад татварын цахим системд тайлан ирүүлээгүй байна.

Өөрийн тайлагнасан

Орлого

Зардал

Ногдох орлого

Татвар

2018

866,129,147.00

862,638,447,10

3,490,669.90

349,069.99

2019

-

-

-

-

2020

1,661,929,475.78

1,660,436,117.80

1,493,357.98

149,335.80

2021

-

-

-

-

Нийт

2,528,058,622.78

2,523,074,56490

4,984,057.88

498,405.79

 

Иргэн Б.Б-ийн олсон орлого нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 -т заасан “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлогод тооцогдож, татвар ногдуулахаар байна. ...” гэх дүгнэлт /4хх 115-118/,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн н/86 дугаартай Монгол банкны “...Монгол банкны Эрдэнэсийн санд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Б.Б /0000000000/ нь нийт 11 гулдмай, бохир жин нь 17.375.60 /грамм/ алт тушаасан байна” гэсэн албан бичиг, хавсралтаар алтны мэдээ баримтууд /1хх 57-68/,

2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн н/127 дугаартай “...Иргэн Б.Б /00000000/ нь Монгол банкны Дархан-Уул аймгийн салбарт 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 гулдмай, бохир жин нь 12.878.00 (грамм) алт тушаасан” гэх тайлан мэдээ, баримт /1хх 69-70/,

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 07/1401 дугаартай Татварын Ерөнхий Газрын “... 0000000000 регистрийн дугаартай Б.Б, 000000000 регистрийн дугаартай Б.Б нарын 2018-2022 оны татвар төлөлт, хувь хүний орлогын албан татварын тайлан, мэдээлэл баримт /1хх 72-75/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6/5737 дугаартай; “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007286, Ү-2206058370, Ү-2201005851, Ү-2206026466, Ү-2206062966, Ү-2206062965, Ү-2206062967, Ү-2206007109 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Б-ээс бусдад шилжүүлсэн гэрээ, гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсны орлогын албан татвар төлсөн баримтын хуулбар хүргүүлэх” тухай албан бичиг, хавсралт баримтууд /1хх 79-115/,

Голомт банкны алт тушаасан мэдээ /3хх 122/,

Б.Б-ийн хаагдсан зээлийн мэдээ /3хх 123-124/,

Б.Б нь нийт 9 гэрээгээр 2.143.130.220.33 төгрөгийн үнэлгээ бүхий алт барьцаалан 1.181.000.000 төгрөгийг Голомт банкнаас зээлээр авсан байна. ...” гэх баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 202-203/,

2020 оны 12 сарын 04-ний өдрийн 110 537 8878 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 537 9127 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын сарын 19-ны өдрийн 110 537 0200 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 110 538 0533 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110 536 8579 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 110 536 9146 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 110 536 9054 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110 536 8735 дугаартай, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 110 536 9497 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 110 536 7799 дугаартай Голомт банк болон Б.Б нарын хооронд байгуулсан “Алт барьцаалсан зээлийн гэрээ” баримтууд /3хх 204-205, 207-213/,

Шүүгдэгч Б.Б яллагдагчаар: “...2018 оноос бусдаас алт худалдаж аваад, цааш Монгол банканд тушаадаг байсан. Би дээрх ажлыг хийхдээ алтны дэлхийн зах зээл дээрх ханшны хэлбэлзлээс хамаарч ашигтай ч ажиллаж байсан, мөн алдагдалтай ч ажиллаж байсан. Уг ажлын хувьд тогтсон орлого ашиг гэх зүйл байхгүй. Би танилцуулгаар гаргасан зөрчил тус бүрийг он, хугацаагаар нь яръя. Эхлээд 2018 онд 498,529,147 төгрөгийн баримтаар нотлогдохгүй зардлаар татвар ногдох орлого бууруулсан гэх талаар өөрийн мэдэх зүйлээ хэлье. Би 2018 онд бусдаас алт худалдан аваад, хурааж байгаад цааш Монгол банканд тушааж байсан. Тухай бүрд нь бүртгэж байсан. Тэмдэглэл, бүртгэл байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Мөн 2-3 удаа нүүдэл суудал хийсэн болохоор миний зүйлс хаана байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Нүүдэл, суудал хийгээд, би ажлаа хийгээд, манай эхнэр үлдсэн ажлыг амжуулж байдаг. 2018 онд олсон орлогоос 498,529,147 төгрөгийг зардлаар гаргасан гэж тайланд тусгасан байгаа. Уг зардал бүрд баримт гаргаж байсан, тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. Миний хувьд 1990 оноос эхлээд ганзагын наймаа хийж байсан. Тэр үеэс одоог хүртэл ажиллаж байгаа учраас баримт бичиг цуглуулаад байдаггүй тул уг зардалтай холбоотой баримт байгаа эсэхийг мэдэхгүй байна.

2019 онд 761,469,896.75 төгрөгийн алтны борлуулалтын орлого тайлагнаагүй, 2019 онд 348,500,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогыг бууруулсан гэх

асуудлын хувьд 2019 онд алт борлуулж байгаа иргэдээс худалдан авч хуримтлуулж байгаад гулдмай болгож Монгол банканд тушаадаг байсан. Дээрх зөрчил гарах болсон шалтгаан нь санхүүгийн мэдлэг байхгүй, тэгээд иргэдээс худалдаж аваад, тухайн авсан үнээрээ цааш Монгол банканд борлуулж чадалгүй, алдагдал хүлээдэг болохоор өөрийгөө алдагдалтай ажилласан гэж бодоод тайлангаа татварт тайлагнаагүй юм.

Харин үл хөдлөх хөрөнгө борлуулсны хувьд би өөрийн нэр дээрх 2 үл хөдлөх хөрөнгө, дүү Батмөнхийн нэр дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байгаа. Миний нэр дээрх үл хөдлөх хөрөнгөнд Ү-2205007286 дугаартай БГД-ийн 00-р хороо, 3-р хороолол 000 00 тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууц, Ү-22060226466 дугаартай ХУД-ийн 4-р хороо Вива сити 0/0 байр 0-0 тоот хаягт байрлах 60 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулсан.

Мөн өөрийн төрсөн дүү Батмөнхийн нэр дээр бүртгэлтэй ХУД-ийн 00-р хороо, Стадион оргил их монгол гудамж 000-000 тоотод байрлах 114 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц, ХУД-ийн 11-р хороо Стадион оргил их Монгол гудамж 000-000 тоотод байрлах 167 м.кв хэмжээтэй 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгүүдийг итгэмжлэлээр бусдад худалдан борлуулсан. Батмөнх нь миний нэр дээр итгэмжлэл хийж өгөх болсон шалтгаан нь өөрөө ажил ихтэй гадуур яваад хүмүүстэй уулзаж амжихгүй байсанд байгаа юм.

2020 онд 1,651,700,446.58 төгрөгийн төлбөрийн баримтгүй анхан шатны баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан асуудал мөн л иргэдээс алт худалдаж аваад, тухайн авсан үнээрээ цааш Монгол банк руу борлуулж чадалгүй, алдагдал хүлээдэг болохоор өөрийгөө алдагдалтай ажилласан гэж үзээд зардлаар тайлагнасан юм.

2021 онд 1,058,419,379,96 төгрөгийн алт борлуулсан орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тайлагнаж албан татвар ногдуулаагүй иргэдээс алт худалдаж аваад авсан үнээрээ Монгол банк руу борлуулж чадалгүй алдагдал хүлээдэг болохоор би өөрийгөө алдагдалтай ажилласан гэж бодоод алт борлуулсан тайлангаа татварт тайлагнаагүй. Ер нь хувиараа алт худалдаж авч байгаа хүмүүс дандаа ашигтай ажиллана гэсэн ойлголт байхгүй, Иргэдээс өндөр үнээр алт худалдаж аваад Монгол банк руу тушаахад алтны үнэ унасан байдаг. Мөн алт худалдан авахын тулд хүмүүсээс арилжааны банкнаас зээл гаргуулан авдаг.

Тэгээд тухайн алт тушаасан орлогоос авсан зээлээ төлж хаадаг, төлж чадахгүй бол зээлээс багасгаж төлөлт хийдэг болохоор гар дээр ирэх цэвэр ашиг гэх зүйл тун бага байдаг. Тийм болохоор татварын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлийн дүнг бодитой гэж үзэхгүй байна.

Намайг алттай холбоотой бизнес эрхэлж эхэлснээс хойш байнгын тогтвортой алт худалдаж байсан хүн байхгүй. Миний хувьд урт цагаан дээр зогсож алт зарна гэсэн хүнтэй уулзаж өөрийн үнийн саналаа хэлээд тохирсон хүнээс нь худалдаж авдаг. Би хүнээс алт авахдаа өөрийн нэр дээрх хаан банк, голомт банкны данснаас шилжүүлэг хийдэг байсан. Тэгээд худалдаж авсан алтаа цуглуулаад банканд тушаадаг гэхдээ Монгол банканд шууд тушаадаг гэх зүйл байхгүй. Би бусдаас буюу А талаас алт худалдаж авдаг. Авахын тулд өөрийн таньж мэддэг хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө зээлдэг. Тэр мөнгөөрөө А талаас алт худалдаж аваад хэд хоногийн хугацаанд худалдаж авсан алтаа цуглуулж стандарт хэмжил зүйн төвд аваачиж хайлуулж гулдмай хэлбэрт оруулаад голомт банкны салбарт алтаа үлдээгээд өөрт үлдэх хувиа аваад гардаг. Тэгээд дахиж урт цагаан дээр ирээд алт авах болохоороо тухайн голомт банкны салбарт үлдээсэн алтаа барьцаалан зээл авч А талаас алт худалдаж авдаг. Гэхдээ зээл авахдаа алтны үнэлгээтэй тэнцэхүйц хэмжээгээр хэд хэдэн удаа зээл авч болдог. Надад мөнгө зээлсэн хүмүүс мөнгөө буцааж авъя гэх юм бол өмнө нь барьцаалсан байсан алтаа банкандаа тухай өдрийн хашгаар нь худалдаад мөнгийг бүтнээр нь өөрийн дансандаа авдаг. Банкнаас миний данс руу мөнгийг шилжүүлсний дараа алт барьцаалан олгосон зээлээ үндсэн зээлийн төлбөр болон хүүгийн хамт суутгаж авдаг. Үлдсэн мөнгөөр нь хүмүүсийн зээлийг дараад өөрт мөнгө үлдэх юм бол хувийн хэрэгцээндээ ашиглаад банк надаас алт худалдаж аваад мөнгөө шилжүүлэхдээ АМНАТ-ыг суутгаад авчихдаг. Ер нь миний дансны хуулгаар их мөнгө орж ирж байгаа гэж харагдаж байгаа ч ихэнхдээ тавьсан өрөө өгөөд дуусдаг юм. Заримдаа ханшны уналтаас хамаараад зээлээ ч төлж чадахгүй алдагдалтай ажиллах үе байдаг.

Надад банкнуудаас гаргуулж авсан хэд хэдэн зээлийн гэрээ байгаа, би дээрх зээлийн гэрээнүүдийг авчирч өгнө. Харин хүмүүсээс зээл авахын хувьд хэнээс хэдийг авсан талаараа санахгүй байна. Зээл авахдаа гэрээ хийдэггүй, итгэлцлийн үндсэн дээр явагддаг болохоор баримт гэх зүйл байхгүй.

Дүү Б-н нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө итгэмжлэлээр бусдад худалдан борлуулсан орлогын талаар сайн мэдэхгүй байна. 2019 онд худалдан борлуулсан болохоор дансаар, эсхүл бэлнээр авсан гэдгээ санахгүй байна. Бодоход итгэмжлэлээр бусдад худалдан борлуулсан болохоор миний дансаар орж гарсан байж магадгүй. Миний хувьд үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь худалдан борлуулаад мөнгийг нь Батмөнхөд өөрт нь өгсөн санагдаж байна. Тэр мөнгөнөөс би хувьдаа авч ашигласан зүйл байхгүй.

Надад өөрийн гараар хөтөлсөн өдөр тус бүрээр иргэдээс худалдаж авсан алтны талаарх бүртгэл бүхий дэвтэр байдаг байсан. Гэхдээ манай гэр 2-3 удаа нүүдэл хийсэн болохоор би одоо хаана байгааг нь хэлж мэдэхгүй байна. Би Төв Монгол банканд алт тушаахаас гадна Дархан-Уул аймгийн Капитрон банканд 3 гулдмай алт тушааж байсан. Мөн миний санаж байгаагаар тухайн үед ямар хүнээр тайлан мэдээгээ гаргуулж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан зарын дагуу холбогдоод тайлангаа гаргуулж байсан. Ажлын хөлс гээд 50.0-100.0 төгрөг өгдөг байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 206, 210-212, 213-214/,

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, мэдээлэл /1хх 49-52/, иргэний үнэмлэхийн хуулбар /2хх 203/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /2хх 218-219/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2хх 221-222/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 223/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх 224/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх 225-232/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /2хх 233/, АСАП сангийн лавлагаа /2хх 235-238/, Зээлийн мэдээллийн лавлагаа /2хх 240-243/, иргэнд олгох тодорхойлолт /4хх 127/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ийг “Татвар төлөгч хувь хүн, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж, нуусан буюу “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Р.Бадмаа“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах ба уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” татвар төлөхөөс зайлсхийх үйлдэл нь өөрөө санаатайгаар нуух, худал тодорхойлох гэсэн үйлдэл агуулж байдаг бөгөөд нуух, худал тодорхойлох гэдэг нь татвар ногдох орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээнээс олсон орлогоос данс бүртгэл, татварын мэдээ, тайландаа тусгахгүй байхыг ойлгохоор хуульчилсан.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хувьд “их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” байх шинжийг хангасан байх шаардлагатай.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн замаар буюу татвар төлөхөөс зайлсхийж “их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө,  бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” байх шинжийг бүрэн хангаж байх тул гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ алтны орлого 3,884,309,288.5 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого 348,500,000.0 төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар 498,405.79 төгрөгийг өөрөө тайлагнаж, 394,902,523.07 төгрөгийг төлөхөөс зайлсхийсэн гэж гэмт хэргийн диспозиц шинжийг тодорхой заалгүйгээр хэт ерөнхийлөн дүгнэж ирүүлснийг анхан шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шүүгдэгчийг дээр дурдсанаар “Татвар төлөгч хувь хүн, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж, нуусан буюу “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий  газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн нэр бүхий татварын байцаагч нар Б.Б-ийн 2018-2021 он хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, илэрсэн зөрчилд нь мөн хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нөхөн ногдуулалтын акт тавилгүйгээр гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр шалгуулахаар танилцуулга бичиж шилжүүлснийг холбогдох хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байх бөгөөд  уг асуудалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Б.Б-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хөндлөнгийн шинжээч томилон дүгнэлт гаргаж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татвар төлөгч  бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан ,,,“ үйл ажиллагааны орлого болон хөрөнгө борлуулсны орлого,”,,,-доо албан татвар төлөх үүрэг хүлээдэг ба Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 1-д зааснаар татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй.

Ийнхүү өөрийн олсон орлогоо үнэн зөвөөр мэдүүлж, орлогод ногдох татвараа тодорхойлох, улмаар татвар ногдох орлогоос хасагдах зардлаа ч мөн хуулийн шаардлага хангасан баримтын үндсэн дээр хасуулах эрх,үүрэг нь хуулиар татвар төлөгчид өөрт нь байх бөгөөд хууль мэдэхгүй байх, хасагдах зардалд тооцогдох хуулийн шаардлага хангасан баримтаа гаргаж өгөөгүй нь шүүгдэгчийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлтэй ямар нэг шалтгаант холбоогүй, зөвтгөх үндэслэлгүй байх тул энэ талаарх гомдол мөн үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон этгээдээс буюу татвар ногдох орлогоо хууль бусаар нуусан этгээдээс татварыг нөхөн гаргуулж төсөвт төлүүлэх эрх, үүрэг нь шүүхэд олгогдсон байдаг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт төлүүлсэн нь үндэслэлтэй хэдий ч холбогдох хуулийг зөв баримтлаагүй, Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Р.Бадмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/347 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх тус тус заасныг баримтлан гэмт хэргийн хохирол, хор уршигт Б.Б-ээс 394.902.523 /гурван зуун ерэн дөрвөн сая есөн зуун хоёр мянга таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулж Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй. ...” гэснийг “...Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1- д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Бээс 394.902.523 /гурван зуун ерэн дөрвөн сая есөн зуун хоёр мянга таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулж улсын төсөвт нөхөн төлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Р.Бадмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.    

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                                           Ц.МӨНХТУЛГА

                             ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ