2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02930

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 191/ШШ2025/02930

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, .. хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт ийн /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,898,877.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ц.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,898,877.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******, овогтой нар нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* *******тай ЗГ3205132960 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,700,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ЗГ3205132960-Б дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ3205132960 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 16,370,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 22,652,294.06 төгрөг болгон, зээлийн хугацааг 30 сар, зээлийн хүүг 18.6 хувь болгон харилцан тохиролцож өөрчилсөн. Зээлдэгчдийн ЗГ3205132960-Б дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 17,977,895.79 төгрөг, зээлийн хүү 905,012.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,969.74 төгрөг, нийт 18,898,877.75 төгрөг байна. Иймд Ц.*******, Г. нараас зээлийн гэрээний үүрэгт 18,898,877.75 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.*******, Г. нар нэхэмжлэлийн шаардлагаас 1,399,000 төгрөгийг төлж, үлдэх 17,499,877 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,458,324.75 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ц.*******, Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,898,877.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ3205132960 дугаар Зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж, 8,700,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэй зээл олгож, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ЗГ3205132960-Б дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж зээлийн хэмжээг 16,370,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30 сарын хугацаатай зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч нар маргаагүй байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*******, Г. нар нэхэмжлэлийн шаардлагаас 1,399,000 төгрөгийг төлж, үлдэх 17,499,877.75 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,458,324.75 төгрөг, нийт 17,499,877.75 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.тай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,898,877.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 1,399,000 төгрөгийг төлж, үлдэх 17,499,877.75 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,458,323 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,458,324.75 төгрөг, нийт 17,499,877.75 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,444.39 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 126,222.2 төгрөг, хариуцагч Ц.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 126,222.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ