| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/02610/И |
| Дугаар | 191/ШШ2025/02931 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/02931
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... хаягт байрлах ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* /регистрийн дугаар / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,333,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******, Ч. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,333,641 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******, Чулуун овогтой нар нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 1220086106 дугаартай зээлийн гэрээ байгуулж 23,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн зээлд 6,332,236.11 төгрөг, зээлийн хүү 2,974,830.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,521.74 төгрөг төлсөн. Б.*******, Ч. нар нь 1220086106 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 417, зээлийн үлдэгдэл 16,667,763.89 төгрөг, хγγ 3,451,511.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,365.49 төгрөг, нийт үлдэгдэл 20,333,641 төгрөг байх тул гаргуулна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.*******, Ч. нар нэхэмжлэлийн шаардлага 20,333,641 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,471 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******, Ч. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,333,641 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1220086106 дугаартай Барьцаат ээлийн гэрээ байгуулагдаж, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 23,000,000 төгрөгийн зээл олгосон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч нар маргаагүй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, Ч. нар нэхэмжлэлийн шаардлага 20,333,641 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,471 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тай эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Ч. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,333,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Ч. нар нэхэмжлэлийн шаардлага 20,333,641 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,694,470 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,694,471 төгрөг, нийт 20,333,641 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,620 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 129,810 төгрөг, хариуцагч Б.*******, Ч. нараас улсын тэмдэгтийн хураамжид 129,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ