| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/07034/И |
| Дугаар | 191/ШШ2025/06683 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06683
2025 08 0******* 191/ШШ2025/06683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* барилга, ******* давхар, *******03 тоотод байрлах ******* ******* ******* /Регистрийн дугаар: 282362*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар: УХ9*******111165/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн Ч. нь 202******* оны 01 сарын 16-ны өдөр ******* *******-н Улаанбаатар-1 салбараас 1035200210000807 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,******* хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй удаа дараа зөрчсөн, байнга нэхүүлж шаардуулдаг. Зээлдэгч Ч. нь үндсэн зээл 1**************,165.23 төгрөг, зээлийн хүү 23,277.26 төгрөг, нотариатын төлбөр 6000төгрөг нийт 173,**************2.*******9 төгрөгний төлбөртөй байна. Хариуцагч Ч. нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Гарден вилла 186 байр 116 тоот хаягт бүртгэлтэй ба иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоор баталгаажуулсан. Зээлдэгчийн бүртгэлтэй хаягаар нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй оршин суудаггүй нь тогтоогдож шүүгчийн захирамж гарсан. Ч. гэрийн хаягаар удаа дараа очсон боловч байхгүй утас нь холбогдохгүй олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.06.03-ны өдрийн 197/ШЗ2025/29180 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ТЗ 101/113 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 202*******.01.16-ны өдрийн 1035200210000807 дугаартай зээлийн гэрээ, Ч.ын иргэний үнэмлэхний мэдээлэл,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.08.0*******-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар: УХ9*******111165/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* ******* ******* нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* барилга, ******* давхар, *******03 тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ******* ******* нь овогт /Регистрийн дугаар: УХ9*******111165/-тай 202******* оны 01 сарын 16-ны өдрийн 1035200210000807 дугаартай зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
*******. Хүсэлт гаргагч нь зээлдэгч болох хариуцагч Ч.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ******* ******* нь хариуцагч Ч.ын хаягийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 186 байр, 116 тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 173,**************2.*******9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 197/ШЗ2025/29180 дугаар захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Ч.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морин 6 дугаар гудамж, 253А тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 186 байр, 116 тоот хаяг нь ******* ******* *******-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхойлсон хаяг байх ба тус хаягт Ч. бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Ч.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Яармаг Наадамчдын зам гудамж, 186 байр, 116 тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар: УХ9*******111165/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уугантуяа /утас: 9*******007763/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР