2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/02995

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 09

191/ШШ2025/02995

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ...хаягт байрлах, ******* ******* ******* ТӨХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ТӨХК холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 01 дүгээр сараас ******* ******* ******* ТӨХК-д Маркетингийн менежер албан тушаалд ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 оноос 2022 оны хооронд Хүний нөөцийн албаны менежер, 2022 оноос Хяналт шалгалтын газарт Мониторингийн менежер, 2023 оноос Статистик, мэдээлэл технологийн албаны менежерээр ажиллаж байсан. ******* ******* ******* ТӨХК нь 2015 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Төмөр *******уудын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, өөрийн ажилтнуудыг магистрын зэрэг олгох сургалтад хамрагдаж ирсэн. Миний бие Г.******* нь дээр дурдсан сургалтын 6 дахь ээлжийн сонгон шалгаруулалтад тэнцэн суралцахаар болж гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сургалтын чөлөө олгогдон суралцаад 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална. 60.1.11-д ажил олгогчийн зөвшөөрсөн хугацаагаар сургалтад хамрагдаж байгаа гэж заасан тул ажлын байрыг хадгалагдаж байгаа гэж бодоод 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ ******* ******* ******* ТӨХК-д өгсөн. Гүйцэтгэх захиралтай уулзсан бөгөөд гүйцэтгэх захирал Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзаарай гэж хэлсэн. Гүйцэтгэх захирлын хэлсний дагуу Захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахад миний хүсэлтийг судлаад хариу өгье гэж хэлэхэд нь гэрийн хаяг, утас, и-мэйл хаяг зэрэг надтай холбоо барьж болох бүх мэдээллээ үлдээсэн хэдий ч өнөөдрийг болтол хариу өгөөгүй байна. Иймд урьд эрхэлж байсан менежерийн ажил албан тушаал нь одоо Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга гэж нэр нь өөрчлөгдсөн тул Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлнэ гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ТӨХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь ******* ******* ******* ТӨХК-д 2011 оноос хойш хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар Г.*******од сургалтын чөлөө шийдвэрлэсэн бөгөөд тус тушаалын 3 дахь заалтаар Г.*******ын сургалтын чөлөөтэй байх хугацаанд ажлын байрны үндсэн цалингаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөхийг зөвшөөрсөн. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан бөгөөд Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн ажил албан тушаал бүтцээс хасагдаж, ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 дугаартай тушаалаар Эдийн засаг хөрөнгө оруулалтын газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд Я.г томилсон үүнийг Г.******* мэдэж байсан. Ажил олгогчийн зүгээс Г.*******ын өргөдлийн хариуг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/03-1882 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд томилох боломжтой талаар мэдэгдсэн. Тус мэдэгдлийг хүлээн авсан атлаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал нь хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаар тушаал /хуулбар/, МТЗ ТӨХК-ийн Захиргаа удирдлагын газарт гаргасан өргөдөл /хуулбар/, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 тоот шийдвэр,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан тогтоол, хавсралт, ******* ******* ******* ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/03-1882 тоот албан бичиг, Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 тоот тушаал, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 тоот тушаал, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сургалтын чөлөө олгогдсон тул ажлын байр нь хэвээр хадгалагдана гэж тайлбарлав.

5.Хариуцагч ******* ******* ******* ТӨХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан бөгөөд Г.*******ын урьд эрхэлж байсан Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн орон тоо хасагдаж, Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 дугаартай тушаалаар Эдийн засаг хөрөнгө оруулалтын газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд Я.г томилсон гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 тоот шийдвэр,Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан тогтоол, хавсралт, ******* ******* ******* ТӨХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/03-1882 тоот албан бичиг, Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 тоот тушаал, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 тоот тушаал, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч ******* ******* ******* ТӨХК нь ажилтан Г.*******ыг Маркетингийн менежер, Хүний нөөцийн албаны менежер, Хяналт шалгалтын газарт Мониторингийн менежер, Статистик, мэдээлэл технологийн албаны менежерээр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

 

8.Ажил олгогч ******* ******* ******* ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 43.2.9, 60 дугаар зүйлийн 60.1.11, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.11, 8.11.12, Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9.8 дугаар зүйлийн 8.18 дахь заалтыг үндэслэн Статистик, мэдээлэл технологийн албаны менежер Г.******* нь Бүгд Найрамдах Солонгос улсын их сургуульд Төмөр *******ын бодлого, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр магистрын зэрэг горилон суралцах болсон тул түүний 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар сургалтын чөлөө олгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлсүгэй. Г.*******ын ажил хүлээлцүүлэх Ажлын хэсгийг Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Я. /ахлагч/, Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Г. /гишүүн/, Хүний нөөцийн мэргэжилтэн Б. /гишүүн/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөрт багтаан хүлээлцүүлсүгэй. Г.*******ыг сургалтын чөлөөтэй байх хугацаанд ажлын байрны үндсэн цалингаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж, санхүү, эд хөрөнгийн тооцоо хийж дуусгахыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч /П./-д зөвшөөрсүгэй гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 75 тал/

 

9.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж хүргүүлжээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг Статистик, мэдээлэл технологийн хэлтэс болгож, Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга 1, Статистикийн мэргэжилтэн 1, Программ хангамжийн инженер 1, Мэдээлэл технологийн инженер 1 байхаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй. /хавтаст хэргийн 39-45 тал/

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоно гэж зохицуулжээ.

 

11.Ажил олгогч ******* ******* ******* ТӨХК нь ажилтан Г.*******од 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тухай өргөдлийг судалж үзээд дараах хариуг хүргүүлж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор Статистик, мэдээлэл технологийн хэлтэс болон өөрчлөгдсөн. Үүний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу таныг урьд эрхэлж байсан албан тушаал болох Статистик, мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр томилох боломжтой байна гэх 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/03-1882 тоот албан бичгийг ажилтан Г.*******од хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 46 тал/

 

12.Өөрөөр хэлбэл ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж зааснаар ажилтан Г.*******од Статистик, мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр томилох боломжтой гэж мэдэгдсэн байх ба энэ тухайд нэхэмжлэгч маргаагүй.

13.Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* нь Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар сургалтын чөлөө олгогдсон тул ажлын байр нь хэвээр хадгалагдана. Урьд эрхэлж байсан Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн ажил албан тушаал нь одоо Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга гэж нэр нь өөрчлөгдсөн тул Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажил албан тушаалд томилуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлав.

 

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан бөгөөд Г.*******ын урьд эрхэлж байсан Статистик, мэдээлэл технологийн албаны менежерийн орон тоо хасагдаж, Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/329 дугаартай тушаалаар Эдийн засаг хөрөнгө оруулалтын газрын Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд Я.г томилсон болохыг сургалтын чөлөө авахаасаа өмнө Г.******* мэдэж байсан гэж маргаж мэтгэлцэж байна.

 

15.Шүүх хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд зохигчдын тайлбар зэргээс үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 379 тоот тогтоолоор ******* ******* ******* ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг Статистик, мэдээлэл технологийн хэлтэс болгож, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж орог тоо хасагдсан үйл баримт тогтоогдсон энэ тухайд талууд маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцох үндэслэл ажил олгогчид үүссэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт зааснаар адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар Статистик, мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтнээр томилох боломжтой талаар мэдэгдсэн. Ажилтан Г.******* нь Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажил албан тушаалд томилуулна гэх тайлбар гарган маргаж байх тул ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

16.Хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдох Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

17.Ажилтан Г.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ ******* ******* ******* ТӨХК-д өгөөд гүйцэтгэх захиралтай уулзсан боловч хариу өгөөгүй тул Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 тоот шийдвэрийн хуулбарыг хавсаргаж, шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хандаж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

18.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт сарын дунджаар сард 3,480,000 төгрөг:21,5=өдөрт 161,860,465 төгрөг х 162 өдөр/ нийт 26,221,395 төгрөг шаардах эрхтэй байсан боловч 1,618,605 төгрөг илүү нэхэмжилсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуул ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ******* ТӨХК холбогдох Статистик, мэдээлэл технологийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27,840,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ