Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 767

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л*******ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох “...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар зохион явуулсан Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын албан тушаал, мөн хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн асуудал хариуцсан албаны даргын албан тушаалын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Ц.С*******, Р.Л******* нар нь 2016 оны 5 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар зохион явуулсан “Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн асуудал хариуцсан албаны даргын албан тушаал”-ын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл өмнөх үеийн буюу 2016 оны 5 дугаар сард ажиллаж энэ асуудлыг хариуцаж байсан хүмүүс нь удаа дараа шүүх хуралдаанд ирээгүйгээс хурал хойшилж энэ асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн билээ. Одоо бидний албан тушаалын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж дахин шинээр албан тушаалууд бий болж байгаа учир бидний энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг ач холбогдол байхгүй болж байна. Иймээс бид шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлж байна.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар зохион явуулсан Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын албан тушаал, мөн хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн асуудал хариуцсан албаны даргын албан тушаалын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр гарган ирүүлжээ. 

Ц.С*******, Р.Л******* нар нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү хэрэг дээрх асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүний нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 66 дугаар зүйлийн   66.1-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд тэд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ дэмжсэн болно. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох “...Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар зохион явуулсан Дундговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын албан тушаал, мөн хэлтсийн Хүн амын хөгжил, нийгмийн халамжийн асуудал хариуцсан албаны даргын албан тушаалын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.С*******, Р.Л******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                Г.МӨНХТУЛГА