| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/01555/И |
| Дугаар | 191/ШШ2025/03167 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/03167
| 2025 04 15 | 191/ШШ2025/03167 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,.. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ..давхар хаягт байрлах, Миг ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батмэнд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Миг ******* ХХК-д холбогдуулж Даатгалын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдаа хөгжлийн банкнаас талийгаач эхнэр Д.тай хамтран орон сууц худалдан авах зорилгоор ипотекийн зээлийн гэрээний дагуу зээл авсан. Улмаар тус гэрээний үндсэн дээр амь нас, эрүүл мэндийн *******д заавал хамрагдах шаардлагын хүрээнд ******* ******* ХХК-тай гэрээ байгуулж, *******ын гэрээний төлбөрөө цаг тухай бүрт төлж ирсэн. Үүнээс хойш дэлхий нийтээр тархсан цар тахал, ковид өвчний дэгдэлт ихсэж байсан үе байсан бөгөөд энэхүү өвчний улмаас эхнэр Д. нь гэнэтийн байдлаар нас барсан. Тухайн үүссэн нөхцөл байдалтай холбоотой *******ын нөхөн төлбөр гаргуулахаар ******* ******* ХХК-д хандсан боловч *******ын нөхцөлд хамаарахгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг ирүүлсэн. Тодруулбал талийгаач Д.ын нас барсан шалтгааныг *******ын гэрээнд заасан нөхцөл шаардлагад нийцэхгүй хэмээн үзсэн нь *******ын нөхөн төлбөр олгохоос зайлсхийсэн үйлдэл гэх үндэслэлтэй. Талийгаач Д. нь нас барах үеийн өмнө ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан хэдий ч Ковид-19 цар тахлын вирусийн нөлөөний улмаас гэнэтийн байдлаар нас барж, одоо Ж.*******ын зүгээс ар гэрээ хариуцан, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хүнд ачааг ганцаараа үүрч байна. Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкнаас авсан орон сууцны зээлийн 55,227,336 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүний 50 хувийг *******ын компаниас гаргуулах хүсэлтэй байна. Нөхөн төлбөр авах талаар ******* ******* ХХК-д гомдол гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/12-110 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9/659 дугаар албан бичгээр шүүхэд хандан шийдвэрлүүлэх хариу өгсөн. Иймд *******ын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг гаргуулна гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* нь хамтран зээлдэгч Д.ын хамт ипотекийн зээлийн гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад ******* ******* ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь *******ын гэрээг байгуулсан. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хамтран зээлдэгч болох Д. нь Ковид-19 өвчний улмаас нас барсан тул *******ын тохиолдол үүссэн гэж, ******* Даатгал ХХК-д нөхөн төлбөрийн холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн. Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4ASSR20221116076 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааг 1 жилийн хугацаатай байгуулсан хамтран зээлдэгч Д. //-ын нас барсны гэрчилгээнд J47-Бронхоэктази буюу амьсгуур тэлэх гэж, мөн нэхэмжлэгч Ж.*******ын нөхөн төлбөр хүссэн өргөдөлд Ковид-19 өвчний улмаас гэж бичсэн. Даатгалын гэрээний Даатгуулагчийн мэдээлэл хэсэгт *******ын үнэлгээ нь 58431724.5 гэж, хураамжийн хувь 0,1, даатгуулагчийн төлсөн хураамжийн хэмжээ 58432,8 төгрөгөөр тооцоологдсон байгаагаас харахад даатгуулагч нь дээрх *******ын гэрээг байгуулахдаа зөвхөн 3.1.1-т заасан эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах болон гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах эрсдэлийг сонгон даатгуулсан байна. Харин тус гэрээний 3.1.2-т заасан нэмэлт эрсдэлийг сонгоогүй буюу нэмэлт хураамж төлж даатгуулаагүй, мөн эдгээр нас барсан шалтгаанууд нь нэмэлт гэрээний эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй. Түүнчлэн, *******ын гэрээний 10.19-д Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг хэлнэ гэж тодорхойлсон тул талийгаач Д.ын Ковид-19 өвчний улмаас нас барсан нь гэрээнд гэнэтийн ослын тохиолдлоос үүдэлтэй бус өвчний улмаас нас барсан тохиолдол *******ын гэрээний 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас наc барах, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгаа, Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн *******ын баталгаа, Санхүүгийн зохицуулах хорооны 9/659 тоот албан бичиг, ******* ******* ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/12-110 тоот албан бичиг,
Хариуцагчаас нотлох баримтаар Анагаах ухааны докторын диплом, С.ын дүгнэлт, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хариу тайлбар,
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банк ХХК-иас зээлдэгч Д.ын зээлийн үлдэгдлийн лавлагаа, дансны хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байсан бүртгэл, Нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Миг ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талийгаач эхнэр Д.ын нас барсан шалтгааныг *******ын гэрээнд заасан нөхцөлд нийцээгүй гэж *******ын нөхөн төлбөр олгохоос зайлсхийсэн тул *******ын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талийгаач Д.ыг Ковид-19 өвчний улмаас нас барсан гэх баримт гаргаагүй. Даатгалын гэрээний 8.1.6-д Гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас наc барах үндэслэл хамаарах тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгаа, Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн *******ын баталгаа, Санхүүгийн зохицуулах хорооны 9/659 тоот албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/12-110 тоот албан бичиг,
С.ын Анагаах ухааны докторын диплом, дүгнэлт, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Зээлийн дансны хуулга, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байсан бүртгэл, Нас барсны гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Даатгуулагч Ж.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4ASSR20221116076 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааг 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Уг гэрээний даатгуулагчийн мэдээлэл хэсэгт *******ын үнэлгээ 58,431,724.5 төгрөг гэж, хураамжийн хувь 0,1 даатгуулагчийн төлсөн хураамжийн хэмжээ 58,432.8 төгрөг, гэрээний 3.1.1-т заасан эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах болон гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах эрсдэлийг сонгон даатгуулсан *******ын гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 5 тал/
8.Даатгагч ******* ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/12-110 тоот албан бичгээр Таны нөхөн төлбөр хүссэн өргөдөлд Ж.******* нь эхнэр Д.ын хамт 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан орон сууцны зээл авсан. Эхнэр маань дэлхий нийтээр тархсан цар тахал, Ковид-19 өвчний улмаас 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр J47 буюу гуурсан хоолой тэлэгдэх өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгож өгнө үү гэж дурдсан үйл баримт болон бусад холбогдох материалыг хянаж үзлээ. Бидний хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4ASSR20221116076 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааг 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Даатгуулагч Д. /РД:/-ын нас барсны гэрчилгээнд J47- Бронхоэктази буюу амьсгуур тэлэх гэж, мөн даатгуулагч Ж.*******ын нөхөн төлбөр хүссэн өргөдөлд Ковид-19 өвчний улмаас гэж тус тус тогтоожээ. Даатгуулагч нар нь дээрх *******ын гэрээг байгуулахдаа зөвхөн 3.1.1-т заасан эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах болон гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах эрсдэлийг сонгон даатгуулсан байна. Харин тус гэрээний 3.1.2-т заасан нэмэлт эрсдэлийг сонгоогүй буюу нэмэлт хураамж төлж даатгуулаагүй, мөн эдгээр нас барсан шалтгаанууд нь нэмэлт гэрээний эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэх хариу хүргүүлжээ. /хавтаст хэргийн 8 тал/
9.Даатгуулагч Ж.******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9/659 тоот албан бичгээр Тус хороонд таны ирүүлсэн ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн *******ын нөхөн төлбөртэй холбоотой гомдолтой танилцлаа. Гомдлын дагуу ******* ******* ХХК-иас *******ын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийн талаарх тайлбарыг нотлох баримтын хамт гаргуулж хянахад, *******ын гэрээний хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хамтран зээлдэгч, даатгуулагч Д. нь нас барсны гэрчилгээнд бичигдсэнээр J47 буюу Бронхиектазиа гуурсан хоолойн багтраа өвчний улмаас нас барсан байх ба уг тохиолдлыг даатгагчийн зүгээс судалж, даатгуулагчийн нас барсан шалтгааныг *******ын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй гэж үзэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь талууд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн *******ын үйл ажиллагааны журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.1 заасан үндсэн эрсдэлийн дагуу харилцан тохиролцож гэрээг байгуулсан байх ба мөн хамтран даатгуулагчийн нас барсан шалтгаан нь *******ын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй байна. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу *******ын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэх албан бичгээр хариу ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 9 тал/
10.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд даатгуулагч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ж.******* нь эхнэр Д.ын хамт Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан орон сууцны зээл авсан. Эхнэр Д. дэлхий нийтээр тархсан цар тахал, Ковид-19 өвчний улмаас 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр J47 буюу гуурсан хоолой тэлэгдэх өвчний улмаас нас барсан тул Худалдаа хөгжлийн банкнаас авсан орон сууцны зээлийн 55,227,336 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүний 50 хувийг *******ын компаниас гаргуулахаар шаарджээ.
11.Даатгуулагч Д.ын Нас барсны гэрчилгээ-нд нас барсан шалтгаан J47 гэх онош бичигдсэн байх ба хариуцагч талаас ирүүлсэн Анагаах ухааны доктор эмч С.ын дүгнэлтэд Д. 40 настай эмэгтэй, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт J47 буюу /амьсгалын гуурс тэлэх Бронхиектазиа/ гэсэн оноштойгоор Нас барсны гэрчилгээнд бичигдсэн байна. Дээрх эмгэг нь архаг өвчин болно гэжээ. /хавтаст хэргийн 49 тал/
12.Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байсан талаарх лавлагаанд Эрчимт эмчилгээний тасагт J47 оношоор 2016-09-28 өдөр, J47 оношоор 2017-02-20-ны өдөр эмчлүүлж байсан гэх бүртгэлийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 74-75 тал/
13.Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн даатгуулагч нар нь дээрх *******ын гэрээг байгуулахдаа зөвхөн 3.1.1-т заасан эрсдэл буюу гэнэтийн ослын улмаас нас барах болон гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах эрсдэлийг сонгон даатгуулсан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж үзэхээр байна.
14.Нэхэмжлэгч Ж.******* нь талийгаач Д.ыг Ковид-19 өвчний улмаас нас барсан гэх баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагч Миг ******* ХХК-д холбогдох *******ын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
15.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Миг ******* ХХК-д холбогдох *******ын нөхөн төлбөрт 27,613,668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,019 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ