| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/03193/И |
| Дугаар | 191/ШШ2025/03454 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03454
2025 04 24 191/ШШ2025/03454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***оршин суух, Д*******ын З*******/РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Донж хаус ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: " Нэхэмжлэлийн утга: Д.З*******миний бие 2021.10 сард "Донж хаус"ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Булган аймгийн Уньт гэх газарт 52.5м/кв талбай бүхий хувийн сууцыг 1 м/кв-ийг 820.000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэй, мөн цэвэр бохирын асуудлыг хамт шийдэхээр 2 сарын хугацаанд нийт 43.500.000 төгрөгийн хөлсөөр хийж дуусгахаар харилцан тохиролцсон.
Ингээд захиалагч Д. Замбуяа миний бие дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлж, тус компанид 2021.10.11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021.10.12-ний өдөр 13.500.000 төгрөг 2021.10.24-ний өдөр 10.000.000 төгрөг нийт 43.500.000 төгрөг шилжүүлсэн.
Гэтэл тус байр 2021. 12 сард ашиглалтанд орсноос хойш дотор Дээврийн дулаалга муу, агааржуулалтыг стандартын дагуу хийгээгүйгээс болж тааз хөлөрч ус гоожиж, хоол хийх бүртээ усыг нь хувин саванд тосч, бүх цахилгааны монтаж байнга шатаж, гэрэл залгаваруудыг байнга сольж, шал бүхэлдээ зай завсартай, дотор ханаруугаа ууршиж, дотор болон гадна хана цууралт өгч, вакум цонх дотор талруугаа ус гүйж, цантаж сийгэж, дотор талын рек байгын чийгэнд ялзарч үмхэрч өнгө хэлбэрээ алдсан ахмад настай хүн байтугай энгийн хүн амьдрах боломжгүй чанар, стандартын шаардлага хангахгүй байшин болохыг мэдээд удаа дараа, хүсэлт гомдол гаргасан боловч "Донж хаус"ХХК-ны холбогдох ажилтнууд очиж засна, янзлана гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрлээ.
Одоо цаашид тус байшинд амьдрахад хүндрэлтэй настай хүмүүс өөрсдийн хүч, мөнгөөр засаж сайжруулах боломжгүй болсон тул "Донж хаусХХК-нд өгсөн 43.500.000 төгрөгөө бүхэлд нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хрэгийн анхан шатны шүүхийн 2024.11.27-ний өдрийн Дугаар 184/ШЗ2024/25965 захирамжаар хариуцагчын хаяг тодорхойгүй үндэслэлээр "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэж шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч "Донж хаус"ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.
"Донж хаус"ХХК-ийн -ийн талаарх мэдээлэл: Регистрийн дугаар /РД: *******/, *** тоот хаягт бүртгэлтэй байдаг, хариуцсан ажилтан нь 9*******. Өөр холбогдох мэдээлэл байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.З*******нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Донж хаус"ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШЗ2024/25965 дугаар захирамж, "Донж хаус"ХХК болон Д.З*******нарын хооронд байгуулсан гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/16288 дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Донж хаус ХХК /РД:*******/-ийн хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Донж хаус ХХК /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Донж хаус ХХК /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Донж хаус ХХК /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Донж хаус ХХК /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгнохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА