| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00328/И |
| Дугаар | 301/ШШ2025/00436 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2025/00436
| 2025 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 301/ШШ2025/00436 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ц-н газрын хүсэлттэй Д.Б-г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ “...Д.Б-ийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан, хүсэлт гаргаснаас хойш алга болсон, гэрээр нь очихоор хүнгүй, утсыг нь олж холбогдоход Чулуун-Овоод ажил хийж байгаа, амьдралаа бодмоор байна, очиж амжихгүй гэсэн тайлбар хэлээд байгаа. Иймд Д.Б-ийг албадан эмчилгээнд явуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А аймгийн Ц-ийн газар нь Д.Б-ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаараа шүүх хуралдааны шатанд тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Цагдаагийн газрын хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А аймгийн Ц-ийн газрын хүсэлттэй Д.Б-ийг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийн шаардлагаас хүсэлт гаргагчийн төлөөлөгч Х.Х татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар А аймгийн Ц-ийн газрын хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР