| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 197/2025/15665/И |
| Дугаар | 301/ШШ2025/00440 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 301/ШШ2025/00440
| 2025 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 301/ШШ2025/00440 |
2025 08 29 301/ШШ2025/00440
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .. дугаар хороо, С тауэр, .. давхар, ... тоотод байх “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, ... цагаан байр .... тоотод оршин суух У.А-д холбогдох
390,949.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээл 204,830 төгрөг, зээлийн хүү 141,475.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,644.21 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 390,949.42 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 390,949.42 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь У.А-д холбогдуулан 390,949.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 390,949.42 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэгч “А” ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн. Уг нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “А” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,378 /арван хоёр мянга гурван зуун талан найм/ төгрөгөөс 6,189 /зургаан мянга нэг зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 6,189 /зургаан мянга нэг зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч У.А-д холбогдох 390,949.42 төгрөг гаргуулах тухай хэрэгт “А” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,378 /арван хоёр мянга гурван зуун талан найм/ төгрөгөөс 6,189 /зургаан мянга нэг зуун наян ес/ төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 6,189 /зургаан мянга нэг зуун наян ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР