2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/07360

 

 

2025 09 05 191/ШШ2025/07360

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** Байрлах, Б******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт Ж*******гийн Ц******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Ц******* нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №48001600412 тоот барьцаат Зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Galaxy S23 Ultra 256GB маркийн гар утсыг барьцаалж, ББСБ-аас 24 сарын хугацаатай 4,499,900 тогрогийг нэг сарын 3.3% хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.1, 5.2.7-т дах заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. ББСБ нь хариуцагчийн оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд иргэний үнэмлэхний хаягаар хандсан боловч бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №197/11132025/25018 тоот захирамж гарсан байна.

Иймд хариуцагч Ж.Ц******* одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ц*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б******* ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Ц*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Ж.Ц*******ийн Б******* ******* ******* ББСБ ХХК-д гаргасан өргөдөл, Б******* ******* ******* ББСБ ХХК болон Ж.Ц******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 197/Ш32025/25018 дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/35074 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн ******* овогт Ж*******гийн Ц******* /РД:*******/-ийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, ******* овогт Ж*******гийн Ц******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар ******* овогт Ж*******гийн Ц******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* овогт Ж*******гийн Ц******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.     ******* овогт Ж*******гийн Ц******* /РД:*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА