| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2025/00068/И |
| Дугаар | 191/ШШ2025/02956 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/02956
| 2025 04 09 | 191/ШШ2025/02956 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, С******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,, , , , хаягт байрлах, Х ХХК /РД:/-т холбогдох,
Нийт 224 2340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Б.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Синчи Ойл ХХК нь Х ХХК-тай 2024.05.14-ний өдөр 50-24-128 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ-г байгуулсан. Гэрээгээр нийлүүлэгч Синчи Ойл ХХК нь худалдан авагч Х ХХК-д Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг нийлүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.
Манай компани нь гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг захиалгын дагуу цаг тухайд нь нийлүүлэлт хийж үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн.
Харин худалдан авагч нь гэрээний 7.4-т заасан Худалдан авагч нь ГТБ-ий төлбөрийг гэрээний Хавсралт-4-т заасан нэмэлт гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэх заалт, гэрээний Хавсралт 4-т заасан төлбөрийн нөхцөл буюу 14 хоногийн дараа төлбөрт нөхцөлийг зөрчин 2024.12.17-ны өдрийн байдлаар гэрээний дагуу нийт 149 495 600 төгрөгийг төлөөгүй байна.
Гэрээний дагуу төлбөрөө төлөх талаар тухай бүрт нь компанийн борлуулалт хариуцсан менежерт утсаар болон и-мэйлээр сануулах үед хариуцагч талаас өр төлбөрөө барагдуулна гэх хариуг өгдөг байсан. Манай компанийн зүгээс худалдан авагчийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж итгэл хүлээлгэсэн. Төлбөр төлөх талаар хугацаат мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн.
Синчи Ойл ХХК нь 2024.10.07-ны өдөр Х ХХК-д 24/601 тоот албан бичгээр төлбөрийн үлдэгдэл болон алдангийг төлж барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Х ХХК нь 2024.10.10-ны өдрийн 24/066 тоот албан бичгээр төлбөрийн үлдэгдлийг 2024 оны 11 дүгээр сард багтаан төлөх тул алдангаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу бид 2024.10.10-ны өдөр 24/609 тоот албан бичгээр төлбөрийг 10 дугаар сард багтаан төлөхийг мэдэгдэн хариу хүргүүлсэн. Мөн 2024.12.03-ны өдрийн 24/730 тоот албан бичгээр төлбөрийн үлдэгдэл болох 149 495 600 төгрөг болон алданги 74 747 800 төгрөг, нийт 224 2340 төгрөгийг төлөх талаар мэдэгдлийг хүргүүлсэн.
Х ХХК нь 2024.10.10-наас хойш манай компанийн зүгээс илгээсэн албан бичигт хариу өгөөгүй ба 2024.08.15-ны өдрөөс хойш одоог хүртэл нэг ч удаа гэрээний дагуу төлөлт хийгээгүй.
Тиймээс гэрээний 6.1-т Нийлүүлэгч нь ГТБ-ний төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлж барагдуулахыг худалдан авагчаас шаардах, барагдуулаагүй тохиолдолд өөрт учирсан хохирол, алдангийг хамт нэхэмжлэх эрхтэй, 10.1-т Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд ГТБ-ний төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хуанлийн эхний 15 хоногт хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувь, 16 дахь хоногоос хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг тус тус нийлүүлэгчид төлнө. гэж тохиролцсоны дагуу нийлүүлэгч нь худалдан авагчаас гэрээний дагуу учирсан хохирол, алданги нэхэмжпэх бүрэн эрхтэй болно.
Иймд Х ХХК-иас манай компанитай байгуулсан 2024.05.14-ний өдрийн 30-24-128 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл 149 495 600 төгрөг болон 74 747 800 төгрөг, нийт 224 2340 төгрөгийг гаргуулан Синчи Ойл ХХК-д олгож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Б.М, хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч С.А нар харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 24 2340 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэгдэл 200 000 000 төгрөгийг 2025.05.09-нд 55 000 000 төгрөг, 2025.06.09-нд 72 500 000 төгрөг, 2025.07.09-нд 72 500 000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хуульд заасан эрх үүргийг ойлгож, харилцан тохирч байгуулав. Талуудын эвлэрлийг баталж өгнө үү. гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 224 2346 төгрөгөөс 24 2430 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х ХХК нь 200 000 000 төгрөгийг 2025.05.09-ний өдөр 55 000 000 төгрөг, 2025.06.09-ний өдөр 72 500 000 төгрөг, 2025.07.09-ний өдөр 72 500 000 төгрөг төлж, өр төлбөрөө бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Цаашид маргаангүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэг талаас С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинжаргал, Б.Марал, нөгөө талаас Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 224 2340 төгрөгөөс 24 2340 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 200 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөв.
2.Хариуцагч Х ХХК нь 200 000 000 төгрөгийг 2025.05.09-нд 55 000 000 төгрөг, 2025.06.09-нд 72 500 000 төгрөг, 2025.07.09-нд 72 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулав. гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2024.05.14-ний өдөр байгуулагдсан 50-29-128 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ШТМ-ын зарлагын баримтууд, мэгэдлүүд, авлагын тооцоо зэрэг баримтыг гаргаж, хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 224 2340 төгрөг тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Зохигчид хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 24 2340 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 000 төгрөгийг хариуцагч Х ХХК нь хүлээн зөвшөөрч, 2025.05.09-нд 55 000 000 төгрөг, 2025.06.09-нд 72 500 000 төгрөг, 2025.07.09-нд 72 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 279 122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 279 122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох гэрээний үүрэгт нийт 224 2340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 24 2340 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 000 төгрөгийг хариуцагч Х ХХК нь хүлээн зөвшөөрч, 2025.05.09-нд 55 000 000 төгрөг, 2025.06.09-нд 72 500 000 төгрөг, 2025.07.09-нд 72 500 000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 279 122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 279 122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА