2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06679

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 0******* 04 191/ШШ2025/06679

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Ерөнхий сайд ******* гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хагшууд ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Балдорж овогтой нар нь ******* Банктай 2024 оны 9 сарын 26-ны өдөр 201011*******243 дугаартай зээлийн гэрээг байгуулан 14,450,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт буюу жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээ 2024 оны 10 сарын 25-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Дорнод аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 309/ШЗ2025/02639 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хүлээн авахаас татгалзсан. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Б. /РД:******* /-н оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 201011*******243 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, Б.ын иргэний үнэмлэхний цахим лавлагаа, дансны хуулга, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 309/ШЗ2025/02639 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.0*******.04-ний өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хагшууд ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба ******* ******* ******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Ерөнхий сайд ******* гудамж, өөрийн байранд байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний бичилтээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

3. ******* ******* ******* нь Хагшууд ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-тай 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 201011*******243 тоот зээлийн гэрээг байгуулан 14,450,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь зээлдэгч болох хариуцагч Б.ын оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

5. ******* ******* ******* нь хариуцагч Б.ын хаягийг Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 13 байр, 53 тоот гэж тодорхойлон 16,1**************,206 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн 309/ШЗ2025/02639 дүгээр захирамжаар дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Б.ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 13 байр, 53 тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 13 байр, 53 тоот хаяг нь ******* ******* *******-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тодорхойлсон хаяг байх ба тус хаягт Н. бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

*******. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б.ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дорнод аймаг, Хэрлэн сум, 9 дүгээр баг, 13 байр, 53 тоот хаягт оршин суух бүртгэлтэй Хагшууд ******* овогт ******* /Регистрийн дугаар: *******/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг /утас: 9903*******514/-т мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР