Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2026/0081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, шүүгч А.Ганзориг, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ш НҮТББ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам,

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хотын

стандартын газрын дарга,                      

Хариуцагч: Барилгын хөгжлийн төв,

Гуравдагч этгээд: ******* ******* ******* ХХК нарын хоорондын газрын болон барилгын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, О.Б, хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хотын стандартын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Д.Н, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О ш НҮТББ нь:

- Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжийн ******* ******* ******* Констракшн ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, , нэгж талбарын дугаар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

-Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2, ХТХ2 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

-Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

-Барилгын хөгжлийн төвд холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтад өөрчлөлт оруулж, 29016 мкв газарт худалдаа үйлчилгээ, орон сууц, сургууль-ийн зориулалтаар, 29094 мкв газарт худалдаа үйлчилгээ, орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар, 47050 мкв газарт худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц-ны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн ерөнхий архитекторын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2, ХТХ2 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавраар Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын , дугаартай газарт барилга барих байршил, хэмжээ, давхрын өндөр, барилгын зориулалтыг тогтоосон,

Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар бүхий Магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр үйлчилгээтэй орон сууцны цогцолборын А, В, Г блок барилгын ажлын зураг төслийн магадлалын дүгнэлтийг нэгтгэсэн,

Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлөөр үйлчилгээтэй орон сууцны зориулалттай, 24 давхар, А, В, Г блокын 3 блок барилга барих зөвшөөрлийг тус тус олгосон байна.

3.Нэхэмжлэгч О ш НҮТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн маргаж буй асуудлаар анх 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10713 дугаар шүүгчийн захирамжаар О ш НҮТББ-ыг дүрмийн зорилгодоо хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл м*******, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах гэсэн нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаснаар шүүх захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Хан-Уул дүүргийн 1-р хороо, Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол дээр "Усан парк" төсөл хэрэгжүүлнэ гэх хаяг самбартай газар хашаад олон жил болсон. Гэтэл усан паркийн газарт 4 блок орон сууцны барилга баригдаж эхэлсэн нь нийслэлийн оршин суугчдыг гайхшируулж цахим орчин болон хэвлэл мэдээллийн байгууллагаар шүүмж өрнөсөн. Маргаан бүхий газрыг усан парк барих зорилгоор 2008 онд ******* ******* ******* ХХК-д 11.8 га газар эзэмших эрх олгожээ. Төсөл хэрэгжиж эхлэхдээ Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрэ******* хэрэгжүүлж байгаа ба усан парк нь нийслэлийн төв хэсэгт буюу Энхтайваны гүүр болон Замын цагдаагийн газрын урд дахь төмөр замын гарц хооронд байрлах 11.8 га талбайг эзлэх бөгөөд усан парк нь зочид буудал, спорт, кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр болон орон орны хоолны газар, бүх насныхан зориулсан амралтын хүрээлэн болж сүндэрлэнэ. Түүлэн парк байгуулснаар 600 гаруй ажлын байр шинээр бий болно. Барилга хот байгуулалтын яам болон Байгаль, орчин аялал жуулчлалын яам хамтарч ажиллаж байгаа гэж олон нийтэд мэдээлж байжээ.

Тус газрыг "******* ******* ******* " ХХК-д анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 тоот захирамжаар 118000 м.кв газрыг орон сууц зориулалтаар ашиглах эрх олгожээ.

Ийнхүү газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 44.8-д заасныг журамлан тус хуулийн 32, 33-д заасны дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй байна.

Газрын тухай хуулийн 6.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.5-д усны сан бүхий газар" гэж заасан. Мөн хуулийн 15.1-д Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна" гэж заасан. Усны тухай хуулийн 3.1.4-д "усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг" гэж заасан.

Иймд тус газрыг хэн нэг******* эзэмшүүлж болохгүй бөгөөд нийтээр ашиглах газар байна. Нийтээр ашиглах газрыг хуулийн этгээдэд эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж нийт нийслэл хотын оршин суугчдын тус газрыг нийтээр ашиглах эрхийг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 33.4-д Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасны дагуу тухайн газар эзэмших эрх олгох талаар Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлт гарч байгаагүй байхад шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн тус заалтыг зөрчсөн.

Маргаан бүхий тус газар ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 тоот "Газар ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" захирамжаар "К*******" ХХК-д шилжүүлсэн.

Улмаар "******* ******* ******* " ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Уг шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн эрхийг сэргээхдээ ногоон байгууламжийн зориулалтаар газар эзэмших эрх олгосон. Шүүх газар ашиглах эрхийг бусдад шилжүүлсэн шийдвэрийг бусдад шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон тул анхны газар ашиглах эрх тус компанийн нэр дээр сэргэх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрийг далимдуулан газар эзэмших эрх олгосон нь тус шүүхийн шийдвэр болон Газрын тухай хуулийн 3.1.3-д газар эзэмших" гэж газрыг гэрэ******* заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрэ******* өөрийн мэдэлд байлгахыг гэж заасныг ноцтой зөрчжээ.

Улмаар дээрх байдлаар шинээр олж авсан 11.8 га ногоон байгууламжийн зориулалттай эзэмших эрх бүхий газраа Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3 хувааж 2944 мкв, 79875 мкв, 2642 мкв болгуулахдаа тус бүрд нь зориулалтыг нь өөрчилж худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай болгосон. Энэ нь газар эзэмшигч газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөхтэй холбогдсон хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчжээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0147 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134.1-т Захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүй болгох тухай, тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээг хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 46.2-т Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу "******* ******* ******* " ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны А/1111 дүгээр захирамжаар "******* ******* ******* " ХХК-д эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний үйлчлэл сэргэнэ.

Гэтэл тухайн тохиолдолд ямар ч газар эзэмших эрх сэргээх шинэ захиргааны акт гарах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тэр дундаа шүүхээр газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалт дээр орон сууц болгон нэмэлт өөрчлөлт олгох эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад байхгүй.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоох тухай А/653 тоот захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутаг болон захирамжийн хавсралтад заасан байршилд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоосугай" гэж заасан. Гэвч Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан захирамжийг өөрөө шууд зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно. гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Усны тухай хуулийн тус заалтыг зөрчиж "орон сууцны барилга бариулах" зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргажээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай нэгж талбарын дугаар бүхий 4.7 га газарт худалдаа нийтийн үйлчилгээний төв газар, цогцолбор орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай нэгж талбарын дугаар бүхий 2.9 га газарт худалдаа, нийтийн үйлчилгээ газар, төв цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэрүүд Усны тухай хууль, Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн, мөн өөрийн шийдвэрийг ч зөрчсөн хууль бус шийдвэр байх бөгөөд нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байх тул хүчингүй болгож өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын тус хууль бус захирамжаар олгосон газарт барилга бариулах талаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, барилгын эх загвар зургийг батлан, улмаар магадлалын нэгдсэн дүгнэлт гарган, цаашлаад барилгын ажил эхлүүлж, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон нь бүхэлдээ хууль бус юм.

Барилгын тухай хуулийн 4.1.1-т "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ гэж заасан.

Усны тухай хуулийн 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно заасны дагуу усны сан бүхий газарт дээрх хэлбэрийн ямар ч барилга байгууламж барихыг хориглосон атал "******* ******* ******* " ХХК-д үйлчилгээтэй орон сууцны цогцолбор, үйлчилгээтэй албан конторын барилга бариулахаар архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зургийг батлан, улмаар магадлалын нэгдсэн дүгнэлт гарган, цаашлаад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон холбогдох албан тушаалтнуудын шийдвэрүүд бүхэлдээ хууль бус байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 23.1-д "дараах бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно" гэж, 23.1.2-т "усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд" гэж заасан тул тус газарт хот байгуулалт, барилга байгууламжтай холбоотой ямар ч баримт бичиг анхнаасаа батлагдах хууль зүйн үндэслэлгүй байж.

Барилгын тухай хуулийн 11.1-д "Барилгын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 11.1.3-т хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл м*******, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх" мөн хуулийн 7.1-д "Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол 7.1.3-т энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх" 7.2-д "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно" гэж заасныг зөрчжээ.

Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тус байршилд орон сууцны барилга баригдахаар тусгагдаагүй атал Барилга, хот байгуулалтын яам нь Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.1-д "хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих мөн хуулийн 7.5-д "Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар ийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ" гэж заасан чиг үүргээ зөрчиж тус зөвшөөрлийг олгожээ.

Мөн Барилгын хөгжлийн төв нь дээрх хуулиуд болон "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм" БНбД 30.01.04 болон Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10, Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31-17-10 норм ба дүрмийг бүхэлд нь зөрчсөн барилгыг зураг төсөлд зөвшөөрсөн магадлалын дүгнэлт гаргасан нь Барилгын тухай хуулийн 39.5-д "Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ" гэж заасныг болон хуулийн дээр дурдсан заалтуудыг тус тус зөрчжээ.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн "Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоох тухай" А/653 тоот захирамжийн 1 дэх заалтаар "Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутаг (Богдхан уулын дархан цаазат газар, Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газар) нутаг болон хавсралтад заасан байршилд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, замын байгууламж, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоосугай" гэж захирамжилсан. Тус захирамжийн хавсралтаар батлагдсан бүсэд 2,5 га газарт тус байршил өөрөө багтсан. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө одоогоор батлагдаагүй байна. Иймд Барилга хот байгуулалтын яамны барилгын зөвшөөрөл шинээр өгсөн шийдвэр болон Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт хориглогдсон үйл ажиллагаанд хамаарч байна.

Нийслэлийн Засаг даргын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд худалдаа үйлчилгээний цогцолбор, орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон бөгөөд түүнд үндэслэн Нийслэлийн хот, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Барилга, хот байгуулалтын яам тус бүр Усны тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийг тус тус ноцтой зөрчиж барилгын баримт бичгүүдийг баталсны дагуу "******* ******* " ХХК нь Дунд гол дээр орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна.

Үүний үр дүнд Улаанбаатар хотын дундуур урсан өнгөрдөг Дунд голын урсац зогсож тус голыг урсац зогсох, дунд голын ус, эрэг хөвөөг нийтээрээ чөлөөтэй ашиглах нийслэл хотын иргэдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дах хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 2 дах хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, Байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр урсах Дунд голын усны нөөц, урсцын асуудал нь нийтийн өмчийн асуудал төдийгүй хүрээлэн байгаа орчны асуудал юм.

Иймд Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд үйлчилгээтэй орон сууц барих эрхийг олгосон Нийслэлийн хот, хөгжлийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын "******* ******* ******* " ХХК-д нэгж талбартай газарт 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2 дугаартай үйлчилгээтэй орон сууцны цогцолборын архитектор төлөвлөлтийн даалгавар, "******* ******* ******* " ХХК-д нэгж талбартай газарт олгосон 2022 оны 03. Дугаар 23-ны ХТХ2 тоот үйлчилгээтэй орон сууцны цогцолборын архитектор төлөвлөлтийн даалгавар Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай "******* ******* ******* " ХХК-ийн А блок-128, В блок-140, Г блок-287, 24 давхар зоорьтой үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл болон Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг тус тус хүчингүй болгож нийтийн эрх ашгийг сэргээн хамгаалж өгнө үү гэжээ.

4.1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ:

...Газрын тухай хуулийн 6.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.5-т усны сан бүхий газар, 15.1-д Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна гэж заасан. Усны тухай хуулийн 3.1.4-д "усны сан бүхий газар гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг гэж заасан.

Иймд тус газрыг хэн нэг******* эзэмшүүлж болохгүй бөгөөд нийтээр ашиглах газар байна .Нийтээр ашиглах газрыг хуулийн этгээдэд эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчиж нийт нийслэл хотын оршин суугчдын тус газрыг нийтээрээ ашиглах эрхийг зөрчсөн ба ийнхүү хуулиар шууд хориглосон газар Газрын тухай хуулийн 44.8-д заасныг журамлан тус хуулийн 32, 33-д заасны дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй байдаг.

Үүнээс гадна, Усны тухай хуулийн 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно, 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Усны тухай хуулийн тус заалтыг зөрчиж "орон сууцны барилга бариулах зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан.

Харин хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай А/1002 дугаар захирамжаар "******* ******* ******* " ХХК нь үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл м*******, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул тус компанид эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газрыг хасаж, өөрчилсүгүй гээд,

Мөн Нийслэлийн Засаг Даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* ******* ХХК нь Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын амь нас, эрүүл м*******, нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах, эд хөрөнгөд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа тул хууль бус үйл ажиллагааг зогсоон, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны А/953 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг үүрэг болгосугай гэж тус тус шийдвэр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжийн ******* ******* ******* ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхцуулж олгосныг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 сарын 11-ны өдрийн дугаартай нэгж талбар бүхий 4.7 га газарт Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 сарын 11-ны өдрийн дугаартай нэгж талбар бүхий 2.9 га газарт "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар газар эзэмших эрх олгосон А/17 тоот шийдвэрүүд Усны тухай хууль, Газрын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн, мөн өөрийн шийдвэрүүдийг зөрчиж байх тул Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх байдлаар барилгын ажлын зөвшөөрлөөр Дунд голын Усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны барилга барих зөвшөөрлийг олгосон нь Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, Хот байгуулалтын тухай хуулийн 23.1-д заасныг тус тус зөрчжээ.

Мөн дээрх байдлаар Усны тухай хууль зөрчиж Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барилга барих эрх олгосноороо Улаанбаатар хотын иргэдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, Дунд гол цаашлаад Туул голд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцож үзэхгүйгээр Барилгын тухай хуулийн 11.1.3-т хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл м*******, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, 7.1-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол, 7.1.3-т энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх, 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасныг зөрчсөн.

Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тус байршилд орон сууцны барилга баригдахаар тусгагдаагүй атал Барилга, хот байгуулалтын яам нь Хот байгуулалтын тухай хуулийн 7.1.1-д хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүсийн хөгжлийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих гэж заасан чиг үүргээ зөрчиж тус зөвшөөрлийг олгожээ.

Мөн Барилгын хөгжлийн төв нь дээрх хуулиуд болон Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 болон Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31.01.10, Өндөр барилгын төлөвлөлт БНбД 31.17.10 норм ба дүрмийг бүхэлд нь зөрчсөн барилгыг зураг төсөлд зөвшөөрсөн магадлалын дүгнэлт гаргасан нь Барилгын тухай хуулийн 39.5-д Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэж заасныг болон хуулийн дээрх дурдсан заалтуудыг тус тус зөрчсөн.

Иймээс Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл м*******, хүрээлэн буй орчинд учирсан болон цаашид учирч болох бүхий л эрсдэлийг таслан зогсоох хүрэ******* уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга хариу тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/442 дугаар захирамжаар анх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт "******* Энд *******" ХХК-д орон сууцны зориулалттайгаар 11800 м.кв газрыг ашиглуулах шийдвэр гарсан.

2009 оноос К*******тай холбоотой газрын маргаан үүсэж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/256 дугаар захирамжаар тухайн газрыг 5 жилийн хугацаатай "К*******" ХХК-д орон сууцны зориулалтаар эрх шилжүүлэн баталгаажуулсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11.8 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/951 дүгээр захирамжаар "******* Энд *******" ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар "******* Энд *******" ХХК-ийн газрыг дараах байдлаар хуваагдсан байна.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7,9 га газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.26 га газрыг үйлчилгээнийзориулалтаар эзэмших, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.9 га газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшихээр хуваагдсан байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0147 тоот шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 18 дугаар хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн "******* Энд *******" ХХК-дХан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29016 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль барих зориулалтаар, 29094 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар, 47050 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 18 дугаар хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн "******* Энд *******" ХХК-дХан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29016 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль барих зориулалтаар эзэмших 29094 м.кв хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улаанбаатар хотод 2023 оны зун болсон үертэй холбогдуулан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.3, 27.5, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журам, Дэд бүтцийн хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2004 оны 130 дугаар тушаалаар баталсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.03"-ын 8.1. 8.6, 8.7 дахь хэсэг, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/13-01/023-02 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" А/1002 дугаар захирамж гарсан гэжээ.

5.1.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

...Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7,9 га газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.26 га газрыг үйлчилгээнийзориулалтаар эзэмших, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.9 га газрыг үйлчилгээний зориулалтаар тус тус эзэмшихээр хуваагдсан байна. Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0147 тоот шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 18 дугаар хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн "******* Энд *******" ХХК-дХан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29016 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль барих зориулалтаар, 29094 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар, 47050 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 18 дугаар хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн "******* Энд *******" ХХК-дХан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 29016 м.кв газрыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль барих зориулалтаар эзэмших 29094 м.кв хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Улаанбаатар хотод 2023 оны зун болсон үертэй холбогдуулан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.3, 27.5, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журам, Дэд бүтцийн хөгжлийн сайд (хуучин нэрээр)-ын 2004 оны 130 дугаар тушаалаар баталсан "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.03"-ын 8.1. 8.6, 8.7 дахь хэсэг, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 01/13-01/023-02 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" А/1002 дугаар захирамж гарсан.

Тус захирамжаар "******* ******* ******* " ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст холбогдох хууль тогтоомжийг зөрчиж барилга барьж байгаа нь нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл м*******, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулах, эд хөрөнгөд хохирол учруулах, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдсон тул тус компанид эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бүхий 29094 м.кв газраас голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан 7844 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2023/0933 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн байгаа болно. ******* Энд ******* ХХК-ийн эзэмшиж байгаа болон нэгж талбарын дугаар бүхий газрын дунд галын Онцгой хамгаалалтын бүстэй давхацсан эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогоогүй байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргаас дүгнэлт, нотлох баримтын хүрэ******* шийдвэрлэх боломжтой ба уг асуудлын талаар эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулах ажиллагаа хийгдэж байна гэжээ.

6.Хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам хариу тайлбартаа:

...Барилгын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай Байгууламж, 16-аас дээш давхартай барилга барих зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгохоор зохицуулагдсан.

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "******* ******* ******* " ХХК-аас Хан- Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А блок-128, В блок-140, Г блок-287 болон 24 давхар, зоорьтой үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зөвшөөрөл олгох хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн бөгөөд тус яам нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан бүрдлийг дараах байдлаар шалгаж, мөн хуулийн 28.5-д "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Дээрх бичиг баримтыг холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасны үндсэн дээр олгодог, гарсан шийдвэрийнхээ үр дагаврыг тухайн мэргэжлийн байгууллага өөрөө хариуцдаг бөгөөд Барилгын тухай хуулийн 28.6 дахь хэсэгт уг хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичгийг шаардахыг хориглох талаар заасан тул ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ" гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" талаар заасан байна.

Гэтэл "******* ******* ******* " ХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А блок-128, В блок-140, Г блок-287, "24 давхар, зоорьтой үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон Барилга, хот байгуулалтын яамны ямар хууль бус үйл ажиллагаа байгаа гэж үзсэн, уг хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийн үндэслэл ойлгомжгүй, энэ талаарх хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлаагүй байна гэжээ.

6.1.Хариуцагч Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

...Тус яамны зүгээс Нийслэл Улаанбаатар хотод энэ оны 7 дугаар сард болсон үер усны гамшигт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц, эд хөрөнгө өртөж, тэдгээрээс гомдол, санал хүсэлтүүд ихээр ирэх болсонтой холбогдуулан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно." гэж заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэх хүртэл хугацаанд "******* ******* ******* Констракшн" ХХК-ийн орон сууцны зориулалттай барилгын ажлын ******* дугаартай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3/2720 дугаартай мэдэгдлийг "******* ******* ******* Констракшн" ХХК-д хүргүүлсэн.

Дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш "******* ******* ******* Констракшн" ХХК-иас барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэхтэй холбоотой тайлбар, холбогдох баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тус яаманд ирүүлээгүй буюу барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон болно.

Мөн энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1000 дугаар захирамж гарч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ-Дунд голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт "******* ******* ******* Констракшн" ХХК барилга барьж байгаа нь Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл м******* болон эд хөрөнгөд хохирол учруулсан байгаа тул энэ үйл ажиллагааг зогсоох, ашиглалтад ороогүй 2 барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах, архитектур төлөвлөлтийн даалгаврын холбогдох хэсгийг хүчингүй болгох, барилга угсралтын ажлыг зогсоох, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Үүний зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/1002 дугаар захирамжаар "******* ******* ******* " ХХК-д эзэмшүүлсэн 29094 м.кв газраас 7844 м.кв буюу тухайн барилгын ажлын зөвшөөрөл олгосон хэсгээс хассан.

Энэ нь тухайн барилгын үйл ажиллагаатай холбоотой шинэ нөхцөл байдлыг бий болгосноос гадна дээрх албан бичгээр мэдэгдсэн барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дугаар хэсэг /Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно/-ийн 3.3-т "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга" олгохоор заасан, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрийг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш аймаг, нийслэлийн Засаг дарга гаргахаар зохицуулсан гэжээ.

7.Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор хариу тайлбартаа:

...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Зөвшөөрөл олгох тухай" 138 дугаар тогтоолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, төмөр замын урд талд 11.8 га газарт хэрэгжүүлэх төслийн саналыг дэмжсэн. Төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын холболт хийх, авто замын сүлжээ, үерийн далан барих, инженерийн шугам сүлжэ******* холбох ажлыг Монгол-Солонгосын хамтарсан "******* ******* ******* " ХХК-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг үүрэг болгож, дээрх төслийн саналыг дэмжин Нийслэлийн газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөөнд тусгуулах, газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 12/179 дугаартай "зураг төслийн талаар" албан бичгээр "******* ******* ******* " ХХК-д Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар олгосон 11.8 га газрын төмөр замын дагуух зурваст УБТЗ-аас томилогдсон комисс Төмөр замын Хэрэг эрхлэх Газраас өгсөн үүргийн дагуу ажиллаж Улаанбаатар төмөр замын техникийн бодлого, зураг төслийн төвд боловсруулсан зургийн дагуу дуу тусгаарлах ханын зураг төслийг боловсруулж, уг хананаас цааш талбайг барилгажуулахаар төлөвлөхийг зөвшөөрсөн.

Мөн УБТЗ-ын 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Улаанбаатар-Амгалан хоорондын замын 405-р км-т дуу шуугиан тусгаарлагч хана барих, авто замыг төмөр зам доогуур гаргах гарцын боломжийг судалсан комиссын актаар "******* ******* ******* " ХХК-д төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой заавар зөвлөмжүүдийг өгсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны 442 дугаар захирамжаар 11.8 га газрыг "******* ******* ******* " ХХК-д анх олгож, дуудлага худалдааны анхны үнэ 207680000 төгрөгийг тус компани нь төлсөн байна.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд Энхтайваны гүүрний зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/951 дугаар захирамжаар Ногоон байгууламж, усан парк, спорт цогцолборын зориулалтаар олгогдсон 11.8 га газарт 2014 оны Мэргэжлийн зөвлөлийн 16 дугаар хурлын дүгнэлтийг үндэслэн 150 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг батлагдсан.

2017 онд "******* ******* ******* Констракшн" ХХК-ийн хүсэлтээр Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг өөрчлөх хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн 18 дугаар хурлаар хэлэлцүүлэн 117905.9 м.кв эдэлбэр газрын 49080м.кв газарт "ногоон байгууламж, усан парк, спорт цогцолбор"-ын зориулалтаар 2017.09.04-ний өдөр МЗХ2017/18-13 дугаартай архитектур Төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг шинэчлэн баталсан.

Нийслэлийн Засаг даргын А/1111 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд, нарны замын урд худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн 107800 м.кв эдэлбэр газрыг үндэслэн 43120 м.кв талбайд сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолборын зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, загвар зураг батлагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар эзэмшүүлсэн 2640.0 м.кв газрыг үндэслэн 703.0м.кв талбайд үйлчилгээтэй албан конторын барилгын зориулалтаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр XTX2022/00-187 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн 4,7050 га газрыг үндэслэн 18820.0 м.кв талбайд сургууль, цэцэрлэг, усан парк, худалдаа үйлчилгээний барилгын зориулалтаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ХТХ2022/00-188 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг, Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулах тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2022/00- 190 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэгж талбарын дугаартай газарт биш өөр нэгж талбар бүхий газарт олгогдсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар шийдвэртэй, нэгж талбарын дугаартай, "Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц" зориулалтаар эзэмшүүлсэн 29016.0 м.кв газрыг үндэслэн 11606.0 м.кв талбайд "Үйлчилгээтэй орон сууцны цогцолбор"-ын зориулалтаар ХТХ2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар шийдвэртэй, нэгж талбарын дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц зориулалтаар эзэмшүүлсэн 29094.0 м.мв газрыг 11637.6 м.кв талбайд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээтэй орон сууцны цогцолборын зориулалтаар XTX2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг тус тус батлагдсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилгын зураг төслийг боловсруулахад анхан шатны зөвлөмж, мэдээлэл бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хууль тогтоомж, норм, дүрэмд нийцүүлэн өмнө батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэх, өөрчлөлт оруулах, зориулалт өөрчлүүлэх тухай хүсэлт гаргах эрх нь нээлттэй, хууль тогтоомжоор хориглогдоогүй болно.

О ш НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна гэжээ.

7.1.Хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

..."******* ******* ******* констранкшн" ХХК-д эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай 29094 м.кв газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн тул анхны 29094 м.кв газарт үндэслэж олгосон 2022 оны ХТХ2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хэсэгчлэн түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт байхгүй тул газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны захиргааны актыг түдгэлзүүлэх тухай А/30 дугаар тушаалаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг бүхэлд нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд "******* ******* ******* " ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны "Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/1000 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" А/1002 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар нэгж талбарын дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 29016.0 м.кв газрыг үндэслэн 11606 м.кв талбайд үйлчилгээтэй орон сууцны цогцолборын зориулалтаар ХТХ2 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг баталсан.

"******* ******* ******* " ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ХТХ2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон нэгж талбарын дугаартай газар нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ өөрчлөх тухай" А/1002 дугаар захирамжид хамааралгүй байх тул нэхэмжлэгч "Онц ш НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

8.Хариуцагч Барилгын хөгжлийн төв хариу тайлбартаа:

...Тус төв нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2, Засгийн газрын 2018 оны "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" 51 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн хүрэ******* Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулан ажилладаг.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг хэлнэ" гэж заасан. Уг экспертүүдийг Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 дүгээр зүйлийн 34.1.10-д зааснаар Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгохоор зохицуулсан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар энэхүү чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно" гэж заасан. Уг зохицуулалтын хүрэ******* Засгийн газрын 2018 оны "Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай" 51 дүгээр тогтоол гарч, Барилгын хөгжлийн төв Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан 10 чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байна. Тодруулбал тус төв барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэж байгаа болно.

Барилгын хөгжлийн төв нь Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 213 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ын дагуу 249 экспертэд магадлал хийх эрх олгож, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертүүдтэй гэрээ байгуулан, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Дээр тайлбарласалан "барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах" гэх ойлголтууд нь ялгаатай гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Тодруулбал "эксперт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д зааснаар магадлалын татгалзсан болон зөвшөөрсөн дүгнэлтийг мөн хуулийн 4.1.6-д зааснаар хараат бус, бие даасан байдлаар гаргаж, хуулийн 39.5-д зааснаар хариуцлагаа өөрөө хүлээдэг" болно. Харин Барилгын хөгжлийн төв нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолд зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг дараах байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Тус төв нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулсан нь тус нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэл болохгүй юм. Тодруулбал эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно гэжээ.

8.1.Хариуцагч Барилгын хөгжлийн төв нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:

...Барилгын хөгжлийн төв нь Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 213 дугаар тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам"-ын дагуу 130 гаруй экспертэд магадлал хийх эрх олгож, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертүүдтэй гэрээ байгуулан, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Дээр тайлбарласалан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах гэх ойлголтууд нь ялгаатай.

Тодруулбал "эксперт Барилгын тухай хуулийн 25.6-д зааснаар магадлалын татгалзсан болон зөвшөөрсөн дүгнэлтийг мөн хуулийн 4.1.6-д зааснаар хараат бус, бие даасан байдлаар гаргаж, хуулийн 39.5-д зааснаар хариуцлагаа өөрөө хүлээдэг" болно. Харин Барилгын хөгжлийн төв нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолд зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу зураг төслийн иж бүрдлийг хянаж, хүлээн авах, магадлал хийлгүүлэхээр ирүүлсэн зураг төслийн иж бүрдэл хангагдсан тохиолдолд зураг төслийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан захиалагчтай магадлал ураг төсөлд магадлал хийх экспертийг мэргэжлийн чиглэлийн дагуу цахим программаар сонгож, томилох,томилогдсон эксперт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас магадлал хийх боломжгүй болсон тохиолдолд өөр экспертийг томилох, томилогдсон эксперт нь барилга байгууламжийн зураг төслийн холбогдох заалт тус бүрд хийсэн магадлалын дүгнэлтийг Барилгын тухай хуулийн 25.1-д заасан хугацаанд багтаан зохион байгуулагч байгууллагад ирүүлэх, зохион байгуулагч байгууллага зураг төслийн холбогдох хэсэг тус бүрд хийгдсэн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, дугаар олгож, зураг төслийн ерөнхий мэдээллийн хамт захиалагчид ажлын 3 өдөрт багтаан хүргүүлж байна.

Дээр дурдсалан тус төв нь "******* ******* ******* " ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны цогцолборын А, В, Г блок барилгын ажлын зураг төсөлд чиглэл тус бүрийн дараах экспертүүдийг томилон магадлал хийх ажлыг зохион байгуулсан. Тус төв нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулсан нь тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "... Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт, Өндөр барилгын төлөвлөлтийн норм ба дүрэм, Барилгын тухай хуулийн 39.5 дахь заалт"-ыг бүхэлд нь зөрчиж, магадлалын дүгнэлт гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэл болохгүй юм гэжээ.

9.Гуравдагч этгээд ******* ******* жи ХХК хариу тайлбартаа:

..."******* ******* ******* " ХХК анх 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 442 дугаар захирамжаар дээрх газрыг орон сууцны зориулалтайгаар дуудлага худалдааны анхны үнэ болох 380 орчим сая төгрөгийг төлснөөр эзэмших эрхтэй болсон. 2009 оноос К*******тай газрын маргаан үүсэж Нийслэлийн Засаг дарга 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжаар тухайн газрыг К*******анд олгосон. Улмаар тухайн захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор дээрх газрыг "******* ******* ******* " ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг 1 жил 4 сарын дараа биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр захирамжаар буцаан олгосон. Үүний дараагаар эзэмшил газартаа төслөө хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагaa явуулсаар байсан. 2014 онд нийслэлээс эзэмшил газрын дундуур бид******* мэдэгдэлгүйгээр зам тавьж нүхэн гарц хийсэн. 2018 онд дахин газрыг хуваан 2 дахь замыг тавьсан. Мөн тухайн жилдээ газрын зүүн хэсэгт шинэ гүүр барьж буй Хятадын төмөр замын 20 дугаар товчоонд ашиглуул, үгүй бол газрыг цуцална гэсэн шаардлага гаргаж, одоог хүртэл газраа бодитоор эзэмших боломжгүй хэвээр байна. Улмаар нийслэлийн газрын албанаас эзэмшил газар чинь 3 тусдаа хэсэг болсон тул нэг гэрчилгээ, нэг нэгж талбарын дугаартай байх боломжгүй тусад нь гэрчилгээжүүлнэ гэсний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/1111 дугаар захирамжаар нэгж талбарын 17******* дугаар бүхий 79,875 м.кв, нэгж талбарын 17******* дугаар бүхий 29,420 м.кв, нэгж талбарын 17******* дугаар бүхий 2,640 м.кв газар болгон 3 үйлчилгээ, орон сууцны зориулалтаар гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан. Гэтэл дахин 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 заасныг баримтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Уг захирамж хуульд нийцээгүй, манай компанийн газар эзэмших эрхийг илэрхий зөрчсөн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0147 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй, Усны тухай хуулийн 22.3. 22.4-т хамаарахгүй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А/230/127 дугаар тушаалаар баталсан усны хамгаалалтын бүсийг тогтоосон хэсэгт хамааралгүй байна гэж дүгнэсэн бөгөөд тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, хавсралтын 12, 13, 14-т "******* ******* ******* " ХХК-д 29016 м.кв, 29094 м.кв, 47050 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар худалдаа үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг, нийтийн үйлчилгээний төвийн зориулалтаар олгосон. Үүнээс хойш бид хуулийн дагуу олгогдсон газар дээр төслийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байсан. Гэтэл нэхэмжлэгчээс манай эзэмшил газрыг Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай гэж байгаа нь шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн үйл баримт нөхцөл байдлыг дахин хянуулахдаа өөр захирамжуудыг хүчингүй болгуулах үндэслэл болгох боломжгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. О ш НҮТББ-аас гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдэд тавигдах шаардлагыг хангаж байх бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 512 дугаартай тогтоолд дүгнэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
  2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбаруудыг харьцуулан дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч О ш НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
  3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч ...2008 онд газар ашиглах эрх олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй, тухайн газарт газар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө гарч байгаагүй, шүүхийн шийдвэрийг далимдуулж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээхдээ газар эзэмших эрхтэй болгож, газрын зориулалтыг өөрчилсөн, газар олголт, барилгажилтын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга түдгэлзүүлсэн атал өөрөө зөрчсөн, Дунд голын урсац зогсож, дунд голын эрэг, хөвөөг нийтээр ашиглах эрхийг зөрчсөн, усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай, онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглосон байхад орон сууцны зориулалтаар газар олгосон, хууль бус захирамжаар олгосон газарт барилгын ажлын холбогдох зөвшөөрлийг олгосон нь бүхэлдээ хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
  4. Анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тогтоолоор Засгийн газрын 40000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрэ******* төслийн саналыг дэмжиж, нийслэлийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотголд тусгуулахыг Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад зөвшөөрсний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 18 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нийт 500 га газарт Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталсан, тухайн байршилд /одоогийн 15 дугаар хороо/ маргаан бүхий газар багтаж байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар ******* ******* ******* Констракшн ХХК-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай 11.8 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус компани нь Нийслэлийн газрын албаны Ул*******ны харилцах дансанд газрын нэг удаагийн төлбөр-т 207,680,000 төгрөг тушаасан болох нь тогтоогдов.

  1. ******* ******* ******* ХХК-д анх газар ашиглах эрх олгосноос хойш газрын ашиглах, эзэмших эрх олгосон захирамж, зориулалт, хэмжээ дараах байдлаар өөрчлөгджээ. Тодруулбал,
    1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 256 дугаар захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн ашиглаж байсан 11.8 га газрыг К******* ХХК-д нэр шилжүүлснийг ******* ******* ******* ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 97 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2011 оны 256 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн,
    2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 97 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2013 оны А/951 тоот захирамжаар ******* ******* ******* ХХК-д 11.8 га газрыг ногоон байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон,
    3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжаар талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилж, анх олгосон 11,8 га газрыг 3 хувааж, үйлчилгээ, усан парк, спорт цогцолборын зориулалттай болгосон,
    4. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1155 дугаар захирамжаар дээрх 2018 оны А/1111 дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг ******* ******* ******* ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 0147 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн,
    5. Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжаар ******* ******* ******* ХХК-д газрын зориулалтад орон сууц-ны зориулалт нэмэгдэж орсон байна.
  2. Ийнхүү гуравдагч этгээдэд анх 2008 онд газар ашиглах эрх олгогдсоноос хойш тухайн газрын зориулалт, хэмжэ******* дээрхи өөрчлөлтүүд орсон байх ба нэхэмжлэгч О ш НҮТББ-ийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 тоот захирамжид холбогдуулан маргасан.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан, ******* ******* ******* ХХК-д анх газар ашиглуулах эрх олгосон 2008 оны 442 тоот захирамж болон газар ашиглах эрхийг эзэмших эрх болгож өөрчилсөн 2013 оны А/951 тоот захирамжид тус тус холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх эдгээр захирамжийн хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
  4. Тодруулбал, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 тоот захирамжийн усны онцгой хамгаалалтын хэсэгтэй давхацсан хэсгийг хүчингүй болгох-оор маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1000, А/1002 дугаар захирамжаар гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбарын дугаар бүхий газраас 7844 мкв газрыг хасаж, ашиглалтад ороогүй 2 барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 тоот захирамжийн онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодруулсан.
  5. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдэд анх газар ашиглах, эзэмших эрх олгосон Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухайд бус, харин А/17 тоот захирамжаар газрын зориулалтыг өөрчилснөөр газрын зарим хэсэг голын онцгой хамгаалалтын бүстэй давхцал үүсгэж байгаа, улмаар онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих нь нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй гэх агуулгаар маргаж байна.
  6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газрын зориулалт дээр орон сууц-ны зориулалтыг нэмж олгосон, уг захирамжийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэрэг баримт бичгүүд үйлдэгдэж гарчээ.
  7. Үүнээс өмнө буюу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1155 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор-ын зориулалтаар эзэмшиж буй газрыг ...зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй... гэх үндэслэлээр хүчингүй болгож, тус газрыг Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон хамгаалалтын, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх журамд заасан шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн.
  8. Уг А/1155 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжийг тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0147 тоот шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэхдээ ...Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, үерийн далан байгуулагдсан ..,усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.4-т...үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт...зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн байдаг.
  9. Дээрх 2021 оны 0147 дугаартай шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа ба уг шийдвэрт энэ захиргааны хэргийн маргааны гол үндэслэлд хамаарах үйл баримтын талаар тухайлбал, ...******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж буй газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй-г нэгэнт дүгнэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасалан Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
  10. Өөрөөр хэлбэл, ******* ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1155 дугаартай захирамж болон газрын зориулалтыг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжууд нь өөр өөр цаг хугацаанд гарсан захиргааны актууд боловч үерийн далан баригдсанаар усны онцгой хамгаалалтын бүсэд маргаан бүхий газар хамаарахгүй талаар дүгнэсэн 2021 оны 0147 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэл нь энэ захиргааны хэргийн маргаж буй үйл баримттай ижил агуулгатай гэж үзэхээр байна.
  11. Иймд маргаан бүхий газар нь усны онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт хамаарахгүй болох нь дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх тул хариуцагч захиргааны байгууллагыг ******* ******* ******* ХХК-д усны онцгой хамгаалалтын бүсэд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй.
  12. Хот байгуулалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно, 23.1.2-т усны эх үүсвэр, усан сан бүхий газрын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсэд гэж, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "усны эх үүсвэр гэж ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг, 3.1.10-т "эрүүл ахуйн бүс гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгоно гэж тус тус заажээ.
  13. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд усны эх үүсвэр, эрүүл ахуйн бүс, хамгаалалтын бүсэд хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах бөгөөд харин маргаан бүхий газар нь хамгаалалтын бүсэд хамаарахгүй талаар 2021 оны 0147 тоот шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэсэн, мөн маргаан бүхий газрын урдуур урсаж буй Дунд гол нь гол мөрний урсац бүрэлдэх эх болон рашаан бүхий газарт хамаарахгүй тул хот байгуулалтын үйл ажиллагааны хязгаарлалтад мөн хамаарахгүй.
  14. Түүлэн Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.4 дэх заалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны А324/185 дугаар хамтарсан тушаалаар өөрчлөн найруулсан боловч цаг хугацааны хувьд маргаан бүхий А/17 дугаар захирамж, барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, магадлалын дүгнэлтийн нэгтгэл нь уг журамд өөрчлөлт орохоос өмнөх цаг хугацаанд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
  15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрэ******* хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжэ******* холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, 21.2.6-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх гэж тус тус заасан.
  16. Гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-д хариуцагч Нийслэлийн Засаг дарга анхнаасаа /2008 он/ орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалтаар газар олгосон, уг газрын зориулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн асуудлаар зохих шатны захиргааны байгууллагад удаа дараа хандаж байсан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 138, 2008 оны 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамж, ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 34 тоот албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 27, 28 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх. бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчээс ...өмнөх захирамжийн үйлчлэл сэргэх ёстой, шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр А/17 тоот захирамжийг гаргаж, орон сууцны зориулалтыг нэмж өөрчлөлт оруулсан нь хууль бус гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.
  17. Нөгөө талаар, маргаан бүхий 2022 оны А/17 тоот захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор түүнд үндэслэж гараагүй, харин хариуцагч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бүрэн эрхийн хүрэ******* газрын зориулалтыг өөрчилж орон сууцны зориулалтыг нэмсэн нь гуравдагч этгээдэд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр биш тул нэхэмжлэгчийн газар олголт, барилгажилтын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга түдгэлзүүлсэн атал өөрөө зөрчсөн гэх тайлбар нь үндэслэлгүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх цаг хугацаанд гуравдагч этгээдэд олгосон барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврын хүчинтэй байх хугацаа дууссан, энэ тохиолдолд нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй.
  18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 18 дугаар зүйлийн 18.3-т .Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл м*******, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна гэж тус тус заажээ.
  19. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон нөхцөлд шүүх тухайн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх ба энэ тохиолдолд маргаан бүхий А/17 тоот захирамж нь хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг үндэслэж гарсан барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
  20. Иргэдийн төлөөлөгч З.Боос ...хариуцагч захиргааны албан тушаалтан, захиргааны байгууллагын гаргасан маргаан бүхий шийдвэрүүдийг зохих журмын дагуу гаргасан байна гэж дүгнэснийг шүүх хүлээн авч, шийдвэрт харгалзан үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.2.4, 21.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ш НҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн ерөнхий архитектор, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/17 тоот захирамжийн ******* Энд ******* Констракшн ХХК-д холбогдох хэсгийн нэгж талбарын дугаар бүхий газрын усны онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, , нэгж талбарын дугаар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ХТХ2, ХТХ2 тоот архитектур төлөвлөлтийн даалгавраар баригдаж буй барилгын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасны дагуу О ш НҮТББ-ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОДМАА

 

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

 

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ