Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00415

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 301/ШШ2025/00415

Архангай аймаг

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У хот, С  дүүрэг, ... дугаар хороо, С. тауэр, ... дугаар давхарт байрлах “М .” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Т. сум, ... дүгээр баг, Ө тоотод оршин суух А.О-т холбогдох

17,497,343.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000269256 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,323,588.3 төгрөг, үндсэн хүү 1,661,349.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,158.18 төгрөг, 6000269315 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 406,397.5 төгрөг, үндсэн хүү 48,046.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 803.42 төгрөг, нотариатын төлбөр 23,000 төгрөг, нийт 17,497,343.57 төгрөгийг  нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Хариуцагч А.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие А  овогтой О  нь М ХК-иас авсан 17,509,000 төгрөгийн зээлийн хуримтлагдсан дүн болох 6,559,330 төгрөгийг 8,9 сард төлж бараглуулна. Цаашид хуваарийн дагуу сар бүрийн 31-нд 732,000 төгрөгийг 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулна. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг тус тус төлж барагдуулна. Эргэн төлөлтийн дүн болох 6,559,330 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,300,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 3,300,000 төгрөгийг төлж барагдуулна...”  гэжээ.

             

           

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “М” ХК хариуцагч А.О-т холбогдуулан 17,497,343.57  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 17,497,343,57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч А.О нь нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжилсэн 17,497,343,57 төгрөгийн зээлийн хуримтлагдсан дүн болох 6,559,330 төгрөгийг 8,9 сард төлж бараглуулна. Цаашид хуваарийн дагуу сар бүрийн 31-нд 732,000 төгрөгийг 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулна. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг тус тус төлж барагдуулна. Эргэн төлөлтийн дүн болох 6,559,330 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,300,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 3,300,000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч М Банк ХК хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч А.О нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг тус тус мэдэгдэж. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,436.72 төгрөгөөс 122,718.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,718.36 төгрөг, хариуцагч А.О-аас  122,718.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М банк” ХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХК-ийн нэхэмжилсэн 17,497,343.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О нь сар бүрийн 31-нд 732,000 төгрөгийг 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулна. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 732,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 732,000 төгрөг тус тус төлж барагдуулна. Эргэн төлөлтийн дүн болох 6,559,330 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,300,000 төгрөгийг, 2025 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр 3,300,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,436.72 төгрөгөөс 122,718.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,718.36 төгрөг, хариуцагч А.О-аас  122,718.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч А.О нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР