| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугирсүрэн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0995/З |
| Дугаар | 128/ШШ2026/0105 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0105
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б*******,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын хоорондын төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/221 тоот албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх" тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр маргаж байна.
2. Анх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар Д.Б*******ыг тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл хугацаанд томилсон ба 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн байна.
Үүний дараа Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар Д.Б*******ыг дахин тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл хугацаанд томилсон ба 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/221 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
3. Дээрх ажлаас чөлөөлсөн Б/221 дүгээр тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 04/1966 тоот албан бичгээр ...хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариу өгсөн ба нэхэмжлэгч тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
4.1. ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д "...болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" гэж зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох бөгөөд удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулж тусгай шалгалт зарлаж тус албан тушаалд томилохоор хуульчилсан бөгөөд тус яамны хувьд тухайн орон тоон дээр тусгай шалгалтаа зарлаагүй, зарласан тохиолдолд миний бие тус шалгалтад оролцох сонирхолтой буюу төрийн албаны тусгай шалгалтад бэлдэж удирдлагын академийн тусгай сургалтад суралцаж байгаа, мөн төрийн албаны тухай одоогийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө миний бие эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд одоогийн хуульд нийцүүлэхээр шаардлагуудаа хангаад явж байсан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.
Дээрх хуульд зааснаар төрийн захиргааны байгууллагын албан хаагчдаас сонгоогүй намайг түр албан тушаалд томилсон энэ тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт зарлаж удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилох нь хуульд нийцэхээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл тус албан тушаалд төрийн захиргааны байгууллагад ажилладаг хүнээс томилох хууль зүйн боломжгүй болсон буюу төрийн албаны нөөц бүрдүүлэх журам дагуу тус албан тушаалд зөвхөн тусгай шалгалт зарлаж, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох боломж үлдсэн. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь дээрх хуулийн заалтыг зөрчин дахин өөр хүнийг томилж, намайг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.З*******ын 2025 оны 08 сарын 25-ны Б/221 тоот "албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх" тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
Мөн аливаа яамны төрийн нарийн бичгийн даргын алба тушаалд тавигдах тусгай шаардлага нь эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, төрийн албанд 12-оос доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан хүнийг томилох хууль зүйн боломжтой байхад энэхүү шаардлагыг хангаагүй хүнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй хүн хууль бус тушаал гаргасанд гомдолтой байна гэжээ.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
5.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариу тайлбартаа:
...Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар Д.Б*******ыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны Б/221 дүгээр тушаалаар чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно" гэж, 43.3.3-д "энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх" гэж заасан нь тухайн албан үүргийг зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч түр орлох зохицуулалттай байх тул тухайн албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн томилгоо байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан сонгон шалгаруулалтгүйгээр, тусгай шалгалт өгөөгүй иргэнийг томилсон нь хууль бус бөгөөд Төрийн албаны тусгай шалгалтыг дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Төрийн албаны төв байгууллага зохион байгуулахаар зохицуулсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар 31-ний өдрийн "Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 473 дугаар тогтоолын хавсралтаар Д.Б*******ыг Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчиж томилсон гэж үзсэн байна.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 08 дугаар 25-ны өдрийн Б/221 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ
5.1.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Иргэн Д.Б******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2024 оны 10 дугаар сард Төрийн албаны зөвлөлөөс яамдад хүний нөөцийн шалгалт хийсэн. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 473 дугаар тогтоолын хавсралтаар Д.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийг зөрчиж томилогдсон гэж үзсэн. Тухайн тогтоолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хууль бусаар томилогдсон нэр бүхий хүмүүсийн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу арилгахыг даалгасан. Дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/72 тушаалаар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Д.Б*******ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тухайн үед Төрийн нарийн бичгийн даргаар Э.Б******* ажиллаж байсан. Уг тушаал гараад удаагүй байхад Э.Б******* нь Цаг уур, орчны шинжилгээний газар луу сэлгэн ажиллуулах тушаалаар томилогдож, Ц.У******* дараагийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөх тушаал гарсан болов ч 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/102 тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр дахин томилсон. Төрийн албаны тухай хуулийн эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тавигдах шаардлага байдаг бөгөөд ийнхүү дахин томилогдохдоо тухайн шаардлагыг хангаагүй байж дахин томилсон байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ удирдлагын академийн багц сургалтад сурч байгаа гэж бичсэн байсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар Зүйлийн 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэж заасан. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага бол төрийн албанд 8 жилээс доошгүй, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэсэн шаардлага байгаа. Төгссөн гэдэг нь суралцаад, сертификат, диплом авсан, төгссөн хүнийг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч одоо сурч байгаа гэж тайлбарлаж байна. Магадгүй нэхэмжлэгчийн тухайн албанд томилогдсоны дараа буюу 2024 тусгай шалгалт зарлагдсан ч тухайн шалгалтад орох шаардлага хангаагүй учраас хуулийн дагуу томилогдох боломжгүй байсан гэж үзэхээр байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зөвхөн шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж заасан байна. Төрийн албаны тухай хуулийн түр орлох журамд ямар тохиолдолд түр орлон гүйцэтгэгч томилох үндэслэлүүдийг бичсэн. Тухайлбал, тухайн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалын чиг үүргээрээ ойролцоо хүнтэй зөвшилцсөний үндсэн дээр, өөрийнх нь үндсэн албан тушаалын зэрэгцээ өөр албан тушаалыг түр орлох гэж зааж өгсөн. Гэхдээ нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг удирдлага болгосон байдаг. Гэтэл ямар нэгэн сонгон шалгаруулалт явагдаагүй учраас тухайн анхны томилсон тушаал хууль бус гэж үзэж байгаа. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нотлогдож байгаа. Иргэн Д.Б*******ыг албан тушаалаас чөлөөлсний дараа 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан н.У*******ийг шилжүүлэн томилсон байдаг. н.У******* нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /хуучнаар Байгаль орчны яам/-д 2012 оноос хойш мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэргээр буюу төрийн албаны мерит зарчмаар дэвшин ажиллаж байсан, шаардлага шалгуурыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******од олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА