| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/02003/И |
| Дугаар | 191/ШШ2025/03460 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/03460
2025 04 24 191/ШШ2025/03460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***тоотод байрлах, Ж******* овогт Ч*******ын Т******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
М*******гийн Г******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Т*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч
Гундалай овогтой М*******гийн Г*******т (РД: *******) холбогдох, *** тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нэхэмжлэлтэй иргэний хэргийг ХУД-ийн иргэний хэргийн шүүх 2023.11.15-ны өдөр хэлэлцээд дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэж 03719 дугаартай шийдвэр гарсан.
Хариуцагч тал давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 00540 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч тал Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанд хянуулахаар гомдол гаргасан. Гомдлыг хэлэлцэхээс татгалзаж 2024.05.30-ны өдөр УДШ-ийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 00668 дугаартай тогтоол гарснаар ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03715 дугаартай шийдвэр 2024.03.18-ны өдрийн 00540 дугаартай магадлалууд эцсийн хүчин төгөлдөр шийдвэр болсон.
ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.18-ны өдрийн 13892 дугаартай захирамжаар дээрх 03719 дугаартай шийдвэр, 00540 дугаартай магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн ба 2024.06.18-ны өдөр 01207 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.
Уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч *** тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарын гэрчилгээтэй орон сууцыг албадан чөлөөлж, төлбөр авагч Ч.Т*******эд олгохыг үүрэг болгож шийдвэрийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.
Нийслэлийн ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Н.Лхагвасайхан удаа дараа дээрх орон байр сууцыг чөлөөлүүлэхээр очиход М.Г******* өөрөө байдаггүй, түүний эхнэр гэх эмэгтэй байсан. Бусад тохиолдолд байнга цоожтойн улмаас шийдвэр
гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж чадаагүй гэж тайдбарладаг. М.Г******* гэх хариуцагч иргэн Ч.Т*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарын гэрчилгээтэй орон сууцыг хууль бусаар эзэмшсээр байна. Ч.Т*******эд Иргэний хуулийн 106.1, 106.2-т заасан өмчлөлийн шаардах эрх үүсч буй тул мөн хуулийн 106.3-р зүйлийг үндэслэн шүүхэд гэм хорын хохирол 24 сая төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна.
Хариуцагчаар татагдвал зохих М.Г******* нь тус хаяг дээр бүртгэлгүйн дээр энэ орон сууц байранд эхнэрээ байлгаж өөрөө зугатаж шийдвэр гүйцэтгэгчээс дөлж амьдрахгүй байгаа мэтээр нуугдаж байгаа зэрэг нь М.Г*******ыг иргэний хариуцагчаар шууд татах боломжгүй болгож байна.
Иймд Гүндалай овогтой М*******гийн Г*******ыг (РД: *******) ИХШХШХ-ийн 155 дугаар зүйлийн 155.1-т "Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэснийг үндэслэн эрэн сурвалжлахаар шүүгчийн захиирамж гаргаж шийдвэрлэж өгнө үү.
Ч.Т******* *** тоотод оршин суудаг болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Т******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Г*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2024/01207 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2024/13892 дугаар албадан гүйцэтгэх захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/03719 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00540 дугаар магадлал, Улсун дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/00668 дугаар тогтоол, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/12241 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, М.Г******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М*******гийн Г******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд, М*******гийн Г*******ыг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М*******гийн Г*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Гүндалай овогт М*******гийн Г******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Гүндалай овогт М*******гийн Г******* /регистрийн дугаар:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА